Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/186

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг

Улсын яллагч .Энхбаяр

Амь хохирогч ийн хууль ёсны төлөөлөгч *******

Амь хохирогч *******, хохирогч ******* нарын хууль ёсны төлөөлөгч Д.Жаргалсайхан 

Хохирогч ******* түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч ******* /цахимаар/

Хохирогч

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, ******* нарын өмгөөлөгч *******

Гэрч ******* /цахимаар/

Шүүгдэгч өмгөөлөгч А.Очбадрал, Б.Энхтүвшин

Шүүгдэгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхбаяраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт холбогдох эрүүгийн 2221002630058 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 03-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, “ ” ХХК-н 19 дүгээр талбайд операторчин ажилтай байсан, ам бүл 6,  эхнэр, хүүхдүүдийн хамт, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Дорнод аймгийн Хэрлэн сумын тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, овогт . /РД:/

 

Шүүгдэгч нь Дорнод аймгийн сумын 2 дугаар баг дугаар асфалтан зам дээр 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өөрийн эзэмшлийн - маркийн 89- улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байх явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас -20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж , *******, нарын амь насыг хохироосон, *******, нарын эрүүл мэндэд хүнд хохирол, *******, , ******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОХОЙЛОХ нь:

           

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 2022 оны 06 дугаар 16-нд хоёр эгч, эхнэрийн хамт Улаанбаатар хотоос гарсан ба өглөө үүрээр энэ осол гарсан. Осол хоромхон зуур болоод өнгөрсөн ба яг юу болсныг би сайн санахгүй байгаа. Хохирогч нараасаа уучлалт гуйж байна. Намайг үнэхээр уучлаарай гэв.

Хохирогч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хохирогч *******, амь хохирогч ******* нарын хууль ёсны төлөөлөгч Д.Жаргалсайхан мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...Тухайн хэрэг маань санаатай хэрэг биш учир би тийм байна, ийм байна гэж хэлж чадахгүй байна. Манай ач охин Мөнгөнчимэг, эхнэр Амаржаргал нарын сууж явсан тээврийн хэрэгслийн жолооч манай эхнэрийн төрсөн дүү охин нөхөр байсан. Мөн эсрэг талын жолооч нь хамт байсан эхнэрийгээ алдсан гэж сонссон. Тийм учраас хэн нэгнийг зовоож мөнгө нэхэмжлэх, гомдолтой байгаа гэж ярих хэцүү байх тул түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /1-р хх-ийн 42-43 тал/

 

Гэрч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн өдөр би Улаанбаатар хот руу явж байсан ба Цагаан өнгийн Toyota Prius-20 маркийн авто машин миний урд явж байсан. Гэтэл миний урд явж байсан автомашины урдаас нь гэнэт цэнхэр өнгийн Toyota Prius- маркийн авто машин гарч ирээд мөргөсөн гэв.

 

Амь хохирогч ийн хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...Ингээд хадам ахаасаа юу болоо вэ гээд асуухад “бид гурав аймгийн төвөөс гараад удаагүй байхад урдаас ирж байсан Toyota Prius- маркийн тээврийн хэрэгсэл гэнэт манай урсгал руу орж ирээд манай машиныг мөргөчихлөө” гэж хэлсэн. Би талийгаачийн оршуулгын зардлын хохирлыг хүлээн авсан харин одоогоор сэтгэл санаанд учирсан хохирлоо нэхэмжлэх хүсэлтэй байна...” гэжээ. /1-р хх-ийн 48-49 тал/

 

Бага насны хохирогч *******эгийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт цахимаар гаргасан тайлбартаа: “...Тухайн өглөө нь хадам дээрээ хүүхдүүдээ үлдээгээд эхнэртэйгээ бага хүүхдээ аваад буцаж байсан ба миний хурд 72, 73 км цагийн хурдтай байсан. Замд явж байхад 2-3 том машин өнгөрсөн ба нэг том машины ард явж байсан Toyota Prius- маркийн авто машин ойрхон явж байгаад манай машиныг мөргөсөн ... Уг машин эхэлж өөрийнхөө эгнээнд явж байгаад намайг уг машинтай ойртох үед багцаагаар 10 орчим метрийн зайтай ирээд байж байтал уг машин гэнэт урсгал сөрөөд миний машиныг чиглээд ирсэн. Би тоормос дөнгөж гишгээд, баруун гар тал руугаа замын хойд хэсэг рүү шахах гээд үрүүл ээ дарж байтал уг машин ирээд миний машиныг мөргөчихсөн...Нийт мөнгөн дүнгээ бодож байгаад хохирлоо нэхэмжилнэ. Манай хүү Тэмүгээгийн баруун гар нь агтаал болон шуу хэсгээрээ хугарсан. Мөн зүүн шилбэ хугарсан. Гэмтэл согог судлал үндэсний төвд хэвтэж хагалгаанд орсон. Дараа нь надтай цуг “ мед” хувийн эмнэлэгт 10 хоног хэвтсэн.” мед” эмнэлгээс хүүд маань хийсэн эмчилгээнд 595,000 төгрөг зарцуулсан. Уг 595,000 төгрөг бол эрүүл мэндийн даатгал суутгал, хөнгөлөлт нь хасагдаад яг миний өөрөөс төлсөн мөнгө юм. Би хүүгийнхээ эмчилгээ зардал, хохирол гэж 595,000 төгрөг нэхэмжилж байна...” гэжээ. /1-р хх-ийн -56, 60-61 тал/

 

Хохирогч , амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би хэдэн төгрөгийн зардал гарсныг мэдэхгүй байна. Мөнгө нэхэмжлэхгүй. Жолооч нараас авсан зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй. ... Манай охин осолд орсны улмаас 2 хөлийн дунд чөмгөний яс хугарсан гэмтлийн эмнэлэгт 2 хөлдөө төмөр суулгуулах хагалгаанд орсон. Манай охины биеийн байдал одоо хэвийн байгаа хичээлдээ явж байгаа. Охины эмчилгээний зардалд 1500,000 төгрөгийн зардал гарсан. Баримтыг нь хадгалаагүй баримт байхгүй. Мөнгө нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /1-р хх-ийн 66, 69 тал/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Toyota маркийн машин манай машины урд талд замынхаа баруун гар талыг бариад зүүнээсээ баруун тийш чиглэлтэй явж байсан. ... Toyota Prius- маркийн машин гэнэт л Toyota маркийн машины өөдөөс нь урсгал сөрж орж ирээд л мөргөлдсөн. Намайг харж байхад цагаан өнгийн Toyota маркийн машин агаарт шидэгдээд замын хойд тал руу унасан. Уг Toyota маркийн машин өөрийнхөө урсгалаар явж байсан. Эсрэг урсгал руу орж гараад байсан зүйл болоогүй...” гэжээ. /1-р хх-ийн 90-91 тал/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хоёр хүүхэд маань зуны дэлгэр цагаар хүүхдүүдээ эмээ, өвөө дээр нь буюу манайд авчирч үлдээдэг учир 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хоёр хүүхэд маань 3 хүүхдийн хамт манайд ирсэн. Ингээд манай гэрт хоёр хоноод 10 болон 3 настай хоёр охиноо үлдээгээд 2022 оны 06 дугаар сарын 17-ны өглөө 06 цаг 20 минутын орчим Улаанбаатар хот руу хөдөлсөн. Замдаа явж байгаад автын осолд орсон...” гэжээ. /1-р хх-ийн 108 тал/

 

Дорнод аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Н.Уянгын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн № дугаартай дүгнэлтэд:

1. *******ийн биед зүүн талын сүүж ясны дэлбээ хоёрлосон зөрөөтэй, сүүжний доод ирмэгт сэлтэрч салсан хугарал, зүүн агтаал ясны доод 1/3 хэсгийн хөндлөн зөрөөтэй ил хугарал, атгаалын төсгөлийн дотор булуу үе дайрсан зөрөө багатай, зүүн шууны далд хугарал, баруун талын 2-р хавирганы зөрөөтэй хугарал, баруун өвдөгт, шилбэний зулгарал, зүүн тавхайн 1-р хурууны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-т зааснаар тогтоогдсон зүүн атгаал ясны доод 1/3 хэсгийн хөндлөн зөрөөтэй ил хугарал нь амь насан аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, 2.3.1-д зааснаар зүүн талын сүүж ясны дэлбээ  хоёрлосон зөрөөтэй, сүүжний доод ирмэгт сэлтэрч салсан хугарал, зүүн атгаалын төгсгөлийн дотор булуу үе дайрсан зөрөө багатай хугарал, зүүн шууны далд хугарал нь гэмтлийн хүндэвтэр, 2.4.1-д зааснаар баруун талын 2-р хавирганы зөрөөтэй хугарал, баруун өвдөг, шилбэний зулгарал, зүүн тавхайн 1-р хурууны зүсэгдсэн шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /1-р хх-ийн 112-113 тал/

 

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн № дугаартай дүгнэлтэд:

1. *******гийн биед баруун атгаал ясны хугарал, баруун далны ясны далд хугарал, зүүн хөлийн шилбэний шаант ба тахилзуур ясны далд хугарал хагалгааны дараах байдал, баруун хөлийн тавхайнд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Учирсан гэмтлүүд нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар байна.

4. Баруун атгаал ясны далд хугарал, баруун далны ясны далд хугарал, зүүн хөлийн шилбэний шаанд ба тахилзуур ясны далд хугарал нь тус бүрдээ эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун хөлийн тавхайд үүссэн шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

5. Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /1-р хх-ийн 127-129 тал/

 

Дорнод аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн № дугаартай дүгнэлтэд:

1. “Амь хохирогч ийн цогцост нурууны Th4-5 нугалмын хугарал, нугас тасрал, цээж хэвлийн хөндийн цус хуралдалт, баруун уушигны доод дэлбэнгийн урагдал язрал, хоёр талын хавирганы хавсарсан олон нийлмэл хугарал, элэгний 2, 4, 5, 6-р сегментийн урагдал, язрал, зүүн бугалганы дээд 1/3 хэсгийн хөдлөн далд хугарал, зүүн дунд чөмөгт ясны доод 1/3 хэсгийн хөдлөн далд хугарал, зүүн хөмсгөнд зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, духны баруун дээд хэсэгт цус хуралт, хүзүүний баруун хажуу хэсэгт зулгаралт, баруун бугалга, шуу, бугуйн үе, зүүн сарвуу, шуу, бугуйн үенд зулгаралт, цээж, хэвлий, хоёр гуя, шилбэ, сарвуунд цус хуралт, хоёр өвдөг, шилбэ, зүүн гуянд зулгаралт, зүүн дал, шуу, хэвлийн баруун хажуу хэсэгт зулгаралт, зүүн мөрний үенд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой.

3. Цээж хэвлийн хөндийн цус хуралдалт, баруун уушигны доод дэлбэнгийн урагдал язрал, хоёр талын хавирганы хавсарсан олон нийлмэл хугарал, элэгний 2, 4, 5, 6-р сегментийн урагдал, язрал гэмтэл нь 3.1.10, 3.1.12-д зааснаар, нурууны Th4-5 нугалмын хугарал, нугас тасрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.7-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн бугалганы дээд 1/3 хэсгийн хөдлөн далд хугарал, зүүн дунд чөмөгт ясны доод 1/3 хэсгийн хөндлөн далд хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /1-р хх-ийн 144-148 тал/

 

Дорнод аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч 2022 оны 07 дугаар сарын 07-ний өдрийн № дугаартай дүгнэлтэд:

1. Амь хохирогч цогцост цээжний хөндийн цус хуралдалт 360мл, зүүн 2,3,4,5-р хавирга ясны хоёрлосон хугарал, 6,7,8-р хавирга ясны хөндлөн хугарал, баруун 7,8,9-р хавирга ясны хоёрлосон хугарал, 3,4,5,6,10-р хавирга ясны хөндлөн хугарал. Элэгний 5, 8-р сегментийн урагдал, язрал. Зүүн дунд чөмөгт ясны доод 3/1 хэсгийн ил хугарал, баруун дунд чөмөгт ясны далд хугарал , баруун шилбэ ясны дунд 3/1 хэсгийн ил хугарал, баруун шуу ясны хөндлөн далд хугарал, хамрын яс, баруун хоншоор ясны цөмөрсөн хугарал, баруун шилбэ, зүүн гуяны шарх, хамрын нуруунд шарх, зулгаралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын цус хуралт, цээж баруун бугуйн үе, зүүн гуя, эрүү хүзүүнд зулгаралт, цээж, зүүн мөр, зүүн шуу, тохойн үе, зүүн гуя, зүүн шилбэ, баруун бугалга, баруун шуу, хэвлийн баруун хажуу хэсэг, баруун гуя, баруун шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой.

3. Цээжний хөндийн цус хуралдалт, Элэгний 5, 8-р сегментийн урагдал, язрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн 2,3,4,5-р хавирга ясны хоёрлосон хугарал, 6,7,8-р хавирга ясны хөндлөн хугарал, баруун 7,8,9-р хавирга ясны хоёрлосон хугарал, 3,4,5,6,10-р хавирга ясны хөндлөн хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн дунд чөмөгт ясны доод 3/1 хэсгийн ил хугарал, баруун шилбэ ясны дунд 3/1 хэсгийн ил хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун дунд чөмөгт ясны далд хугарал баруун шуу ясны хөндлөн далд хугарал, баруун хоншоор ясны цөмөрсөн хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хамар ясны хугарал, хамрын нуруунд шарх, зулгаралт зүүн гуяны шарх, зүүн нүдний алимны салстын цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын цус хуралт, цээж, баруун бугуйн үе, зүүн гуя, эрүү, хүзүүнд зулгаралт, цээж, зүүн мөр, зүүн шуу, тохойн үе, зүүн гуя, зүүн шилбэ, баруун бугалга, баруун шуу, хэвлийн баруун хажуу хэсэг, баруун гуя, баруун шилбэний цус хуралт гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Амь хохирогч нь цээжний хөндийн битүү гэмтлийн улмаас нас баржээ. Нас бараад 8 цаг орчим болсон байх боломжтой байна. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Цусанд спиртийн агууламж илрээгүй болно гэжээ. /1-р хх-ийн 160-164 тал/

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн № дугаартай дүгнэлтэд:

1. биед баруун, зүүн дунд чөмгөний далд хугарал, умдгийн баруун дээд салаа сүүж, суудал яс, зүүн хоншоорын хөндийн гадна хана, хамар, зүүн 2-р хавирганы хугарал, дух, зулай хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйчлэлээр буюу зам  тээврийн ослын үед үүсэх боломжтой.

3. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтлүүдээс баруун, зүүн дунд чөмөгний далд хугарал, умдагны баруун дээд салаа сүүж, суудал яс, зүүн хоншоорын хөндийн гадна ханын хугарал нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь тус тусдаа 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй гэжээ. /1-р хх-ийн 180-182 тал/

 

Дорнод аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн № дугаартай дүгнэлтэд:

1.  Амь хохирогч *******ын цогцогст гавлын суурь ясны цөмөрсөн хугарал, дагз руу үргэлжилсэн шугаман хугарал, их тархины зулайн ар дээд хэсэг, бага тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, цээж хэвлийн хөндийн цус хуралт 300мл, хоёр талын хавирга яснуудын хавсарсан олон хугарал, үнхэлцэг хальсны урагдал, зүрхний орой, баруун чих, уушигны артерын урагдал, язрал, хоёр талын өрцний урагдал, язрал, элэгний 5, 6, 7, 8-р сегментийн урагдал, язрал, дэлүүний урагдал, язрал, аарцаг ясны заадсын салсан хугарал, гадна бэлэг эрхтхэн, анус, умдаг орчмын арьс, булчингийн урагдал, язрал, гэдэс чихэгдэл, давсагны ханын урагдал, зүүн бугалга, шуу ясны хөндлөн ил хугарал, зүүн дунд чөмөгт ясны ил хугарал, зүүн шилбэ ясны хөдлөн далд хугарал, зүүн дунд чөмөгт ясны ил хугарал, зүүн шилбэ ясны хөдлөн далд хугарал, зүүн мөр, цээж хэвлийн баруун доод хэсгийн цус хуралт, баруун сарвуу, баруун гуя, шилбэ, зүүн гуя, шилбэ, шагайн үе, зүүн сарвуу, баруун нүдний зовхи, дээд уруулын цус хуралт, Баруун тохой, баруун сарвуу, баруун гуя, баруун шилбэ, зүүн гуя, зүүн шилбэний зулгаралт, доод уруулын дотор салстын язарсан шарх, зүүн өгзөгний  язарсан шарх, хэвлийн зүүн хажуу хэсэг, зүүн шилбэ, зүүн шагайн үенд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой.

3. Гавлын суурь ясны цөмөрсөн хугарал, дагз руу үргэлжилсэн шугаман хугарал, их тархины зулайн ар дээд хэсэг, бага тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар, цээж хэвлийн хөндийн цус хуралт 300мл, хоёр талын хавирга яснуудын хавсарсан олон хугарал, үнхэлцэг хальсны урагдал, зүрхний орой, баруун чих, уушигны артерын урагдал, язрал, хоёр талын өрцний урагдал, язрал, элэгний 5, 6, 7, 8-р сегментийн урагдал, язрал, дэлүүний урагдал, язрал, аарцаг ясны заадсын салсан хугарал, гадна бэлэг эрхтэн, анус, умдаг орчмын арьс, булчингийн урагдал, язрал, гэдэс чихэгдэл, давсагны ханын урагдал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.12-д зааснаар, аарцаг ясны заадсын хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар, баруун шилбэ ясны хөндлөн ил хугарал, зүүн дунд чөмөгт ясны ил хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн бугалга, шуу ясны хөндлөн далд хугарал, баруун дунд чөмөгт ясны далд хугарал, зүүн шилбэ ясны хөдлөн хугарал гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Амь хохирогч нь гавал, тархи, цээж, хэвлийн хөндийн битүү гэмтлийн улмаас  нас баржээ. Нас бараад 8 цаг орчим болсон байх боломжтой байна. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй гэжээ. /1-р хх-ийн 191-195 тал/

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч 2022 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн № дугаартай дүгнэлтэд:

1. *******ийн биед баруун дунд чөмөг, зүүн талын 6, 7 дугаар хавирганы хугарал, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн өвдөгт зулгаралт, хоёр зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд зам тээврийн осол болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. /1-р хх-ийн 211-213 тал/

 

Дорнод аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн № дугаартай дүгнэлтэд:

1. ийн биед бүсэлхийн L2-р нугалмын баруун, зүүн хөндлөн сэртэн, L3-р нугалмын их биеийн урд хана, баруун, зүүн хөндлөн сэртэн, L5-р нугалмын арын сэртэнгийн хугарал, L4-р нугалмын бяцарсан хугарал, нугас дарагдал зүүн дунд чөмөгт ясны дээд 1/3 хэсгийн зөрүүтэй ил хугарал, зүүн шаант яс, зүүн тахилзуур ясны зөрөөтэй далд хугарал, зүүн шилбэ, шагайн үенд зөөлөн эдийн няцрал, 21, 22-р шүдний булгарал, уруулын доод хэсгийн сорви гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой хуучин гэмтэл байна.

3. Бүсэлхийн L2-р нугалмын баруун, зүүн хөндлөн сэртэн, L3-р нугалмын их биеийн урд хана, баруун, зүүн хөндлөн сэртэн, L5-р нугалмын арын сэртэнгийн хугарал, L4-р нугалмын бяцарсан хугарал, нугас дарагдал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.16-д зааснаар , зүүн дунд чөмөгт ясны дээд 1/3 хэсгийн зөрүүтэй ил хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. зүүн шаант яс, зүүн тахилзуур ясны зөрөөтэй далд хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /2-р хх-ийн 20-23 тал/

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Дарханбаатарын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн № дугаартай дүгнэлт:

1. 89- дугаартай Toyota Prius- маркийн автомашины жолооч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг биелүүлээгүй байна.

2. Toyota маркийн 60-44 улсын дугаартай автомашины жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн эсэх нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

3. Тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй байна.

4. Зам орчны байдал зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй байна.

5. 89- Toyota Prius- маркийн автомашины жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 буюу “ Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг биелүүлээгүйгээс зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна.

6. Тээврийн хэрэгслүүдийн техникийн байдал, замын хөдөлгөөний дүрмээр тээврийн хэрэгсэлд тавигдах шаарлага хангаж байсан эсэхийг тогтоох боломжгүй байна.

7. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй гэжээ. /2-р хх-ийн 06-08 тал/

 

 

- Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 22 тал/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын схем зураг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 23-39 тал/

- Амь хохирогч ийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 149-1 тал/

- Амь хохирогч н цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 165-170 тал/

- Амь хохирогч *******ын цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 196-202 тал/

- Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 246-247 тал/

- яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 64-67 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч овогт нь Дорнод аймгийн сумын 2 дугаар баг дугаар асфалтан зам дээр 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өөрийн эзэмшлийн Toyota Prius- маркийн 89- улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байх явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийн хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Toyota маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж , *******, нарын амь насыг хохироосон, *******, нарын эрүүл мэндэд хүнд хохирол, *******, , ******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, гэрч, хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбарууд, гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын схем зураг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, амь хохирогч ийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, амь хохирогч н цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, амь хохирогч *******ын цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

 

Шүүгдэгч өд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Toyota маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж , *******, нарын амь насыг хохироосон, *******, нарын эрүүл мэндэд хүнд хохирол, *******, , ******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч М.Эрдэнэтөсгийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Toyota маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж , *******, нарын амь насыг хохироосон, *******, нарын эрүүл мэндэд хүнд хохирол, *******, , ******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

 

Шүүгдэгч өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Шүүгдэгч нь өөрийн хууль бус үйлдлийн улмаас , *******, нарын амь насыг хохироосон, хохирогч *******, нарын эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч *******, , ******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан бөгөөд шүүгдэгч нь хохирогч нарт нийт 67.104.960 төгрөгийг төлж барагдуулсан буюу амь  хохирогч  ийн  оршуулгын зардалд хохирогчийн

хууль ёсны төлөөлөгч *******т 21.900.2 төгрөгийг, хохирогч *******эгийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч ид гэм хорын хохиролд 18.8.118 төгрөгийг, Дорнод аймгийн Эрүүл мэндийн санд 26.666.300 төгрөгийг тус тус төлсөн ба хохирогч *******, амь хохирогч ******* нарын хууль ёсны төлөөлөгч ******* нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэх мэдүүлэг, хохирогч , амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэх мэдүүлэг, хохирогч нь мөн гомдолгүй гэж мэдүүлж, тайлбарлаж байх тул шүүгдэгч ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, ******* нар нь сэтгэл санааны хохирол, хохирогч ******* нь ажилгүй байсан хугацааны зөрүү, тэжээгчээ алдсаны нотлох баримтаа тус тус бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

                                                                                                                             

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй байдал, гэмт хэргийн улмаас гурван хүний амь насыг хохироож, хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол, гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жил хасаж, 3 /гурав/ жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т 21.900.2  төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч ид 18.8.118  төгрөгийг, Дорнод аймгийн Эрүүл мэндийн санд 26.666.300 төгрөгийг тус тус төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч овогт ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас гурван хүний амь насыг хохироож, хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол, гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д зааснаар шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жил хасаж, 3 /гурав/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч өд оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч өд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жил хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т 21.900.2  төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч ид 18.8.118  төгрөгийг, Дорнод аймгийн Эрүүл мэндийн санд 26.666.300 төгрөгийг тус тус төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд  даруй хүргүүлсүгэй.

 

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, нар нь сэтгэл санааны хохирлоо, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь ажилгүй байсан  хугацааны  зөрүү болон тэжээгчээ алдсаны  тэтгэмжийн  нотлох  баримтаа

 

бүрдүүлж гэм буруутай этгээд болох өөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ