Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 00330

 

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 153/ШШ2020/00330

Жаргалант сум

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багт байрлах, Ховд аймгийн М  / /-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Мөнххайрхан сумын ... багт оршин суух, Б овогт К н Ц  / /-д холбогдох,

сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 894,765 /найман зуун ерөн дөрвөн мянга долоон зуун жаран тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 153/2020/00276/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн М  Б.Батболд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэх Хүлэмжийн аж ахуй эрхлэх зориулалтаар 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр сумын Засаг даргатай гэрээ байгуулан 1.0 сая /нэг сая/ төгрөгний зээл авч, 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн эргэн төлөлтийг хийж дуусгахаар гэрээнд тусган гэрээ байгуулсан. Үүнд

Эргэн төлөлт: 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 400,000 төгрөг, хүү 10.738 төгрөг, алданги 17,000 төгрөг, зээлийн гэрээний 2.4-д заасны дагуу алданги тооцон 494,765 төгрөг, нийт 1,522,503 төгрөг төлөхөөр байна. Үүнээс 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Эвлэрүүлэн зуучлалийн дэмжпэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээнд 627,738 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсныг нийт төлбөрөөс 627,738 хасаж, 894,765 төгрөг төлөхөөр байна.

Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж К.Ц гаас Сум хөгжүүлэх сангийн санд 894,765 төгрөг төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч К.Ц  нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг даргын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 894,765 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн М  нь К.Ц д холбогдуулан сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 894,765 /найман зуун ерөн дөрвөн мянга долоон зуун жаран тав/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч К.Ц  нь нэхэмжлэлийн шаардлага болох сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 894,765 /найман зуун ерөн дөрвөн мянга долоон зуун жаран тав/ төгрөгийг Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сум хөгжүүлэх сангийн дансанд төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн М   нь улсын тэмдэгтийн хураамжид 26,024 /хорин зургаан мянга хорин дөрөв/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 894,765 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 26,024 төгрөгийн тал хувь болох 13,012 /арван гурван мянга арван хоёр/ төгрөгийг хариуцагч К.Ц гаас гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.

Хариуцагч К.Ц  нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, хариуцагч К.Ц д холбогдох, сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 894,765 /найман зуун ерөн дөрвөн мянга долоон зуун жаран тав/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч К.Ц  нь нэхэмжлэлийн шаардлага болох 894,765 /найман зуун ерөн дөрвөн мянга долоон зуун жаран тав/ төгрөгийг Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сум хөгжүүлэх сангийн дансанд төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн М  нь улсын тэмдэгтийн хураамж 26,024 /хорин зургаан мянга хорин дөрөв/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч К.Ц гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 13,012 /арван гурван мянга арван хоёр/ төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100160000941 тоот дансанд оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч К.Ц  нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

 

 

ШҮҮГЧ                                                   С.ОЮУНЖАРГАЛ