Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 00307

 

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 153/ШШ2020/00307

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                             

Ховд аймаг дыахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багт оршин суух, Бошиго овогт Б ын Э   ы нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 153/2020/00201/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Б.Э  нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралаанд гаргасан тайлбартаа:...Би 1965 онд төрсөн. Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн сургуульд 1974 онд элсэн орж 5 дугаар ангиасаа гарсан. 1984-1987 цэргийн алба хаасан. Тэтгэвэрт гарах нас болсон тул 16 наснаасаа ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан....Би 16 нас хүрээд паспорт авахдаа 1966 онд төрсөн гэдгээр авсан. Тэгтэл шинээр цахим иргэний үнэмлэх авах болоход миний төрсний бүртгэл 1965 онд төрсөн гэж гарч ирээд тэгээд 1965 он болгож регистрээ солиулсан....Би 1982 онд 16 насанд хүрээд ажил хөдөлмөр эрхэлж эхэлсэн. Намайг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1982 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл малчнаар, 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал аж ахуйн нярав, хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Тухайн үед би 1966 онд төрсөн гэдгээр явж байсан учир амьдрал дээр 1982 онд 16 насанд хүрээд ажил хөдөлмөр эрхэлж эхэлсэн юм....гэв.

 

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Э  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Э  нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1982 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл малчнаар, 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал аж ахуйн нярав, хэвлэлийн төлөөлөгчөөр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Э  нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1982 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл малчнаар, 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал аж ахуйн нярав, хэвлэлийн төлөөлөгчөөр тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 624  дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадын 1983 оны цалин хөлсний 70 дугаар дансны хуулбар, Б ын Э ы ХААТР-1 маягтын хуулбар, Ховд аймгийн Давшилт нэгдлийн даргын 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаартай “Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Давшилт нэгдлийн даргын 1989 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалын хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 7, 39, 45-46 дугаар тал/

Нэхэмжлэгч Б.Э  нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1600002757 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Батлан хамгаалах яамны сайдын 1984 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 474 дүгээр тушаалаар хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1987 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн б/325 дугаар тушаалаар цэргээс халагдсан тухай Батлан хамгаалахын төв архивын 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 02/2554 дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус тус хавтаст хэрэгт авагдсан болно. /хх-ийн 9, 12 дугаар тал/

Хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 624  дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадын 1991 оны цалин хөлсний 70 дугаар дансны хуулбар нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудсанд авагдсан иргэн Г.Нямсүрэн, Б.Мөнхөө нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 33 дугаар хуудсанд авагдсан гэрэл зургууд нь хэзээ авхуулсан болох нь тодорхойгүй, хавтаст хэргийн 23-25 дугаар хуудсанд авагдсан Г.Нямсүрэн, хавтаст хэргийн 26-28 дугаар хуудсанд авагдсан гэрч Б.Мөнхөөгийн мэдүүлэг нь нэхэмжлэгчийн тайлбараар зөрсөн буюу нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгч Б.Э ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Бошиго овогт Б ын Э   ы Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1982 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл малчнаар, 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал аж ахуйн нярав, хэвлэлийн төлөөлөгчөөр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Э ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.