Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 00319

 

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 153/ШШ2020/00319

Жаргалант сум

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт байрлах, М  ХХК /.../-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багт оршин суух, Бангаа овогт М-ын Г  / /-т холбогдох,

зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 559,301 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 104,872 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 128,779 төгрөг, нийт 792,952 /долоон зуун ерэн хоёр мянга есөн зуун тавин хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 153/2020/00238/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М  ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 21463086 тоот гэрээ байгуулан 94487117 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг, мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung Galaxy А6 /2018, gold/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.

Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.

Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 559,301 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 104,872 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 128,779 төгрөг, нийт 792,952 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Отгончимэг тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Мандах овогтой Г  нь М  ХХК-тай байгуулсан 2146086 тоот гэрээний үлдэгдэл төлбөрөөс 2020 оны 3 дугаар сарын 31-нд 400,000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн дүнгийн 400,000 төгрөгнөөс татгалзаж байна гэжээ.

Хариуцагч М.Г ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гэрэлням тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: М  ХХК-иас Мандахын Г  нь утас авсан. 792,952 төгрөг төлөхөөс 400,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 392,952 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М  ХХК нь М.Г од холбогдуулан зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 559,301 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 104,872 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 128,779 төгрөг, нийт 792,952 /долоон зуун ерэн хоёр мянга есөн зуун тавин хоёр/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Отгончимэг нь нэхэмжлэлийн шаардлагаас 400,000 төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа багасган 392,952 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гэрэлням нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 392,952 /гурван зуун ерэн хоёр мянга есэн зуун тавин хоёр/ төгрөгийг хариуцагч М.Г  нь нэхэмжлэгч М  ХХК-д төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч М.Г  нь 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 0327 бүртгэлийн дугаартай итгэмжлэлийг М.Гэрэлнямд итгэмжлэл олгосон байна.

Итгэмжлэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гэрэлнямд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг олгосон байх ба нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийг олгосон болохыг дурдлаа. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  нэхэмжлэгч М  ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,581 /хорин гурван мянга таван зуун наян нэг/ төгрөгийн тал хувь болох 11,790.5 /арван нэгэн мянга долоон зуун ерэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 11,790.5 /арван нэгэн мянга долоон зуун ерэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.Г оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,790.5 /арван нэгэн мянга долоон зуун ерэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч М  ХХК-д олгохоор тогтов.

Хариуцагч М.Г  нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар эхэмжлэгч М  ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Г од холбогдох, зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 559,301 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 104,872 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 128,779 төгрөг, нийт 792,952 /долоон зуун ерэн хоёр мянга есөн зуун тавин хоёр/ төгрөг гаргуулах тухай үндсэн шаардлагатай, 392,952 /гурван зуун ерэн хоёр мянга есэн зуун тавин хоёр/ төгрөг гаргуулах тухай багасгасан шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гэрэлням нь нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 392,952 /гурван зуун ерэн хоёр мянга есэн зуун тавин хоёр/ төгрөгийг хариуцагч М.Г  нь нэхэмжлэгч М  ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,581 /хорин гурван мянга таван зуун наян нэг/ төгрөгийн тал хувь болох 11,790.5 /арван нэгэн мянга долоон зуун ерэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 11,790.5 /арван нэгэн мянга долоон зуун ерэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.Г оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,790.5 /арван нэгэн мянга долоон зуун ерэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч М  ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч М.Г  нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

ШҮҮГЧ                                                      С.ОЮУНЖАРГАЛ