| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00258/И |
| Дугаар | 00313 |
| Огноо | 2020-05-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 00313
| 2020 оны 05 сарын 06 өдөр | Дугаар 153/ШШ2020/00313 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн Дарви сумын Булаг багт оршин суух, Далх овогт Д гийн А / /-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяагийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай үндсэн шаардлагатай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэмэгдүүлсэн шаардлагатай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 153/2020/00258/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.А нь Ховд аймгийн Дарви суманд 1968 онд төрсөн. 1984 онд 8 дугаар ангиа төгсөөд Говь-Алтай аймгийн Хөдөө Аж Ахуйн Техник мэргэжлийн сургуульд Мал аж ахуйг механикч мэргэжлээр суралцаж 1986 оны 6 дугаар сарын 26-ны өдөр төгссөн. 1986 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн тэжээлийн үйлдвэрт тэжээл бэлтгэгч ажилтнаар ажилд орсон. 1989 оны 6 дугаар сарын 13-ны өдөр өөрийн хүсэлтээр малчин болохоор тус ажлаас чөлөөлөгдсөн. Д.А нь одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох болоход тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр дээрх тушаалууд нь архивын газраас олдохгүй байгаа тул заавал шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байна.Иймд Д.А ийг 1986 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн тэжээлийн үйлдвэрт тэжээл бэлтгэгч ажилтнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Д.А нь Ховд аймгийн Дарви суманд 1968 онд төрсөн. 1984 онд 8 дугаар ангиа төгсөөд Говь-Алтай аймгийн Хөдөө Аж Ахуйн Техник мэргэжлийн сургуульд Мал аж ахуйг механикч мэргэжлээр суралцаж 1986 оны 6 дугаар сарын 26-ны өдөр төгссөн. Д.А 1986 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн тэжээлийн үйлдвэрт тэжээл бэлтгэгч ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд тус нэхэмжлэлд нотлох баримтаар хөдөлмөрийн дэвтрийг хавсаргаж өгсөн. Тухайн хөдөлмөрийн дэвтэр дээр эцгийн нэрийг Дорж гэж дутуу бичсэн байгаа бөгөөд Д гэдэг овогтой. Иймд хэрэгт хавсаргасан 1986 оны 6 дугаар сард нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Д овогтой А мөн болохыг нэмж тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.А нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
125923 дугаартай, 1986 оны 6 дугаар сард нээсэн, Говь-Алтай аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтэрт нэхэмжлэгч Д гийн А ийн эцгийн нэрийг Доржийн А гэж бичилт хийгдсэн байх боловч уг хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн өөрийн нэр, гэрэл зураг, мэргэжлийн байдал, хөдөлмөрийн дэвтрийг олгосон байгууллагын тамга болон түүний ажиллаж байх үеийн байгууллагын тамга тэмдгээр баталгаажсан байдал тохирч байх тул 1986 оны 6 дугаар сард нээсэн, 125923 дугаартай, Говь-Алтай аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулиас “Доржийн А ” нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь “Далх овогт Д гийн А ” мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Д.А нь Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн тэжээлийн үйлдвэрт 1986 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл тэжээл бэлтгэгч ажилтнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн 1986 оны 6 дугаар сард нээсэн, 125923 дугаартай, Говь-Алтай аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтэр, гэрч Ч.Нямхүүгийн “....Намайг 1988 оны 1 дүгээр сард Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн тэжээлийн үйлдвэрт тэжээл бэлтгэгчээр ажилд ороход Д.А нь тус үйлдвэрт бас тэжээл бэлтгэгчээр ажиллаж байсан. Д.А нь намайг 1989 оны 6 дугаар сард тэжээл бэлтгэгчийн ажлаас гарахад Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн тэжээлийн үйлдвэртээ ажиллаад үлдсэн. Яг хэдэн он хүртэл ажилласныг нь мэдэхгүй....” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 9-31, 41-43 дугаар тал/
Нэхэмжлэгч Д.А нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1604000628 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хэрэгт авагдсан болно. /хх-ийн 6 дугаар тал/
Нэхэмжлэгч Д.А ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эзгүйд шийдвэрлэх хүсэлтийг ирүүлдсэн тул шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу шийдвэрлэсэн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 1986 оны 6 дугаар сард нээсэн, 125923 дугаартай, Говь-Алтай аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулиас Доржийн А нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь регистрийн дугаартай, Далх овогт Д гийн А мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Далх овогт Д гийн А / /-ийн Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн тэжээлийн үйлдвэрт 1986 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг өдрийг тэжээл бэлтгэгч ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.А ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ