Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 00305

 

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 153/ШШ2020/00305

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                             

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн багт оршин суух, Билэгт овогт Ч ын М  / /-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 153/2020/00309/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч Ч.М  нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.М  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралаанд гаргасан тайлбартаа:.... Ч ын М  миний бие 1968 онд Ховд аймгийн Зэрэг сумын 1 дүгээр ангид элсэн орж, 1976 онд Ховд аймгийн Зэрэг сумын 8-н жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгссөн. 1976-1978 онд Ховд аймгийн Жаралант сумын 1 дүгээр 10-н жилийн дунд сургийн 10 дугаар ангийг төгссөн. Зөвлөлт холбоот улсын Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуульд 1978 онд элсэн орж суралцаад 1979 онд төгссөн. Сургуулиа төгсөөд Дорнод аймгийн Сүмбэр сумын Халх голын сангийн аж ахуйд илгээлтийн эзнээр очиж нэг жил ажилласан. 1980 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдаж, 1983 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. Цэргийн албанаас халагдаж ирээд Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн туслах үйлдвэрт ажилчнаар, 1984 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Хөдөлмөр нэгдэлд тракторын жолоочоор 1991 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл буюу нэгдэл тартал ажилласан.

Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч зарим бичиг  баримт олдохгүй байгаа тул ажилласан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон.

Иймд намайг Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Үйлдвэр бригадад 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилчнаар, 1984 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.

 

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.М  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.М  нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Үйлдвэр бригадад 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилчнаар, 1984 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ч.М  нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Үйлдвэр бригадад 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилчнаар, 1984 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1035  дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1984 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаартай тушаалын хуулбар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1985 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаартай “Тракторчин түр томилох тухай” тушаалын хуулбар, Ч ын М ийн тракторчин, машинист мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ч ын М ийн 1980 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нээсэн 143844 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 1126 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын 5 дугаар бригадын 1984-1991 оны цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Л.Адуучийн “....Ч.М  нь намайг Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 5 дугаар бригад буюу туслах үйлдвэрт ажилчнаар ажиллаж байх үед 1983 оны 6 дугаар сард цэргээс халагдаж ирээд манай туслах үйлдвэрт ажилчин болж 1984 оныг дуустал ажилласан. Манай Хөдөлмөр нэгдэлд хадлангийн салаа гэж механикжсан салаа байсан бөгөөд Ч.М  нь 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 онд нэгдэл тарах хүртэл тус салаанд тракторын жолоочоор ажилласан. Хөдөлмөр ХК-д бас л тракторын жолоочоор ажилла байгаад тарсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Занданхүүгийн “....Ч.М  нь намайг Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байх үед 1978 оны 7 дугаар сард манай нэгдэлд тракторын жолоочоор томилогдож ирсэн. Ч.М  нь тухайн үед ЗХУ- д тракторын жолооч мэргэжпээр суралцаж төгсөж ирсэн гэж манай нэгдлийн хүмүүс ярьдаг байсан....Ч.М  нь анх тракторын жолоочоор ирж байхдаа Цагаан нуураас шинэ хадууртай трактор авч ирээд надтай хамт 1 жил нэгдлийн хадлан хадаж байгаад ногоо, тэжээл тарьдаг газар луу явсан. Ч.М  нь 1992 онд Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэл тартал ажилласан байх гэж бодож байна....” гэх мэдүүлэг гэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 55-6, 12, 14-36, 48-56, 61-63 дугаар тал/

Нэхэмжлэгч Ч.М  нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1991 оны 6 дугаар сараас 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1607000177 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Батлан хамгаалах яамны сайдын 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн н/162 дүгээр тушаалаар хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар 1983 оны 6 дугаар сарын 27-ны өдөр цэргээс халагдсан тухай Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1347 дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус тус хавтаст хэрэгт авагдсан болно. /хх-ийн 9, 10 дугаар тал/

Хавтаст хэргийн 7-8 дүгээр хуудсанд авагдсан иргэн Л.Адууч, Ц.Занданхүү нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгч Ч.М ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Билэгт овогт Ч ын М  / /-ийн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Үйлдвэр бригадад 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилчнаар, 1984 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.М ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                     С.ОЮУНЖАРГАЛ