Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 00308

 

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 153/ШШ2020/00308

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                             

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багт оршин суух, Авгас овогт А  С  -ын нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 153/2020/00217/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч А.С нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1966 онд төрсөн. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг 1982 онд төгсөөд эцэг, эх дээрээ гарч мал малласан. Цэргийн албыг 1985-1988 онд хааж ирээд үргэлжлүүлээд малчнаар ажилласан. Малчнаар тэтгэвэрт гарах 55 нас хүрсэн учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан. Иймд намайг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар, 1988 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.

 

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.С нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.С нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 1988 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч А.С нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 1988 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 40  дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 3 дугаар бригадын 1982-1985, 1988-1989 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, А  Сүх-Очирын ХААТР-1 магятын хуулбар, гэрч Л.Дариймаагийн “....А.С нь 1966 онд төрсөн, А  4 дэх хүүхэд нь юм. А.С нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад малчин болж, аав ээжийнхээ хамт мал маллаж байсан. А.С нь 1985-1988 оны хооронд цэргийн алба хаасан. А.С нь цэргийн албанаас халагдаж ирээд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригаддаа эцэг эхийнхээ хамт нэгдэл тартал мал маллаж байсан. А.С нь 1994 онд Нямдуугийн Мөнгөнцагаантай гэр бүл болсон....” гэх мэдүүлэг, гэрч С.Галбадрахын “....А.С нь 1974 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж, 1982 оны 6 дугаар сард 8 дугаар анги төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригад гарч эцэг эхийнхээ хамт малчнаар ажилласан. А.С нь 1985-1988 оны хооронд цэргийн алба хаагаад Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригаддаа ирж малчнаар ажилласан. А.С нь 1991 онд манай нэгдэл тарах хүртэл нэгдлийн мал малласан....” гэх мэдүүлэг гэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 11-15, 18-19, 36-38, 39-41, 46 дугаар тал/

Нэхэмжлэгч А.С нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1616000305 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Батлан хамгаалах яамны сайдын 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1988 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн б/308 дугаар тушаалаар 1983 оны 6 дугаар сарын 19-ний өдөр цэргээс халагдсан тухай Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 05/4763 дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус тус хавтаст хэрэгт авагдсан болно. /хх-ийн 5, 10 дугаар тал/

Хавтаст хэргийн 6-7, 32-35 дугаар хуудсанд авагдсан иргэн Б.Батжаргал, Л.Баянцагаан, Л.Дариймаа, С.Галбадрах нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгч А.Сүх-Очирын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Авгас овогт А  С  -ын Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 1988 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Сүх-Очирын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          С.ОЮУНЖАРГАЛ