Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 131/ШШ2020/00625

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

Нэхэмжлэгч: *******, ВЮ83111009 регистрийн дугаартай, Лүндэг тойн овогт Хүрэлбаатарын Саранзаяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*******,*******,*******т холбогдох

Гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Мөнхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нар оролцов.  

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Саранзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  ******* би 1983 онд төрсөн. Миний бие*******тай 10-н жилийн дунд сургуулиасаа найзлан үерхэж байсан юм.******* бид хоёр 2006 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гэр бүлж болж байсан гэр бүл болсныг маань 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдөр бүртгэсэн байдаг юм. Миний бие түүнтэй 2007 оны 09-р сараас эхлэн хамт амьдарсан бөгөөд 2014 оны 05-р сард салж би Улаанбаатар хотруу явсан юм. Бид хоёрын дундаас хүү******* 2008 оны 08 дугаар сарын 11-нд төрсөн юм.******* нь надтай хамт амьдрах хугацаандаа миний биед халдаж зоддог байсан бөгөөд би энэ байдлыг тэсвэрлэхэд хүнд байсан учир арга буюу түүнээс салсан юм. Одоо бид тусдаа амьдраад 6 дахь жилдээ болж байгаа ба эргэн нийлэх боломжгүй болсон. Иймд Лүндэг тойн овогт Хүрэлбаатарын Саранзаяа рд: ВЮ83111009,******* рд: ВВ83081918 бидний гэрлэлтийг бүртгэсэн 2006 оны 10 дугаар сарын 03-ны 422 дугаарт бүртгэлтэй гэрлэлтийг цуцалж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:******* би тус шүүхэд гэрлэлт цуцлуулах хүсэлт гаргасан. Миний бие Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа ба 2019 онд төрсөн, бага насны хүүхэдтэй. Хүүхэд маань одоо 5 сартай. Харах хүнгүй. Халдварт өвчний тархалттай холбоотой нийтийн тээврийн унаагаар бага насны хүүхэдтэй зорчих боломжгүй байгаа учраас өөрийн гаргасан нэхэмжлэлтэй холбоотой шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байгаа тул миний өмнөөс миний өмгөөлөгчийг оролцуулж асуудлыг шийдвэрлэж өгнө үү..гэжээ.

Хариуцагч******* шүүхэд гаргасан тайлбартаа:******* миний бие*******тай 2006 онд гэр бүл болсон. 2008 онд бидний дундаас хүү Шинэбаяр төрсөн. Бид 2014 оноос эхлэн гэр бүлийн таагүй харьцааны улмаас тус тусдаа амьдрах болсон.*******гийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Шүүх хуралдаанд суухгүй..гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Мөнхбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг дэмжиж байна. Нэхэмжлэгч нь бага насны хүүхэдтэй Улаанбаатарт хотод амьдардаг тул халдварт өвчний тархалтын үед нийтийн тээврээр зорчих боломжгүй гэж үзэн хүрэлцэн ирээгүй. Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарыг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү. Зохигчид нь одоо эвлэрэх боломжгүй. Нэхэмжлэгч нь одоо хамтран амьдрагчтай болсон. 2008 онд хүү*******ыг төрүүлэн өсгөсөн.******* нь*******аас тусдаа амьдрахдаа 2014 онд хүүгээ эцгийн асрамжид үлдээгээд явсан. Одоо асрамжийн талаар маргаан байхгүй, эцгийн асрамжид үлдээнэ. Гэрлэлтийг цуцалж өгнө үү..гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, шүүх хуралдаанд гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч******* нь хариуцагч*******т холбогдуулан Гэрлэлт цуцлуулахыг хүсэн шаардсан байна.

Гэрлэгчид нь 2006 оны 08 сарын 27-ны өдөр гэр бүл болсныг 2006 оны 10 сарын 03-ны өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгожээ.

Гэрлэгчид нь 2006 онд гэрлэлтээ батлуулж, хамтран амьдрах хугацаандаа 2008 оны 08 сарын 11-ний өдөр хүү*******ыг төрүүлж эцэг*******аар овоглон, одоо эцгийн асрамжид эрүүл өсөж, сурч байгаа нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, зохигчдын тайлбараар тогтоогджээ. Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэр бүл, эр эмийн таарамжгүй харьцааны улмаас гэрлэлт цуцлуулахад хүрсэн, 2014 оноос хойш тусдаа амьдарч байна гэрлэлтээ цуцлуулна.. гэснийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаан гаргаагүй, хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаагүй, зохигчид харилцан тохиролцож хүү*******ыг эцэг*******ын асрамжид хэвээр үлдээхийг зөвшөөрсөн байна. Үйл баримтаар гэрлэгчдийн дунд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан ..гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, энэ үндэслэлээ нэхэмжлэгч нотлоогүй байгаа боловч зохигчид гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, тусдаа амьдраад олон жил болсон, харилцан эвлэрэхгүй гэсэн тул шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно..гэсний дагуу нэхэмжлэгч нь хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар шаардлага гаргаагүй, хүү******* нь 2014 оноос хойш эцэг*******ын асрамжид байгаа тул хүү*******ын асрамжийг эцэг*******ын асрамжид хэвээр үлдээх нь зүйтэй байна. Иймд шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж тогтоон шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан*******, Лүндэг тойн овогт Хүрэлбаатарын Саранзаяа нарын гэрлэлтийг цуцалсугай. 2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2008 оны 08 сарын 11-ний өдөр төрсөн хүү*******ыг эцэг*******ын асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй. 4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасныг баримтлан гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хүү*******ыг эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах, үүргээ биелүүлэхэд нь туслах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг*******, эх******* нарын үүрэг хэвээр үлдэх болохыг зөвлөсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч*******д олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ