Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/157

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221005340048 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Цаган-Овоо суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамтаар ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: ******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ялаар, тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №94 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* /РД: /

 

Шүүгдэгч ******* нь цахим хэрэгсэл ашиглаж иргэн т Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг дугаар байшинд 2 өрөө байр түрээсэлнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хооронд нийт 3 удаагийн гүйлгээгээр 670,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ХААН банкны дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр иргэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг тоот 2 өрөө байр түрүүсэлнэ гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 800.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ХААН банкны дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

Мөн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хооронд иргэн Дорнод аймийн Хэрлэн суманд 2 өрөө байр түрүүсэлнэ гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохимол байдлыг зориудаас бий болгож бодит байдлыг нуух замаар өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр нийт 3 удаагийн гүйлгээгээр 580.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр иргэн д Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг тоот байрыг түрээсэлнэ гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаас бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан иргэн 2700.000 төгрөгийг өөрийн төрсөн хүү ХААН банкны 54564534 дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           

   Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Дорнод байр авна, зарна гэх цахим хуудсанд гэх нэртэй хаягнаас дугаар байранд 2 өрөө байр түрээслүүлнэ төлбөрийн нөхцөл 3+1 гэсэн зарын дагуу дугаар утсаар холбогдоход урьдчилгаа мөнгө шилжүүлчих би Улаанбаатар хотод байна байр асуудалгүй гэж хэлсэн. ... Би итгээд түүний 5417............ тоот ХААН банкны дансанд 200.000 төгрөгийг шилжүүлсэн. ... үний дараа мөн 350.000 төгрөгийг түүний данс руу шилжүүлсэн.  Тэрнээс хойш нөхөр бид хоёр ахынхаа байрны хувь лизинг хийгээд нүүх болоод нөгөө охин руугаа чат бичээд мөнгөө буцааж авъя гэтэл надаас Лэнд.мн-ээс зээлээ хаачхаад буцаагаад аваад өгье гэж хэлээд надаас дахин 120.000 төгрөг авсан. Улмаар тэр өдрөөс хойш намайг утас руу нь залгахаар авахгүй, чат бичихээр хариу бичихгүй ингэж явсаар байгаад 3 сар гаруй хугацаа өнгөрчихөөд байна...” гэжээ. /1-р хх-ийн 26-28 тал/

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Би 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэртээ байж байсан чинь манай хүү Золбаяр утсаар яриад тоотод 2 өрөө байр түрээслэнэ гэсэн зар байна, та холбогдоод үзээрэй гэж хэлсэн. Тэгээд би дугаарын утсаар *******тай ярихад Хэрлэн сумын 7 дугаар баг тоотод тавилгатай 2 өрөө байр сарын 500,000 төгрөгөөр түрээслүүлнэ, эхний удаа 3 сараар мөнгөө авна гэхээр нь би зөвшөөрөөд байрыг нь үзье гэж хэлэхэд “ манай хүүхэд сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа, би хүүхдээ сахиж байгаа учраас үзүүлэх боломжгүй байна, хүүхдийн эм тариа тасрах гээд байна тал мөнгөө шилжүүлэх боломж байна уу, хүмүүс байр түрээслэх гээд байна” гэхээр нь би 800,000 төгрөгийг 54......44 дугаарын ХААН банкны Энхаатарын гэх нэртэй хүний данс руу шилжүүлсэн. Ингээд элдэв янз бүрийн шалтаг хэлсээр байгаад одоог хүртэл байраа түрээслэхгүй хүүхэд маань нас барсан гэж хэлээд байхаар нь цагдаад хэлнэ гэж байгаад 200,000 төгрөгөө буцааж авсан. ...ингээд би 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр тоот руу очиж үзэхэд гэж байдаггүй, байр түрээслүүлнэ гэсэн зар байршуулаагүй гэж надад хэлсэн. Би өөрийн өгсөн мөнгөө авмаар байна. Их худлаа ярьдаг хүн байна лээ” гэжээ. /1-р хх-ийн 76-79 тал/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Улаанбаатар хотод нөхөр Энхтайван хүүхдүүдийн хамт ажиллаж амьдарч байгаад 2022 оны 08 сард Дорнод аймгийн төвд шилжин сууршин амьдрах болсон. Манай гэр бүлийн хувьд Дорнод аймгийн төвд тодорхой оршин суух хаяг байхгүй өөрсдийн орон байхгүй тул түрээсийн байр хайж цахим орчинд байр хөлслүүлнэ гэх зар хайсан. Ингээд манай гэр бүлийн хувьд байр хайж байсан учир манай хүү Золбаяр нь ээжээ нэг зар оллоо гэхээр нь тухайн зарын дагуу холбогдоход гэсэн хаягтай хэрэглэгч Хэрлэн сумын 7 дугаар баг дугаар байрны 10 тоот хаягтай 2 өрөө байрыг нэг сарын 500.000 төгрөгөөр хөлслүүлнэ гэж цахим зурвасаар тохиролцсон юм. Миний хувьд цахим зурвасаар харилцсан тухайгаа нөхөр хэлэхэд манай нөхөр тухайн гэх хүний гэсэн дугаарыг нь авч залгаж ярьсан. Ингээд л манай нөхөр Энхтайван нь гэх хүний 5417................ гэсэн Хаан банкны дансыг нь авч 800.000 төгрөг шилжүүлсэн. Манай гэр бүлийн хувьд байрандаа орно гээд нөгөө гэх хүнтэй удаа дараа холбогдсон боловч биднийг хөлслүүлнэ гэсэн байрандаа оруулж өгөхгүй худал зүйл ярьсаар 1 сар гаруй хугацаа өнгөрч мөнгөө буцаан авъя гэж хэлсэн боловч өгөхгүй, утсаа ч авахгүй болсон тул цагдаагийн байгууллагад хандсан. Мөнгийг нь манай нөхөр 5016............ тоот данснаас шилжүүлсэн. Нийт 800.000 төгрөг шилжүүлснээс нь манай нөхөр данс руу 200.000 төгрөгийг буцаан хийсэн. Харин одоог болтол 600.000 төгрөгийг нь өгөөгүй байна...” гэжээ. /1-р хх-ийн 81 тал/

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “...Өөрийнхөө нэрийг гэж танилцуулаад тухайн байрны эзэн нь танай хүүхдүүдийг өөрийн байрандаа байлгах сонирхолтой байна, нөхөр маань шүүгч хийдэг болохоор Эрдэнэт рүү 1 жилийн хугацаатай томилолтоор явахаар болсон, тэгээд байраа эзгүй үлдээгээд яахав гайгүй хүнд түрээслүүлмээр байна гэж ярьж байсан. Тухайн үед би үдийн дараа Дорнод аймаг орно гэж хэлээд сүлжээгүй болоод холбоо тасарсан... Улмаар манай охин надад хэлэхдээ манай хамаатны хүүхэд болох ын хаягнаас тухайн байрны зураг ирсэн байсан. Тэгэхээр нь би манай хамаатны охин өмнө нь байрыг нь түрээслэсэн юм чинь ямар нэг асуудалгүй юм байна гэж итгээд гэсэн дугаартай дахин холбогдоод танай тоот байрыг түрээслье гээд үнэ хөлсөө тохироод сарын 450,000 төгрөгөөр бодож 6 сарын мөнгө болох 2.700.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5417............ данснаас 2022.оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 20 цаг 02 минутанд 54................. О.Ананд гэсэн хүний данс руу байрны түрээс гээд мөнгө шилжүүлсэн. ... мөнгө шилжүүлсэнээ маргааш өглөө нь Эрдэнэтээс байрны тоот түлхүүрийг замын унаанд тавиулна гэж хэлж байсан. ... нөгөө байрны эзэнтэй холбогдоход түлхүүр нь ирэхгүй их удсан. ... сүүлдээ худлаа үнэн юм ярьж хоног хугацаа авах болсон. Янз бүрийн шалтаг шалтгаан хэлж өөрөө түлхүүрээ Дорнод руу авчирч гэрээ хийнэ гэж байсан. ... ерөөсөө худлаа үнэн юм яриад байхаар нь тухайн түрээслэсэн тоот айл руу очиж уулзахад “Тухайн байранд өөрсдөө олон жил амьдарч байгаа. Өмнө нь огт хүнд түрээслүүлж байгаагүй, гэх хүнийг огт танихгүй” гэж байсан. Улмаар нөгөө түрээслүүлнэ гэсэн байран дээр ирээд байрны эзэнтэй нь уулзаад хүнд залилуулсан гэдгээ мэдсэн... ******* хандаж мөнгө нэхээд байхад сүүлдээ нь наад асуудалд чинь би буруутай, уучлаарай таны мөнгийг яаралтай олж өгнө, нөхөр Солонгос руу ажил хийхээр явсан. Сүүлдээ бүүр нөгөө байрны хүн гэж байхгүй, зөвхөн өөрөө энэ асуудалд хамааралтай гэдгээ хэлж байсан. Ямар ч байсан хамаатны таньдаг охин болохоор айхтар шавдуулахгүй цагдаа сэргийлэх болохгүй хүлээсэн. ... бүүр аргаа бараад цагдаад өгч хуулийн дагуу шалгуулна гэхэд нь битгий цагдаад өгөөч мөнгийг чинь яаралтай олж өгнө, би өөрөө цагдаа дээр бас асуудалтай байгаа гэж байсан. Миний хувьд 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 2 сар гарангийн хугацаанд ******* хангалттай боломж олгосон, хүлээсэн, итгэсэн. Гэвч миний мөнгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулж байгаа юм алга, ярьж хэлж байгаа дандаа бүтэхгүй юм яриад байгаа учраас цагдаагийн байгууллагад албан ёсоор гомдол гаргаж байна...” гэжээ. /1-р хх-ийн 158-161 тал/

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 08 дугаар сард нөхөр хүүхдийн хамт түрээсийн байр хайж байгаад Дорнод аймгийн байр түрээслэхээр зар оруулдаг Дорнод байр, авна, зарна, түрээслэнэ гэх группд Түрээслэх байр хайж байна гэх зар оруулахад чатаар “ Э.” гэх хаягтай хүнээс чат ирэхдээ байрны зураг явуулаад 2 өрөө байр байна түрээслэнэ гэхээр нь төлбөрөө яаж авах вэ? гэхэд 2 сараар нь түрээслэнэ, эхний удаа 1 сарынх нь түрээс болох 500.000 төгрөг өгөөд байрныхаа түлхүүрийг авч болно, би Улаанбаатар хотод эмнэлэгт аавыгаа сахиж байгаа гэсэн утгатай чат бичихээр нь .Э гэх хаягаас 5417..............  дугаарын дансыг авч 500.000 төгрөг шилжүүлсэн. ... 2 хоногийн дараа түлхүүрээ өгч явуулах яасан бэ? гэж асуухад өөрөө Дорнод аймагт очиж байраа хүлээлгэж өгнө гэж хэлээд түүнээс хойш надад нэг болохоор дараа нь , явж байна гэж худлаа хэлсэн бөгөөд би байрныхаа тавилгыг зарахаар болсон тавилгаа зарчихаад түрээслэнэ чи мөнгө авах юм уу гэхээр нь тэгье гээд би шилжүүлсэн 500.000 төгрөгөө буцааж авсан. Түүнээс хойш 2022 оны 08 дугаар сарын 19-ны өдөр руу чатаар чи байраа түрээслэх үү? хэзээ түрээслэх вэ? гэхэд 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр байрандаа оруулж болно чи над руу буцаагаад мөнгө хийчих гэхээр нь ын дансанд 500.000 төгрөг шилжүүлсэн. Хоёр, гурав хоногийн дараа надаас 30.000 болон 50.000 төгрөгөөр 2 удаа мөнгө нэмж авсан боловч байрныхаа түлхүүрийг өгнө гэсэн боловч өгөхгүй, хүнээр явуулсан гэсэн боловч худлаа ярьсан байсан. Тэгэхээр нь аас өгсөн мөнгө буцааж авъя гэхэд би өөр хүнд байраа түрээслээд мөнгө буцааж өгнө гэсэн бөгөөд тухайн үед надад 300.000 төгрөгөө буцааж өгөөд үлдэгдэл мөнгө болох 280.000 төгрөг өгөхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэжээ. /1-р хх-ийн 242-243 тал/

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8, 153,  234,  тал/

- Хохирогч ээс хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн “ Chimedtseye “ гэх нэр бүхий фэйсбүүк хэрэглэгчтэй мессэнжэр чатаар харилцсан 12 хуудас материал /1-р хх-ийн 9-22 тал/,

- *******ын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 45-49, 95, 2-р хх-ийн 14-23 тал/

- Хохирогч аас хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн “.Э” гэх цахим хаягтай мессэнжэр чатаар харилцсан тухай материал, дансны хуулга /1-р хх-ийн 67-72 тал/

- Хохирогч хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн “*******ын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, яллагдагч *******тай фэйсбүүк чатаар харилцсан материал /1-р хх-ийн 173-183 тал/

- ХААН банкны депозит дансны хуулга /1-р хх-ийн 187 тал/

- Хохирогч ий хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн “.Э“ гэх нэр бүхий хэрэглэгчтэй мессенжер чатаар харилцсан 3 хуудас баримт /1-р хх-ийн 2-238 тал/

- *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* овогт ******* нь цахим хэрэгсэл ашиглаж хохирогч т Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг дугаар байшинд 2 өрөө байр түрээсэлнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хооронд нийт 3 удаагийн гүйлгээгээр 670.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ХААН банкны 541...144 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг тоот 2 өрөө байр түрээслэнэ гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 800.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ХААН банкны 541...144 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

Мөн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хооронд хохирогч Дорнод аймийн Хэрлэн суманд 2 өрөө байр түрээслэнэ гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохимол байдлыг зориудаас бий болгож бодит байдлыг нуух замаар өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр нийт 3 удаагийн гүйлгээгээр 580.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч д Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг тоот байрыг түрээсэлнэ гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаас бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 2700.000 төгрөгийг өөрийн төрсөн хүү ХААН банкны 5...534 дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч , , , , гэрч , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт хүлээн авсан тэмдэглэл, ХААН банкны Депозит дансны хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

 

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд цахим хэрэгслээр бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг залилж авсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

 

Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр ******* аймаг Замын сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дугаар албан бичгээр ирүүлсэн ялын тооцоог үндэслэн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 12 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жил 9 сар 12 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ******* нь цахим хэрэгсэл ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн бөгөөд хохирогч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд учирсан хохирлыг бүрэн хүлээн авсан тул шүүгдэгчид гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын  тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ******* аймаг ******* сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлийн 1-4, .6, .7, .8, .10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 12 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жил 9 сар 12 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 3 жил 9 сар 12 хоног ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчийг хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг ******* аймаг ******* сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын   тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ******* аймаг ******* сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлсүгэй

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Л.БАТЖАРГАЛ