Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/685

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, шүүгч Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

иргэдийн төлөөлөгч М.Сумъяа,

улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн******* холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,******* оны******* дугаар сарын*******-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн,******* настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл*******,,******* дугаар байрны подвалд оршин суудаг,

Урьд нь 2018 оны******* дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар*******50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу*******50.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, ял биелээгүйн улмаас ялыг 30 хоногийн хорих ялаар сольсон,

2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэн харгалзсан гэх******* (***********)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Мөнхцэцэг нь 2021 оны******* дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “АБУ” хүнсний дэлгүүрийн орчим, иргэн В.Отгонжаргалтай маргалдаж, улмаар түүнийг түлхэж унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас В.Отгонжаргал нь 2021 оны******* дугаар сарын 15-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн очиж эмчилгээ хийгдэж, улмаар 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр тархины хүнд гэмтлийн хүндрэлийн улмаас Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Туулын задгай тоотод нас барсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч*******: “...Би явлаа гээд явсан. Хохирогч та цаашаа гээд суугаад үлдсэн. Хэргийг хүлээн зөвшөөрч байна...” гэв.

         

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн үед гэртээ байж байтал манай эгч Хишигжаргал над руу утсаар яриад “юу хийж байна, миний дүү? Эгч нь замд явж байна, Отгоолой буюу Отгонжаргал түргэн тусламжаар эмнэлэг рүү явж байна гэнэ. Чи Хишигээ эгчтэй холбогдоод асуугаадхаач” гэхээр нь би Хишигээ эгч рүү утсаар ярьтал “Отгоолой их эвгүй болчихсон явж байна лээ, хамтран амьдрагч Лхагваатайгаа явж байна лээ, түргэн тусламжийн машинтай явсан” гэсэн. Улмаар би Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг дээр очиход дүүргийн эмнэлгийн эмч “Би Отгонжаргалыг хүлээж авсан эмч нь байна, Отгонжаргал манайд тархины гэмтэлтэй бололтой, түргэн тусламжийн машинаар өдөр хүргэгдэж ирсэн. Та тархийг нь томографт харуулах шаардлагатай байна. Бид нар сэрээх гэж оролдоод 3 удаа сэхээн амьдруулалд хийхэд таталт өгөөд сэргэхгүй байна” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би дүүгээ аваад Гэмтлийн эмнэлгийн хажуу талын “МЕД ТРАМВА” гэх нэртэй эмнэлэгт очиж 150.000 төгрөгөөр томографт тархи толгойг нь харуулаад гэмтлийн эмнэлэг рүү авч орсон. Тэгтэл гэмтлийн хүлээн авах шууд хүлээж аваад “хүнд хүн байна гээд хагалгаанд бэлдээрэй” гэж сувилагч эмч нартаа хэлээд миний дүүг авч ороод тархины хагалгаа хийсэн. Улмаар тухайн өдрөөс хойш одоог хүртэл ухаан ороогүй сэхээн амьдруулалд хийгдэж байгаа. Хагалгаа амжилттай хийгдэж гэмтлийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хэвтэж байгаад гэмтлийн эмнэлгээс гарч 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт ирж хэвтэн эмчлүүлж байгаа юм. Одоо миний дүү өөрөө ухаангүй, юм ярьж чадахгүй дусал, эм тариа байнгын залгуулаасайтай байгаа. Манай гэр бүлийнхэн өдөр бүр дүүгээ сахиж, эм тарианд нь маш их мөнгө зарцуулж байгаа. Ямар үйл явдал болоод яагаад тархи толгой нь гэмтсэн талаар нь хамтран амьдрагч Лхагваа гэгчээс нь манай гэр бүлийнхэн болсон асуудлын талаар асуухад “би Лхагвасүрэнтэй цуг хамт явж байгаад Мөнхцэцэг гэх эмэгтэйтэй таарч тэр хоёр хоорондоо маргалдаж би тэр хоёрыг салгасан. Тэгтэл нэг нэгнийгээ түлхсэн, тэгтэл Мөнхцэцэг Отгонжаргалыг түлхтэл Отгонжаргал толгой хэсгээрээ газар саваад уначихсан. Тэгээд босгоод Отгонжаргал бид хоёр гэртээ ирж амарсан. Тэгтэл 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр унтаад сэрэхгүй байгаад байсан” гэж надад болон манай эгч нарт хэлсэн... Одоогоор биеийн байдал нь маш хүнд байна. Миний дүү зүүн тархиндаа маш их хэмжээний цус хуралттай байсан гэсэн ба тухайн хурсан цусыг нь 2021 оны******* дугаар сарын 15-ны өдөр гэмтэл согог судлалын үндэсний төвийн тархины хагалгаанд шууд хагалгаанд орж авхуулсан хэдий ч баруун тархинд нь мөн цус хурсан байна, түүнийг нь бол авах боломжгүй гэж тухайн үед эмч нь хэлж байсан юм. Одоогоор миний дүү эмнэлгээс гарсан хэдий ч хэвтэрт, ухаангүй, орчиндоо харилцаагүй, нуруу ташаа нь цоорсон, гуурсаар амьсгалж, гуурсаар хооллосон байдалтай хүний асаргаанд байна... Мөнхцэцэгээс Нямсүрэн эгч “чи тэгээд манай дүүг яасан юм” гэж асуухад өөрийгөө өмгөөлөх маягтай “танай дүү чинь байнга намайг өдөж хоргоодог, хүн хэл амаар доромжилдог” гэхэд Нямсүрэн эгч чи тэгээд манай дүүг яасан юм” гэж асуухад “танай дүү чинь намайг үсэдсэн гэл үү, цохисон гэл үү, тэгэхэд нь би зөрүүлээд дүүг чинь түлхсэн” гэж хэлж байсан... Дүүгийнхээ эмчилгээнд зарцуулсан болон оршуулгын зардлыг буруутай этгээдээс нэхэмжилмээр байна...” (1-р хавтас хэргийн*******-25, 28 дахь тал) гэсэн,

 

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...2021 оны******* дугаар сарын 27, 28-ны өдөр орчимд Улаанбаатар хотод ирээд гэмтлийн эмнэлэгт очоод дүүгээ эргэж тойрсон. Тэгэхэд “хүнд зодуулаад тархины хагалгаанд ороод ухаан орохгүй байна” гэж байсан. Тэгээд цагдаагаас ярихгүй, цагдаа нь хэргээ шийдэхгүй болохоор нь бид ямар хүнд зодуулж, юу болсон талаар, хэн гэдэг хун яагаад, юу болсон талаар нь мэдэх зорилготой өөрийн төрсөн эгч Нямсүрэн, дүү Хишигсайхан нарын хамтаар сураг гаргаж Нисэх орчмоор хэн яагаад дүүг минь бэртээчих вэ гэж бэртээсэн гэх хүнийг нь хайсан. Улмаар дүүгийнхээ  хамтран амьдрагч Лхагвасүрэнг олж цагдаад мэдэгдэж эрүүлжүүлсэн. Тэгэхэд Лхагвасүрэнг олоод “чи миний дүүг зодоод бэртээчихсэн юм уу? яагаад миний дүүг зодож байгаа юм” гэж асуухад Лхагвасүрэн “би зодоогүй Цоож, бас нэг пүдр Нандиа гэх хүүхэнтэй архи ууж байхад тэр хүүхэн Отгонжаргалтай маргалдаж тэр хүүхэн Отгонжаргалыг зодсон” гэж байсан. Тэр хүүхнийг жинхэнэ нэрийг нь биш пүдр гэж хоч хэлээд байх шиг байсан. Тэгээд маргааш өдөр нь Лхагвасүрэнгийн хэлснээр Цоож гэх хүнийг хайж явж байгаад олоод Цоожоос юу болсон талаар асуусан. Тэгэхэд Цоож бага зэрэг халамцуу байсан бөгөөд бид нартай хэрэлдээд “би зодоогүй пизда нар минь. тэр нэг пүдр Нандиа гэх хүүхэнтэй  зодолдсон” гэхээр нь гэрийг нь заагаад өг гэж дагуулж явж байгаад нэг байрны подвопьд очсон. Тэгээд тэр подвопын хаалгыг нүдээд байхад тайлахгүй байсан бөгөөд бараг хүн байхгүй юм байна гэж бодоод явах гэж байтал хаалга нь онгойсон. Нэг туранхайвтар үг дуу цөөтэй хүн гарч ирсэн бөгөөд “яах гэж байгаа юм” гэхээр нь “Нандиа гэх хүнтэй уулзъя” гэтэл “байхгүй хот руу явчихсан” гэж байсан. Тэгээд тэр хун юм нуугаад байгаа юм шиг болохоор нь манай эгч Нямсүрэн хажуугаар нь явж ороод хартал нэг жижиг өрөөний буланд нэг эмэгтэй нуугдаад зогсож байсан. Тэгэхэд нь “Чамайг хэн гэдэг юм Нандиа гэдэг үү” гэтэл “намайг Мөнхцэцэг гэдэг” гэсэн Тэгээд “чамайг яагаад Нандиа гээд байдаг юм” гэсэн чинь “намайг тэгж дууддаг юм” гэж байсан. Тэгэхээр нь Нямсүрэн эгч “хувцсаа өмс цагдаагийн газар очно” гэсэн чинь тэр эмэгтэй “би яасан юм би зодоогүй юу яриад байгаа юм” гээд хэрүүл хийгээд пээдийгээд байсан. Тэгээд Цоож болон Мөнхцэцэг хоёрыг машинд суулгаад Нисэхээс Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст ирсэн. Нисэхээс Цагдаагийн хэлтэс хүртэл машин дотор явж байхад би Мөнхцэцэгээс “юу болсон талаар чи яриадах, тэр хүн чинь эмнэлэгт муу байна, үхэх гээд байна, чи ярилдаа” гэтэл тэр Мөнхцэцэг “юу гэж үхэж байдаг юм, яг үхэж харагдаач бид хоёр хоорондоо маргалдаад, Отгоо эгч намайг хэл амаар доромжлоод бид хоёр хоорондоо хэрэлдэж би Отгоо эгчийг түлхсэн Тэгэхэд замын хажуугийн бетон дээс дагзаараа мөргөж унасан” гэж өөрийнхөө амаар хэлсэн...” (1 дүгээр хавтаст хэргийн 37-38 дахь тал) гэсэн,

 

Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “... Володя овогтой Отгонжаргал*******0 настай эмэгтэй биеийн байдал маш хүнд асуусан асуултад хариулахгүй, команд биелүүлэхгүй, гадна ил харагдах шарх сорвигүй, толгойн үстэй хэсэгт хаван хавдартай биеэс их хэмжээний шээс үнэртсэн байдалтай ирснийг амлахуйн өрөөнд оруулан үзлэг хийж эрчимт эмчилгээ болон гавал тархины жижүүр эмч О.Гантогтох, Э Энхтүвшин нартай хамтран үзлэг хийж яаралтайгаар шаардлагатай шинжилгээнүүд /лаборатори, багажийн/ рентген цээж хардаг хэвлийн ЭХО, цусны дэлгэрэнгүй биохими, когаулаграмм, цусны бүлэг үзэх, давсагт катетар тавьсан, яаралтай журмаар мэс засалд бэлдэж тасагт хэвтүүлсэн Урьдчилсан байдлаар гавал тархины хүнд гэмтэлтэй байсан учир эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн...” (1 дүгээр хавтаст хэргийн*******0-41 дэх тал) гэсэн,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...Гэнэтхэн Отгонжаргал, Мөнхцэцэг хоёр хоорондоо маргалдаад дээр дороо гараад зодолдож барилцаж эхэлсэн Тэгэхээр нь би тэр хоёрыг салгаж босгоод Мөөгий гэх эмэгтэйг одоо яв яв гэтэл Мөөгий гэнэтхэн л Отгонжаргалыг түлхчихсэн Тэгэхэд Отгонжаргал хойшоо саваад явган хүний замын цемент дээр уначихсан . Отгонжаргал босож ирээд толгой өвдөөд байна гэхээр нь би автобусны буудлын сандал дээр суулгаж толгойг нь барьж өгтөл арай гайгүй болчихлоо гэхээр нь Отгонжаргал бид хоёр гэр рүүгээ явсан. 2021 оны******* дугаар сарын 15-ны өдөр дуудаад байхад босож ирэхгүй хурхираад унтаад байсан...Түргэний эмч гэрт орж ирээд Отгонжаргалыг үзээд бие нь муу байна, эмнэлэг авч явна гээд Чойж ахын хамт Отгонжаргалыг эмнэлэг рүү аваад явсан...Ямар ч байсан хоорондоо барилцаж аваад л Мөнхцэцэг Отгонжаргалыг түлхээд унагачихсан...” (1 дүгээр хавтаст хэргийн 54-55 дахь тал) гэсэн,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...Орой 20 цагийн орчимд Лхагвасүрэн, Отгоо хоёр нэлээн согтуу Лхагвасүрэн нь Отгоогоо сугадаад барьчихсан ирсэн. Тэр үед би гадаа юм хийж байсан ба тэр хоёр ямар нэг яриа өгүүлэлгүй шууд гэр рүү орчихсон...Тэгэхэд Отгоо орон дээр суучихсан “Лхагваа ахаа миний толгой бариад өгөөч” гээд нэлээн согтуу сууж байсан бөгөөд Лхагваа толгойг нь барьж өгсөн...Тэгээд бид гэрт ороод унтаж амрах гээд хэвттэл Лхагвасүрэн хавтгай шилтэй 200-300 грамм орчим бололтой архи гаргаад ирсэн. Тэгээд түүнийгээ жижиг хундагаар аягалж надад нэг хийж өгсөн...Харин Отгоо орон дээр хагас суугаа маягтай байж байсан бөгөөд Лхагвасүрэн архи тойруулж байхад Отгоо тойруулсан болгонд нь бага багаар ууж байсан...Тэгээд маргааш өглөө нь буюу 2021 оны******* дугаар сарын 15-ны өдрийн өглөө Лхагвасүрэн, Чойжил ах хоёр босчихсон Лхагвасүрэн Отгоог дуудаад байтал Отгоо сэрэхгүй унтаад байсан. Тэгээд л би 09 цаг өнгөр байхад босож гадаа зууханд гал түлж цай чанаж гэрт эргээд ороход Отгоо нэг л сонин зөөлөн хурхираад, амнаас нь цэр гарах гээд ч байгаа юм шиг унтаад байхаар нь би нэг л биш байх шиг байна гэж бодоод эгч нарт нь хэл хүргэж мэдэгдье гэж бодоод эгчийнх нь гэрт очтол нэг эгч нь харвачихсан гээд хэвтэрт, нэг эгч нь нуруу татчихсан очиж чадахгүй нь гэсэн. Тийм болохоор би буцаж дүү Амарбаатарын гэрт очоод түргэн дуудъя, тэгэхгүй бол би ийм хүнтэй байж чадахгүй нь ямар нэг асуудал болбол яах юм, унтаад сэрэхгүй байна гэдэг нэг л биш гэж хэлээд Лхагвасүрэн түргэн тусламж дуудсан...Харин 2021 оны******* дугаар сарын 14-ний өдрийн орой Лхагвасүрэн гэрт архи уух гээд сууж байхдаа Отгоо орой нэг хүүхэнтэй барилцаж аваад гэх зүйл ярьсан. Нарийн тодорхой ямар нэг зүйл хэлээгүй...Отгонжаргал Лхагваа ахаа миний толгойг бариад өгөөч л гэж хэлж байсан. Түүнээс өөр зүйл хэлж яриагүй, мөн өөр зүйл анзаарагдаагүй юм. Тэгтэл 2021 оны******* дугаар сарын 15-ны өдөр унтаад сэрэхгүй байгаад байсан...” (1 дүгээр хавтаст хэргийн 57-58 дахь тал) гэсэн,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...Дүү Амарбаатарын гэрт очсон нь Отгонжаргал нь сэрээгүй унтаад байсан. Тэгээд Лхагваа Отгонжаргалыг босгох гээд татаж чангаагаад босохгүй болохоор нь энэ бие нь муудсан юм шиг байна гээд Лхагваа утсаар түргэний 103 дуудсан...Тэгээд түргэний эмч үзээд энэ хүн харвасан байна гэж хэлээд эмнэлэг авч явна гээд нэг хүн хамт яв гэхээр нь би дагаад явсан. Тэгээд эмнэлэгт хүргэж өгөөд байж байхад эмч хүнд харвалттай байна ах дүү нарыг нь ол гэж хэлсэн...” (1 дүгээр хавтаст хэргийн 60 дахь тал) гэсэн,

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...2021 оны******* дугаар сарын 15-ны өдөр миний ээжийн эгч буюу манай нагац эгчийн охин над руу зурвас бичиж “ээжийн чинь бие муу байна, гэмтлийн эмнэлэг дээр оч” гэж хэлсэн. Ингээд би гэмтлийн эмнэлэг дээр очтол манай ээжийн эгч нар оччихсон, ээж маань тархины хагалгаанд орж байсан. Ингээд миний ээж тухайн өдрөөс хойш гэмтлийн эмнэлэг болон Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв гэх эмнэлгүүдэд эрчимт эмчилгээ болон сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаад 2021 09 дүгээр сарын 01-ний өдөр билүү 02-ны өдөр эмнэлгээс гарсан. Одоогоор гуурсаар амьсгалж, гуурсаар хооллож байгаа бөгөөд биеийн байдал нь маш хүнд байгаа. Манай ээжийн эгч нь буюу Хишигсайхан эгч надад хэлэхдээ хүнтэй маргалдаад тэгээд тархиндаа гэмтэл авсан юм шиг байна. Яг яаж байгаад бэртэж гэмтсэн талаар нь би мэдэхгүй байна гэж хэлж байсан...” (1 дүгээр хавтаст хэргийн 63 дахь тал) гэсэн,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...Сүүлд ярихдаа Нисэх рүү алхаж явж байтал нэг танил хүүхэнтэйгээ таарсан. Тэгээд тэр нь дуудаж 100 татчих гээд тэрэнтэйгээ ууж маргалдсан гэж л ярьж байсан...” (1 дүгээр хавтаст хэргийн 72 дахь тал) гэсэн,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...Миний төрсөн дүү******* нь Олдмолын Энхчулуун, Болдмагнайн Энхжин, Баттулгын Шинэ-Үйлс гэсэн гурван охин хүүхэдтэй. О.Энхчулуун сая 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 18 нас хүрсэн. Ер нь бол аавынхаа ээж дээр өсөж торнисон. Эмээ дээрээ байж байгаад над дээр ирж надтай амьдарч байсан. Одоо өөрөө ажил хийж байгаа бөгөөд хөдөө ажил дээрээ байрлаж ажиллаж амьдарч байгаа юм. Б.Энхжиний тухайд гэвэл одоо 13настай охин байдаг. Өөрийн төрсөн эцэг Болдмагнайтай хамт түүний асрамжид амьдарч байгаа. Гэрийг нь бол би хэлж мэдэхгүй байна. Бага охин болох Б.Шинэ-Үйлс нь Баттулгын ээж буюу эмээ дээрээ өсөж, торниж түүний асрамжид байгаа. Миний мэдэж байгаагаар бага хүүхдээ 5-6 нас хүртэл нь гурван хүүхдээ асран хамгаалж байсан. Түүнээс хойш том охин нь аавынхаа ээж дээр, дунд охин нь аавынхаа талын садан төрөл ээж, аав дээр нь бага охин нь аавынхаа ээж дээр өсөж асран хамгаалалтад байсан...” (2 дугаар хавтаст хэргийн 217 дахь тал) гэсэн,

 

2021 оны******* дугаар сарын 30-ны өдрийн шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 6786 дугаартай “...В.Отгонжаргалын биед гэмтлийн гаралтай аалзан хальсан доорх болон шулуун синусын цус харвалт, зүүн тал бөмбөлгийн  зулай, чамархай, дагзны дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 79-81 дэх тал)

 

Шинжээч эмч Ө.Сарангэрэл мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ  “...Дээрх гэмтэл нь биед нь үзлэг хийх үед үзэхэд мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байсан...Тухайн аалзан хальсан доорх цусан хураа шингэн тархи дарагдаагүй байгаа тохиолдолд ухаан саруул, тодорхой үйлдэл хийж, алхаж гишгэх боломжтой, тухайн хүний биеийн онцлогоос хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хязгаарлагдмал буюу талбайд хүч үйлчилснээс болж үүснэ. Явганаас өөрөө унах үед үүсэх боломжгүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 86 дахь тал)

 

2021 оны 09 дүгээр сарын*******-ний өдрийн шинжээч эмч Б.Ариунзулын 1875 дугаартай “...Талийгаачид баруун эгэм, цээжний баруун хэсэг, өвчүү, баруун бугалга, зүүн тохойны үе, зүүн шагайн цус хуралт тогтоогдсон нь тариурын хатгалтаас үүссэн байх боломжтой. 2 Талийгаач тархины хүнд гэмтлийн дараах тархины дутмагшил, тархины тураал, хэвтрийн хатгаагаар нас баржээ...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 90-92 дахь тал)

 

Шинжээч эмч “...Тархины гэмтлийн улмаас комд орсон хүмүүс ухамсарт ухаангүй, зөвхөн амьсгал зүрх судасны төв ажиллаж тархины үйл ажиллагаа тухайлбал мэдрэлийн эд эс, мэдрэлийн тэжээх үйл ажиллагаа алддаг, үүнтэй холбоотойгоор маш их тураалд орж арьсанд холголд цайралт үүсдэг...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 100 дахь тал)

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 774 дугаартай “Н.Мөнхцэцэг нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна...Н.Мөнхцэцэг нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 105-106 дахь тал)

 

Сэжигтнээр******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Отгоо эгч намайг “янхан гичий минь” гээд хэл амаар доромжлоод эхэлсэн. Тэгэхээр нь би “би архи уудаг хэдий ч янхан бол бишээ” гэж Отгоо эгчид хэлсэн. Тэгсэн чинь Отгоо эгч босож ирээд миний цээж хөхний дээд хэсэг рүү цохиж түлхэж унагаасан. Тэгэхээр нь би босож ирээд зөрүүлээд “та яах гэж намайг ингэж байдаг юм бэ” гэж хэлээд мөр цээж хэсэг рүү нь хоёр гараараа хүрсэн. Тэр үед Отгоо эгч хашаа налаад үлдсэн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 120-121 дэх тал)

 

Яллагдагчаар******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би зүгээр л хуруугаараа түлхсэн. Би урд нь гэрчээр болон сэжигтнээр хэд хэдэн удаа мэдүүлэг өгсөн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 132 дахь тал)

 

2021 оны******* дугаар сарын 15 болон 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 5-7, 9-12 дахь тал)

2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 13-16 дахь тал)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд (1-р хавтаст хэргийн 163-178, 195 2хх-99-102 дахь тал)

Яллагдагч*******ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (1-р хавтаст хэргийн 149-160, 179-180 дахь тал)

Амь хохирогчийн эмчилгээ, үйлчилгээ авч байсан талаарх баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 207-224,*******1-250, 2 дугаар хавтаст хэргийн 01-86 дахь тал),

Хохирол хор уршгийн талаарх баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 225-236)

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж,*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Мөнхцэцэг нь 2021 оны******* дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “АБУ” хүнсний дэлгүүрийн орчим, иргэн В.Отгонжаргалтай маргалдаж, улмаар түүнийг түлхэж унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас В.Отгонжаргал нь 2021 оны******* дугаар сарын 15-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн очиж эмчилгээ хийгдэж, улмаар 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр тархины хүнд гэмтлийн хүндрэлийн улмаас Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Туулын задгай тоотод нас барсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлгүүд,

2021 оны******* дугаар сарын 30-ны өдрийн шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 6786 дугаартай “...В.Отгонжаргалын биед гэмтлийн гаралтай аалзан хальсан доорх болон шулуун синусын цус харвалт, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, дагзны дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 79-81 дэх тал)

Шинжээч эмч Ө.Сарангэрэл мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ  “...Дээрх гэмтэл нь биед нь үзлэг хийх үед үзэхэд мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байсан...Тухайн аалзан хальсан доорхи  цусан хураа шингэн тархи дарагдаагүй байгаа тохиолдолд ухаан саруул, тодорхой үйлдэл хийж, алхаж гишгэх боломжтой, тухайн хүний биеийн онцлогоос хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хязгаарлагдмал буюу талбайд хүч үйлчилснээс болж үүснэ. Явганаас өөрөө унах үед үүсэх боломжгүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 86 дахь тал)

 2021 оны 09 дүгээр сарын*******-ний өдрийн шинжээч эмч Б.Ариунзулын 1875 дугаартай “...Талийгаач тархины хүнд гэмтлийн дараах тархины дутмагшил, тархины тураал, хэвтрийн хатгаагаар нас баржээ...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 90-92 дахь тал)

2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 13-16 дахь тал)

Амь хохирогчийн эмчилгээ, үйлчилгээ авч байсан талаарх баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 207-224,*******1-250, 2 дугаар хавтаст хэргийн 01-86 дахь тал) зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5/ нь хүнийг алах гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл/-ээс гэмт хэрэгтэй объектив талын шинж болох хохирол, субьектив талын шинж болох гэм буруугийн хэлбэрээрээ ижил боловч субьектив талын нэмэгдэл шинж болох зорилгоороо ялгаатай.

 

Өөрөөр хэлбэл, хүнийг алах гэмт хэргийн тухайд гэмт этгээд хохирогчийн амь насыг хөнөөх зорилгоор гэмт үйлдэл хийж, гэмт санаа зорилгоо хэрэгжүүлж, хүссэн хохирлыг учруулдаг бол хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийн тухайд хохирогчийн амь насыг хөнөөх санаа зорилго агуулаагүй боловч хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийн улмаас хохирогч нас барсан байдаг.

 

Шүүгдэгч нь амь хохирогчтой маргалдсаны улмаар түүнийг түлхэж унаган тархинд нь гэмтлийн гаралтай аалзан хальсан доорх болон шулуун синусын цус харвалт, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, дагзны дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл үүсгэж, Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндэд халдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснийг гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч*******, амь хохирогч В.Отгонжаргалыг түлхэж унаган эрүүл мэндэд нь аалзан хальсан доорх болон шулуун синусын цус харвалт, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, дагзны дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэгдсэн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Иймд Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч*******ийн 2021 оны******* дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “АБУ” хүнсний дэлгүүрийн орчим, иргэн В.Отгонжаргалтай маргалдаж, улмаар түүнийг түлхэж унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас “хохирогч нас барсан” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Мөнхцэцэг нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруу зүйлчлэл дээр маргаж оролцсон болохыг тэмдэглэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ж.Сумъяа нь шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Улсын яллагч гэм буруугийн шүүх хуралдаанд: “...шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч******* нь __ гэмт хэргийг үйлдсэн болох заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, мөн хуульд зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нь хохиролд 3.000.000 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах саналтай, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй” гэсэн саналыг шүүхэд гаргажээ.

 

Шүүгдэгч******* нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд шүүхээс ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч*******т 6 (зургаа) жил, 6 (зургаан) сарын хугацаагаар хорих ял оногдуулж

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн******* дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно...” гэнээр эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Гэм буруугийн болон Шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11 дэх хэсэгт “улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ. Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж хуульчилсан байна.

 

Түүнчлэн, Монгол Улсын 1990 онд нэгдэн орсон Хүүхдийн эрхийн конвенцид гэр бүл, түүний гишүүдийн, ялангуяа хүүхдийн өсөж бойжих, аж төрөх жам ёсны орчин, нийгмийн үндсэн нэгж болохын хувьд нийгэмд хүлээх хариуцлагыг бүрэн хэмжээгээр үүрүүлэхэд шаардлагатай хамгаалалт, туслалцаа хүртэх ёстой талаар дурдсан бөгөөд уг конвенцын  3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна” гэж, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэр бүлийн орчноосоо түр буюу бүрэн хагацсан, эсхүл ийм орчинд байх нь хүүхдийн дээд ашиг сонирхолд нийцэхгүй бол хүүхдэд улсаас онцгой хамгаалалт, туслалцаа үзүүлнэ.” гэж тус тус зааж хүүхдийн эрхийг нэн тэргүүнд хангаж байхыг зарчим болгожээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь заалтад хорих газарт ял эдэлж байгаа гэсэн хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхдийг асран хамгаалахаар заасан бөгөөд мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт тухайн хүүхдэд хууль ёсны асран хамгаалагч томилох, асран хамгаалахтай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг тухайн дүүргийн Засаг дарга хэрэгжүүлэхээр,

 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн******* дүгээр зүйлийн*******.1 дэх хэсгийн*******.1.2 дахь заалтад “төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах”, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээнд заасан хүүхэд хамгааллын үндсэн зарчим, стандартыг удирдлага болгоно” гэж тус тус заажээ.

 

Прокуророос хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт авагдсан баримтаар шүүгдэгч*******ийн төрсөн хүүхдүүд болох Олдмолын Энхчулуун, Болдмагнайн Энхжин, Баттулгын Шинэ-Үйлс гэсэн гурван охин асран хамгаалалтад байдаггүй болох нь Гэрчын мэдүүлэгт “...Миний төрсөн дүү******* нь Олдмолын Энхчулуун, Болдмагнайн Энхжин, Баттулгын Шинэ-Үйлс гэсэн гурван охин хүүхэдтэй. ...том охин нь аавынхаа ээж дээр, дунд охин нь аавынхаа талын садан төрөл ээж, аав дээр нь бага охин нь аавынхаа ээж дээр өсөж асран хамгаалалтад байсан...” (2 дугаар хавтаст хэргийн 217 дахь тал) тогтоогдож байх тул  Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь заалтад зааснаар асран хамгаалалт тогтоох шаардлага үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Н.Мөнхцэцэг нь 2021 оны 9 сарын 12-ны өдрөөс сэжигтнээр баривчлагдаж, 2021 оны 09 сарын 14-ний өдрөөс шүүхэд хэргийг хянан хэлэлцсэн 2022 оны 03 сарын*******-ний өдрөөс 2023 оны 6 сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд тус тус яллагдагч, шүүгдэгчээр, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрэн сурвалжлагдан 2023 оны******* дугаар сарын 19-ний өдрөөс, өнөөдрийг хүртэл (3 дугаар хавтас хэргийн 62-69 дэх тал) цагдан хоригдсон нийт 380 (гурван зуун ная) хоногийг (1-р хавтаст хэргийн 123-145, 2-р хавтаст хэргийн 93-98 дахь тал), Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрэн сурвалжлагдан 2023 оны******* дугаар сарын 19-ний өдрөөс, өнөөдрийг хүртэл (3 дугаар хавтас хэргийн 62-69 дэх тал) Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн*******97 дугаар зүйлийн*******97.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.

Шүүгдэгч******* амь хохирогчийг оршуулахтай холбоотой гарсан зардал болон бусад хохиролд нийт 3.000.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,******* дэх хэсэг 36.6, 36.5, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч*******ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч*******ийг 6 (зургаа) жил, 6 (зургаан) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн******* дэх хэсэгт заасныг журамлан  шүүгдэгч*******т оногдуулсан 6 (зургаа) жил, 6 (зургаан) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ийн урьдчилан цагдан хоригдсон 380 (гурван зуун ная) хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч*******т Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалтыг хүчингүй болгосугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай..

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ

 

 

                                             ШҮҮГЧИД                                            Д.АЛТАНЖИГҮҮР

 

 

                                                                                                             Т.АЛТАНТУЯА