Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2017/0512   

 

2017 оны 06 сарын 28 өдөр             Дугаар 128/ШШ2017/0512         Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5 дугаар” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Б.

Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг дарга.

Гуравдагч этгээд: Ч Б.

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/429 дүгээр захирамжийн Ч.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шардлагатай, Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/429 дүгээр захирамжийн “...дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/377 дугаар захирамжийн иргэн Т.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгосон хэсэг болон хамтран эзэмшигч нэмж өөрчилсөнтэй холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Н, нэхэмжлэгч Т.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Тг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, гуравдагч этгээд Ч.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Г нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Иргэн ******* овогтой ******* миний бие 2000 оноос эхлэн Гандангийн төв хаалганы зүүн урд талд тус дүүргийн Газрын албатай “Түргэн үйлчилгээний цэг, мухлаг ажиллуулахаар газар ашиглах гэрээ” байгуулан 19 м.кв талбай бүхий газарт тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар ирсэн ба Баянгол дүүргийн өмч, газрын харилцааны албанд газрын хэмжээгээ нэмэгдүүлэн эзэмших тухай хүсэлт гаргасныг хүлээн авч дуудлага худалдааны анхны үнэ болон газрын төлбөрийг бүрэн төлсний  үндсэн дээр тус дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/377 дугаар захирамжаар газрын хэмжээг 37 м.кв болгон нэмэгдүүлсэн шийдвэрийг гаргасны дагуу гэрээ байгуулан гэрчилгээ авсан болно.

Гэтэл тус дүүргийн Засаг дарга нь иргэн миний зөвшөөрөлгүйгээр өөрийн хүч хөдөлмөрөө гарган тохижуулж арчлан хамгаалан холбогдох журмын дагуу газрын төлбөр, дуудлага худалдааны анхны үнэ зэргийг бүрэн төлж зөвхөн иргэн миний нэр дээр эзэмших эрх үүссэн байтал ямар ч хүч хөрөнгө гаргаагүй, миний эзэмшлийн газарт үйл ажиллагаа явуулдаг иргэн Ч.Бгэгч хүнийг түүний гаргасан хууль бус хүсэлтийг үндэслэн дээрх газрын хамтран эзэмшигчээр нэмж эзэмших эрхийг нь баталгаажуулсан нь Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж иргэн миний газар эзэмших эрхэд үндэслэлгүйгээр халдаж өөр этгээдийг хамтран эзэмшигчээр нэмж захирамж гаргаснаас болж иргэн миний бие газрын тухай хууль болон гэрээнд заасны дагуу газраа зориулалтын дагуу бүрэн эзэмшиж, ашиглах боломжгүй нөхцөл байдал үүсгэж байна. Иргэн Т.Б миний бие тухайн газрыг ашиглах, эзэмшихийн тулд хууль, журамд заасан шаардлагатай бүх зүйлийг зохих журмын дагуу хийж гүйцэтгэсэн байтал үүнийг Баянгол дүүргийн Засаг дарга тоолгүйгээр ямар ч хамааралгүй, газар эзэмших эрх үүсээгүй иргэн Ч.Б-гийн хүсэлтэд тулгуурлан, надаас ямар нэг мэдэгдэл өгч зөвшөөрөл авалгүйгээр хууль бус шийдвэр гаргасан нь Газрын тухай хуулийн холбогдох заалт, гэрчилгээ олгох гэрээ байгуулах журмын заалтуудыг тус тус зөрчиж хууль бусаар эрхэд минь халдсан шийдвэр гаргасан тул Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/429 дүгээр захирамжийн иргэн Ч.Б-дхолбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч дэлгэрэнгүй тайлбарыг хууль зүйн үндэслэлтэйгээр нэмж гаргах болно.

Урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Нийслэлийн Засаг даргад хандан 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дээрх асуудлаар гомдол гаргасан боловч асуудлыг өөрийн эрх хэмжээнийхээ дагуу шийдвэрлээгүй ба 2016 оны 11 Дүгээр сарын 22-ны өдрийн 03/3958 дугаар албан бичгээр өргөдлийг Баянгол дүүргийн Засаг даргад хаяглан хүргүүлсэн нь хуульд заасан журмаар урьдчилан шийдвэрлүүлэх журмаар шийдвэр гаргахаас татгалзсан тул ийнхүү шүүхэд нэхэмжлэлээ гаргах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд “Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/429 дүгээр захирамжийн Ч.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Т.Б нэхэмжлэлд дурдсан маргаан бүхий газар нь 2015 онд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх иргэдийн буюу Ч.Б, Т.Б нарын нэхэмжлэлтэйгээр захиргааны хэрэг үүсэн захиргааны хэргийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 615 дугаартай шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 40 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 04- ний өдрийн 114 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч Т.Б, Ч.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Дээрх хэргийн материал болон нэхэмжлэгч Т.Б, Ч.Б нараас тайлбарлахдаа “Т.Б, Ч.Б бид Баянгол дүүргийн 16 дугаар хороо Гандантэгчилэн хийдийн урд Туулын 4 дүгээр гудамжинд 1996 оноос хойш ТҮЦ ажиллуулж өөрсдийн амьдрал ахуйгаа залгуулж ирсэн. 2000 онд ТҮЦ байсан газартаа хамтран 18 м.кв талбайд палкан байшин барьсан бөгөөд байшингийн голоор хаалт хийн 2 хаалга гаргаж тусдаа үйл ажиллагаа явуулах болсон.

Уг байшингийн суурийн хэмжээний газар Т.Бийн нэр дээр Баянгол дүүргийн Газрын албанд бүртгэлтэй бөгөөд газар ашиглах гэрээ байгуулж жил бүр 82080 төгрөгийг газар ашигласны хураамжид төлж хуулийн дагуу ашиглаж ирсэн” хэмээн тайлбарладаг бөгөөд маргаан бүхий газар нь иргэн Т.Бийн нэр дээр бүртгэлтэй, газрын төлбөрийг төлж ирсэн талаар маргадаггүй юм.

Ийм учир Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/337 дугаар захирамжаар 37 м.кв газрыг иргэн Т.Бт эзэмшүүлсэн байсан ба 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/429 дүгээр захирамжаар дээрх газар дээр иргэн Ч.Бг хамтран эзэмшигчээр нэмж газар эзэмших гэрчилгээ олгосон байна.

Цаашид дээрх иргэд газар дээрээ маргаж байгаа тул газар дээрх барилгын хэмжээнээс хамаарч иргэн Т.Б, Ч.Б нарын зөвшилцлийн үндсэн дээр маргаан бүхий газрыг хуваан эзэмшүүлэх боломжтой юм” гэжээ.

Гуравдагч этгээд Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Ч.Бминий бие Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэр Гандантэгчилэн хийдийн урд талд 1996 оноос ТҮЦ ажиллуулж, шашны эд зүйлийн худалдаа эрхэлж, амьдрал ахуйгаа залгуулж ирсэн. 2000 оноос ТҮЦ байсан газраа иргэн байшин барьж үйл ажиллагаа явуулж, газар ашиглах гэрээ, газрын төлбөрийн актын үндсэн дээр газраа ашиглаж, Т.Бийн нэрээр газрын төлбөрөө хугацаанд нь төлж ирсэн.

Гэтэл миний, байшингийн суурийн хэмжээний буюу 14.5 мкв газрыг болон Т.Бийн байшингийн сууриас 2.5 мкв газрыг манай урд талын залгаа байшингийн эзэн Д.*******д эзэмшүүлсэн байсан нь 2014 онд мэдэгдсэн тул Д.*******д эзэмшүүлсэн газрын манай байшингийн суурьтай давхцаж буй хэсгийг хүчингүйд тооцуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 615 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 40 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 114 дүгээр тогтоолуудаар Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 59 дүгээр захирамжийн Халтарт, 2010 оны 274 тоот захирамжийн Д.Г.-д холбогдох хэсгийн Ч.Б-гийн барьсан дэлгүүрийн газартай давхцал бүхий хэсгийн тус тус хүчингүй болгож, миний газар ашиглах, эзэмших эрхийг сэргээсэн.

Улмаар миний бие 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн Газрын алба, Баянгол дүүргийн Засаг даргад хандан газар эзэмпгүүлэх хүсэлтээ албан ёсоор гаргаж, өөрийн байшингийн суурийн хэмжээний буюу 14.5 мкв газрыг эзэмпгүүлж өгнө үү хэмээн хүсэлт гаргасан боловч миний хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр миний байшингийн суурийн хэмжээний газрыг иргэн Т.Бт эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Иргэн Т.Б бид өмнө нь хамтдаа нэг газар ашиглах гэрээ, газрын төлбөрийн актаар газрын төлбөр төлж ирсэн нь үнэн боловч анхнаасаа тус тусдаа үйл ажиллагаа явуулж, татвар хураамжаа тусдаа төлж, өөр өөрийн байшиндаа бие даасан байдлаар үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Знэ ч үүднээсээ цаашид газар эзэмших, ашиглахтай холбоотой эрхээ тус тусдаа хэрэгжүүлэх шаардлагын үүднээс газар эзэмших хүсэлтээ тус тусдаа гаргасан юм.

Энэхүү хүсэлтийн дагуу Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 05 сарын 23-ны өдрийн А/377 дугаар захирамжийн иргэн Т.Бт холбогдох хэсгийг хүчингүй

болгож, дээрх газрыг Т.Б, Ч.Бнарт эзэмшүүлсэн нь хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй төдийгүй өмнө нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр сэргээгдсэн миний газар эзэмших эрхийг баталгаажуулсан гэж үзэж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/429 дүгээр захирамжийн “...дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/377 дугаар захирамжийн иргэн Т.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгосон хэсэг болон хамтран эзэмшигч нэмж өөрчилсөнтэй холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн 37 м.кв газар дээр байгаа байшин нь өөрийнх нь 2000 онд барьсан байшин юм. Өмнө нь амаар хэлцэл хийсэн зүйл байдаг. Хэлцлийн хүрээнд эвлэрэхийг хүлээн зөвшөөрч байгаа юм.

Маргаан бүхий акт нь гарахдаа нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн. Эхлээд итгэмжлэгдсэн төлөөлөгч болсон үйл явдлын талаар ярина. Дараа нь өмгөөлөгчийн зүгээс хууль зүйн үндэслэлийг тайлбарлаад явна.

Маргаан бүхий акт нь хуулийн шаардлагыг хангаагүй. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хэрэгжүүлээгүй, Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Засгийн газрын 2008 оны 83 тоот тогтоолоор батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам, Нийслэлийн иргэдийн хурлын 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолыг зөрчсөн. Тодруулбал 2008 оны 83 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу нэхэмжлэгч нь тус газрыг хуулийн дагуу ашиглаж,  газрын төлбөрийг жил бүр төлж ирсэн нь нотлогддог ба үүнийг гуравдагч этгээд үгүйсгэдэггүй. Энэхүү эрхийн дагуу 2003 оны 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын дагуу 2016 онд дуудлага худалдааны анхны үнэ болох  8 000 000 /Найман сая/ төгрөгийг төлж газар эзэмших эрхтэй болсон. Ч.Бнь нэхэмжлэгчтэй амаар тохиролцон ашиглаж байсан ба хэрэглээний зардлаа төлж байсан. 

Мөн Газрын тухай хуулийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаагүй байна” гэж заасан заалт болон Газар эзэмших, ашиглах журмын 5, 6-д заасны дагуу шаардлагуудыг хангасан байх хамтран эзэмшигч байсан бол иргэний үнэмлэхний хуулбарыг өргөдөлд хавсаргасан байх ёстой. Мөн дараа нь хамтран эзэмшигч нэмж байгаа тохиолдолд үндсэн эзэмшигчийн зөвшөөрлийг авч, гэрээ байгуулж, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулж болох байсан.

Хариуцагч хариу тайлбартаа дурдахдаа гуравдагч этгээдийг 2015 онд Захиргааны байгууллагад нэхэмжлэл гаргасан гэдэг. Нэхэмжлэлдээ 2015 онд Захиргааны хэргийн анхан шат, давж заалдах шат, хяналтын шатны шүүхээр хамт явсан гэдэг. Энэ нь газар эзэмших эрхтэй гэсэн ойлголт биш юм. Гуравдагч этгээдэд тус газрыг эзэмшиж, ашиглах хууль ёсны эрх байхгүй юм. Хамтран ашиглах хэлцэл зөрчигдөж байгаа учраас нэхэмжлэгч болох үндэслэлтэй. Түүнээс дараа нь авна гэсэн ойлголт биш юм. Мөн байшин хамт барьсан гэдэг. Гэтэл тийм зүйл байхгүй юм. 

Байшинг тохижуулсан талаар ярьдаг боловч тэр түүний эрхийн асуудал юм. Дараа нь хэлцлийн дагуу тэдгээр асуудлаа шийдвэрлэх нь иргэний эрх зүйн харилцаа юм. 

Гуравдагч этгээдийн тохиролцсон хэлцлээ зөрчсөн үйлдэл нь хууль бус юм. Учир нь захиргааны акт гарах үндэслэл нь миний хамтарч барьсан байшин гэдэг. Гэтэл нэхэмжлэгч нь байшингийнхаа нэг хэсэг газрыг ашиглуулаад, түрээс авахгүйгээр хэрэглээний төлбөрөө төлөөд байхыг хэлэлцэж тохиролцсон байдаг.

Гуравдагч этгээд байшинд засвар үйлчилгээ хийсэн талаар ярьдаг боловч тэр нь тус байшингаа ашиглаж, үр шимийг нь хүртэж байгаа учраас тохижуулах нь түүний эрх, үүргийн асуудал юм.  

Хавтаст хэрэгт тэгш байдлыг хангах гэдэг тайлбар байдаг. Гэтэл нэг нь эзэмшиж байсан, нөгөөх нь түүнтэй аман хэлцэл хийж байшингийнх нь нэг хэсгийг ашиглаж байсан бөгөөд үүгээрээ давуу эрх олгогдоно гэсэн үг биш юм.

Маргаан бүхий актад хууль зүйн үндэслэлийг заагаагүй, захиргааны шийдвэр гаргах ажиллагааны дагуу өргөдөл гомдлыг судалж шийдээгүй, хугацаа заагаагүй, бодит нөхцөл байдлыг тодорхойлж заагаагүй, бусдын байшинг өөрийн мэтээр ярьж хууран мэхлэх замаар бусдын эрхийг зөрчсөн хууль бус акт гэж үзэж байгаа тул цуцалж  өгнө үү.

Гуравдагч этгээдийн хариу тайлбарт тайлбар хэлье. Тус тайлбарт гуравдагч этгээд нь миний байшин гэж хэд хэдэн удаа дурдсан байдаг ба үүнийг төрийн  байгууллага түүний байшин гэж ойлгоод байгаа юм. Гэтэл нэхэмжлэгч нь байшингийнхаа буланг ашиглуулаад, хэрэглээний зардлыг нь өөрсдөөр нь төлүүлсэн зүйл байдаг. Мөн хууль зүйн үндэслэл дурдаагүй байгаа шалтгаан нь энэ хүн эзэмшээгүй юм.

Хариуцагчийн хариу тайлбарт дуудлага худалдааны үнийг төлсөн учраас олгосон тухай дурдсан байдаг. Гэтэл 8 000 000 /Найман сая/ төгрөгт гуравдагч этгээдийн оролцоо огт байхгүй юм.  

Эдгээрээс үзэхэд маргаан бүхий актыг гаргахдаа судлаагүй байдаг. Захирамжийг гаргахдаа хууль зүйн 3 үндэслэлийг дурдсан байдаг. Үүнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т заасан зохицуулалтууд нь Засаг даргын эрх байдаг. Мөн журам болон 2008 оны 83 дугаар тушаал байдаг атлаа нотлох баримтад байдаггүй, сонсох ажиллагаа хийгдээгүй нь хууль бус юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Т.Б нь 2000 онд аавтайгаа 19 м.кв талбайн зөвшөөрөл аваад түүн дээрээ байшин барьсан юм. Тэгээд байшингийн урд талын хэсэг газрыг н.Бд хэрэглүүлэхээр болсон юм. Дараа нь аман хэлэлцээр хийгээд, түрээс авахгүй, тог цахилгааны төлбөрөө өөрсдөө төлөхөөр болоод тэнд үзмэрч хийдэг байсан. Тэгээд гуравдагч этгээд Ч.Бнь байшингийн буланд лангуу ажиллуулъя гэж гуйгаад хүнсний бараа зарж байсан. Тэгээд шашны зүйл зараад байшингийн гадна наалт наасан нь үнэн. Ингэж нэхэмжлэгч нь байшингийн нэг буланг өрөө болгон хэрэглүүлж ирсэн юм” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар нь Нийслэлийн Өмч, газрын харилцааны албанд хүсэлт гаргаад, тус алба нь дүүргийн Газрын харилцааны алба болон дүүргийн Засаг дарга руу бичиг явуулж, тэгш байдлыг хангах талаар хүсэлт өгч, захирамж гарсан байдаг. Тэгш байдлыг хангаж байгаагийн үндэслэл нь байшинг нэхэмжлэгчийн хөрөнгөөр барьсан талаар баримт ирүүлээгүй. Мөн Т.Б болон Ч.Бнарын хооронд хийсэн гэрээ хэлцэл байхгүй.

Маргааны бүхий акт гарахад сонсох ажиллагаа хийгдсэн. Ч.Б болон С.Т нар газрын албанд байнга ирж уулзаж, мэдээлэл өгч, газар дээр нь очиж хэмжилт хийж байсан юм.  

Мөн 2015 онд нэхэмжлэл гаргасан /Нэхэмжлэлийг уншив/ ба шүүх 3 шатанд шийдсэн. Шүүхийн шийдвэрийн агуулга нь нэгэнт байшин барьсан учраас н.*******гийн эзэмшиж байсан газраас хасаад Т.Б, Ч.Б нарын эзэмшил газар дээр нэмж өг гэдэг шийдвэр гарсны үндсэн дээр бид нар нэмж өгсөн. Одоо 37 м.кв газрыг тэгш зарчмаар хамтран эзэмшиж байгаа юм.

Хэрэв энэ 2 иргэн тохиролцвол хуваагаад өгөхөд маргахгүй зүйл байхгүй юм. Тийм учраас бидний зүгээс гаргасан шийдвэр буруу биш бөгөөд хуулийн дагуу гарсан шийдвэр юм” гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбартай холбоотой тайлбар хэлье. Өмгөөлөгч хүн хуульд үндэслэж, нотлох баримтад тулгуурлаж ярих ёстой атал тэгсэнгүй.

Энэхүү маргаанд холбоотой 3 захиргааны хэрэг байдаг юм. Үүнд: 1-рт. Т.Б, Ч.Б нарын нэхэмжлэлтэй 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 615 дугаар шийдвэртэй хэрэг байдаг. 2-рт. 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/377 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар Ч.Б нь Захиргааны хэргийн шүүхэд 2016 оны 06 дугаар сард нэхэмжлэл гаргасан. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах журмаар нийслэлээс дүүрэгт үүрэг өгөөд, дүүрэг нь урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байдаг ба улмаар нэхэмжлэлийн шаардлагаасаа Ч.Бтатгалзсан байдаг. Учир нь хариуцагчаас маргаан бүхий актыг хүчингүй болгож нэхэмжлэгчийн эрхийг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар сэргээгдсэн байсныг шүүхийн шатанд олж мэдсэн юм.  3-рт. Энэхүү захиргааны хэрэг юм. Энэ хэргийн гол асуудал нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн яриад байгаа аман хэлцэл гэдэг зүйл байхгүй юм. Өмнөх 615 дугаар шүүхийн шийдвэрээр “*******” дэлгүүр Ч.Б-гийнх, “*******” дэлгүүр нь Т.Бийнх  бөгөөд эдгээр хүмүүс ТҮЦ байсан газар дээрээ хамтраад байшин бариад явжээ гэсэн байдаг ба энэ тухай шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт бичсэн байдаг. Тэгэхээр эдгээр хүмүүс байсан газар дээрээ байшин бариад, түүнийгээ голоор нь хуваагаад тус тусад нь хаалга гаргаад үйл ажиллагаа явуулж байсан гэдэг нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байгаа.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс давхцал, хээрийн судалгаа, Газрын тухай хуулийг ярьж байна. Гэтэл А/377 дугаар захирамж гарахдаа Ч.Б-гийн эрхийг зөрчсөн учраас энэ эрхийг нь сэргээгээд, хамтран эзэмшигчээр оруулсан. Энэ хэрэгт анхнаасаа өмгөөлөгчөөр явсан хүний хувьд хэлэхэд энэ хэргийг шийдэх ганц гарц байгаа нь энэ хоёр хүн хоорондоо зөвшилцөх юм. Учир нь эдгээр хүмүүс өөрсдийгөө эзэмших, ашиглах эрхтэй гэж байгаа боловч захирамж байгаагүй юм.  Харин бодитоор эзэмшиж байсан учраас энэ үйл баримтыг давж заалдах шатны шүүхийн  2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0040 магадлалын үндэслэх хэсэгт маш тодорхой заасан байдаг. /Уншиж танилцуулав/ Мөн хяналтын шатны шүүхийн тогтоолд байдаг. 

Нэхэмжлэгч талын яриад байгаа аман хэлцэл нь нотлогдохгүй юм. Мөн шүүхийн шийдвэрээр байшинг гуравдагч этгээдийнх гэдгийг хүлээн зөвшөөрдөг.

Дуудлага худалдааны үнэ болох 8 000 000 /Найман сая/ төгрөгийг төлсөн гэдэг. Ч.Бг 14 м.кв газраа эзэмшихээр хүсэлт гаргаад явж байхад түүнд хамааралтайгаар дуудлага худалдааны анхны үнийг төл гэсэн бол төлөхөд бэлэн байсан ба одоо ч бэлэн байгаа. Гэтэл нэхэмжлэгч түрүүлж очиж дуудлага худалдааны анхны үнийг төлсөн гэдгээр гуравдагч этгээдийн газрыг миний газар гэж яривал боломжгүй юм. Эдгээр үндэслэлүүдийг ярилцаж мэтгэлцээнийг явуулах шаардлагатай юм.

Хэрэв нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд гарах үр дагаврын талаар хэлье. Ч.Бнь А/377 дугаар захирамжийг хүчингүй болгохоор маргаж байхад хариуцагч тал хүлээн зөвшөөрөөд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүчингүй болсон. Буцаад үйлчлэл нь сэргэвэл 615 дугаар шүүхийн шийдвэрээр хамгаалагдсан гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол юу ч биш болох юм.

Тэгэхээр эдгээр хүмүүс өөрийн өмчлөлийн газрыг иргэний хэргийн шүүхээр тогтоолгоод, дараа нь захиргааны хэргийн шүүхэд хандах боломж байгаа.  

Гуравдагч этгээдийн хувьд өөрийн 14 м.кв газрыг салгаж авахаар захиргааны байгууллагад хүсэлтээ гаргасан. Түүний хариуд “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа, мөн хамтран эзэмшигчийн зөвшөөрөл байхгүй учраас салгах боломжгүй байна” гэдэг. Тэгэхээр эдгээр байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

            Нэхэмжлэгч Т.Б Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/429 дүгээр захирамжийн иргэн Ч.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн үндсэн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр дээрх захирамжийн “...дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/377 дугаар захирамжийн иргэн Т-ийн Бт холбогдох хэсгийг хүчингүй болгосон хэсэг болон хамтран эзэмшигч нэмж өөрчилсөнтэй холбоотой хэсэг”-ийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох гэж нэмэгдүүлжээ.

            Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

            Маргаан бүхий газарт нэхэмжлэгч Т.Б, гуравдагч этгээд Ч.Бнар 2000 оноос түргэн үйлчилгээний цэг ажиллуулан улмаар палкан байшин барин байшингийн голоор хаалт хийн 2 хаалга гаргаж Т.Бийн гэх “*******”, Ч.Б-гийн гэх “О” дэлгүүрүүдийг тус тусдаа ажиллуулж иржээ.

            Энэ талаараа нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар 2014 оны 11 дүгээр сард өөрсдийн үл хөдлөх эд хөрөнгө болох дэлгүүрүүдийн доорх газартай давхцуулан өөр этгээдэд газар олгосныг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар нэг эрх ашигтайгаар хамтран Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлж байжээ.

            Өөрөөр хэлбэл  дээрх “А”, “О” гэх дэлгүүрүүд нэхэмжлэгч Т.Бийн өмч болох талаар хангалттай нотлох баримт ирүүлээгүй бөгөөд дээрх үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь нэхэмжлэгчид хамааруулан  дүгнэх боломжгүй байна.

            Учир нь “...иргэн Д.Гд эзэмшүүлсэн нэгж талбарын ******* дугаар бүхий газар нь нэхэмжлэгч Т.Б, гуравдагч этгээд Ч.Б нарын хамтран барьсан гэх дэлгүүрүүдийн “*******” дэлгүүр байрлах хэсэгтэй давхцалтай....” гэж дүгнэн шийдвэрлэсэн  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 615 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 40 дүгээр магадлал хүчин төгөлдөр байна.

            Мөн дээрх анхан шатны шүүхийн шийдвэрээр “...Нийслэлийн Архивын газарт буй “*******” ХХК-ийн 2004 оны 3 дугаар сард хийсэн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудсанд нэхэмжлэгч нар-(энэ хэргийн нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар)-ын тус тусын нэрээр тэдгээрийн эзэмшдэг дэлгүүрийн газар бүртгэгдсэн болох нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон” талаар дүгнэжээ.

            Түүнчлэн нэхэмжлэгч маргаан бүхий газарт 2003 оноос 18 м кв, 2010 оноос 19 м кв газрыг дүүргийн газрын албатай газар ашиглах гэрээ байгуулан ашиглаж байсныг Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/337 дугаар захирамжаар 37 м кв болгон нэмэгдүүлж эзэмшүүлсэн бөгөөд мөн оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний талбай хэмжээ, зориулалт өөрчлөх, хамтран эзэмшигч нэмэх тухай” А/429 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т заасныг үндэслэн Засаг даргын 2016 оны А/337 дугаар захирамжийн иргэн *******ийн *******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, тухайн газарт *******ийн *******г хамтран эзэмшигчээр нэмж өөрчилсөн нь хууль зөрчөөгүй.

             Хэдийгээр нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн газар эзэмших эрх нь Газрын тухай хуульд зааснаар үүсээгүй байсан боловч бодит байдалд 2002 оноос хойш барилга барьж, тодорхой хэмжээнд дүүргийн Газрын албатай гэрээ байгуулан, олон жилийн турш тус тусдаа үйл ажиллагаа явуулж байсан нь хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 615 дугаар шийдвэрээр нотлогдсон байна.

            Тодруулбал Баянгол дүүргийн Засаг даргын нэхэмжлэгч Т.Бийн 19 м кв газрыг 37 м кв болгон нэмэгдүүлсэн 2016 оны А/337 дугаар захирамжийн Т.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгон  *******ийн *******г хамтран эзэмшигчээр нэмж өөрчилсөн тус дүүргийн Засаг даргын 2016 оны А/429 дүгээр захирамж нэхэмжлэгчийн газар эзэмших, ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй.

            Өөрөөр хэлбэл дээрх захирамж Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтлана:, 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шудрага ёс, тэгш байдлыг хангах;” гэсэнтэй нийцсэн байна.   

            Түүнчлэн Нэхэмжлэгч Т.Б түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т нар “О ”, А” нэртэй дэлгүүрийн барилгыг нэхэмжлэгчийн өмч байх талаар хариуцагч захиргааны байгуулага, шүүхэд хангалттай нотлоогүй атлаа 2016 оны дуудлага худалдааны үнийг төлсөн үндэслэлээр  тухайн үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг давуу эрхээр эзэмших үндэслэлгүй болно.

            Учир нь маргаан бүхий газрын төлбөрийг 2002 оноос 2014 оныг дуустал нэхэмжлэгч Т.Бийн нэрээр төлж ирсэн хэдий ч мөн хугацаанд гуравдагч этгээд Ч.Б Түргэн үйлчилгээний цэг ажиллуулах тухай болон хог хаягдлын, цахилгааны үйлчилгээ авах гэрээ байгуулж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хооронд ашиглалтын тогтмол зардлын (татвар, газрын төлбөр, хог тээвэр, цахилгаан зэрэг) талаар маргаангүй байхад гуравдагч этгээд Ч.Бмаргаан бүхий газарт хамааралгүй гэж шууд үгүйсгэх үндэслэлгүй болно.

            Нэхэмжлэгч Т.Бийн “А”, гуравдагч этгээд Ч.Б-гийн “О” дэлгүүрүүд 2002 оноос баригдаж тус тусдаа үйл ажиллагаа явуулж ирсэн талаарх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалаар нэгэнт дүгнэсэн бөгөөд түүний доорх газрыг Т.Бт эзэмшүүлсэн 2016 оны А/337 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон Засаг даргын А/429 дүгээр захирамж үндэслэлтэй.

            Учир нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэрээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол....уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.”, 21 дүгээр зүйлийн 21.5-д “дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.”, 21.5.3-д “энэ хуулийн 21.2.3-д зааснаас бусад газрыг....иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж зохион байгуулах;” гэсэн бүрэн эрхийн дагуу гаргасан А/429 дүгээр захирамж нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй гэж дүгнэв.

            Иймд нэхэмжлэгч Т.Бийн  Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/429 дүгээр захирамжийн иргэн Ч.Б-д холбогдох хэсэг, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр дээрх захирамжийн “...дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/377 дугаар захирамжийн иргэн *******ийн *******т холбогдох хэсгийг хүчингүй болгосон хэсэг болон хамтран эзэмшигч нэмж өөрчилсөнтэй холбоотой хэсэг”-ийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

            1.Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.5, 21.5.3, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/429 дүгээр захирамжийн иргэн Ч.Б-д холбогдох хэсэг, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр дээрх захирамжийн “...дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/377 дугаар захирамжийн иргэн *******ийн *******т холбогдох хэсгийг хүчингүй болгосон хэсэг болон хамтран эзэмшигч нэмж өөрчилсөнтэй холбоотой хэсэг”-ийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох иргэн Т.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                А.НАСАНДЭЛГЭР