| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 175/2023/0048/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/48 |
| Огноо | 2023-03-17 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.8.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/48
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ,
улсын яллагч А.Энхтуяа,
хохирогч Б.Т******* /цахим/
өсвөр насны шүүгдэгч У.Г*******, Б.Н*******, Э.Э*******,
өсвөр насны шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч А.П*******, Б.Ж*******, Р.А*******,
өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Энхцэцэг нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хаалттай явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн У.Г*******, Б.Н*******, Э.Э******* нарт холбогдох 2231003050204 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: /яллах дүгнэлтээр/
1.Монгол улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр У хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт У хот, Б дүүрэг, **-р хороо зүүн наран *-н ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Жаа овогт У Г******* /РД: /
2. Монгол улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ний өдөр У хотод төрсөн, 15 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, ах, эгч, дүү нарын хамт У хот, С дүүрэг, **-р хороо 5*** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овгийн Б Н******* /РД: У2/
3. Монгол улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр У хотод төрсөн, 15 настай, эрэгтэй, суурь боловсролтой, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт У хот, С дүүрэг, *-р хороо тоосгоны *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овгийн Э Э******* /РД: /
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
1.Өсвөр насны шүүгдэгч У.Г*******, Б.Н*******, Э.Э******* нар нь бүлэглэж, 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрт байрлах “Арангатын даваа” гэх газарт замын хажууд зогсож байсан “Делика-5” маркын тээврийн хэрэгслийн цонхыг хагалж бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсны улмаас 8.330.000 төгрөгний хохирол учруулсан,
2. Өсвөр насны шүүгдэгч У.Г******* нь ганцаараа 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө С дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэр дунд наран 18 дугаар гудамжинд С.З эзэмшлийн 29-36 улсын дугаартай, “Honda Fit” маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил, баруун зүүн талын хаалганы шил, хойд талын салхины шил, зүүн хойд гурвалжин шил зэргийг чулуугаар цохих, хөлөөрөө дэвсэх зэргээр хагалж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсний улмаас 480.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар өсвөр насны шүүгдэгч У.Г*******, Б.Н*******, Э.Э******* нар нь бүлэглэж, 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрт байрлах “Арангатын даваа” гэх газарт замын хажууд зогсож байсан “Делика-5” маркын тээврийн хэрэгслийн цонхыг хагалж бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсны улмаас 8.330.000 төгрөгний хохирол учруулсан,
-өсвөр насны шүүгдэгч У.Г******* нь ганцаараа 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө С дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэр дунд наран 18 дугаар гудамжинд С.З эзэмшлийн 29-36 улсын дугаартай, “Honda Fit” маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил, баруун зүүн талын хаалганы шил, хойд талын салхины шил, зүүн хойд гурвалжин шил зэргийг чулуугаар цохих, хөлөөрөө дэвсэх зэргээр хагалж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсний улмаас 480.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт нь:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Ган-Эрдэний өгсөн: “...Мэдүүлэг өгнө, тэр өдөр бид гурав “Honda Fit” машиныг авч явсан. Би ганцаараа бүх цонхийг хагалсан. Тэр машиныг байгаа газарт нь үлдээсэн. Дараа нь 3, 4 дүгээр хорооллоос цагаан өнгийн “Honda Fit” машиныг авсан. Хотод цагдаад баригдан гэж айгаад хотоос гарсан. Тэгээд замд явж байхад машины кастер хагарсан. Тэгээд тэр машиныг үлдээгээд бид гурав цаашаа Дархан-Уул аймагт ирсэн. Тэгээд бид гурав бас нэг “Honda Fit” машин хулгайлсан. Цаашаа “Арангатын даваа” гэх газар давж байгаад замын хажууд “Делика-5” маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Тэр машины цонхийг хагалаад дотор нь байсан эд зүйлсийг авсан. Цаашаа замд явж байхдаа дроныг байршил тогтоогчтой байж магадгүй гэж бодоод замын дагуу өвсөн дунд нуугаад хаясан. Тэгээд Сүхбаатар суманд орж ирээд Алтанбулаг сум руу явсан. Тэгээд Алтанбулаг сумын замын цагдаад баригдсан. Цагдаа дээр байцаалт өгч байхдаа бид гурав айгаад зугтаасан. Өглөө вокзал дээрээс дахиад баригдаад бид гурвийн гэрээс хүмүүс дуудсан. Манай гэрээс хүн ирээгүй. Бид гурав хэн нэгнээс болоод өнөөдөр ингэж зогсоогүй. Өөрсдийнхөө буруугаас болоод энд зогсож байна. Маш их харамсаж гэмшиж байна. Хохирогч Б.Т******* ахаас бид нарыг үнэхээр уучлаарай гэж хэлмээр байна. Бас хоёрын найзынхаа ар гэрээс намайг үнэхээр уучлаарай гэж гуйж байна...” гэх мэдүүлэг,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н*******ийн өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,
3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э*******ын өгсөн: “...Бид гурав анх С дүүргийн 31 дүгээр хорооны байр нь дундаас улаан өнгийн “Honda Fit” маркийн машин авч явсан. Тэгээд шороо замаар явж байхдаа доод талд нь юм гацаагаад тэнд нь хаяад явсан. Дараа нь У.Ган-Эрдэнийн гэрт очоод хорооллын байран дундаас дахиад нэг “Honda Fit” машин авсан. Тэгээд Дархан-Уул аймгаас 20 км зайтай машиныг үлдээгээд замын унаад суусан. Тэгээд Дархан-Уул аймагт орж ирээд саарал өнгийн “Honda Fit” машин авч яваад Алтанбулаг суманд очоод баригдсан. Орой Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар мэдүүлэг өгч байгаад зугтаасан. Зугтсаныхаа маргааш дахиад нэг “prius 20” маркийн машин асаагаад 50 метр газар явсан. Тэгээд төмөр зам дээрээс баригдсан. Хийсэн хэрэгтэй аймар их харамсаж байна. Дахиж ийм алдаа гаргахгүй. Сургуульдаа сайн сурна...” гэх мэдүүлэг,
4.Хохирогч Б.Т*******ийн 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...”Инженер геодези” ХХК-д Геодезийн инженерээр 2021 оны 03 дугаар сараас эхлэн ажиллаж байна. Би 2022 оны 06 дугаар сард томилолт аваад Б, С, Н нарын Дорноговь аймгаас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын чиглэлд газар зүйн геодезийн хэмжилт хийж байна. 2022 оны 07 дугаар сарын 08-ны шөнө Сэлэнгэ аймагт ирж хоноглоод 2022 оны 07 дугаар сарын 09-ний өглөө Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг руу хэмжилт хийхээр 74-78 УНР улсын дугаартай “Delivia-5” маркийн тээврийн хэрэгсэлтэй яваад, орой 17 цагийн орчим Шаамар сумын Арангатын даваа гэх газар очоод тээврийн хэрэгслээ цоожилж үлдээгээд багажаа аваад явсан. Орой 19 цаг 03 минутад машин дээрээ ирэхэд жолоочийн салхины болон жолоочийн хажуу талын зорчигчийн салхины шил хагарчихсан байсан. Очоод үзэхэд компаниас олгосон “Dell” брэндийн нэг ширхэг зөөврийн компьютер нэг ширхэг, “ASUS” брэндийн нэг ширхэг зөөврийн компьютер зэрэг нийт хоёр ширхэг зөөврийн компьютер цэнэглэгчтэйгээ мөн “AUTEL” бичигтэй саарал өнгийн дрон нэг ширхэг удирдлага цэнэглэгч, 3 ширхэг баттерей, USB оролтууд комоороо, зургийн аппарат зэрэг эд зүйлс алдагдсан байсан учраас цагдаад мэдэгдсэн. Дээрх эд зүйлсийг “Инженер геодези ХХК-с бидэнд ажиллаж байх хугацаандаа хэрэглүүлэхээр тавьж өгсөн багаж, төхөөрөмжүүд байгаа юм. Машиныг би жолоодож явсан бөгөөд машины түлхүүр надад нэг хувь байдаг юм. Ажилд явахдаа смарт цоожоор нь цоожлоод явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-26 дугаар хуудас/,
5. Гэрч Г.Н 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...”Инженер геодези” ХХК-д Геодезийн инженерээр 2022 оны 05 дугаар сараас эхлэн ажиллаж байна. Би 2022 оны 06 дугаар сард томилолт аваад Б, С, Б.Т******* нарын хамт Дорноговь аймгаас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын чиглэлд газар зүйн геодезийн хэмжилт хийж байна. 2022 оны 07 дугаар сарын 08-ны шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ирж хоноглоод 2022 оны 07 дугаар сарын 09-ний өглөө Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг руу хэмжилт хийхээр компанийн эзэмшлийн 74-78 УНР улсын дугаартай, “Delivia-5” маркийн тээврийн хэрэгсэлтэй яваад орой 17 цагийн орчим Шаамар сумын Арангатын даваа гэх газар очоод тээврийн хэрэгслээ цоожилж үлдээгээд багажаа аваад явсан. Орой 19 цаг 03 минутад машин дээрээ ирэхэд жолоочийн салхины шил болон жолоочийн хажуу талын зорчигчийн салхины шил хагарчихсан байсан. Очоод үзэхэд компаниас олгосон “Dell” брэндийн нэг ширхэг зөөврийн компьютер нэг ширхэг, “ASUS” брэндийн нэг ширхэг зөөврийн компьютер зэрэг нийт хоёр ширхэг зөөврийн компьютер цэнэглэгчтэйгээ мөн “AUTEL” бичигтэй саарал өнгийн дрон нэг ширхэг удирдлага цэнэглэгч, 3 ширхэг баттерей, USB оролтууд комоороо, зургийн аппарат зэрэг эд зүйлс алдагдсан байсан учраас цагдаад мэдэгдсэн. Дээрх эд зүйлсийг “Инженер геодези ХХК-с бидэнд ажиллаж байх хугацаандаа хэрэглүүлэхээр тавьж өгсөн багаж, төхөөрөмжүүд байгаа юм. “Инженер геодези” ХХК-с бидэнд ажиллаж байх хугацаандаа хэрэглүүлэхээр өгсөн тээврийн хэрэгсэл байгаа юм. Машиныг Б.Т******* жолоодож явсан бөгөөд машинаа цоожилж байгаа нь харагдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29-30 дугаар хуудас/,
6. Гэрч Б.Сын 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Т*******, Н, Б нарын хамтаар 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Дорноговь аймгаас эхэлж замын хэмжилтийн ажил хийж явж байсан юм. Тэгээд 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймаг Шаамар сумын нутаг дэвсгэр Ар ангатын даваа гэх газарт ажилд хэрэглэж байсан 74-78 УНР улсын дугаартай “Delivia-5” маркийн тээврийн хэрэгслийг замын хажууд 17 цагийн орчимд орхиод бид 4 цааш замын хэмжилтийг ертөнцийн зүгээр хойд зүг рүү явганаар хийгээд явсан ойролцоогоор 4км орчим яваад буцаад манай Т******* гэх залуу 19 цагийн орчимд замын машинд дайгдаад буцаад машин руу гаа яваад удаагүй буцаж нөгөө машинтай дайгдаж ирээд “Манай машины 2 цонх хагалчихсан хаалга нь онгорхой байна” гэж хэлэхээр нь Т*******, Б 2 дахин нөгөө замын машиндаа дайгдаад буцаад тээврийн хэрэгсэл рүү явсан. Н бид 2 үргэлжлүүлээд замын хэмжилтээ хийж дуусгаад эргээд машин дээрээ 20 цаг өнгөрөөд очиход манай машины урд талын 2 цонх хагархай, буруу талын хойд талын хаалга онгорхой, доторх эд зүйлсийг ухсан байдалтай, замбараагүй, машины их гэрэл, аваарын гэрэл 2 асаалттай байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Манай машин дотроос Sony брендийн зургийн аппарат, дрон, 2 ширхэг нөүтбүүк, Бгийн саарал өнгийн шинэ фудволк зэрэг эд зүйлс алдагдсан. Би алдагдсан эд зүйлсийг үнэлж мэдэхгүй байна. Учир нь манай байгууллагын эд зүйлс байгаа юм. Би алдагдсан байгууллагын эд зүйлсээ буцаагаад авмаар байна. Тухайн 2 нотебүүк дотор маш их хэрэгтэй материал байгаа. Манай “Инженер Геодези” ХХК-н эд зүйлс байсан тул тухайн байгууллагад хохирол учирсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-38 дугаар хуудас/,
7. Гэрч Н.Бгийн 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Т*******, С, Н нарын хамтаар 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Дорноговь аймгаас эхэлж замын хэмжилтийн ажил хийж явж байсан юм. Тэгээд 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймаг Шаамар сумын нутаг дэвсгэр Аргангатын даваа гэх газарт ажилд хэрэглэж байсан 74-78 УНР улсын дугаартай “Delivia-5” маркийн тээврийн хэрэгслийг замын хажууд 17 цагийн орчимд орхиод бид 4 замын хэмжилтийг ертөнцийн зүгээр хойд зүг рүү хийгээд явсан ойролцоогоор 4км гаран яваад буцаад манай Т******* гэх залуу замын машинд дайгдаад буцаад машин руу гаа яваад удаагүй буцаж нөгөө машинтай дайгдаж ирээд “Манай машины 2 цонх хагалчихсан хаалга нь онгорхой байна” гэж хэлэхээр нь Т******* бид 2 дахин нөгөө замын машиндаа дайгдаад тээврийн хэрэгсэл дээр ээ очиход бид нарын унаж явсан тээврийн хэрэгслийн урд 2 цонх нь онгорхой, буруу талын хойд хаалга онгойчихсон, их гэрэл нь асаалттай, аваарын гэрэл асаалттай дотор нь байсан эд зүйлс замбараагүй болчихсон байсан учир бид нар цагдаагийн байгууллагад хандсан. Манай машин дотроос Sony брендийн зургийн аппарат, Дрон, 2 ширхэг нотебүүк зэрэг эд зүйлс алдагдсан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-42 дугаар хуудас/,
8. 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн “Ашид Билгүүн” ХХК-ийн ТХҮ-622/4221 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт: “... “Dell” брэндийн нөүтбүүк 1 ширхэг 800,000 төгрөг, “Asus” брэндийн нөүтбүүк 1 ширхэг 1,000,000 төгрөг, Autel drone 1 ширхэг 5,380,000 төгрөг, “Sony” зургийн аппарат 1 ширхэг 85,000 төгрөг, “Mitsubishi delica” автомашины хаалганы шил 150,000 төгрөг, зах зээлийн үнийн судалгааг 2022 оны 08 дугаар сарын байдлаар 8,330,000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 79-80 дугаар хуудас/,
9. Хохирогч С.Зэгвийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би улаан өнгийн “Хондо Фит” загварын *** улсын дугаартай авто машинтай юм. Би 2021 оны 11 дүгээр сард авто машин барих эрхээ хасуулчихсан юм. Манай том хүү Очирсүрэн нь миний авто машиныг түр хугацаанд унаж хэрэглэж байгаа юм. Манай том хүү 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр С дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр 2-30 дугаар байрны гадна талбайд ил зогсоолд өглөөний 08 цаг 00 минутын орчим улаан өнгийн Хондо Фит загварын *** улсын дугаартай авто машиныг байршуулсан бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр, өглөө 08:00 цаг болж байхад гэрээсээ гарч ирэхэд миний авто машин харагдахгүй байсан. Хүүхэд болон эхнэрээсээ асуухад байршуулсан гэх газарт байхгүй байсан учраас цагдаагийн байгууллагад алдсан талаар мэдэгдсэн. Тэгсэн 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр С дүүрэг Нэгдүгээр хорооллын хойд талаас авто машин маань олдсон юм. Тэгсэн миний авто машины урд, баруун тал, зүүн талын бүх цонхыг хагалсан, шороонд тээглэж зогссон байдалтай олдсон. Нийт 5 ширхэг цонх хагарсан байдалтай олдсон. Тэгээд эвдэрсэн, гэмтсэн зүйлийнхээ эд зүйлийн үнэлгээг хийлгэхэд 480,000 мянган төгрөг болсон. Мөн эд зүйлийн үнэлгээ хийлгэсэн хөлс 38,000 мянган төгрөгөөр хийсэн бөгөөд нийт 518,000 төгрөг болсон. Тэгээд энэ талаар мэдүүлэг өгөх гэж Цагдаагийн байгууллага дээр ирсэн юм...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 45 дугаар хуудас/,
Гэрч З.О 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хулгайд алдагдсан гэх Хонда ПИТ маркийн улаан өнгөтэй *** улсын дугаартай машин нь манай аав Сүхбаатарын Зэвэгийн эзэмшлийн машин бөгөөд манай аав 2021 оны 11 дүгээр сард жолооны эрхээ хасуулснаас хойш би ойр зуур унаж хэрэглэдэг юм. Хамгийн сүүлд би уг машиныг 2022 оны 07 дугаар сарын 07-ны өглөө 08 цаг өнгөрч байх үед С дүүргийн 19 дүгээр хороо Махын 2-30 дугаар байрны баруун хойд талд байх гадаа зогсоол дээр машинаа байрлуулаад гэртээ орсон бөгөөд өнөөдөр өглөө 07 цагийн үед манай аав С.Зэвэг ажилдаа явах гээд гэрээсээ гарахад машин алдагдсан байсан болохоор цагдаад дуудлага өгсөн юм. Манай аавын алдагдсан машин 1 хувь байдаг бөгөөд энэ түлхүүр зөвхөн надад байдаг юм.Одоо түлхүүр нь надад байгаа. Уг машиныг манай гэрээс ямар нэгэн байдлаар санхүүгийн байгууллагад барьцаалсан асуудал огт байхгүй. Манай аавын алдагдсан Хонда Пит маркийн улаан өнгөтэй 29-36 улсын дугаартай машиныг анх манай аав хувь хүнээс 2021 оны 09 сарын 27-ны өдөр Хан-Уул дүүрэгт зарын дагуу очиж нэг залуугаас 3,500,000 төгрөгөөр бэлэн өгч авч байсан. Би нэрийг нь сайн мэдэхгүй байна. Манай аавын машин улаан өнгөтэй копуд болон дээвэр нь хар өнгөтэй , арын салхины шил хагарсан , арын гупэрийн зүүн доод буланд нэлээн том шүргэж халцарсан гүн зураастай, арын хоёр хаалга болон салхины шил хар өнгийн 50 хувьтай тенн наасан. Зүүн толины гадна талын хайрцагны ирмэг хагарсан, урд гуперийн доод хэсэг хугарсан содон тэмдэгтэй машин байсан юм. Алдсан тээврийн хэрэгслийг олж хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 47-48 дугаар хуудас/,
Хулгайлагдсан тээврийн хэрэгслийн лавлагаа /3-р хх-ийн 61-65 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээж авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 03, 3-р хх-ийн 33 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 05-14, 3-р хх-ийн 35-37 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 38-41 дүгээр хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт /1-р хх-ийн 81-83 дугаар хуудас/,
Б.Н*******ийн суурь боловсролын гэрчилгээний хуулбар хувь /1-р хх-ийн 85-86 дугаар хуудас/,
Б.Н*******ийн төрсний гэрчилгээний хуулбар хувь /1-р хх-ийн 87 дугаар хуудас/, Б.Н*******ийн хууль ёсны төлөөлөгчөөр А.П*******ыг тогтоосон тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 48 дугаар хуудас/,
Б.Н*******ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 228 дугаар хуудас/,
У.Ган-Эрдэний суурь боловсролын гэрчилгээний хуулбар хувь /1-р хх-ийн 89 дүгээр хуудас/,
Шүүгдэгч У.Ган-Эрдэний урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 229 дүгээр хуудас/,
Э.Э*******ын хууль ёсны төлөөлөгчөөр Р.А*******г тогтоосон тухай мөрдөгчийн тогтоол /2-р хх-ийн 88 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Э*******ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 230 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тухай тогтоол /1-р хх-ийн 97-98, 106-107, 113-114, 3-р хх-ийн 114-116, 121-123, 128-130 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 976 дугаартай “...Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас шүүж үзэхэд иргэн Э Э******* //, Б Н******* /У2/, У Г******* // нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй, ...16 нас хүрээгүй биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд хамрагдаагүй байх тул иргэний цахим үнэмлэхийн лавлагаа гарах боломжгүй байна...” гэх албан бичиг /2-р хх-ийн 36 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 28 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Н*******, У.Г*******, Э.Э******* нарын нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл /3-р хх-ийн 89-94 дүгээр хуудас/,
“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 15074 дугаартай тайлангийн: “...урд салхины шил хагарсан 180,000 төгрөг, зүүн талын 2 хаалга, баруун хойд хаалга шил хагарсан 135,000 төгрөг, хойд шил 80,000 төгрөг, зүүн хойд гурвалжин шил хагарсан 40,000 төгрөг, шууд зардал 435,000 төгрөг, 3 хаалганы салхины шил солих 45,000 төгрөг үнэлгээгээр тогтоогдсон дүн 480,000 төгрөг” гэх хавсралт /3-р хх-ийн 108 дугаар хуудас/,
Эд хөрөнгийн үнэлгээ танилцуулсан тухай баримт /3-р хх-ийн 110-113 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Гэмт этгээдийн бусдын эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхитэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.
Хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.
Үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулах гэдэг нь эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай “...байшин, пин, амбаар...хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашин, кабин, багаж /тээшний хэсэг/...” зэргийг хамаан ойлгоно.
Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Эд хөрөнгө устгах, гэмтээх хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний буюу гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй хэрэг юм.
Иймд өсвөр насны шүүгдэгч У.Г*******, Б.Н*******, Э.Э******* нар нь бүлэглэн шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын өмчлөх эрхэд халдаж үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулах болох Delica маркийн тээврийн хэрэгслийн кабинд хууль бусаар нэвтэрч бусдын эд зүйлсийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг,
Өсвөр насны шүүгдэгч У.Г******* нь ганцаараа иргэн С.З эзэмшлийн 29-36 улсын дугаартай, “Honda Fit” маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил, баруун зүүн талын хаалганы шил, хойд талын салхины шил, зүүн хойд гурвалжин шил зэргийг чулуугаар цохих, хөлөөрөө дэвсэх зэргээр хагалж бусдад бага хэмжээ буюу 300.000 төгрөгөөс дээш хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн шинжийг тус тус хангасан гэж дүгнэв.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд өсвөр насны хүүхдүүдийн гэнэн томоогүй байдал, эцэг, эх, асран хамгаалагчаас хүүхдэд тавих хараа хяналт дутмаг, амар хялбар аргаар эд зүйл авах гэсэн шунахай бодол, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх дадал эзэмшээгүй зэрэг нөхцөл байдлууд нөлөөлсөн байна гэж шүүхээс дүгнэв.
Өсвөр насны шүүгдэгч У.Г*******, Б.Н*******, Э.Э******* нар нь хулгайлах гэмт хэргийг санаатай нэгдэж үйлдсэн байх тул эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д зааснаар бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Б.Т*******т 8.330.000 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс 800,000 төгрөгийн үнэ бүхий “Dell” брэндийн нөүтбүүк 1 ширхэг, 1.000.000 төгрөгийн үнэ бүхий “Asus” брэндийн нөүтбүүк 1 ширхэг, 850.000 төгрөгийн үнэ бүхий “Sony” зургийн аппарат 1 ширхэг зэргийг биет байдлаар буцаан өгсөн тухай хохирогч шүүгдэгч нар нь мэдүүлсэн. Үлдэх 5.680.000 төгрөгөөс шүүгдэгч Б.Н*******, Э.Э******* нар тус бүр 1.893.000 төгрөг төлж барагдуулсан, үлдсэн 1.893.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч У.Г******* төлж барагдуулахаа илэрхийлсэн тул түүнээс хохиролд 1.893.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Т*******т олгуулахаар тооцов.
Харин хохирогч С.Зэгвэд энэ гэмт хэргийн улмаас 480.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хохирол бүрэн төлөгдсөн тул шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй, санал хүсэлтгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Гурав. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан байдлыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан.
Өсвөр насны шүүгдэгч У.Г******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2022 оны 07 дугаар сарын 07-10-ны үед 15 нас 7 сартай, өсвөр насны шүүгдэгч Б.Н******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2022 оны 07 дугаар сарын 10-ний үед 14 нас 11 сартай, өсвөр насны шүүгдэгч Э.Э******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2022 оны 07 дугаар сарын 10-ны үед 14 нас 11 сартай байсан байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нар нь өсвөр насны шүүгдэгч нарт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх саналыг гаргав.
Шүүхээс өсвөр насны шүүгдэгч нарын нас, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах болон хохирол төлсөн, зарим хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял оногдуулахыг тэнсэж, өсвөр насны шүүгдэгч У.Г*******, Б.Н*******, Э.Э******* нарыг 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэв. Мөн өсвөр насны шүүгдэгч У.Г*******д эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулж, түүнийг энэ хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдлыг харгалзан мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч нар нь хянан хүмүүжүүлэх хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэхээр шийдвэрлэв.
Дөрөв: Бусад асуудлын талаар
Өсвөр насны шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдаж, өсвөр насны шүүгдэгч нарт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин т******* болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18.2 дугар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Жаа овогт У Г*******, Боржигон овгийн Б Н*******, Боржигон овгийн Э Э******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч” үйлдэхдээ бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,
-шүүгдэгч Жаа овогт У Г эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ял оногдуулахыг тэнсэж, өсвөр насны шүүгдэгч Жаа овогт У Г*******, Боржигон овгийн Б Н*******, Боржигон овгийн Э Э******* нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Жаа овогт У Г*******д 240 /хоёр зуун дөч/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Н*******, Э.Э******* нарт оногдуулсан ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээг Нийслэлийн С дүүргийн хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, өсвөр насны шүүгдэгч У.Г*******д оногдуулсан ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээг Нийслэлийн Б дүүргийн хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхийг тус тус даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Жаа овогт У Г*******д эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 /хоёр зуун дөч/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч У.Г*******, Б.Н*******, Э.Э******* нарт мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хянан хүмүүжүүлэх хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус бүр хүлээлгэсүгэй
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч нарт болон тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нарт мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны хүнийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг өсвөр насны шүүгдэгч нарын эцэг, эхэд даалгасугай.
9.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1, 503 дугаар зүйлийн 503.5 дахь хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч У.Г*******эс 1.893.000 /нэг сая найман зуун ерэн гурав/ төгрөг гаргуулан хохирогч У хот Хан-Уул дүүрэг 12-р хороо, 38-1-1 тоотод оршин суух хаягтай Боржигон овогт Батжаргалын Т*******т олгосугай.
10.Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч нар энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч Б.Н*******, Э.Э******* нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
11.Өсвөр насны шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин т******* болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ