Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 00318

 

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 153/ШШ2020/00318

Жаргалант сум

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

  

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Хан-Орд ХХК-ийн 1 дүгээр 12 айлын 03 тоотод оршин суух, Ц овогт Б гийн Г  / /-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Хан-Орд ХХК-ийн 1 дүгээр 12 айлын 2 давхарын 04 тоотод оршин суух, Я овогт Б ы Н  / /-д холбогдох,

Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Хан-Орд 2 дугаар 12 айлын 1 дүгээр орцны 2 давхарын 04 тоотод байрлах, 2 өрөө, 70,55 м.кв талбай бүхий орон сууцыг Б.Н ы хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 153/2020/00280/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Б.Г , хариуцагч Б.Н  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ганзриг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймаг, Жаргалант сум, Цамбагарав баг, Хан-Орд 1-р 12 айлын 2-р орцны 2 давхарын 04 тоот, 2 өрөө 70,55 м.кв орон сууцыг 63,495,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч уг байранд 2016 оноос эхлэн амьдарч байна.

Гэтэл Б.Н  нь өнөөдрийг хүртэл орон сууцны төлбөр төлөөгүй, уг орон сууцыг чөлөөлөхгүй амьдарсан. Хариуцагч Б.Н  нь миний Хаан банкны 5845399405 дугаарын данс руу 7,950,000 төгрөг, аж ахуйн нэгжийн 5862106589 дугаарын данс руу 20,000,000 төгрөг, нийт 27,950,000 төгрөг хийсэн байна.

Хариуцагч Б.Н  нь 2016 оноос байрны мөнгөө нэхээд надад мөнгөний хэрэг боллоо гэхээр та хүмүүсээс хүүтэй мөнгө зээлж бай би төлчихнө гэх зэргээр хойшлуулдаг байснаа сүүлдээ утсаа авахаа болиод утсаа хаагаад холбогдохоо больсон. 2016 оноос хойш өнөөдөрийг хүртэл түрээсийг өгсөн төлбөрөөс хасаж 10,800,000 төгрөг хасаад 17,950,000 төгрөгийг үлдсэн байна. Дээрх 17,950,000 төгрөгийг нь буцаахад татгалзах зүйлгүй.

Хууль бус эзэмшилээс Б.Г  миний өмчлөлийн Хан-Орд 2-р 12 айлын 1-р орцны 2 давхарын 04 тоот 2 өрөө 70,55 м.кв орон сууцыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрх, өмчлөх эрх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байна.

Иймд хууль бус эзэмшилээс Б.Г  миний өмчлөлийн Хан-Орд 2-р 12 айлын 1-р орцны 2 давхарын 04 тоот 2 өрөө 70,55 м.кв орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Г  нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Хариуцагч Б.Н  нь нэхэмжлэлийн шаардлага болох Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Хан-Орд 2 дугаар 12 айлын 1 дүгээр орцны 2 давхарын 04 тоотод байрлах, 2 өрөө, 70,55 м.кв талбай бүхий орон сууц шинэ хаягаар Ховд аймгийн Жаргалант сумын 12-р баг, Цамбагарав Ц.Олзвойн 3 гудамж 310 байр, 4 тоотыг 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн дотор нэхэмжлэгч Б.Г т бүрэн бүтэн хүлээлгэж өгч, чөлөөлөхөөр,

2.Нэхэмжлэгч Б.Г  би Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Хан-Орд 2 дугаар 12 айлын 1 дүгээр орцны 2 давхарын 04 тоотод байрлах, 2 өрөө, 70,55 м.кв талбай бүхий орон сууц буюу Ховд аймгийн Жаргалант сумын 12-р баг, Цамбагарав Ц.Олзвойн 3 гудамж 310 байр, 4 тоотын  урьдчилгаанд хариуцагч Б.Н аас авсан 35,950,000 төгрөгөөс түрээсийн төлбөрт 10,800,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 25,150,000 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн дотор хариуцагч Б.Н ы ХААН банкны 5845378441 тоот дансанд төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлэсэн....Түрээсийн төлбөрийг 3 жилийн хугацаанд нэг сарын 300,000 төгрөгөөр тооцож 10,800,000 төгрөг болсон....гэв

Хариуцагч Б.Н  нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..Би нэхэмжлэлийн шаардлага болох Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Хан-Орд 2 дугаар 12 айлын 1 дүгээр орцны 2 давхарын 04 тоотод байрлах, 2 өрөө, 70,55 м.кв талбай бүхий орон сууцыг 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн дотор нэхэмжлэгч Б.Г т бүрэн бүтэн хүлээлгэж өгч, чөлөөлж, харин нэхэмжлэгч Б.Г  нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Хан-Орд 2 дугаар 12 айлын 1 дүгээр орцны 2 давхарын 04 тоотод байрлах, 2 өрөө, 70,55 м.кв талбай бүхий орон сууц буюу Ховд аймгийн Жаргалант сумын 12-р баг, Цамбагарав Ц.Олзвойн 3 гудамж 310 байр, 4 тоотны урьдчилгаанд надаас авсан 35,950,000 төгрөгөөс түрээсийн төлбөрт 10,800,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 25,150,000 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн дотор миний ХААН банкны 5845378441 тоот дансанд төлөхөөр харилцан тохиролцсон. Ямар нэгэн шахалт дарамт байгаагүй сайн дураараа эвлэрлсэн....гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Г  нь Б.Н д холбогдуулан Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Хан-Орд 2 дугаар 12 айлын 1 дүгээр орцны 2 давхарын 04 тоотод байрлах, 2 өрөө, 70,55 м.кв талбай бүхий орон сууцыг Б.Н ы хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагч Б.Н  нь нэхэмжлэлийн шаардлага болох Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Хан-Орд 2 дугаар 12 айлын 1 дүгээр орцны 2 давхарын 04 тоотод байрлах, 2 өрөө, 70.55 м.кв талбай бүхий орон сууц  /шинэ хаягаар Ховд аймгийн Жаргалант сумын 12-р баг, Цамбагарав Ц.Олзвойн 3 гудамж 310 байр, 4 тоот/-ыг 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн дотор нэхэмжлэгч Б.Г т бүрэн бүтэн хүлээлгэн өгч, чөлөөлөхөөр, нэхэмжлэгч Б.Г  нь хариуцагч Б.Н аас уг орон сууцны урьдчилгаанд авсан 35,950,000 төгрөгөөс түрээсийн төлбөрт 10,800,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 25,150,000 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн дотор хариуцагч Б.Н ы ХААН банк дахь 5845378441 тоот дансанд төлөхөөр нэхэмжлэгч Б.Г , хариуцагч Б.Н  нар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн байна.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Г ийн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Төрийн сангийн 100160000941 тоот дансанд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Г т олгохоор тогтов.

Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Н , нэхэмжлэгч Б.Г  нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тус тус дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Г ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Хан-Орд ХХК-ийн 1 дүгээр 12 айлын 2 давхарын 04 тоотод оршин суух / /-д холбогдох, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Хан-Орд 2 дугаар 12 айлын 1 дүгээр орцны 2 давхарын 04 тоотод байрлах, 2 өрөө, 70,55 м.кв талбай бүхий орон сууцыг Б.Н ы хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Н  нь нэхэмжлэлийн шаардлага болох Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Хан-Орд 2 дугаар 12 айлын 1 дүгээр орцны 2 давхарын 04 тоотод байрлах, 2 өрөө, 70.55 м.кв талбай бүхий орон сууц  /шинэ хаягаар Ховд аймгийн Жаргалант сумын 12-р баг, Цамбагарав Ц.Олзвойн 3 гудамж 310 байр, 4 тоот/-ыг 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн дотор нэхэмжлэгч Б.Г т бүрэн бүтэн хүлээлгэн өгч, чөлөөлөхөөр, нэхэмжлэгч Б.Г  нь хариуцагч Б.Н аас уг орон сууцны урьдчилгаанд авсан 35,950,000 төгрөгөөс түрээсийн төлбөрт 10,800,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 25,150,000 /хорин таван сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн дотор хариуцагч Б.Н ы ХААН банк дахь 5845378441 тоот дансанд төлөхөөр нэхэмжлэгч Б.Г , хариуцагч Б.Н  нар эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Г ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Г т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Н , нэхэмжлэгч Б.Г  нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ОЮУНЖАРГАЛ