Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 00317

 

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 153/ШШ2020/00317

Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                             

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 5-31 тоотод оршин суух, Буурал овогт А ын Т  / /-ын нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 153/2020/00302/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч А.Т  нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Т  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралаанд гаргасан тайлбартаа:...Би 1960 онд төрсөн. 1968 онд Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр 10 жилийн сургуульд элсэн орж 1976 онд 8 дугаар анги төгссөн. Манай эцэг жолооч байсан. Би эцэгтэйгээ хамт ажиллаж туслах жолооч хийж байгаад 1978 онд цэрэгт явсан. Ардын армийн 165 дугаар ангид 3 жилийн цэргийн алба хаасан. Цэргийн албанд авто засварын слесарын мэргэжилтэй болж ирсэн. Цэргээс ирээд 1981 оны 9 сард Ховд аймгийн Авто засварын заводод ажилд орсон. Авто засварын газарт угсаргааны слесарь, задаргааны слесарь, будагчин хийж байсан. 1986 онд Тээврийг удирдах газрын жолооны курсийг Завхан аймагт сурч төгссөн.  1987 онд жолооны курс төгсөж ирсэн. 1987 онд Тээврийг удирдах газарт хувиарлагдсан. 1987 оны 7 сард тээврийг удирдах газарт машин авч бензины сисчер барьж эхэлсэн. 1993 оны 7 дугаар сард зах зээл болоод ажилгүй болсон.

Миний хөдөлмөрийн дэвтэр дээр бүх бичилт байгаа. Заримыг нь дээр доор оруулаад бичсэн байгаа. Ажилд орсон, гарсан тушаал байхгүй учраас ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулинд хамрагдсан.

Намайг Ховд аймгийн Авто засварын газарт 1981 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл слесарь, засварчин, будагчнаар, Ховд аймгийн Тээврийг удирдах газарт 1987 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.

           

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Т  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Т  нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Авто засварын газарт 1981 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл слесарь, засварчин, будагчнаар, Ховд аймгийн Тээврийг удирдах газарт 1987 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч А.Т  нь Ховд аймгийн Авто засварын газарт 1981 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл слесарь, засварчин, будагчнаар, Ховд аймгийн Тээврийг удирдах газарт 1987 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 991  дугаартай албан бичгээр ирүүлсэн Тээврийг удирдах газрын даргын 1988 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 274 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар, Ховд авто засварын газрын даргын 1982 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 102 дугаартай “Зарим ажилчдын ажлын байрыг өөрчлөх ба ажилчин ажилд авах тухай” тушаалын хуулбар, Авто засварын үйлдвэрлэлийн нэгдлийн харъяа Ховд аймаг дахь авто засварын газрын даргын 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 63 дугаартай “Зарим хүмүүсийг ажилд авах ба ажлаас чөлөөлж ажлын байр өөрчлөх тухай” тушаалын хуулбар, Авто засварын үйлдвэрлэлийн нэгдлийн харъяа Ховд аймаг дахь авто засварын газрын даргын 1986 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай “Ажилчин албан хаагчдад 1986 оны ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар, А ын Т ын 1981 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр нээсэн 045252 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, А ын Т ын ХААТР-1 маягтын хуулбар, Ховд аймгийн Авто засварын газрын даргын 1982 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 45 дугаартай “Үйлдвэрийн үндсэн ажилчид, мастер эд шалгагчдад ажлын үр дүнгийн шагнал олгох тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Авто засварын газрын даргын 1982 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 57 дугаартай “Үйлдвэрийн үндсэн ажилчид, мастер эд шалгагчдад ажлын үр дүнгийн шагнал олгох тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Авто засварын газрын даргын 1982 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 38 дугаартай “Болзолт уралдаан дүгнэх тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Авто засварын газрын даргын 1981 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 87 дугаартай “9-р сарын ажлын үр дүнгийн шагнал олгох тухай” тушаалын хуулбар, гэрч Г.Баяраагийн “....Би А.Т тай Ховд аймгийн Тээврийг удирдах газрын харъяа Ховд аймгийн Авто засварын газарт хамт ажиллаж байсан. А.Т  нь Ховд аймгийн Тээврийг удирдах газрын харъяа Ховд аймаг дахь Авто засварын газарт угсаргааны цехэд слесарь, засварчнаар 1987 оны 5 дугаар сар хүртэл ажиллаж байсан. 1987 оны 5 дугаар сараас эхлэн Ховд аймгийн Тээврийг удирдах газарт шатахуун тээврийн хэсэгт жолоочоор ажиллаж байсан. Би энэ үед ачаа тээврийн хэсэгт жолоочоор ажиллаж байсан. Ингээд бид 1991 онд Ховд аймгийн Тээврийг удирдах газар тарах хүртэл хамт ажилласан....” гэх мэдүүлэг, гэрч Э.Бурчихбайн “....А.Т  нь намайг Ховд аймгийн Авто засварын газарт засварчнаар ажиллаж байх үед 1981 оны намар манай байгууллагад задаргааны слесариар ажилд орсон. А.Т  нь Ховд аймгийн Авто засварын газарт 1986 оны 6 дугаар сард хүртэл тасралтгүй задаргааны слесариар ажиллаж байгаад Завхан аймгийн жолооны курсэнд суралцахаар явсан. Энэ үеэс хойш би А.Т ыг хаана ямар ажил хийж байсныг мэдэхгүй....” гэх мэдүүлэг гэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4-10, 25-27, 28-30, 36-41 дүгээр тал/

Нэхэмжлэгч А.Т  нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1600002899 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Батлан хамгаалах яамны сайдын 1978 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн н/137 дугаар тушаалаар хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1981 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн н/109 дүгээр тушаалаар 1981 оны 6 дугаар сарын 22-ны өдөр цэргээс халагдсан тухай Батлан хамгаалахын төв архивын 2013 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 345 дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус тус хавтаст хэрэгт авагдсан болно. /хх-ийн 14, 24 дүгээр тал/

Хавтаст хэргийн 11-13 дугаар хуудсанд авагдсан иргэн Э.Бурчихбай, Д.Батчулуун, Г.Баяраа нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгч А.Т ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Буурал овогт А ын Т  / /-ын Ховд аймгийн Авто засварын газарт 1981 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл слесарь, засварчин, будагчнаар, Ховд аймгийн Тээврийг удирдах газарт 1987 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Т ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ОЮУНЖАРГАЛ