| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00255/И |
| Дугаар | 00311 |
| Огноо | 2020-05-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 00311
| 2020 оны 05 сарын 06 өдөр | Дугаар 153/ШШ2020/00311 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 1-19 тоотод оршин суух, Хасгууд овогт Игийн Б / /-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 153/2020/00255/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Раднаабазар нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Раднаабазар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...И.Б нь 1960 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Игийн 6 дахь хүү болон төрсөн. Ховд аймгийн Булган сумын дунд сургуульд 1968 онд 1 дүгээр ангид элсэн орж 1978 онд 10-р анги төгссөн. 1979-1989 онд Ховд аймгийн Авто засварын газарт токарьчноор ажиллаж байсан... И.Б нь 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдөр цэрэгт татагдаж Зэвсэгт хүчний 013-р ангид цэргийн алба хааж 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдөр халагдаж ирсэн...Одоо тэтгэвэрт гарах нас нь болсон тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Иймд И.Бат-Эрдэнийг Ховд аймгийн Авто засварын газарт 1979 оны 2 дугаар сарын 03-ны өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл токарьчноор, 1982 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал токарьчин, слесариар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Раднаабазар нь нэхэмжлэлийн шаардлагыг И.Бат-Эрдэнийн Ховд аймгийн Авто засварын газарт 1979 оны 2 дугаар сарын 03-ны өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл токарьчноор, 1982 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал токарьчин, слесариар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч И.Б нь Ховд аймгийн Авто засварын газарт 1979 оны 2 дугаар сарын 03-ны өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл токарьчноор, 1982 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал токарьчин, слесариар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 133 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд Авто засварын газрын даргын 1979 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 11 дугаартай “Шинээр ажилчин авах ба зарим ажилчдын ажлын байрыг өөрчлөх тухай” тушаалын хуулбар, Авто засварын үйлдвэрлэлийн нэгдлийн харъяа Ховд аймаг дахь авто засварын газрын даргын 1982 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 112 дугаартай “Үйлдвэрийн ажилчдад ажлын үр дүнгийн шагнал олгох тухай” тушаалын хуулбар, Авто засварын үйлдвэрлэлийн нэгдлийн харъяа Ховд аймаг дахь авто засварын газрын даргын 1985 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 78 дугаартай “Ажилчны ажлын нөхцөл өөрчлөх тухай” тушаалын хуулбар, Авто засварын үйлдвэрлэлийн нэгдлийн харъяа Ховд аймаг дахь авто засварын газрын даргын 1989 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 63 дугаартай “Мэргэжлийн шалгалтын дүнгийн тухай” тушаалын хуулбар, 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Игийн Бд олгосон Аваргын диплом, 1985 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Игийн Бд олгосон Диплом, 1986 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Игийн Бд олгосон Баярын бичи, Игийн Бат-Эрдэнийн ХААТР-1 маягтын хуулбар, гэрч Э.Бурчихбайн “....И.Б нь Улаанбаатар хотын Политехникийн дээд сургуулийг автын инженер мэргэжлээр суралцаж төгссөн. Хэдэн онд төгссөнийг нь би мэдэхгүй байна. И.Б нь автын инженер мэргэжилтэй хүн юм. И.Б нь намайг Ховд аймгийн Авто засварын газарт засварчнаар ажиллаж байх үед 1979 онд манай байгууллагад токарьчноор ажилд орсон. И.Б бид 2 хамтдаа Ховд аймгийн Авто засварын газарт 1998 хүртэл хамт ажиллаж байгаад Алтай трест ХХК байгуулагдахад мөн л хамтдаа ажилласан. Бид Алтай трест ХК-д засварчин хийж 2001 он хүртэл хамт ажилласан....” гэх мэдүүлэг гэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4-8, 14-16, 35 дугаар тал/
Нэхэмжлэгч И.Б нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 1998 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1600002807 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Батлан хамгаалах яамны сайдын 1979 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн н/147 дугаар тушаалаар хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1982 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн н/191 дүгээр тушаалаар 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдөр цэргээс халагдсан тухай Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 3083 дугаартай лавлагааны хуулбар тус тус хавтаст хэрэгт авагдсан болно. /хх-ийн 17, 36 дугаар тал/
Хавтаст хэргийн 9-12 дугаар хуудсанд авагдсан иргэн Э.Бурчихбай, Б.Цогтоо нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгч И.Бат-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Хасгууд овогт Игийн Б //-ийн Ховд аймгийн Авто засварын газарт 1979 оны 2 дугаар сарын 03-ны өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл токарьчноор, 1982 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал токарьчин, слесариар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч И.Бат-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ