Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 00302

 

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 153/ШШ2020/00302

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                       

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багт оршин суух, Жантекей нура овогт Р ы К  / /-н нэхэмжлэлтэй,

садан төрлийн холбоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 153/2020/00259/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, прокурор Т.Өсөхболд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Сесерхан нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.К  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Миний аав Халий овогтой Р  Ховд аймгийн нүүдлийн шүүхийн 1938 онд /сар өдөр нь тодорхойгүй/ эрүүгийн хэргийн 54 дүгээр тогтоолоор 10 жил хорих ялаар шийтгүүлсэн. Миний аав Х.Р д холбогдох хэргийг хянаад Дээд шүүхийн бүгд хурлын 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 13 тоот тогтоолоор цагаатгасан юм. Хали овогтой Р  нь миний төрсөн аав юм.

Иймд Дээд шүүхийн тогтоол, Тагнуулын ерөнхий газрын архиын лавлагаа, Архивын магадлагаа, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаа, Үндэсний төв архивын лавлагаа, Х.Р ы нас барсан талаархи лавлагаа, охин Р.К н 1 дүгээр маягтын лавлагаа, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын үндэсний өдөр тутамын Зууны мэдээ сонинд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаарт хэвлэгдсэн нөхөн олговорын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалт болон бусад нотлох баримтуудыг үндэслэн намайг хэлмэгдэгч Халийгийн Р ы охин К  мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Сесерхан нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Р  нь 1938 онд хэлмэгдэж 10 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан. Х.Р д холбогдох хэргийг хянаад Дээд шүүхийн бүгд хурлын 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 13 тоот тогтоолоор цагаатгасан. Манай эхнэр Р.К  нь 1949 онд төрсөн бөгөөд Р ы төрсөн охин юм. Иймд Жантекей нура овогт Р ы К  нь хэлмэгдэгч Халигийн Р ы төрсөн охин мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан....10 жил хорих ялаа эдэлсэн....Нөхөн олговор авах гэж байгаа....Р.К н ах нь өргөмөл хүүхэд байсан. Одоо нас барсан....гэв.

Прокурор Т.Өсөхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Т.Өсөхболд би, Р.К н садан төрлийн холбоо тогтоолгох буюу Р.К  нь 10 жилийн хорих ялаар хилс хэрэгт хэлмэгдсэн Х.Р ы төрсөн охин мөн болохыг тогтоож өгөх тухай иргэний хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн өмнөөс оролцож байна. 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд садан төрлийн холбоог тогтоох боломжтой гэж үзэж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.К  нь садан төрлийн холбоо тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Халийгийн Р  нь Ховд аймгийн нүүдлийн шүүхийн 1938 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр хурлын тогтоолоор 10 жилийн хорих ялаар шийтгэгдсэн боловч Х.Р д холбогдох хэргийг БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд хурлын 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаар тогтоолоор цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон болох нь Тагнуулын ерөнхий газрын архивын 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 08/1209 дүгээр архивын лавлагаа, БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд хурлын 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаартай тогтоолын хуулбар зэрэг баримтуудаар нотлогдож байна. /хх-ийн 23, 24-25 дугаар тал/

Нэхэмжлэгч Жантекей нура овогт Р ы К  нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Халийгийн Р ы төрсөн охин мөн болох нь Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 03-10/6199 дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Үндэсний архивын газрын Үндэсний төв архивын 2002 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 628 дугаар архивын магадлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 126/002488 дугаартай Халийгийн Р ы нас барсны бүртгэлийн лавлагаа,  Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 126/002489 дугаартай Р ы К н 1 дүгээр маягтын лавлагаа-А, нэхэмжлэгчийн нэхэмжлэл зэргээр тогтоогдлоо.

Иймд нэхэмжлэгч Жантекей нура овогт Р ы К  нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Халийгийн Р ы төрсөн охин мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д зааснаар нэхэмжлэгч Жантекей нура овогт Р ы К  / / нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Халийгийн Р ы төрсөн охин мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Р.К  нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.ОЮУНЖАРГАЛ