| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2023/0166/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/171 |
| Огноо | 2023-09-22 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/171
Монгол Улсын нэрийн өмнөөс
С аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,
улсын яллагч Т.Н*******,
шүүгдэгч Т.Н******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар С аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Н*******ид холбогдох эрүүгийн 2231003*******0194 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, ******* дүүрэг, ... дүгээр хороо,.... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Т Н******* /РД:ШУ*********************12/,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Т.Н******* нь С аймгийн С сумын 7 дугаар баг, Ган зам, 2 дугаар хэсэг, 3 дугаар байр, 30 тоотод оршин суух хаягтай Б.О “С аймгийн С сумын төвд бетон зуурмагийн үйлдвэр нээж ажиллуулна” гэж итгүүлэн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Хаан банкны эзэмшлийн 5675*******2878 тоот дансаар 18,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Н******* нь С аймгийн С сумын 7 дугаар баг, Ган зам 2 дугаар хэсэг, 3 дугаар байр, 30 тоотод оршин суух хаягтай Б.О “С аймгийн С сумын төвд бетон зуурмагийн үйлдвэр нээж ажиллуулна” гэж итгүүлэн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Хаан банкны эзэмшлийн 5675*******2878 тоот дансаар 18,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээс гадна хохирогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[1], гэрч Т.Б мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[2], Зээлийн гэрээний хуулбар[3], Т.Н*******ийн Хаан банкны дансны хуулга[4], гэрч М.Б мэдүүлэг[5], хохирогч Б.О иргэний үнэмлэхний хуулбар, дансны хуулга болон чатны хуулга[6], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх шалгах хуудас[7], захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[8], шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар[9], эд хөрөнгө бүртгэлгүй эсэх лавлагаа[10], хуулийн этгээдтэй тухай лавлагаа[11], эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[12], шүүгдэгчийн хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн дансны баримт[13], хохирогч Б.Ооос хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн дансны хуулга[14], хэргийн материалтай танилцсан тэмдэглэл[15], нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа[16], хөдөлмөрийн гэрээ[17], эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ[18], нууц хадгалах гэрээ[19], хохирогчийн гомдол саналгүй тухай хүсэлт[20] зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Т.Н******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Б.О нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад хохирол төлбөргүйд тооцов.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н*******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгож, шүүгдэгчийн цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тус бүр 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Н******* нь бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Н*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Т Н*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууран мэхэлж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Т Н*******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н*******ид шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг С аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.
5.Шүүгдэгч Т.Н*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.О 23,000,000 сая төгрөгийг нөхөн төлснийг дурьдаж, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8.Дээр дурьдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Н*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ