Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/712

 

  

 

 

 

 

  2023        11            06                                2023/ШЦТ/712

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч Х.Онолт, шүүгдэгч Л.Н, Д.С, Г.Б, тэдгээрийн өмгөөлөгч П.Гансүх нарыг оролцуулан  тус шүүхийн шүүх  хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Н, Д.С, Г.Б нарт холбогдох эрүүгийн “2002 00338 0116” дугаартай, 186/2022/0223/Э индекстэй хэргийг 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.                                                                                                          

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         1.Монгол улсын иргэн, ххх тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Л.Н,

          2.Монгол Улсын иргэн, ххххх тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Д.С,

         3.Монгол Улсын иргэн, хххх тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Г.Б,

        Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч Л.Н нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны даргаар ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр А/12 дугаартай тушаалаар ......... , ......... аймгийн Эрүүл мэндийн тасгуудын үйл ажиллагаатай танилцах ажлын удирдамж болон албан томилолтын төсвийг баталж, улмаар ажлын хэсгийн гишүүд болох аудитор, нягтлан бодогч Д.Сгийн 58......  тоот дансанд 738.000 төгрөг, хуулийн ажилтан Б.Б ын 51......  тоот дансанд 538,000 төгрөг, аудитор Г.Бгийн 50...... тоот дансанд 538.000 төгрөг, өөрийн 56........ тоот дансанд 1.185.440 төгрөгийг тус тус төсвийн хөрөнгөөс шилжүүлсэн боловч удирдамжийн дагуу тус аймгуудад очиж ажиллахгүйгээр, өөрийн дансанд шилжүүлж авсан 1.185.440 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээндээ ашиглаж,  Д.С, Г.Б нартай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд ......... аймгийн, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын    20-ны өдрийг хүртэлх хугацаанд ......... аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн үйл ажиллагаатай тус тус танилцсан, томилолтоор ажилласан мэтээр тайлан, санхүүгийн баримт зэргийг бүрдүүлж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон улмаас Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгөнд 1.185.440 төгрөгийн хохирол учруулсан,  

         Шүүгдэгч Д.С нь  Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн нягтлан бодогч, аудитороор ажиллаж байх хугацаандаа буюу ажлын албаны даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр А/12 дугаартай тушаалаар ......... , ......... аймгийн Эрүүл мэндийн тасгуудын үйл ажиллагаатай танилцах ажлын хэсэгт орж, улмаар 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр томилолтын зардал 738.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 58......  тоот дансанд шилжүүлэн авсан боловч удирдамжийн дагуу тус аймгуудад очиж ажиллахгүйгээр, өөрийн хувийн хэрэгцээндээ ашиглаж, ажлын албаны дарга Л.Н, аудитор Г.Б нартай бүлэглэн, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд ......... аймгийн, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд ......... аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн үйл ажиллагаатай тус тус танилцсан, томилолтоор ажилласан мэтээр тайлан, санхүүгийн баримт зэргийг бүрдүүлж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас Эрүүл мэндийн даатгалын  сангийн хөрөнгөнд 738.000 төгрөгийн  хохирол учруулсан,

           Шүүгдэгч Г.Б нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажпын албаны аудитороор ажиллаж байх хугацаандаа буюу ажлын албаны даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр А/12 дугаартай тушаалаар ......... , ......... аймгийн Эрүүл мэндийн тасгуудын үйл ажиллагаатай танилцах ажлын хэсэгт орж, улмаар 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр томилолтын зардал болох 538.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 50...... тоот дансанд шилжүүлэн авсан боловч удирдамжийн дагуу тус аймгуудад очиж ажиллахгүйгээр, өөрийн хувийн хэрэгцээндээ ашиглаж, ажлын албаны дарга Л.Н, аудитор, нягтлан бодогч Д.С нартай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс  оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд ......... аймгийн, 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд ......... аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн үйл ажиллагаатай танилцсан, томилолтоор ажилласан мэтээр тайлан, санхүүгийн баримт зэргийг бүрдүүлж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгөд 538.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэг:Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас  мэдүүлсэн мэдүүлэг:

    1.1.Шүүгдэгч Л.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..өмнөх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг дээр нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

   1.2.Шүүгдэгч Д.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..өмнөх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг дээр нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

   1.3.Шүүгдэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... өмнөх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг дээр нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.        

          Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч  Т.Д гийн:...Эрүүл мэндийн ажлын албаны баримт бичгийг хариуцсан албан тушаалтнууд 2019 оны баримтуудыг архивын нэгж болгон үдэж, хавтаслаж байсан. Энэ үед нягтлан бодогч Д.С намайг 2019 оны санхүүгийн баримтуудын хуудас дугаарлалтыг хий гэж 2019 оны санхүүгийн тайлан гэсэн гарчигтай нэг хавтас баримт өгснийг би хүлээн авч хуудас дугаарлаж байх явцад 2019  оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс ......... аймгуудад Л.Н дарга, нягтлан бодогч С , аудитор Г.Б, хуулийн зөвлөх Б  нар 7-10 хоногийн хугацаатай томилолтоор явсан талаар тайлан байсан. Тухайн цаг хугацаанд манай ажлын албаны дээрх алба хаагч нар ажпын байран дээрээ ажлаа хийж байсан гэдгийг би мэдэж байсан. Мөн  оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс  20-ны өдрийг дуустал хугацаанд дээр дурдсан хүмүүс ......... аймгуудаар явсан гэсэн тайлан бичиж, санхүүгийн баримт бүрдүүлж өгсөн байсан гэсэн мэдүүлэг.  / 1 дүгээр 111-112 дугаар тал/,

           2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч  Б.Б ын:...манай ажлын албаны судалгааны мэргэжилтэн Д  миний мэйл хаяг руу 2020 оны 3 дугаар сарын сүүлээр санхүүгийн тайлангийн зургуудыг явуулсан. Д гийн явуулсан баримтыг үзэхэд 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс ......... , ......... аймгуудад томилолтоор ажилласан тайлан бичсэн байсан. Уг томилолт болон сургалтад миний нэрийг хамрагдсанаар бичсэн байсан. Би энэ тайланд дурдсан томилолтоор яваагүй. Манай байгууллага хөдөө орон нутгийн Эрүүл мэндийн даатгалын тасгуудын үйл ажиллагаатай танилцах ажлын хүрээнд томилолтоор явах тохиолдол байдаг. 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн томилолт нь ......... аймгуудын Эрүүл мэндийн даатгалын тасгийн үйл ажиллагаатай танилцах зорилгоор томилолтоор явсан талаар тайлан тусгагдсан байсан. Би тайлан болон томилолтын удирдамжтай бүрэн эхээр нь танилцаагүй болохоор дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна. Уг томилолтын тайланд 2017 онд нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны ажилчид явсан зургийг оруулсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 114-115 дугаар тал/,

           2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч  Т.Б гийн:...тухайн цаг хугацаанд буюу томилолтоор явсан гэх цаг хугацаанд бүгд ажлын байран дээрээ ажлаа хийгээд л байж байсан. Ямар нэгэн албан тушаалтан хөдөө томилолтоор ажилласан зүйл байхгүй. Томилолтоор нэг ч ажилтан яваагүй, харин томилолтын мөнгө авсан эсэхийг мэдэхгүй байна гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 124-125 дугаар тал/,

           2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Т ийн:../Архангай аймгийн ЭМДТ-ийн дарга/ би ажлын албаны дарга Л.Н гэх хүнийг ажлын шугамаар нэрийг нь албан бичиг дээрээс харж байсан. Би Л.Н, Б.Б , Г.Б, Д.С гэх хүмүүсийг огт танихгүй. 2019 оны 12 дугаар сарын        04-ний өдрөөс 11-ний өдрийг дуустал хугацаанд манай Архангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасагт дээрх хүмүүс ирж ажиллаагүй, томилолтоор ирсэн зүйл байхгүй. Дээрх хүмүүстэй уулзаж байгаагүй, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс сүүлийн 3 жилийн хугацаанд лав хүмүүс ирж ажилласан, шалгасан зүйл байхгүй гэх мэдүүлэг.  /1 дүгээр хавтас, 136-137 дугаар тал/,

           2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.Э ын:... /Өвөрхангай аймгийн ЭМДТ-ийн дарга/ “...2019 оны 12 дугаар сард дээрх нэр бүхий хүмүүс ирж ажиллаагүй. 2019 оны 10 дугаар сарын эхээр манай төв байгууллагаас мэдээлэл, технологи хариуцсан ажилтан Баттулга ирж, эрүүл мэндийн байгууллага, рашаан сувиллын газруудад хурууны хээний төхөөрөмж суурилуулах программ хангамжийг суулгаж өгөөд манай дээр 1 хоногийн хугацаанд ажлаад явсан. Өөрөөр бол 2019 оны эцсээр болон 12 дугаар сард төвөөс хүн ирж ажиллаагүй…гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 138-139 дугаар тал/,

           2.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Э ийн:... /Дархан-Уул аймгийн ЭМДХ-ийн дарга/ “...2020 оны 3 дугаар сард билүү, 4 дүгээр сард Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн жижиг биетэй залуу ганцаараа ирж манай ажлыг шалгасан.Тэр залуу ганцаараа шалгалтаар ирэхдээ ажлын хэсэгт Л.Н дарга бас нэг эмэгтэйн нэр хэлээд гурван хүн шалгалтаар ирэх, байсан би ганцаараа ирлээ гэж хэлсэн. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны албан тушаалтнууд 2019 оны 12 дугаар сарын 04-11-ний өдрүүдэд Дархан-Уул аймагт ирээгүй, би буудлын өрөө захиалж байгаагүй гэх мэдүүлэг. / 2 дугаар хавтас, 226-228 дугаар тал/,

          2.7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.О ийн:.. /Сэлэнгэ аймгийн ЭМДХ-ийн чанар, төлбөрийн хяналтын мэргэжилтэн/ тасгийн дарга Ц.Дэлгэрийг 2019 оны 12 дугаар сарын 06-24-ний өдрийг хүртэлх хугацаанд чөлөөтэй байхад миний бие даргын ажлыг орлож үлдсэн. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Л.Н, Г.Б, нягтлан бодогч Д.С нар нь тасгийн дарга Ц.Дэлгэрийг чөлөөтэй байх хугацаанд манай байгууллагад ирж ажиллаагүй. Эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн ажлын албанаас 2019 оны 12 дугаар сарын 04-11-ний өдрийн хооронд томилолтоор хүмүүс ирнэ гэж байр, өрөө тасалгаа бэлдүүлсэн зүйл огт байхгүй гэх мэдүүлэг.  / 3 дугаар хавтас, 116-117 дугаар тал/,

          2.8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ц ын:...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.9 дэх хэсэгт зааснаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг. Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг зарцуулахдаа ажил болгоны төсвийн тухай хуулиар зохицуулалт хийж өгдөг. Эрх бүхий албан тушаалтан нар нь хууль зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд улсад учруулсан 2,999,440 төгрөгийг төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гэх мэдүүлэг. / 3 дугаар хавтас, 232 дугаар тал/,

           2.9. Ажпын албаны дарга Л.Нгийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Авлигатай тэмцэх газарт гаргасан тайлбар. / 1 дүгээр хавтас, 66-68 дугаар тал/,

           2.10. Ажлын албаны дарга Л.Нгийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/12 дугаартай томилолтоор ажиллуулах тухай тушаал, түүний хавсралт. / 1 дүгээр хавтас, 70-73 дугаар тал/,

           2.11. Томилолтын зардал олгосон жагсаалт /1 дүгээр хавтас, хх-ийн 73-74 дүгээр тал/,

           2.12. ......... , ......... аймгуудын Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаатай танилцсан тайлан, холбогдох санхүүгийн баримтууд.  / 1 дүгээр хавтас, 76-82 дугаар тал/,

           2.13. ......... аймгуудын Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаатай танилцсан тайлан, холбогдох санхүүгийн баримтууд.  /1 дүгээр хавтас, 84-88 дугаар тал/,

           2.14. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга, нягтлан бодогч-аудитор, аудитор-хянан шалгагчийн албан тушаалын тодорхойлолт.  / 1 дүгээр хавтас, 153-166 дугаар тал/,

           2.15. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны 2017 онд хийсэн шалгалт, томилолтын тайланд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дүгээр хавтас, 239-249 дүгээр тал/,

           2.16. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны тайлан.  / 2 дугаар хавтас, 83 дугаар тал/,

           2.17. 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31- ний өдрийг хүртэлх цагийн бүртгэл. / 2 дугаар хавтас, 140 дүгээр тал/,

           2.18. Б.Б ын эзэмшлийн 516.......  тоот дансны дэлгэрэнгүй хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл. / 2 дугаар хавтас, 140-141 дүгээр тал/,

           2.19. Хаан банкны 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 05022/222 тоот албан бичиг, түүний хавсралт. / 2 дугаар хавтас, 158-161 дүгээр тал/,

           2.20. Л.Нг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргын үүрэгт ажилд томилох тухай Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаар тогтоол. / 4 дүгээр хавтас, 141 дүгээр тал/,

           2.21. Г.Бг аудитороо томилох тухай ажлын албаны даргын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/12 дугаар тушаал. / 4 дүгээр хавтас, 142 дугаар тал/,

           2.22. Д.Сг аудитор, нягтлан бодогчийн ажлыг үүргийг хавсран гүйцэтгүүлэхээр томилох тухай албаны даргын 2018 оны 02 дугаар сарын         12-ны өдрийн Б/02 дугаар тушаал. / 4 дүгээр хавтас, 143 дугаар тал/,

           Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

    3.1. Улсын яллагч хавтас хэргээс: ажлын албаны дарга Л.Нгийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Авлигатай тэмцэх газарт гаргасан тайлбар /1 дүгээр хавтаст хэргийн 66-68 дугаар тал/, ажлын албаны дарга Л.Нгийн 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн А/12 дугаартай томилолтоор ажиллуулах тухай тушаал, түүний хавсралт /1 дүгээр хавтаст хэргийн 70-73 дугаар тал/, томилолтын зардал олгосон жагсаалт /1 дүгээр хавтаст хэргийн 74 дүгээр тал/, ......... , ......... аймгуудын Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаатай танилцсан тайлан, холбогдох санхүүгийн баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 76-82 дугаар тал/,гэрч Т.Д гийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 111-112 дугаар тал/, гэрч Б.Б ын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 114-115 дугаар тал/, гэрч Т.Б гийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 124-125 дугаар тал/, гэрч О.Т ийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 136-137 дугаар тал/, гэрч Х.Э ын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 138-139 дүгээр тал/, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга, нягтлан бодогч-аудитор, аудитор-хянан шалгагчийн албан тушаалын тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 153-166 дугаар тал/, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны 2017 онд хийсэн шалгалт, томилолтын тайланд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 239-249 дүгээр тал/, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны тайлан /2 дугаар хавтаст хэргийн 83 дугаар тал/, 2019 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх цагийн бүртгэл /2 дугаар хавтаст хэргийн 140 дүгээр тал/, Б.Б ын эзэмшлийн 516.......  тоот дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 140-141 дүгээр тал/, Хаан банкны 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 05022/222 тоот албан бичиг, түүний хавсралт /2 дугаар хавтаст хэргийн 158-161 дүгээр тал/, гэрч А.Э ийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 226-228 дугаар тал/, гэрч Н.О ийн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 116-117 дугаар тал/, гэрч Б.Б ын дахин өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 125-126 дугаар тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ц ын мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 232 дугаар тал/, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаар тогтоол, /4 дүгээр хавтаст хэргийн 141 дүгээр тал/, Г.Бг аудитороор томилох тухай ажлын албаны даргын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/12 дугаар тушаал /4 дүгээр хавтаст хэргийн 142 дугаар тал/, Д.Сг аудитор, нягтлан бодогчийн ажлыг үүргийг хавсран гүйцэтгүүлэхээр томилох тухай албаны даргын 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн Б/02 дугаар тушаал /4 дүгээр хавтаст хэргийн 143 дугаар тал/, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн 56 хуудас баримтуудыг шинжлэн судлав.

    3.2. Шүүгдэгч нарын өмгөөлөгч хавтас хэргээс: 12 дугаар тал, 35 дугаар тал, 43 дугаар тал, 45-57 дугаар тал, 42 дугаар тал, 41 дүгээр тал, 61 дүгээр тал, 153-160 дугаар тал, 179 дүгээр тал, 2 дугаар хавтаст хэргийн 159-161 дүгээр тал, 47 дугаар тал, 102 дугаар тал, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

         3.3. Шүүгдэгч нар хавтас хэргээс: тусгайлан судлуулах зүйлгүй гэв.

            Гэм буруугийн талаар:

            Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

          Шүүгдэгч Л.Н нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны даргаар ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр А/12 дугаартай тушаалаар ......... , ......... аймгийн Эрүүл мэндийн тасгуудын үйл ажиллагаатай танилцах ажлын удирдамж болон албан томилолтын төсвийг баталж, улмаар ажлын хэсгийн гишүүд болох аудитор, нягтлан бодогч Д.Сгийн 58......  тоот дансанд 738.000 төгрөг, хуулийн ажилтан Б.Б ын 51......  тоот дансанд 538,000 төгрөг, аудитор Г.Бгийн 50...... тоот дансанд 538.000 төгрөг, өөрийн 56........ тоот дансанд 1.185.440 төгрөгийг тус тус төсвийн хөрөнгөөс шилжүүлсэн боловч удирдамжийн дагуу тус аймгуудад очиж ажиллахгүйгээр, өөрийн дансанд шилжүүлж авсан 1.185.440 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээндээ ашиглаж,  Д.С, Г.Б нартай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд ......... аймгийн, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын    20-ны өдрийг хүртэлх хугацаанд ......... аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн үйл ажиллагаатай тус тус танилцсан, томилолтоор ажилласан мэтээр тайлан, санхүүгийн баримт зэргийг бүрдүүлж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон улмаас Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгөнд 1.185.440 төгрөгийн хохирол учруулсан,  

         Шүүгдэгч Д.С нь  Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн нягтлан бодогч, аудитороор ажиллаж байх хугацаандаа буюу ажлын албаны даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр А/12 дугаартай тушаалаар ......... , ......... аймгийн Эрүүл мэндийн тасгуудын үйл ажиллагаатай танилцах ажлын хэсэгт орж, улмаар 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр томилолтын зардал 738.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 58......  тоот дансанд шилжүүлэн авсан боловч удирдамжийн дагуу тус аймгуудад очиж ажиллахгүйгээр, өөрийн хувийн хэрэгцээндээ ашиглаж, ажлын албаны дарга Л.Н, аудитор Г.Б нартай бүлэглэн, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд ......... аймгийн, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд ......... аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн үйл ажиллагаатай тус тус танилцсан, томилолтоор ажилласан мэтээр тайлан, санхүүгийн баримт зэргийг бүрдүүлж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас Эрүүл мэндийн даатгалын  сангийн хөрөнгөнд 738.000 төгрөгийн  хохирол учруулсан,

           Шүүгдэгч Г.Б нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажпын албаны аудитороор ажиллаж байх хугацаандаа буюу ажлын албаны даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр А/12 дугаартай тушаалаар ......... , ......... аймгийн Эрүүл мэндийн тасгуудын үйл ажиллагаатай танилцах ажлын хэсэгт орж, улмаар 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр томилолтын зардал болох 538.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 50...... тоот дансанд шилжүүлэн авсан боловч удирдамжийн дагуу тус аймгуудад очиж ажиллахгүйгээр, өөрийн хувийн хэрэгцээндээ ашиглаж, ажлын албаны дарга Л.Н, аудитор, нягтлан бодогч Д.С нартай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс  оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд ......... аймгийн, 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд ......... аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн үйл ажиллагаатай танилцсан, томилолтоор ажилласан мэтээр тайлан, санхүүгийн баримт зэргийг бүрдүүлж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгөд 538.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

            - гэрч  Т.Д гийн:...Эрүүл мэндийн ажлын албаны баримт бичгийг хариуцсан албан тушаалтнууд 2019 оны баримтуудыг архивын нэгж болгон үдэж, хавтаслаж байсан. Энэ үед нягтлан бодогч Д.С намайг 2019 оны санхүүгийн баримтуудын хуудас дугаарлалтыг хий гэж 2019 оны санхүүгийн тайлан гэсэн гарчигтай нэг хавтас баримт өгснийг би хүлээн авч хуудас дугаарлаж байх явцад 2019  оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс ......... аймгуудад Л.Н дарга, нягтлан бодогч С , аудитор Г.Б, хуулийн зөвлөх Б  нар 7-10 хоногийн хугацаатай томилолтоор явсан талаар тайлан байсан. Тухайн цаг хугацаанд манай ажлын албаны дээрх алба хаагч нар ажпын байран дээрээ ажлаа хийж байсан гэдгийг би мэдэж байсан. Мөн  оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс  20-ны өдрийг дуустал хугацаанд дээр дурдсан хүмүүс ......... аймгуудаар явсан гэсэн тайлан бичиж, санхүүгийн баримт бүрдүүлж өгсөн байсан гэсэн мэдүүлэг.  / 1 дүгээр 111-112 дугаар тал/,

           - гэрч  Б.Б ын:...манай ажлын албаны судалгааны мэргэжилтэн Д  миний мэйл хаяг руу 2020 оны 3 дугаар сарын сүүлээр санхүүгийн тайлангийн зургуудыг явуулсан. Д гийн явуулсан баримтыг үзэхэд 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс ......... , ......... аймгуудад томилолтоор ажилласан тайлан бичсэн байсан. Уг томилолт болон сургалтад миний нэрийг хамрагдсанаар бичсэн байсан. Би энэ тайланд дурдсан томилолтоор яваагүй. Манай байгууллага хөдөө орон нутгийн Эрүүл мэндийн даатгалын тасгуудын үйл ажиллагаатай танилцах ажлын хүрээнд томилолтоор явах тохиолдол байдаг. 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн томилолт нь ......... аймгуудын Эрүүл мэндийн даатгалын тасгийн үйл ажиллагаатай танилцах зорилгоор томилолтоор явсан талаар тайлан тусгагдсан байсан. Би тайлан болон томилолтын удирдамжтай бүрэн эхээр нь танилцаагүй болохоор дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна. Уг томилолтын тайланд 2017 онд нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны ажилчид явсан зургийг оруулсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 114-115 дугаар тал/,

           - гэрч  Т.Б гийн:...тухайн цаг хугацаанд буюу томилолтоор явсан гэх цаг хугацаанд бүгд ажлын байран дээрээ ажлаа хийгээд л байж байсан. Ямар нэгэн албан тушаалтан хөдөө томилолтоор ажилласан зүйл байхгүй. Томилолтоор нэг ч ажилтан яваагүй, харин томилолтын мөнгө авсан эсэхийг мэдэхгүй байна гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 124-125 дугаар тал/,

           - гэрч О.Т ийн:../Архангай аймгийн ЭМДТ-ийн дарга/ би ажлын албаны дарга Л.Н гэх хүнийг ажлын шугамаар нэрийг нь албан бичиг дээрээс харж байсан. Би Л.Н, Б.Б , Г.Б, Д.С гэх хүмүүсийг огт танихгүй. 2019 оны 12 дугаар сарын        04-ний өдрөөс 11-ний өдрийг дуустал хугацаанд манай Архангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасагт дээрх хүмүүс ирж ажиллаагүй, томилолтоор ирсэн зүйл байхгүй. Дээрх хүмүүстэй уулзаж байгаагүй, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс сүүлийн 3 жилийн хугацаанд лав хүмүүс ирж ажилласан, шалгасан зүйл байхгүй гэх мэдүүлэг.  /1 дүгээр хавтас, 136-137 дугаар тал/,

           - гэрч Х.Э ын:... /Өвөрхангай аймгийн ЭМДТ-ийн дарга/ “...2019 оны 12 дугаар сард дээрх нэр бүхий хүмүүс ирж ажиллаагүй. 2019 оны 10 дугаар сарын эхээр манай төв байгууллагаас мэдээлэл, технологи хариуцсан ажилтан Баттулга ирж, эрүүл мэндийн байгууллага, рашаан сувиллын газруудад хурууны хээний төхөөрөмж суурилуулах программ хангамжийг суулгаж өгөөд манай дээр 1 хоногийн хугацаанд ажлаад явсан. Өөрөөр бол 2019 оны эцсээр болон 12 дугаар сард төвөөс хүн ирж ажиллаагүй…гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 138-139 дугаар тал/,

           - гэрч А.Э ийн:... /Дархан-Уул аймгийн ЭМДХ-ийн дарга/ “...2020 оны 3 дугаар сард билүү, 4 дүгээр сард Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн жижиг биетэй залуу ганцаараа ирж манай ажлыг шалгасан.Тэр залуу ганцаараа шалгалтаар ирэхдээ ажлын хэсэгт Л.Н дарга бас нэг эмэгтэйн нэр хэлээд гурван хүн шалгалтаар ирэх, байсан би ганцаараа ирлээ гэж хэлсэн. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны албан тушаалтнууд 2019 оны 12 дугаар сарын 04-11-ний өдрүүдэд Дархан-Уул аймагт ирээгүй, би буудлын өрөө захиалж байгаагүй гэх мэдүүлэг. / 2 дугаар хавтас, 226-228 дугаар тал/,

          - гэрч Н.О ийн:.. /Сэлэнгэ аймгийн ЭМДХ-ийн чанар, төлбөрийн хяналтын мэргэжилтэн/ тасгийн дарга Ц.Дэлгэрийг 2019 оны 12 дугаар сарын 06-24-ний өдрийг хүртэлх хугацаанд чөлөөтэй байхад миний бие даргын ажлыг орлож үлдсэн. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Л.Н, Г.Б, нягтлан бодогч Д.С нар нь тасгийн дарга Ц.Дэлгэрийг чөлөөтэй байх хугацаанд манай байгууллагад ирж ажиллаагүй. Эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн ажлын албанаас 2019 оны 12 дугаар сарын 04-11-ний өдрийн хооронд томилолтоор хүмүүс ирнэ гэж байр, өрөө тасалгаа бэлдүүлсэн зүйл огт байхгүй гэх мэдүүлэг.  / 3 дугаар хавтас, 116-117 дугаар тал/,

          - хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ц ын:...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.9 дэх хэсэгт зааснаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг. Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг зарцуулахдаа ажил болгоны төсвийн тухай хуулиар зохицуулалт хийж өгдөг. Эрх бүхий албан тушаалтан нар нь хууль зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд улсад учруулсан 2,999,440 төгрөгийг төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гэх мэдүүлэг. / 3 дугаар хавтас, 232 дугаар тал/,

           -  Ажпын албаны дарга Л.Нгийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Авлигатай тэмцэх газарт гаргасан тайлбар. / 1 дүгээр хавтас, 66-68 дугаар тал/,

           -  Ажлын албаны дарга Л.Нгийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/12 дугаартай томилолтоор ажиллуулах тухай тушаал, түүний хавсралт. / 1 дүгээр хавтас, 70-73 дугаар тал/,

           - Томилолтын зардал олгосон жагсаалт /1 дүгээр хавтас, хх-ийн 73-74 дүгээр тал/,

           -  ......... , ......... аймгуудын Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаатай танилцсан тайлан, холбогдох санхүүгийн баримтууд.  / 1 дүгээр хавтас, 76-82 дугаар тал/,

           - ......... аймгуудын Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаатай танилцсан тайлан, холбогдох санхүүгийн баримтууд.  /1 дүгээр хавтас, 84-88 дугаар тал/,

           - Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга, нягтлан бодогч-аудитор, аудитор-хянан шалгагчийн албан тушаалын тодорхойлолт.  / 1 дүгээр хавтас, 153-166 дугаар тал/,

           - Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны 2017 онд хийсэн шалгалт, томилолтын тайланд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дүгээр хавтас, 239-249 дүгээр тал/,

           - Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны тайлан.  / 2 дугаар хавтас, 83 дугаар тал/,

           -  2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31- ний өдрийг хүртэлх цагийн бүртгэл. / 2 дугаар хавтас, 140 дүгээр тал/,

           -  Б.Б ын эзэмшлийн 516.......  тоот дансны дэлгэрэнгүй хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл. / 2 дугаар хавтас, 140-141 дүгээр тал/,

           -  Хаан банкны 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 05022/222 тоот албан бичиг, түүний хавсралт. / 2 дугаар хавтас, 158-161 дүгээр тал/,

           - Л.Нг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргын үүрэгт ажилд томилох тухай Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаар тогтоол. / 4 дүгээр хавтас, 141 дүгээр тал/,

           - Г.Бг аудитороо томилох тухай ажлын албаны даргын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/12 дугаар тушаал. / 4 дүгээр хавтас, 142 дугаар тал/,

           - Д.Сг аудитор, нягтлан бодогчийн ажлыг үүргийг хавсран гүйцэтгүүлэхээр томилох тухай албаны даргын 2018 оны 02 дугаар сарын         12-ны өдрийн Б/02 дугаар тушаал. / 4 дүгээр хавтас, 143 дугаар тал/ болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн  зүгээс хэргийг хэрэгсэхгүй болгож  цагаатгаж өгнө үү гэж  улсын яллагчтай мэтгэлцсэн боловч шүүх шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргаж  байгаа хүсэлт, дүгнэлтийг  хүлээн  авч  шийдвэрлэх  боломжгүй байна гэж  үзсэн  болно. 

Учир нь:

Шүүгдэгч Л.Н, Д.С, Г.Б нар нь нийтийн албан тушаалтан буюу Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга, нягтлан бодогч, аудитороор тус тус ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад  болон өөртөө давуу байдал бий болгосон.

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл /Хориглох зүйл/-ийн 7.1.6 дахь хэсэгт албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх",

            Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйл /Ашиг сонирхлын зөрчлийг мэдэгдэх, тайлбарлах/-ийн 8.2 дахь хэсэгт “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй”,

Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “ Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн диспозиц шинжийг “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон ” бол  гэж хуульчилжээ.

Шүүгдэгч нарын дээрх үйлдлүүд нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж  2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд ......... аймгийн, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд ......... аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн үйл ажиллагаатай тус тус танилцсан, томилолтоор ажилласан мэтээр тайлан, санхүүгийн баримт зэргийг хууль бусаар бүрдүүлж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас Эрүүл мэндийн даатгалын  сангийн хөрөнгөнд 2.461.440 төгрөгийн хохирол учруулж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч  нарын мэдүүлэг, банкны хуулга,  албан томилолтын тайлан зэргээр  хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Л.Н, Д.С, Г.Б нарын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд Нийслэлийн прокурорын газраас  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч Л.Н, Д.С, Г.Б нарыг  “ бүлэглэн, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах ” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв. 

           Хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нарын буруутай үйлдлийн  улмаас Эрүүл мэндийн даатгалын санд  нийт 2.461.440 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч нар нь хохирлыг төлж барагдуулаагүй, энэ талаар баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Л.Нгоос 1.185.440 төгрөг, Д.Сгаас 738.000 төгрөг, Г.Бгаас 538.000 төгрөгийг  тус тус гаргуулж Эрүүл мэндийн даалгалын ерөнхий газрын төрийн санд олгох нь зүйтэй байна гэж  шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэж  ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгч нарын  хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Л.Нг 5800 нэгж буюу 5.800.000 төгрөг, Д.Сг 5600 нэгж буюу 5.600.000 төгрөг, Г.Бг 5400 нэгж буюу 5.400.000 төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

           Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н, Д.С, Г.Б нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.

Шүүгдэгч нар нь цагдан  хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй болохыг тус тус  дурдаж  шийдвэрлэлээ. 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Л.Н, Д.С, Г.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэн, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тус тус тооцсугай.

           2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт   зааснаар шүүгдэгч Л.Нг 5800 нэгж буюу 5.800.000 /таван сая найман  зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Д.Сг 5600 нэгж буюу 5.600.000 таван сая зургаан зуун мянга/ төгрөг,  шүүгдэгч Г.Бг 5400 нэгж буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр  торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

           3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н, Д.С, Г.Б нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н, Д.С, Г.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон 1/ нэг/ жилийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

           5. Шүүгдэгч Л.Н, Г.Б, Д.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх  хэсэгт тус тус  зааснаар шүүгдэгч Л.Нгоос 1.185.440 /нэг сая нэг зуун наян таван мянга дөрвөн зуун дөчин дөрвөн/ төгрөг, Д.Сгаас 738.000 /долоон зуун гучин найман мянга/ төгрөг, Г.Бгаас 538.000 /таван зуун гучин найман мянган төгрөгний хохиролыг  тус тус гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч,  улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Н, Д.С, Г.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

 

                                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.БАТЖАРГАЛ