Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 00306

 

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 153/ШШ2020/00306

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Дарви сумын Дэлгэр багт бүртгэлтэй, одоо Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 2-26 тоотод оршин суух, Шарнууд овогт Б ийн Э   ын нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 153/2020/00328/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Б.Э  нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1960 онд Ховд аймгийн Буянт суманд төрсөн. Ховд аймгийн Хоёрдугаар арван жилийн сургуулийн 8 дугаар ангийг 1976 онд төгсөөд Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад 1978 он хүртэл эцэг, эхийнхээ хамт  мал малласан. 1978 оны 6 дугаар сард 3 жилийн албан алба хаахаар яваад 1981 онд ирсэн. Цэргээс ирээд Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад маллаж байгаад 1983 онд Геологи уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Ховд аймаг дахь геологийн эрэл хайгуулын экспедицэд жолоочоор ажиллаж байгаад Геологи уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Ховд аймаг дахь геологийн эрэл хайгуулын экспедицэд жолоочоор ороод 1993 он хүртэл ажилласан. Түүнээс хойш Ховд аймгийн Дарви суманд төрсөн ганц эгчийнхээ хажууд очиж хөлсний мал малласан. 

Одоо 60 нас хүрээд тэтгэвэрт гарах болсон тул ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд хандсан.

 Иймд намайг Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад 1976 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл малчнаар, 1981 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 1983 оны 01 дүгээр сарыг хүртэл малчнаар, Геологи Уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Ховд аймаг дахь Геологийн эрэл хайгуулын экспедицэд 1983 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1984 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг дуустал жолоочоор, Ховд аймгийн Зам барилга ашиглалтын конторт 1984 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл нормчин, жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.

           

Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Э  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Э  нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад 1976 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл малчнаар, 1981 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 1983 оны 01 дүгээр сарыг хүртэл малчнаар, Геологи Уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Ховд аймаг дахь Геологийн эрэл хайгуулын экспедицэд 1983 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1984 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг дуустал жолоочоор, Ховд аймгийн Зам барилга ашиглалтын конторт 1984 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл нормчин, жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Э  нь Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад 1976 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 1981 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 1983 оны 01 дүгээр сарыг хүртэл тус тус малчнаар, Геологи Уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Ховд аймаг дахь Геологийн эрэл хайгуулын экспедицэд 1983 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1984 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг дуустал жолоочоор, Ховд аймгийн Зам барилга ашиглалтын конторт 1984 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл нормчин, жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 800 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Буянт сумын 4 дүгээр бригадын 1976-1978, 1981-1983 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 978 дугаар албан бичгээр ирүүлсэн Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Геологийн эрэл хайгуулын экспедицийн даргын 1983 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 36 дугаартай “Ажилд томилох, чөлөөлөх, ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар, Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Геологийн эрэл хайгуулын экспедицийн даргын 1984 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 59 дугаартай “Ажилд томилох, чөлөөлөх, ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар, Авто замын ерөнхий газрын Ховд аймгийн Зам барилга ашиглалтын конторын даргын 1985 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 150 дугаартай “Түр ажиллуулах тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Зам барилга ашиглалтын конторын даргын 1991 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 55 дугаартай “Ажлаас халах тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Зам барилга ашиглалтын конторын даргын 1992 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаартай “Улирлын ажилчин авах тухай” тушаалын хуулбар, гэрч М.Доржбайн “....Би Б.Э ыг 1984 оны 4 дүгээр сард Ховд аймгийн Зам, барилга ашиглалтын конторт жолоочоор ажилд оруулж өгч байсан. Манай байгууллагын механикч жолоочоор ажиллах хүн байна уу гэж асуухад би дүү Э аа жолоочоор оруулж байсан. Б.Э  нь 27-26 дугаартай сомсмоль машин барьж байсан. Б.Э  нь 1986 оны 7 дугаар сард түүний барьж байсан машины нормын хугацаа дуусаад машиныг нь засварынхан хурааж авсан. Ингээд Б.Э  нь нормчин болж, 1993 оны сүүл хүртэл ажилласан....” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5, 6-10, 11-17, 36-38 дугаар тал/

Нэхэмжлэгч Б.Э  нь Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулаагүй талаарх Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 208 дугаар албан бичиг хавтаст хэрэгт авагдсан болно. /хх-ийн 41 дүгээр тал/

Хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудсанд авагдсан иргэн М.Доржбай, Л.Баасанхүү нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Б.Э ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Шарнууд овогт Б ийн Э   ын Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад 1976 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 1981 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 1983 оны 01 дүгээр сарыг хүртэл тус тус малчнаар, Геологи Уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Ховд аймаг дахь Геологийн эрэл хайгуулын экспедицэд 1983 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1984 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг дуустал жолоочоор, Ховд аймгийн Зам барилга ашиглалтын конторт 1984 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл нормчин, жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Э ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                С.ОЮУНЖАРГАЛ