Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 007

 

аян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дауренбек даргалж, 
нарийн бичгийн дарга: Ц.Саранцэцэг,
орчуулагч: А.Еркегүл,
улсын яллагч: Б.Ботакөз,
иргэний нэхэмжлэгч: А.Исатай,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Х.Зулхаш, 
шүүгдэгч Х.Асылбек нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шыбарайгыр овгийн Хайрымханы Асылбект холбогдох 201604000256 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
    Шүүгдэгч Х.Асылбек: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Шыбарайгыр овогт Хайрымханы Асылбек, БИ84092714 регистрийн дугаартай, 1984 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, Сагсай сумын 1-р багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай. 
Шүүгдэгч Х.Асылбекийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Х.Асылбек нь 2016 оны 9 дүгээр сарын үед Сагсай сумын 6 дугаар багийн Даян нутгийн Ямаат гэдэг Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зохих зөвшөөрөлгүйгээр 49 ширхэг буюу 2,0455 м3 шинэс мод бэлтгэж байгаль орчинд 751107 /долоон зуун далан нэгэн мянга нэг зуун долоо/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Асылбекийн өгсөн: “... Би 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 49 ширхэг модыг бэлтгэсэн. Би уг бэлтгэсэн модоо ЗИЛ-130 маркийн тээврийн хэрэгслээр буулгасан. Нүүгээд явсны дараа хууль хяналтын байгууллага мэдээд намайг дуудахаар нь би очсон” гэсэн мэдүүлэг,
- Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч А.Исатайн өгсөн: “... Би Х.Асылбекийг зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэдгийг сүүлд сонссон. Цагдаагийн албан хаагч, байгаль орчны байцаагч болон улсын тусгай хамгаалалттай газрын байцаагч нар Х.Асылбекийн бэлтгэсэн гэх модыг очиж үзэж хурааж авсан байсан. Х.Асылбекээс модыг хурааж авахад би байгаагүй. Модыг хурааж авсан материалтай танилцсан. Шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргасан. Би болсон үйл явдалтай сүүлд танилцсан. Х.Асылбек нь модыг хууль бусаар бэлтгэсэн нь тогтоогдсон. Сагсай сумын Засаг даргын Тамгын газраас намайг иргэний нэхэмжлэгчээр томилсон тул өнөөдрийн шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасан заалтын дагуу нөхөн төлбөрийг 3 нугалж төлөх ёстой. Х.Асылбек нь 2.0455 м3 модны үнэ болох 751107  төгрөгийг 3 нугалж буюу 2.253.321 төгрөгийг төлөх ёстой. Шүүгдэгч өнөөдөр мэдүүлэхдээ 750000 төгрөг төлсөн гэж байна. Гэвч дээрх төлсөн гэх мөнгө нь  жилийн эцэс болсон тул төрийн сангийн дансанд ороогүй буцаагдсан байна. Х.Асылбек нь хохирлын төлбөрийг банканд хийсний дараа банкны баримтыг сумын Засаг даргын Тамгын газрын даргад үзүүлээд өнөөдрийн шүүх хурал дээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн төлбөргүй гэх албан бичгийг авсан байна. Бид шалгахад уг мөнгө дансанд ороогүй байна. Банкан дээр очиж шалгасан. Жилийн эцэс болсон тул Х.Асылбекийн төлсөн 750000 төгрөг буцаагдсан байна. Иймд шүүгдэгчийг ойн санд учруулсан экологи, эдийн засгийн хохирлыг төлж барагдуулаагүй гэж үзэж байна” гэсэн мэдүүлэг,  
Мөн шүүх хуралдаанд: Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тогтоолууд, иргэний нэхэмжлэгч А.Исатайг байцаасан тэмдэглэл, гэрч Х.Ауганбек, М.Бахытгүл, Х.Зейнет, Х.Женисбек, П.Аманжол, Ш.Ахмет, Б.Сакен, Б.Бекмурат нарыг гэрчээр асуусан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. 
Шүүгдэгч Х.Асылбекийн гэм буруугийн талаар: 
Шүүгдэгч Х.Асылбек нь 2016 оны 9 дүгээр сарын үед Сагсай сумын 6 дугаар багийн Даян нутгийн Ямаат гэдэг Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зохих зөвшөөрөлгүйгээр 49 ширхэг буюу 2,0455 м3 шинэс мод бэлтгэж байгаль орчинд 751107 /долоон зуун далан нэгэн мянга нэг зуун долоо/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах  нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: 
    - Иргэний нэхэмжлэгч А.Исатайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Х.Асылбек нь Сагсай сумын Даянгийн Алтай Таван богдын байгалийн цогцолборт Улсын тусгай хамгаалалттай газрын Ямаат нэртэй газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2,0455 м.куб шинэс модыг бэлтгэж ойн санд 751107 төгрөгийн экологи-эдийн засгийн бодит хохирол учруулсан байна. Иймд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д ойн санд учруулсан эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасан байдаг бөгөөд дээрх учруулсан бодит хохирлыг гурваар үржүүлэхэд 2.253.321 төгрөгийн нөхөн төлбөрийг сумыг төлөөлж нэхэмжлэх болно” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/, 
    - Гэрч Х.Ауганбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Надад ЗИЛ-130 маркийн 6695 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байдаг. Энэ тээврийн хэрэгслийг худалдаж аваад хоёр жил болж байгаа. Миний нэр дээр байдаг, миний өөрийн өмч юм. Хадлан дуусаад би Өлгий рүү явах гэж байх үед ах Х.Асылбек Ямаатын хавцалд мод бэлдсэн байгаа, тэрийг хаваржаа руу тээвэрлэж хүргэж өгөхийг хэлсэн. Бензинийг нь хийж өгсөн. Х.Асылбек өөрөө ачааны машин унаж чаддаггүй юм. Тэгээд би тэр хэлж байсан модыг нь Ямаатын хавцлын ойгоос очиж Цагаан чулуу гэдэг газарт байдаг хаваржаанд хүргэж өгсөн юм. Модыг зөвшөөрлийг нь авч бэлдсэн үү гэхэд зөвшөөрөл нь байгаа гэсэн. Гэхдээ би нүдээрээ үзээгүй, амаар хэлсэн ба би итгэсэн. Мэдээж төрсөн ахдаа итгэлгүй яахав. Модыг ойгоос бэлдэж нэг газар бөөгнөрүүлсэн байсан ба тэр газраас нь очиж ах өөрөө ганцаараа ачсан. Би машиныг мод байсан газарт хүргэж өгчихөөд жимс түүгээд уул руу гарч яваад ирэх үед ах маань ганцаараа модыг ачаад дууссан байсан. Тэгээд машиныг жолоодож хаваржаа руу очиж буулгасан. Энэ 2016 оны 9 дүгээр сарын дунд үеэр байсан байх” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/, 
    - Гэрч М.Бахытгүлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Манайх Сагсай сумын Даян нутгийн Ямаат гэх газарт зусдаг. Уг газар нь ой модтой газар болдог юм. Тэгээд нөхөр Асылбек 2016 оны 9 дүгээр сарын үед яг хэдний өдөр болохыг сайн санахгүй байна, ойгоос очиж мод бэлдэх талаар хэлсэн. Тэгээд би нөхөртэйгээ хамт 3 өдөр ойд очиж мод бэлдэхэд нь тусалсан юм. Надад бол мэдэх зүйл байхгүй, нөхөр маань дагуулж явсан. Нөхөр маань мод бэлдэх зөвшөөрөл нь байгаа гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/, 
    - Гэрч Ш.Ахметийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 10 дугаар сарын эхэн үеэр тус цагдаагийн газрын Улаанхус сум дахь хэсгийн алба хаагч нар шалгалтаар очсон ба Х.Асылбекийн хаваржааны гадна 49 ширхэг зохих зөвшөөрөлгүй бэлтгэгдсэн модыг илрүүлсэн байсан юм. Би өмнө нь шалгалтаар торох үед эдгээр модууд хаваржаанд нь байгаагүй юм. Тэгээд энэ модонд надад эзэн бол гэж хүлээлгэн өгсөн. Одоо би эзэн болж хашаандаа хадгалж байгаа. Миний бодлоор энэ модыг би дээрх ажлуудаар яваад өгсөн, намайг эзгүй үед бэлдэж ачиж буулгасан байж болзошгүй. Яагаад гэвэл би байсан үед ямар нэгэн аргаар надад мэдээлэл ирэх ёстой. Х.Асылбек өөрөө Ямаатын хавцлаас бэлдсэн гэж хэлж байна. Ямаатын хавцал нь ой модтой мод бэлтгэх боломжтой газар болдог. Бид ой цэвэрлүүлэх журмаар түлээний модыг Ямаатын хавцлын ойгоос бэлтгүүлдэг юм. Гэхдээ ургаа мод бэлтгэх ёсгүй. Байгалийн жамаар унасан модыг хяналттайгаар бэлтгүүлдэг юм. Зохих зөвшөөрлийг нь аваад түлээний мод бэлдэж байгаа хүмүүс ч байгаа. Гэхдээ Х.Асылбек энэ зун болон намар надаас түлээний мод бэлдэх ямар ч зөвшөөрөл авч байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/, 
    - Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6 дугаар хуудас/, 
    - Хууль бусаар бэлтгэсэн 49 ширхэг шинэс модыг битүүмжлэх тогтоол, битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, 
    - Ойд мод бэлтгэхэд ашигласан 1 ширхэг сүх, 1 ширхэг аварга хөрөөг хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл, үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-12 дугаар хуудас/, 
    - Ойд хууль бусаар бэлтгэсэн модыг ачиж хүргэсэн ЗИЛ-130 маркийн 66-95 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл  зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17 дугаар хуудас/,   
    - уг тээврийн хэрэгслийг битүүмжлэх тогтоол, битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-ийн 22-23 дугаар хуудас/, 
    - Хурааж, битүүмжилсэн 49 ширхэг шинэс мод, уг модыг бэлтгэхэд хэрэглэсэн 1 ширхэг модон иштэй сүх, 1 ширхэг аварга хөрөөг тус тус эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоол /хх-ийн 26-27 дугаар хуудас/, 
    - 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 39-04-40/8 дугаартай шинжээчийн дүгнэлт: “ 1.Сагсай сумын “Ямаат” гэх газраас бэлтгэсэн 49 ширхэг модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 751107 төгрөг байна. 2.Бэлтгэсэн моднууд нь шинэс буюу шилмүүст мод байна. З.Стандарт Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор батлагдсан стандартын дагуу тооцоход 2,0455 м3 эзэлхүүнтэй байна. 4.Хэзээ огтлогдсоныг тогтоох боломжгүй байна. 5. Шинжилгээнд хүргүүлсэн моднууд нойтон мод байна. 6. Иргэн хүнд ургаа мод буюу нойтон мод огтлоход ямар нэгэн зөвшөөрөл олгохгүй. 7.Сагсай сумын Ямаат гэх газар нь Улсын тусгай хамгаалалттай Алтай Таван богдын Байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүсэд хамаарна. 8. Х.Асылбек нь Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 29 дүгээр зүйлийн 29.1.7, 35 дугаар зүйлийн 35.4.2 дахь хэсгүүдийг тус тус зөрчсөн байна” /хх-ийн 46-48 дугаар хуудас/,
    -Шүүгдэгч Х.Асылбек өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд хх-ийн 65-69 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
    Шүүгдэгч Х.Асылбекийн гэмт үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ. 
    Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Х.Асылбект холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон бөгөөд түүний гэм бурууд нь тохирсон хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчөөгүй, нотлох чадвараа алдах, шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй нотлох баримт байхгүйг дурдах нь зүйтэй байна. 
Иймд шүүгдэгч Х.Асылбекийг Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, ойн тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан баривчлах ялаар шийтгэж, мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж эдлүүлэх нь зүйтэй байна. 
Шүүгдэгч Х.Асылбект ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нAхцAл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг cйлдсэнийг /Эрccгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зcйлийн 55.1.1/ ял хAнгAрccлэх нAхцAл байдалд тооцов.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал байхгүйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Асылбекээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, урьдчилан цагдан хоригдож байгаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш: “... Улсын яллагчийн 2016 оны 12 дугаар  сарын 22-ны өдрийн 54 дугаартай яллах дүгнэлтээр шүүгдэгч төлбөртэй гэж гарсан. Гэтэл иргэний нэхэмжлэгч байгууллагын энэхүү албан тоотод шүүгдэгч хохирол нөхөн төлсөн, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна” гэж Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргын Тамгын газрын дарга О.Женисханы 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03/221 дугаартай албан бичгийг гарган өгч шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй гэж тайлбарлах боловч, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн иргэний нэхэмжлэгч А.Исатайн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан 2 хуудас Сагсай сумын Засаг даргын Тамгын газрын дансны хуулга, шүүгдэгч Х.Асылбекийн хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй тухай мэдүүлгүүдийг дүгнэж үзэхэд шүүгдэгч  хохирлоо төлж барагдуулаагүй нь нотлогдож байна. 
Тиймээс шүүгдэгч Х.Асылбекээс хохирол төлбөрт 2253321 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэлээ. 
Мөн шүүгдэгч Х.Асылбекийн ойгоос мод тээвэрлэхэд ашигласан 1993 онд үйлдвэрлэгдсэн ЗИЛ-130 маркийн, 66-95 БӨТ улсын дугаартай ачааны тээврийн хэрэгслийг өмчлөгч нь болох Х.Ауганбект буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ болох 1000000 төгрөг, Улсын тусгай хамгаалалттай газрын ойд бэлтгэсэн 49 ширхэг буюу 2,0455 м3 шинэс модыг хурааж тус тус улсын орлого болгох нь зүйтэй байна. 
    Иргэн Х.Ауганбекийн өмчлөлийн 1993 онд үйлдвэрлэгдсэн ЗИЛ-130 маркийн, 66-95 БӨТ улсын дугаартай, ачааны тээврийн хэрэгсэл, Улсын тусгай хамгаалалттай газрын ойд бэлтгэсэн 49 ширхэг буюу 2,0455 м3, шинэс мод, шүүгдэгч Х.Асылбекийн өмчлөлийн УАЗ 31514 маркийн, 44-34 БӨТ улсын дугаартай, 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийн үнэтэй суудлын тээврийн хэрэгсэл зэргийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээв. 
    Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг модон иштэй сүх, 1 ширхэг аварга хөрөө зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэргийн газрын үзлэгийн явцыг бэхжүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг хуурцагыг хэргийн хамт хадгалав. 
Шүүгдэгч Х.Асылбект бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа.
Шүүгдэгч Х.Асылбек нь энэ хэргийн учир цагдан хоригдож байгаагүй болно. 
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйлийн 286.1.1-286.1.6, 286.1.9, 286.1.11, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.1-294.2, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.1-298.1.2, 298.1.4-т тус тус заасныг удирдлага болгон 
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шыбарайгыр овогт Хайрымханы Асылбекийг Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, ойн тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2. Шүүгдэгч Х.Асылбекийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Х.Асылбект оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Х.Асылбекээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдож байгаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Х.Асылбекээс 2253321 / хоёр сая хоёр зуун тавин гурван мянга гурван зуун хорин нэг/ төгрөг гаргуулан улсын орлого болгосугай. 
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Х.Асылбекийн ойгоос мод тээвэрлэхэд ашигласан 1993 онд үйлдвэрлэгдсэн ЗИЛ-130 маркийн, 66-95 БӨТ улсын дугаартай ачааны тээврийн хэрэгслийг өмчлөгч нь болох Х.Ауганбект буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ болох 1000000 /нэг сая/ төгрөгийг шүүгдэгч Х.Асылбекээс гаргуулан мөн Улсын тусгай хамгаалалттай газрын ойд бэлтгэсэн 49 ширхэг буюу 2,0455 м3 шинэс модыг хурааж тус тус улсын орлого болгосугай. 
    7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар иргэн Х.Ауганбекийн өмчлөлийн 1993 онд үйлдвэрлэгдсэн ЗИЛ-130 маркийн, 66-95 БӨТ улсын дугаартай, ачааны тээврийн хэрэгсэл, Улсын тусгай хамгаалалттай газрын ойд бэлтгэсэн 49 ширхэг буюу 2,0455 м3, шинэс мод, шүүгдэгч Х.Асылбекийн УАЗ 31514 маркийн, 44-34 БӨТ улсын дугаартай, 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийн үнэтэй суудлын тээврийн хэрэгсэл зэргийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
    8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг модон иштэй сүх, 1 ширхэг аварга хөрөө зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэргийн газрын үзлэгийн явцыг бэхжүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг хуурцагыг хэргийн хамт хадгалсугай. 
9. Шүүгдэгч Х.Асылбект бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорьсугай.  
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Х.Асылбект авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.ДАУРЕНБЕК