Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 00309

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 153/ШШ2020/00309

Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багт оршин суух, Цорос овогт  Ч.Д/ /-ын нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 153/2020/00228/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхзаяа нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч. Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон тодруулсан шаардлагадаа:  Миний бие Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн багт (1-р бригад) 1982 оны 7 дугаар сарын 01-нээс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал саальчин, туслах малчнаар ажиллаж байсан хугацааг тогтоолгохоор хүсэлт гаргаж байна.

Миний бие нь 1982 онд 8-р ангиа төгсөөд Социализм нэгдэлд саальчин туслах малчнаар ажиллаж ирсэн ба малчнаар тэтгэврээ тогтоолгохоор болтол тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй учир аймгийн төв архиваас 1984-1990 онуудын материалыг олж хавсаргав.

1978 онд аав Чулуунбаатар өвчний улмаас нас ээж Булган 8 хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхийн зэрэгцээ нэгдлийн 1000 гаруй бог маллаж би 1982 онд 8-р ангиа төгсөөд ээжтэйгээ мал маллаж ирсэн юм.

Иймд Ч. Д намайг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Ч.Днь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг 1982 төгсөөд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажилласан. Тухайн үед аав Чулуунбаатар нь нас барж, ээж нь нэгдлийн малтай байсан учраас 8 дугаар ангиа төгсөөд мал дээр гарсан. Нэхэмжлэгч Ч. Д нь өдийг хүртэл мал малладаг. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Чулуунбаатарын  Дыг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1984 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч. Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ч. Д нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1984 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 626 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол бригадын 1984-1989 оны цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, 1989 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Эрдэнэбүрэн сумын Хоол багий малчин Ч. Дд олгосон Диплом, 1986 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ч. Дд олгосон Аваргын диплом, гэрч Л.Шилхүүгийн “....Ч. Д нь ....1984 оны намраас нэгдлийн хонь маллаж малчин болсон. Түүнээс хойш 1990 онд нэгдэл тартал малчнаар тасралтгүй ажилласан....” гэх мэдүүлэг, гэрч Ж.Отгонцэцэгийн “....Ч. Д нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэл тартал саальчин, малчин хийж байсан. Намайг 1990 онд тэтгэвэрт гарахад Ч. Д нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 1 дүгээр бригадад саальчнаар ажиллаж байсан....” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4-10, 18, 29, 31-33, 34-37 дугаар тал/

Харин нэхэмжлэгч Ч. Д нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд Ч. Д нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ч. Д нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1616000592 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 13 дугаар тал/

Хавтаст хэргийн 11-12 дугаар хуудсанд авагдсан иргэн Л.Шилхүү, Ж.Отгонцэцэг нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 28 дугаар хуудсанда авагдсан 1984 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Ч. Дд олгосон баримт нь ямар баримт болох нь тодорхойгүй, хавтаст хэргийн 29 дүгээр хуудсанд авагдсан 1982 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн Дурсамж дээрх овог, нэрний овгийн үсэг зөрүүтэй буюу нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгч Ч. Дын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ичинхорлоо нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т заасны дагуу шийдвэрлэсэн болохыг дурдлаа.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Цорос овогт  Ч.Д /-ын Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1984 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Нэхэмжлэгч Ч. Д нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч. Дын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.ОЮУНЖАРГАЛ