| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 178/2023/0024/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/246 |
| Огноо | 2023-10-16 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 18.6.1., |
| Улсын яллагч | Э.Алтанцэцэг |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/246
2023 10 16 2023/ШЦТ/246
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга , улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Алтанцэцэг, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар, шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2236002810318 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн ******* ургийн овогт Намсрайн *******, 1973 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл дөрөв, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Дуут сумын ******* ******* багт оршин суудаг, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2018/ШЦТ/190 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссэн, мөн тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож байсан, регистрийн дугаар: *******.
- Монгол Улсын иргэн ******* ургийн овогт *******ын *******, 1997 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эцэг эх, дүүгийн хамт Ховд аймгийн Дуут сумын ******* ******* багт оршин суух хаягтай, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, регистрийн дугаар: *******.
Холбогдсон хэргийн талаар: Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболд “шүүгдэгч Н.*******, ******* нар нь бүлэглэн 2022 оны 10 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Ховд аймгийн Буянт сумын (хуучин Хар цохио) багийн “Өвдөгийн худаг” гэх газраас хохирогч Л.ийн өмчлөлийн зургаан тооны монгол үхрийг буюу олон тооны малыг ижил сүргээс нь салган, өөрийнхөө гэрээс 2-3 км-ийн зайд мал хаших зориулалттай чулуун хашаанд хашиж, хашааны хаалгыг төмрөөр хааж байгаад хөлсөөр ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг 240’000 төгрөгөөр хөлсөлж, түүний улсын дугаартай Hyundai porter-II загварын автомашин ашиглан Ховд аймгийн Жаргалант сум руу тээвэрлэж хохирогчид 5’300’000 төгрөгийн хохирол учруулсан нотлогдсон” гэж дүгнэн, тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...Ховд аймгийн Буянт сумын Хар цохио багийн Өвдөгийн худаг гэх газраас 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 6 тооны үхэр хулгайд алдсан гэх гэмт хэргийн талаарх харилцаа холбооны хэрэгсэл ашиглаж гаргасан гомдол мэдээллийг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 02 цаг 55 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 4 дүгээр хуудас);
- Хэргийн газрын үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Буянт сумын багийн нутаг дэвсгэр, хөдөө хээр, эзгүй хашаанд болсон байв” гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 142-146 дугаар хуудас);
- Хохирогч Л.ийн хохирогчоор өгсөн “...Би 2022 оны 10 дугаар сарын 17-ны өглөө 09 цагийн үед гэртээ байхад манай авга эгч Р.Хэнзбаатар ирээд “цагдаа дээр хулгайн үхэр шалгагдаж байгаа юм байна. Үхрийн эзэн нь олдохгүй байна танай үхэр байж магадгүй чи очоод хар” гэхээр нь би цагдаагийн газарт ирээд тухайн 6 тооны үхрийг харахад манай үхэр байсан. Манай үхэр Ховд аймгийн Буянт сумын Хар цохио багийн “Өвдөгийн худаг” гэх газарт намаржиж байгаа юм. Манай үхрийг манай аав маллаж хардаг байсан. Манай аав 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр надтай утсаар яриад 10 тооны үхэр хотондоо ирэхгүй байна гэж ярьж байсан. Өнөөдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нөхрийн хамт очиж үхрээ цуглуулах гэж байсан юм. Цагдаагийн газрын гадна байх улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр ачигдсан 6 тооны үхрийг би өөрийн нүдээр харлаа манай үхэр мөн байна гэдгийг зүс, им тамгаар нь таньж байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас);
- Хохирогч Л.ийн дахин өгсөн “...Манайд бод, бог мал аль аль нь байдаг. 2021 онд 11 үхэр тоолуулсан байдаг. Тухайн үед би Ховд аймгийн төвд байсан, манай үхрийг төрсөн аав өөрийнхөө үхэртэй хамт Ховд аймгийн Буянт сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “Өвдөгийн худаг” гэх газарт маллаж байсан, тухайн үед ээж Цэцэгчулуун Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан, аав ганцаараа үхэр дээр байсан, нөхөр бог малтайгаа Ховд аймгийн Буянт сумын багийн нутаг дэвсгэрт “Хүрэн толгойн худаг” гэх газарт байсан. Аав гийн намаржиж байсан газраас дээш Ховд аймгийн Дуут сум тал руугаа явах замд Н.******* гэдэг айл намаржиж байсан. Манай үхэр Н.******* гэх айлын намаржиж байсан газар луу бэлчээрт явдаг. Надад санал хүсэлт алга байна. Би хулгайд алдсан 6 тооны үхрээ бүрэн бүтэн хүлээж авсан байгаа” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас);
- Гэрч “...2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр орой 18 цагийн үед гэртээ байж байхад иргэн ******* гэдэг залуу миний 95533695 дугаар луу 89490006 дугаараас залгаад “хөлсөнд явах уу?” гэж асуухаар нь би “ойрхон газар байвал би явна. Миний бие өвдөж байгаа учраас хол газар явж чадахгүй” гэж хэлэхэд “Булангийн овоо хүртэл засмал замаар яваад баруун гар талдаа 10 км шороон замаар яваад 4 тооны үхэр ачаад ирмээр байна” гэж хэлэхээр нь “за тэгье” гэхэд надад 35 л шатахуун авах 124’000 төгрөг манай эхнэр ХААН банкны дугаарын данс руу шилжүүлэхээр нь тухайн мөнгийг нь аваад дулааны станцын урд талын петровис шатахуун түгээх станцаас шатахуунаа аваад эхнэрийн хамт тухайн зааж өгсөн газар луу нь явсан. Би эхнэрийн хамт Ховд аймгийн төвөөс 19 цагийн үед гараад явсан. Надад явах зам, газрыг утсаар зааж өгсний дагуу явсаар байгаад нэг айлын гадна явж очсон. Тэр айлд иргэн *******, аав нь гэх Н.******* хоёр байсан. ...6 тооны үхэр байгаа гэх газар зааж өгөөд 1 км хэрээтэй яваад чулуун хашаанд явж очиход хашаан дотор 6 тооны том үхэр байсан. Тухайн 6 тооны үхрийг миний тээврийн хэрэгсэлд иргэн ******* ачсан, ...аав нь гэх Н.*******аас “яагаад ийм орой үхэр ачиж байгаа юм бэ?, арай хулгайн үхэр биш биз” гэж асуухад “хулгайн үхэр биш манай өөрийн үхэр байгаа юм, ямар нэгэн асуудал байхгүй” гэж надад хэлсэн. Тэгээд би иргэн *******гийн хамт Ховд аймгийн төв рүү явсан. Ховд аймгийн төв орохын наана буюу морь барьдаг газрын ойролцоо ирэхэд иргэн ******* намайг “засмал замаас баруун гар талдаа буугаад Ховд аймгийн Буянт сумаас Ховд аймгийн төв рүү ордог замаар ормоор байна” гэж хэлэхээр нь би “ямар учраас тэгж орж байгаа юм бэ? энэ ачиж яваа үхэр чинь хулгайн үхэр юм биш үү?, хулгайн үхэр юм бол одоо үхрээ буулгаж ав” гэхэд иргэн ******* ямар нэгэн зүйл дуугарахгүй суугаад байсан. Би *******г загнасан боловч юу ч дуугарахгүй суугаад байхаар нь иргэн *******гийн зааж өгсөн замаар нь буулгаж өгөхөөр явсан. Би аймгийн төв ороод үхрийг нь буулгаж өгчхөөд цагдаагийн байгууллагад мэдэгдье гэж бодоод хоёрын давааны хөтлийн цаана явж байхад зам дээр цагдаагийн алба хаагч зогсоогоод “хаанаас ямар үхэр ачиж яваа” талаар асуухаар нь би хаанаас хэний үхэр ачиж яваа талаараа хэлэхэд цагдаагийн алба хаагч миний тээврийн хэрэгслийн гэрчилгээг аваад аймгийн төв ороод цагдаагийн газар дээр байж бай гэж хэлээд цагдаагийн алба хаагч тухайн газраа үлдсэн. Би иргэн *******гийн хамтаар аймгийн төв орж ирээд явж байхад ******* нь би өвөөдөө сүү, дээлээ оруулж өгчхөөд гараад ирмээр байна гэхээр нь тухайн заасан хашааны гадна явж очоод зогссон. ******* сүү, дээлээ аваад тухайн хашаа руу явж ороод 5 минут болоод гарч ирэхгүй болохоор нь цагдаад мэдэгдсэн. Удалгүй цагдаагийн алба хаагч ирээд тухайн айл руу нь явж орсон боловч ******* тухайн айлд байхгүй байсан. Хаашаа явсныг нь би мэдээгүй. Үхэр ачсан газарт иргэн *******, Н.******* хоёроос өөр хэн нэгэн хүн байхгүй байсан. улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. ...би 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тээврийн хэрэгслээ хашаан дотроо засаж байхад иргэн ******* ирээд “та хөлсөнд явдаг уу?” гэж асуухаар нь би “хол газарт хөлсөнд явдаггүй юм. Ойрхон газарт бол хөлсөнд явдаг” гэж хэлж байсан. Тэр үед ******* миний дугаарыг аваад явсан. Тэрнээс хойш над руу хэд хэдэн удаа утасдаад “хөлсөнд явах уу?” гэж асууж байсан. Тэр үед би өөр ажил ихтэй байна, хөлсөнд явж чадахгүй гэж хэлсэн. Сүүлд үхэр ачихаар тохироод явахад ирж очих шатахуунаа хийлгээд хөлсөнд нь 100’000 төгрөг авахаар тохирсон юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас);
- Гэрч дахин өгсөн “...Тухайн хэрэг учрал болсон өдөр ******* гэх залуу надтай өөрийн биеэр уулзаагүй. Надтай утсаар ярьсан. ******* надтай утсаар холбогдож “Булангийн овоо гэх газраас 4 үхэр ачиж аймгийн төв ормоор байна таны хөлс мөнгө өгнө, та ачаад өгөөч” гэсэн тэгээд урьд нь 2-3 удаа яриад байсан болохоор зөвшөөрч явсан юм. ...Миний эхнэр бид хоёр тухайн *******гийн байсан гэрт ороход *******, түүний аав Н.******* хоёр байсан өөр хүн байгаагүй. ...6 тооны үхрийг бэлчээрээс ачаагүй, хашаан дотроос ачсан. *******гийн байсан гэх гэрийн гаднаас ачаагүй, түүний байсан гэрээс 2-3 км яваад эзгүй хашаанаас ачсан. ...Тухайн үхэр ачсан гэх хашаа руу би болон миний эхнэр , ******* миний машинд суугаад зам зааж өгөөд очсон. Өөр хүн очоогүй, Н.******* гэртээ үлдсэн. ******* ганцаараа ачсан, хашааны хаалга руу автомашин шахаж зогсоож байгаад ачсан. Өөр үхэр мал байхгүй байсан. 6 тооны үхрийг нэг дор хашаан дотроос ачсан. Хашааны хаалгыг төмрөөр дарчихсан байсан. Ховд аймгийн төвөөс явж *******гийн байсан, түүний аав Н.*******ын гэрт очиход ачих үхэр нь гэрийн гадна байхгүй болохоор, “ачих үхэр чинь хаана байгаа юм” гэж тэр *******, Н.******* нараас асуухад Н.******* “манай хаваржаан дээр хашаанд шахсан байгаа” гэж хэлсэн тэгэхээр нь би сэжиглээд “хулгайн үхэр биш биз” гэж асуухад Н.******* дахин “биш ээ манай өөрийн үхэр байгаа юм” гэж хэлсэн. Тухайн үед мөрдөгчид мэдүүлэг өгөхөд андуурч, буруу зөр үү хэлсэн байна. Би олон удаа хагалгаанд орж байсан болохоор бага зэрэг мартаж санаад байдаг юмаа. ...би 6 тооны үхэр ачиж Ховд аймгийн чиглэлд хөдлөөд морь барианы газар ирж байтал ******* “ах Ховд аймгийн Буянтын 2 хөтлөөр орчихмоор байна” гэж хэлсэн тэгэхээр нь би зогсоод “за миний хүү энэ үхэр чинь хулгайны үхэр юм байна хоёулаа чигээрээ яваад оръё” гэхэд дахин гуйсан тэгэхээр нь би “чи энэ үхрээ буулгаж ав” гэхэд жаахан уурлах янз орсон тэгтэл манай эхнэр надад казахаар “чи яв гэсэн газраар нь явчихаа төв ороод буулгаж өгчхөөд цагдаад мэдэгдээд буулгасан газрын нь заагаад өгчихье” гэж хэлсэн тэгээд доогуур явсан. Тэгээд Буянт сумын 2-ын хөтлөөр давж байтал цагдаа зогсоогоод хаанаас явна гэж хэлээд миний бичиг баримт авч шалгаж байтал ******* Нарийн голоос ачсан гэж хэлсэн, тэгэхээр би Булангийн овооноос ачсан эзэн энэ байна гэхэд *******г зааж өгсөн шалгаж байсан цагдаа *******г “танайд үхэр байхгүй би мэднэ ш дээ” гэж хэлээд дагуулж буусан. Удалгүй цагдаа буцаж ирээд ах та энэ хүнтэй хамт цагдаагийн газар очоод шалгуул гэж хэлсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 56-59 дүгээр хуудас);
- Гэрч “...2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр орой 18 цагийн үед гэртээ байж байхад миний нөхөр “******* гэх залуу над руу залгаад байна, ойрхон газраас үхэр ачаад ирмээр байна гээд байна яваад ирэх үү? гэхээр нь би “тэгвэл чамтай хамт яваад ирье” гээд нөхрийнхөө цайг нь чанаад хамт явсан. Тухайн үед хэдэн цагийн үед Ховд аймгийн төвөөс гарч явснаа сайн санахгүй байна. Ховд аймгийн төвөөс гарч явахад харанхуй болчихсон байсан. Миний нөхөр тухайн залуутай утсаар яриад зам заалгаад яваад байсан. Би үнэнийг хэлэхэд хаашаа ямар замаар яваад байгааг мэдээгүй. Нэг мэдэхэд нэг айлын гадна явж очсон. Тэр айлд аав, хүү гэх хоёр эрэгтэй хүн байсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй, ...үхэр байх газраа зааж өгөхөөр тухайн гэрээс нэлээн зайтай чулуун хашаан дээр дагуулж очсон. Тухайн хашаан дотор 6 тооны үхэр байсныг ачсан. ...миний нөхөр аав нь гэх хүнээс “хулгайн үхэр биш биз дээ яагаад орой ачиж байгаа юм бэ? өдөр ачиж болоогүй юм уу?” гэж асуухад “хулгайн үхэр биш манай өөрийн үхэр байгаа юм. Аймгийн төв оруулах гэсэн юм” гэж хэлж байсан. Би хэдэн настай, ямар им тамгатай үхэр ачсаныг мэдээгүй. Ховд аймгийн төв орохын наана буюу морь барьдаг газрын ойролцоо ирэхэд үхэр ачсан залуу манай нөхрийг “засмал замаас баруун гар талдаа буугаад Ховд аймгийн Буянт сумаас Ховд аймгийн төв рүү ордог замаар ормоор байна” гэж хэлэхээр нь “ямар учраас тэгж орж байгаа юм бэ?” гэж миний нөхөр тухайн залуугаас асуухад тэр залуу “тэр замаар ормоор байна” гэж хэлсэн. Тэр үед манай нөхөр “энэ ачиж яваа үхэр чинь хулгайн үхэр юм биш үү?, хулгайн үхэр юм бол одоо үхрээ буулгаж ав” гэхэд тэр залуу ямар нэгэн зүйл дуугарахгүй суугаад байсан. Тэр үед би нөхөртөө казахаар “хулгайн үхэр юм биш үү? гэж хэлэхэд нөхөр “аймгийн төв орж байгаад цагдаад мэдэгдье” гэж хэлээд тэр залуугийн яв гэсэн замаар нь явсан. Хоёрын давааны хөтлийн цаана явж байхад зам дээр цагдаагийн алба хаагч зогсоогоод “хаанаас ямар үхэр ачиж яваа” талаар асуухаар нь манай нөхөр хаанаас хэний үхэр ачиж яваа талаараа хэлэхэд цагдаагийн алба хаагч манай нөхрийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь аваад аймгийн төв ороод цагдаагийн газар дээр байж бай гэж хэлээд цагдаагийн алба хаагч тухайн газраа үлдсэн. Бид нар аймгийн төв орж ирээд явж байхад хамт явсан залуу “би өвөөдөө сүү, дээлээ оруулж өгчхөөд гараад ирмээр байна” гээд нэг айлын хашааны гадна зогсоод тэр залуу сүү, дээлээ аваад тухайн хашаа руу явж ороод 5 минут болоод гарч ирэхгүй болохоор нь миний нөхөр цагдаад мэдэгдсэн. Удалгүй цагдаагийн алба хаагч ирээд тухайн айл руу нь явж орсон боловч хамт явсан залуу тухайн айлд байхгүй байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас);
- Гэрч дахин өгсөн “...Манай нөхөртэй утсаар ярьж үхэр ачуулна гэсэн айлд очиход нэг хөгшин, нэг залуу 2 хүн байсан гэрт ороод миний нөхөр “ачих үхэр чинь хаана байгаа юм” гэж асуухад хөгшин хүн нь “хаваржаан дээр хашаанд шахсан байгаа” гэж хэлэхэд нөхөр “энэ үхэр чинь хулгайн үхэр биш биз, ямар нэгэн хулгайн үхэр байвал би хариуцлага хүлээхгүй шүү” гэж манай хөгшин хэлэхэд эрэгтэй хөгшин хүн “манай үхэр байгаа юм хулгайн үхэр биш зарж өвс авах гэсэн юм” гэж хэлсэн. Эрэгтэй залуу явсан аав юм шиг байсан хүн гэрт үлдсэн. Ховд аймгийн чиглэлд явсан. Үхрийг ачаад Ховд аймгийн Жаргалант сумын чиглэлд явахад манай тээврийн хэрэгсэлд миний нөхөр , нэг залуу бид гурав явсан. Аав нь гэх хүн гэртээ байсан. Ховд аймгийн Буянт сумын хоёрын хөтлөөр ирсэн. Үхэр ачаад морь барианы газрын ойролцоо ирж байтал тухайн үхэр ачсан залуу “та Ховд аймгийн Буянт сумын 2-ын хөтлөөр орчихмоор байна” гэсэн тэгтэл манай нөхөр “ягаад тэгж тойрч ордог юм шууд орно” гээд манай нөхөр хэрэлдэх гээд байхаар нь би казахаар “энэ хулгайн үхэр байна чамайг цохичхож магадгүй яв гэсэн газраар нь явчих очсон газар нь мэдэгдье” гэж хэлсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 61-63 дугаар хуудас);
- Гэрч мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл- зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 147-154 дүгээр хуудас);
- Таньж олуулах ажиллагаа явуулсан “...Л.*******хүүд 2 тоог бариулж, *******д 3 тоог бариулж, 1 тоог бариулж, Н.*******ад 4 тоог бариулж, О.Цэнд-Аюушид 5 тоог бариулж зогсоон 1, 2, 3, 4, 5-ын дугаарыг барьж зогсож байгаа хүмүүсээс таныг хөлсөнд авч явсан хүн, үхэр ачихад гэрт байсан гэх хүмүүсийг гэрч аар заалгахад 3-ын тоо барьж зогсож байгаа хүнийг зааж энэ залуу надтай утсаар ярьж намайг хөлсөнд авч явсан, гэрт хөлсөнд авч явсан залуугийн аав Н.******* байсан 4-ын тоо барьж зогсож байна гэж заасныг гэрэл зургаар бэхжүүлэв. Гэрч ыг өрөөнөөс гаргаж дахин хүмүүсийн байрыг сольж Л.*******хүүд 5 тоо бариулж, *******д 2 тоо бариулж, 4 тоо бариулж, Н.*******ад 1 тоо бариулж, О.Цэнд-Аюушид 3 тоо бариулж зогсоогоод дахин гэрч аас таныг хөлсөнд авч явсан хүн, үхэр ачихад гэрт байсан гэх хүмүүс аль вэ гэж асуухад 1-ийн тоо барьж зогсож байгаа, 2-ын тоо барьж зогсож байгаа Н.*******, ******* нарыг зааж байлаа” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 155-158 дугаар хуудас);
- Малд үзлэг хийж хүлээлгэн өгсөн “...Мухар улаан үхэр /3 настай эр, цуулбар зүүн чихэндээ мөч цуулбар имтэй/, ягаан гунжин үхэр /3 настай, эм/, улаан халзан үхэр /3 настай, эм/, хар халзан үхэр /3 настай, эр/, ягаан халзан үхэр /3 настай эр/, улаан үхэр /3 настай, эр/ байв. Хохирогч Л. хулгайд алдсан үхрээ бүрэн бүтэн хүлээж авлаа, ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна гэх” гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас);
- Гэрч “...Манай хүргэн ад бод, бог мал аль аль нь байдаг. 2021 онд 10 үхэр тоолуулсан байдаг. Би тухайн үед Улаанбаатар хотод байсан. Хүргэн ын үхрийг хадам аав нь болох Лхагвасүрэн нь “Өвдөгийн худаг” гэх нэртэй газарт ганцаараа маллаж байсан. Охин Л. аймгийн төвд байсан, хүргэн Ховд аймгийн Буянт сумын багийн нутаг дэвсгэрт “Хүрэн толгойн худаг” гэх газарт бог малтайгаа байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас) зэрэг болно.
1.2. Дээр дурдсан нотлох баримтуудад тулгуурлан болсон хэргийн үйл баримтыг сэргээн тогтоовол:
Шүүгдэгч ******* нь гэрч тай холбогдож Ховд аймгийн Ховд аймгийн Буянт сумын багийн нутгаас дөрвөн тооны үхэр ачуулахаар тохиролцсон байна. Гэрч , нар 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын багийн нутаг дэвсгэрт байрлах шүүгдэгч Н.*******ын гэрт үхэр ачихаар очиход шүүгдэгч Н.*******, ******* нар байсан бөгөөд гэрч нар шүүгдэгч Н.*******аас “хулгайн үхэр биш биз дээ, яагаад орой ачиж байгаа юм бэ? өдөр ачиж болоогүй юм уу?” гэж асуухад “хулгайн үхэр биш манай өөрийн үхэр байгаа юм. Аймгийн төв оруулах гэсэн юм” гэх зэргээр худал хэлж итгэл төрүүлсэн байна.
Улмаар шүүгдэгч ******* нь гэрч , нарыг гэрээсээ дагуулж яваад тус багийн нутагт байх өөрийн хаваржааны хашаанд хашсан зургаан тооны үхрийг гэрч улсын дугаартай Hyundai porter-II загварын автомашинд ачиж Ховд аймгийн Жаргалант сумын нутаг руу явжээ. Ингэх явцад буюу 2022 оны 10 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө цагдаагийн алба хаагч тэдгээрийг зогсоон шалгаад гэрч тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан авч, Ховд аймгийн Цагдаагийн газарт очихыг даалгасан ба шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын төвд орж ирээд гэрч , нарт “би өвөөгийндөө сүү оруулж өгчхөөд гараад ирье” гэж худал хэлээд зугтжээ.
Энэ талаар гэрч , нар цагдаагийн байгууллагад мэдэгдэж ачиж явсан зургаан тооны үхрийг цагдаагийн алба хаагчид хүлээлгэн өгсөн байх ба цагдаагийн алба хаагч уг зургаан тооны үхэр нь хохирогч Л.ийн өмчлөлийнх болохыг тогтоож, түүнд хүлээлгэн өгчээ.
Дээр тогтоогдсон үйл баримт болон хохирогчийн хоёр удаагийн мэдүүлэгтэй харьцуулбал хохирогчийн зургаан тооны үхэр Ховд аймгийн Буянт сумын багийн “Өвдөгийн худаг” газар бэлчээрлэж байсан нь тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь уг зургаан тооны үхрийг өөрийн хаваржааны хашаанд хашсан талаараа удаа дараа тогтвортой мэдүүлсэн тул уг хэсгийг үнэн зөв гэж үзэх үндэслэлтэй. Харин хэрэгт авагдсан баримтуудаар тухайн үхрийг шүүгдэгч Н.******* хашсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
1.3. Шүүгдэгч Н.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Би 2022 оны 10 дугаар сард Буянт сумын багийн нутаг дэвсгэр Бэрхийн өврийн Хөх харын худаг гэх газар малтайгаа ганцаараа намаржиж байхад яг хэдний өдрийг нь тодорхой санахгүй байна. Нэг өдөр хониноосоо гэртээ ирэхэд манай хүү болох ******* мотоциклтой аймгийн төвөөс гэрт ирчихсэн байсан. Манай хүү гэрээс гарч ороод утсаар яриад байж байгаад надад “би одоо буцаад аймаг явлаа машин дуудчихсан байгаа” гэхээр нь “чи аймаг руу явж яадаг юм бэ? надтай ханьтай байхгүй юм уу?” гэсэн чинь “би 2 даагаар 4 үхэр сольж авсан байгаа тэр үхрээ аймаг оруулж зараад өвс, тэжээл хувцас хунар авмаар байна одоо хөлсний машин ирж байгаа” гэж хэлсэн тэгээд удалгүй харанхуй болж байх үед манай гадаа машин ирж зогсоод гаднаас эмэгтэй, эрэгтэй 2 казах хүн орж ирээд манай хүүтэй юм ярьж байгаад гарахдаа эрэгтэй нь “за *******аа ямар нэгэн асуудалгүй юм байгаа биз дээ?” гэхээр нь би “тиймээ асуудалгүй манай хүү хүнээс 4 тооны үхэр даагаар сольж авсан гэж байсан, тэр үхэр нь” гэж би хэлээд гаргасан” гэж (1 дэх хавтаст хэргийн 120-121 дүгээр хуудас);
- шүүхийн хэлэлцүүлэгт “Хүү ******* 2 тооны даагаар хүнээс үхэр сольж авахаар боллоо гэж хэлсэн. Өөр надад хийсэн хор гэм байхгүй” гэж тус тус мэдүүлсэн.
Шүүгдэгч ******* сонсгосон зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөөгүй ба яллагдагчаар мэдүүлэг өгөхөөс татгалзсан байна. Харин шүүхийн хэлэлцүүлэгт “Би 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн төвөөс мотоциклтой гараад Ховд аймгийн Буянт сумын шар хөтөл гэх замаар явж Бэрхийн өврийн ханан гэх газар олон тооны үхэр байхаар нь манай нагац ах н.Бадамдөшийн үхэр байх гэж бодоод хашаанд 6 тооны үхэр хашаад гэх хөлсний үйлчилгээ үзүүлдэг хүн рүү залгаад хөлсөнд явахаар тохироод Ховд аймгийн төвөөс дуудуулсан. Би мотоциклоо хашаа түшүүлж тавьчхаад 6 тооны үхрийг явган тууж очиж хашчихаад гэр лүү явсан. Гэрт манай аав Н.******* мотоциклтой явж байгаад хөл гэмтчихсэн хэвтэж байсан тэгээд намайг бараа болоод байж бай гэхээр нь би н.Бадамдөш ахаас 2 тооны хурдан даага өгөөд 5-6 тооны үхэр авахаар боллоо өвс тэжээл авах гэж ирлээ гэж хэлсэн. Би энэ хэргийг ганцаараа үйлдсэн манай аав юу ч мэдээгүй. Ахаас 2 тооны хурдан даагаар сольж байгаа гээд ойлгуулчихсан байсан асуудалтай юу гэхээр нь асуудалгүй л гэсэн” гэж мэдүүлсэн байна.
Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч ******* нь гэрч тай тохиролцож, зургааны тооны үхрийг түүний автомашинд ачиж Ховд аймгийн Жаргалант сум руу тээвэрлэж байгаад баригдсан гэх үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон ба мөн тухайн үхрүүдийг хашсан талаараа мэдүүлсэн мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэх үндэслэлтэй. Харин түүний “нагац ах н.Бадамдөшөөс хоёр тооны даагаар үхэр сольж авахаар болсон, түүний үхэр байх гэж бодоод зургаан тооны үхрийг хашсан” гэх мэдүүлгийн хэсгийг үнэн зөв гэж үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй. Учир нь гэрч мэдүүлгээр анх дөрвөн тооны үхэр ачихаар тохиролцсон гэх атал зургаан тооны үхэр ачуулсан. Нөгөөтэйгөөр н.Бадамдөш нарын хооронд дээрх агуулга бүхий хэлцэл хийгдсэн баримт байхгүй байна.
Мөн шүүгдэгч Н.******* нь тухайн зургаан тооны үхрийг хоёр тооны даагаар сольж авсан гэж шүүгдэгч ******* хэлсэн болохоор буюу хулгайлсан үхэр гэдгийг мэдээгүй гэж мэдүүлж байгаа боловч хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтуудаар тогтоогдохгүй байна.
1.4 Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын (хуучин Хар цохио) багийн “Өвдөгийн худаг” гэх газраас хохирогч Л.ийн өмчлөлийн зургаан тооны монгол үхрийг буюу олон тооны бод малыг нууцаар, хууль бусаар авч, шүүгдэгч Н.*******ын гэрээс 2-3 км-ийн зайд байрлах түүний мал хаших зориулалттай чулуун хашаанд хашсан байна. Улмаар шүүгдэгч ******* нь гэрч ыг хөлслөхөөр тохиролцож, 2022 оны 10 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө түүний улсын дугаартай Hyundai porter-II загварын автомашин ашиглан Ховд аймгийн Жаргалант сум руу тээвэрлэж явахад нь цагдаагийн алба хаагч таслан зогсоожээ.
Харин шүүгдэгч Н.******* гэрч , нарт тухайн үхрүүдийг өөрийн үхэр гэж худал хэлж итгүүлэн шүүгдэгч *******г гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг шилжүүлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын малыг хулгайлсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаардаг.
Хулгайлах гэмт хэргийг гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгийг хууль бус эзэмшилдээ авч, захиран зарцуулах бүрэн боломжтой болсноор төгссөнд тооцно. Тухайлбал орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийн хувьд хулгайлсан эд хөрөнгийг орон байрнаас авч гарснаас төгсдөг. Харин мал хулгайлах гэмт хэргийн хувьд онцлогтой бөгөөд тухайн малыг бэлчээр нутгаас нь тээвэрлэх (тууж) өөр газар нутагт аваачих, эсхүл нядалснаар уг гэмт хэрэг төгссөнд тооцно.
Энэхүү хэргийн хувьд шүүгдэгч ******* нь тухайн зургаан тооны үхрийг шүүгдэгч С.*******ын хашаанд хашсанаар өөрийн хууль бус эзэмшлийг бүрэн тогтоосон байна. Тодруулбал тухайн үхрийг нядлах, эсхүл өөр газар оронд аваачих бүрэн боломжтой болжээ. Нөгөөтэйгөөр уг гэмт хэргийг үйлдэх зорилго нь гэмт хэргийг төгссөн эсэхэд хамааралгүй. Тухайлбал шүүгдэгч ******* нь өөрийн хууль бус эзэмшлийг нэгэнт тогтоосон байх бөгөөд тухайн үхрийг нядлах, өөр нутаг дэвсгэрт аваачиж бусдад худалдах, бэлэглэх зорилгоо гүйцэлдүүлсэн, эсхүл чадаагүй нь гэмт хэргийг бүрэлдэхүүнд хамааралгүй болно.
Иймд шүүгдэгч ******* хохирогч Л.ийн зургаан тооны үхрийг буюу бод малыг хүч хэрэглэхгүйгээр, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авсан үйлдэл нь дээр дурдсан мал хулгайлах гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг хангасан гэж дүгнэв.
2.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” заажээ. Тодруулбал шүүгдэгч ******* хохирогчийн зургаан тооны үхрийг буюу бод малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “энэ гэмт хэргийг олон тооны мал хулгайлж үйлдсэн” гэх шинжийг хангасан байна.
2.3. Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтуудаар шүүгдэгч Н.******* гэрч , нарт тухайн үхрүүдийг өөрийн үхэр гэж худал хэлж итгүүлэн шүүгдэгч *******г гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг шилжүүлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлснээс өөрөөр шүүгдэгч *******гийн үйлдэлд хамтран оролцсон гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Тухайлбал шүүгдэгч ******* хохирогч Л.ийн зургаан тооны үхрийг хулгайлж аваад Н.*******ын хашаанд хашсанаар тухайн мал хулгайлах гэмт хэрэг төгсөж байгаа бөгөөд уг гэмт хэрэг төгссөний дараа гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгөө захиран зарцуулахаар тээврийн хэрэгсэл хөлсөлж шилжүүлэхэд шүүгдэгч Н.******* оролцсон байна. Иймд шүүгдэгч Н.*******ыг мал хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцсон, шүүгдэгч *******тай тус хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй болно.
Харин шүүгдэгч Н.*******ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлахад туслах зорилгоор байршил, захиран зарцуулах аргыг нуун далдалсан” гэх шинжийг хангаж байна. Иймд шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Д.Хуягбаатар, шүүгдэгч Н.*******ын өмгөөлөгч Н.Очирбат нарын шүүгдэгч Н.*******ыг цагаатгах талаар гаргасан дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй тул хангахаас татгалзаж, шүүгдэгч Н.*******ын өмгөөлөгч Ж.Энхжаргалын хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх талаар гаргасан дүгнэлтийг хангаж шийдвэрлэв.
2.4. Мөн прокуророос шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “машин механизм ашиглаж” үйлдсэн гэх шинжээр зүйлчлэн ирүүлжээ. Хулгайлах үйлдэл төгссөний дараа хулгайлсан эд зүйлээ тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизмыг ашигласныг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид тооцохгүй.
2.5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилнө. Тодруулбал шүүгдэгч *******г хохирогчийн зургаан тооны үхрийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан шинжийг хангасан. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, тус хэсгийн 2.4-т заасан машин механизм ашиглаж үйлдсэн гэх шинжийг хангахгүй байна.
Мөн шүүгдэгч Н.*******ыг шүүгдэгч *******тай мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн, хамтран оролцсон гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд Ховд аймгийн Прокурорын гарын хяналтын прокурор Т.Өсөхболдоос шүүгдэгч Н.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тус хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар, шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тус хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус тус зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэж, шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэж тус тус хөнгөрүүлэн зүйлчлэхээр тогтов.
2.6. Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж үйлдсэн гэм буруутайд; шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан мал хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Л.д 5’300’000 төгрөгийн хохирол учирсан болох нь үнэлгээний мэргэжилтэн Л.ын хөрөнгийн үнэлгээний тайлангаар (1 дэх хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас) нотлогджээ.
Мөрдөгчийн хохирогч Л.д малд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас), хохирогчийн дахин өгсөн “...Надад санал хүсэлт алга байна. Би хулгайд алдсан 6 тооны үхрээ бүрэн бүтэн хүлээж авсан байгаа” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас)-ээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нөхөн төлөгдсөн болох нь нотлогдож байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 175 дугаар хуудас), Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 177-193 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан гэх хувийн байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 173 дугаар хуудас), Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 177-193 дугаар хуудас), мөн тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2018/ШЦТ/190 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 194-197 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Н.******* нь урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2018/ШЦТ/190 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссэн, мөн тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож байсан гэх хувийн байдал тогтоогдож байна.
2.2. Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэв. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3. Улсын яллагч “...Шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 10 сарын хугацаагаар цагдан хорих саналыг гаргаж байна. Уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх, ...шүүгдэгч *******г эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 жил 1 сарын хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх, ...цагдан хоригдсон 276 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох” гэх санал;
- шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Д.Хуягбаатар “...Манай үйлчлүүлэгч анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Учруулсан хохирлоо барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг шүүхээс харгалзан үзэх нь зүйтэй байх. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна гэсэн хуулийн дагуу ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү” гэх санал;
- шүүгдэгч Н.*******ын өмгөөлөгч Ж.Энхжаргал “Шүүхээс Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д заасан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хохирол төлбөр төлөгдсөн байдал, Ховд аймгийн Дуут сумын ************** багт байнгын оршин суугаа хаягтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд 8 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү гэсэн саналтай байна” гэх санал;
- шүүгдэгч Н.*******ын өмгөөлөгч Н.Очирбат “Миний хувьд өмгөөлөгч Ж.Энхжаргалтай санал нэг байна. Шүүгдэгч Н.*******ын хувьд бусдад төлөх хохирол төлбөр байхгүй, биеийн байдал, Ховд аймгийн Дуут сумын ************** багт оршин суудаг зэрэг нөхцөл байдлыг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зорчих эрхийг 8 сарын хугацаагаар хязгаарлаж өгнө үү” гэх санал тус тус гаргасан болно.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял тус тус оногдуулахаар хуульчилсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно.
Шүүгдэгч ******* нь “...Нагац ах н.Бадамдөштэйгээ 10 дугаар сарын үед 2 хурдан удмын даага өгье үхэр сольж авъя гээд ярьчихсан байсан юм. Тэгээд тэдний үхэр байх гэж бодоод л андуурчихсан юм” гэж, шүүгдэгч Н.******* нь “...Хүү ******* 2 тооны даагаар хүнээс үхэр сольж авахаар боллоо гэж хэлсэн. Өөр надад хийсэн хор гэм байхгүй” гэх зэргээр хэргийн үйл баримтын талаар маргаж оролцсон болно. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөн нь гэдэг нь “би буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх илэрхийлэл бус өөрийн үйлдэл холбогдлыг бүрэн хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд идэвхтэй дэмжлэг үзүүлсэн, эрх бүхий этгээдээс хийсэн хууль зүйн дүгнэлтийг зөвшөөрч, өөрийн буруутай үйлдлээ ухамсарлан ойлгох ухагдахуун юм. Өөрөөр хэлбэл эрүүгийн хариуцлагаас зайлсхийх, хуулиар халхавчлан өөрт ашигтай байдлыг бий болгох зорилгоор үнэн байдлыг нуун дарагдуулж, гэм буруугаа хүлээж байна гэх илэрхийллийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй болно. Тодруулбал шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан ял оногдуулах үндэслэлгүй.
Иймд шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 (дөрвөн) жил 6 (зургаан) сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч С.*******ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 (арван) сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
3.2. Энэхүү хэрэгт холбогдуулан шүүгдэгч Н.******* нь баривчлагдаагүй, цагдан хоригдоогүй. Харин шүүгдэгч ******* 289 (хоёр зуун наян есөн) хоног цагдан хоригдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж, мөн тус хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ...хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус заасан байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулахаар тогтоосон хорих ялаас цагдан хоригдсон 289 (хоёр зуун наян есөн) хоногийг хасаж, биечлэн эдлэх 3 (гурван) жил 8 (найман) сар 16 (арван зургаан) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид, шүүгдэгч Н.*******ад оногдуулахаар тогтоосон 10 (арван) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид тус тус эдлүүлэх үндэслэлтэй.
3.3. Шүүгдэгч нарт хорих ял оногдуулсан, улсын яллагч шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх санал гаргасныг үндэслэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, шүүгдэгч Н.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймгийн Прокурорын гарын хяналтын прокурор Т.Өсөхболдоос шүүгдэгч Н.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тус хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар, шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тус хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус тус зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэж, шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэж тус тус хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж үйлдсэн гэм буруутайд;
- Шүүгдэгч ******* ургийн овогт Намсрайн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******г 4 (дөрвөн) жил 6 (зургаан) сарын хугацаагаар хорих ялаар;
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ыг 10 (арван) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялаас баривчлагдсан болон цагдан хоригдсон 289 (хоёр зуун наян есөн) хоногийг хасаж, биечлэн эдлэх 3 (гурван) жил 8 (найман) сар 16 (арван зургаан) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид;
- Шүүгдэгч Н.*******ад оногдуулсан 10 (арван) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА