| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 175/2023/0081/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/101 |
| Огноо | 2023-05-10 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/101
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,
улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,
шүүгдэгчийн өмгөөлөгч П.Бзаяа,
шүүгдэгч Р.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н******* овогт Р******* Б*******д холбогдох эрүүгийн 2231003600011 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр О******* аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Е******* сумын ** дугаар баг, Б******* тгоны Ө******* ** тоотод оршин суух, урьд ял шийгүй, Н******* овгийн Р******* Б*******, /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Р.Б******* нь 2022 оны 08 дугаар сарын 14-ний өд*******с 17-ны хооронд Сэлэнгэ аймгийн Е******* сумын 3 дугаар баг, Б******* тгоны “Хэрээн гол” нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль экологид 1,073,483 төгрөгийн шууд хохирол, нөхөн сэргээх зардалд 1,308,307 төгрөг, 2,146,966 төгрөгийн хор уршиг учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд Шүүгдэгч Р.Б******* нь 2022 оны 08 дугаар сарын 14-ний өд*******с 17-ны хооронд Сэлэнгэ аймгийн Е******* сумын 3 дугаар баг, Б******* тгоны “Хэрээн гол” нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль экологид 1,073,483 төгрөгийн шууд хохирол, нөхөн сэргээх зардалд 1,308,307 төгрөг, 2,146,966 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Р.Б******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүгдэгч Р.Б*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өн: “...мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,
2.Хохирогч, иргэний нэхэмжлэгч З.М 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өн: “...Би өмнө уул, уурхайн үйл ажиллагаа явагдаж эвдэгдэж, хөндөгдсөн байсан талаар сайн мэдэхгүй байна, бүр, мэдээллийн санд дээр солбицол цэгийг нь хийж байж л мэдэх байхаа. Манай сумын нутаг дэвсгэрт Хэрээн гол гэх газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдоогүй. Ер нь бол Сэлэнгэ аймгийн Е******* сумын 3-р багийн ихэнх нутаг дэвсгэр нь Ойн бүхий газрын хамгаалалтын бүсэд хамаардаг. Тухайн хэрэгт дурдагдаж буй хууль бус үйл ажиллагаа явагдсан гэх газар нь Хэрээн гол гэсэн нэршилтэй газар байх тул энэ газар нь мөн Усны сан бүхий газарт хамаардаг юм. Харин Улсын тусгай хамгаалалттай газар нутагтай бол давхцалгүй, аймаг, сумын тусгай хэрэгцээнд авсан газартай давхца эсэхийг сайн мэдэхгүй байна. Дээрх хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учруулсан хохирлын мөнгийг манай сумын Засаг даргын тамгын газрын хүү торгуулийн 100130200914 дансанд байршуулдаг. Би шүүх хуралдаанд оролцохгүй. Манай сумын хувьд энэ жил Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг ямар ч иргэн, нөхөрлөлтэй байгуулаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
3. Гэрч Н.Б 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өн: “...Миний хуучны танил болох Энхчулуун /98770314/ 99482744 дугаарын утаснаас над руу залгаад Би, Сэлэнгэ аймгийн Е******* сумын Б******* тгонд байдаг нэг хүнээс экскаватор авахаар болсон юм, тэгсэн нөгөө экскаватор Б******* тгоно ойролцоох газарт эвдэрсэн юм шиг байна, та очоод янзлаад буцаагаад Б******* тгон руу аваад ирээч, тэнд экскаваторын оператор Б******* /Б/, мөн туслахаар Т гэдэг хоёр хүн байгаа танд 500,000 төгрөг өгье гэж хэлсэн юм. Тэгэхээр нь Дархан Уул аймгийн төвөөс 2022 оны 08 сарын 10-ны үеэр байхаа /сайн санахгүй байна/ таксинд сууж гараад Сэлэнгэ аймгийн Е******* сумын Б******* тгонд очсон тухайн үед Б******* намайг тож авсан, тэр шөнөдөө Б*******ын гэрт хоноод маргааш өглөө нь Б******* тгоно Б*******, Т нарын хамт явганаар гарч Улаан гүүрний пт өнгө*******д алхаад явж байгаад “3ил-131” маркийн машинтай хүмүүс таарсан, /би тэр хүмүүсийг танихгүй/ тэр хүмүүсийн машинд сууж яваад голын гармаар гарч Хэрээн гол гэх газарт очсон юм. Тухайн газарт очиход шар өнгөтэй, Хьюндай -2900 маркийн экскаваторын гинж салсан байда модны захад зогсож байсан, харин шар өнгөтэй марк, дугааргүй экскаватор экскаваторо баруун урд зүгт 200 орчим метр зайд байсан, уг ковшийн хажууд ногоон өнгөтэй алт угаах төхөөрөмж, цахилгаан үүсгүүр зэрэг тоног төхөөрөмжүүд байсан. Би тэр газарт очсон өд*******сөө хойш экскаваторын одон дугуй, гидрийн өндөр даралтын шланкийг сольж, чиглүүлэгч Ф дугуйны шахуурга зэргийг 3 өдөр янзалсан, тэгээд 2022 оны 08 сарын 17-ны шөнө байхаа цагдаа нарыг ирэхээр нь зугтаж, Б******* тгон руу 20 гаруй километр алхаж очсон юм. Би, Энхчулуун гэдэг хүнтэй 2021 оны 10 сарын дундуур танилцсан бөгөөд тэр хүнтэй хамт Сэлэнгэ аймгийн Е******* сумын нутаг Б******* тгоно зүүн зүгт 50 орчим километр зайд байрлах 53-ын даваа гэдэг газар руу самарт хамт явж байсан, тэр үеэс эхлэн түүнийг таньдаг болсон юм. Би, 2022 оны 01 сарын сүүлээр цагаан сарын өмнөхөн уулнаас бууж ирсэн, үүнээс хойш 2 сар орчмын дараа надтай дахин холбогдож Сэлэнгэ аймгийн Б******* хө******* рамм дээр ажил гарлаа, хийх үү гэж хэлэхээр 2022 оны 03 сарын 05-ны өдрийн хавьцаа Б******* тгонд очиж тгоны төвд байдаг шатахуун түгээх станцын хажуу талд байдаг том хашаатай хө******* рамм дээр 14-15 хоног ажиллаад буцсан юм. Би, Энхчулуунтай өөр ямар нэгэн хувийн харилцаа байдаггүй, янз бүрийн ажил гарахаар намайг дуудаж хийлгэдэг юм. Надад экскаваторын засварчны мэргэжил байдаггүй, би экскаваторын бүх эд ангийг задалж, угсарч мэдэхгүй, хүний хий, тайл, угсар гэсэн зүйлийг заалгаж байгаад хажууд нь хийдэг юм. Би, цагдаагийн алба хаагчдыг ирэх уулын модонд дунд сууж байсан бөгөөд намайг ганцаараа байж байхад Т араас ирсэн юм, тэгээд бид хоёр хамтдаа Б******* тгон руу явсан. Тэр үед Хьюндай маркийн экскаваторын оператороор Б******* ажиллаж байсан, харин ковшийг хэн ажиллуулж байсныг мэдэхгүй, хэлмээргүй байна. Би экскаватор янзалж байхдаа урьд нь хүмүүсийн байрлаж байсан отогт Т, Б******* нарын хамт байрлаж байсан. Бид нарын отог байрлаж байсан газраас Б*******ын экскаватор ажиллуулж байсан газар урд зүгт 100 гаруй метр зайд байрлаж байсан. Би хэзээ, хэн гэдэг хүн тухайн газарт техник хэрэгслийг аваачсан гэдгийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 дугаар хуудас/,
4. Гэрч Ш.Э 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өн: “...Би, Б*******ын ах Дашаа /, / гэдэг залуутай 2021 оны өвөл Сэлэнгэ аймгийн Е******* сумын Б******* тгонд самарт явж байхдаа танилцсан бөгөөд тэрээр 2022 оны 07 дугаар сард над руу залгаж чиний экскаватор байгаа юу, түрээслэх гэсэн юм хүнд хэрэг болоод байна гэж хэлээд надад Р.Б*******ын утасны дугаарыг өн, тэгэхээр нь тэр дугаараар нь Б*******тай холбогдож ярих үед экскаватор түрээслэх гэсэн юм ажил хийх хэрэгтэй байна гэсэн, тэгэхээр нь янзлаад авах юм бол ажиллах боломжтой экскаватор байгаа гэжхэлсэн. Тэгтэл Б******* экскаватор хэрэгтэй байгаа сарын 8 сая төгрөг өгье гэж байсан, тэгэхээр нь би түүнд экскаватор оо түрээслүүлэхээр болж, түүнээс хойш Б******* гэдэг хүнийг мэддэг болсон юм. Харин энэ Г.Т гэдэг хүн бол миний төрсөн ээжийн дүү Оюунчимэг гэдэг хүний хүүхэд бөгөөд Б*******д экскаватор хүлээлгэ^ өг гэж хэлээд Улаанбаатар хотод байх үед нь явуулсан. Би Батболдтой хуучны найзууд бөгөөд намайг 3ил-131 маркийн машинтай модонд явдаг байхад миний ачигчаар ажилладаг байсан. Батболдыг болохоор экскаватороо янзлуулахаар явуулсан байсан. Би, энэхүү ковшийг экскаватортой хамт худалдан авч байсан бөгөөд улсын дугаар, бичиг баримт гэж байдаггүй. Би, Б*******д ковш оо түрээслүүлээгүй, миний экскаватор байсан Сэлэнгэ аймгийн Е******* сумын 3-р багийн нутаг Хавчиргана гэх газарт экскаватортой хамт байхад нь юм ачих гэж авч явсан байна лээ. Би энэхүү техникүүдийг одоого 3 жилийн өмнө Батбаяр 98981296 гэдэг хүнээс “Зил-131” маркийн тээврийн хэрэгслийн үнэнд бодож авч байсан. Эдгээр техникүүдэд бичиг баримт гэж байдаггүй, анх Батбаяр гэдэг хүнээс авахад бичиг баримтгүй ирсэн. Би энэхүү техникүүдийг Батбаяраас авах үед хөдөлдөггүй байсан учир “Хавчиргана” гэдэг газарт нь орхисон байсан. Тэгээд Р.Б*******д түрээслэхдээ Хавчирганд байгаа очиж янзлаад аваарай хэлсэн, Б*******, Батболд, Т нар экскаватор, ковшийг янзалж, засвар хийж, үйл ажиллагаандаа ашигласан байна лээ. Миний мэдэж байгаагаар Хэрээн гол, Хавчиргана хоёрын хооронд 3 орчим километр зайтай байдаг байх гэж бодож байна. Бид хоёр ямар нэгэн гэрээ байгуулаагүй, харин утсаар ярьж тохиролцсон байсан. Б******* надад хэлэхдээ газар шорооны ажил хийнэ гэж хэлж байсан, яг ямар ажил гэдгийг нь бол мэдэхгүй байна. Би энэ хоёрт хэлэхдээ “Хавчиргана” гэдэг газарт миний хоёр техник байгаа завсар хийж янзлаад Р.Б*******д хүлээлгэн өг гэж хэлсэн байсан. Би Ш.Энх хэлэхдээ техник хэрэгсэл хураана гээд байна, Б*******, Т нартай очиж уулзаад юу болсныг сайн тодруулаад ир гэж хэлсэн, түүнээс Тын өмнөөс мэдүүлэг өг гэж хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 дүгээр хуудас/,
5. “Х И Т” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 01/75 дугаартай хөрөнгийн үнэлгээний “... “Hyundai 2900 LC” маркийн, 1990 онд үйлдвэрлэгдсэн, өнгө үзэмж муу, мотор эвдэрсэн, хуримтлагдсан элэгдэл 60 хувь, үнэлгээ 5,600,000 төгрөг...” гэх тайлан /хх-ийн 48-51 дүгээр хуудас/,
6. “Х И Т” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 01/75 дугаартай хөрөнгийн үнэлгээний: “...КТ-851 ковш, өнгө үзэмж муу, хуримтлагдсан элэгдэл 60 хувь, үнэлгээ 4,000,000 төгрөг” гэх тайлан /хх-ийн 62-64 дүгээр хуудас/,
7. “Х И Т” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01/72 дугаартай хөрөнгө үнэлгээний: “... Алт угаах төхөөрөмж, ашиглаж байсан хуучин, үнэлгээ 1,000,000...” гэх тайлан /хх-ийн 74-77 дугаар хуудас/,
8. “Х И Т” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01/71 дугаартай хөрөнгө үнэлгээний: “...цахилгаан үүсгүүр, ашиглаж байсан хуучин, 1,200,000 төгрөг...” гэх тайлан /хх-ийн 86-89 дүгээр хуудас/,
9. “Н А” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1/63 дугаартай шинжээчийн: “...Тус шинжилгээгээр Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 5 сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-аар, усан орчинд учирсан хохирлын үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 сарын 06-ны өдрийн А/59 тоот тушаалаар батлагдсан “Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал”-аар, нөхөн сэргээлтийн ажлын зардлын тооцоог Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 03-р сарын 30-ны өдрийн А-138 дугаар тушаалаар батлагдсан “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал”-аар тус тус тооцсон болно. Нийт эвдэгдсэн 0,06 га талбайд судалгаа хийхэд байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 1,073,483 төгрөг, нөхөн сэргээх ажлын зардал нь 1,308,307 төгрөг болж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 98-112/,
10. Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 18-04-003/48 дугаартай: “...Е******* сумын Б******* тгоны нутаг “Хэрээн гол” гэх газарт хууль бусаар ашиглалт явуулснаас байгаль орчинд учруулсан хохирлыг БОАЖЯ-ны сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын хамтарсан 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 тоот тушаалаар баталсан “Байгаль орчны хохирол тооцох аргачлал”, эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ажлын зардлыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2010 оны 132/112 тоот тушаалуудыг тус тус үндэслэн гаргасан 2022.09.19-ний өдрийн 1/63 дугаартай “Н А” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5.1 дэх заалтыг үндэслэн тооцоход газрын хэвлийд учруулсан хохирол 1,073,483*2=2,146,966 төгрөг болж...” гэх акт /хх-ийн 127 дугаар хуудас/,
11. Монгол Улсын Байгал орчин аялал жуулчлалын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 06/5054 дугаартай: “...солбицол бүхий газар нь Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан ойн сан бүхий газрын хилийн зааг, Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор баталсан Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай тус тус бүтэн давхца байна....” гэх албан бичиг /хх-ийн 156 дугаар хуудас/,
12. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1/1697 дугаартай албан бичиг /хх-ийн 159-160 дугаар хуудас/,
13. Ашигт малтмал газрын тны газрын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 10/4361 дугаартай: “...Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан Ойн сан бүхий газрын хилийн зааг, Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай тус тус бүхэлдээ давхца байна...” гэх албан бичиг /хх-ийн 162 дугаар хуудас/,
14. Шүүгдэгчийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 189 дүгээр хуудас/,
15. Гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирлын төлбөр төлсөн тухай баримт /хх-ийн 211 дүгээр хуудас/,
16. Иргэний нэхэмжлэгч Ш.Э 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өн: “...Би Р.Б*******ын төрсөн ах Р.Д гэх хүнтэй би багын найзууд юм. Тэгээд манай найз Р.Д над руу залгаж манай дүү Р.Б******* ажилд явах гээд байгаа юм. Чи техникээ түрээслэх хэвээрээ юу гэж ярьсны дагуу би Р.Б*******тай холбогдож аман гэрээгээр экскаватороо түрээслэхээр болсон. Би Р.Б*******ыг бол би сайн танихгүй ээ. Нэг удаа харж байсан. Би 2022 оны 07 сарын сүүлээр Р.Б*******тай 9902 дугаарын утсаар холбогдож миний техник эвдэрхий байгаа манай найз Батболдыг хамт авч яваад янзлуулж засаад ашигла. Найз Батболдод маань сар бүр засварчны цалинг нь өгөөд надад 5 сая төгрөг өгөөрэй гэж тохиролцож техникээ өн. Утсаар ярилцаж тохиролцсон зүйл байгаа болохо бичгээр гэрээ байгуулсан зүйл байхгүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь хуучин алтны хайгуулын анги байсан үйлдвэрээс үлдсэн эвдэрхий экскаватор байсан. Яг миний дээр бүртэй биш. Би хэний нэр дээр байдаг гэдгийг нь мэдэхгүй байна. Ямар нэгэн дугаар байхгүй ээ. Би өөрийн эзэмшлийн экскаватороо нэхэмжилж байгаа мөн миний эзэмшлийн Тoyota Сrоwn маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээ Р.Дад зарсан бөгөөд түүний үлдэгдэл. мөнгө болох 1,500,000 төгрөг тус тус нэхэмжилж байна. Би тухайн шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцохгүй ээ. Би өө******* ажил ихтэй байгаа. Мөн хавтаст хэргийн материа танилцахгүй ээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
17. Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-11 дүгээр хуудас/,
18. Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-17 дугаар хуудас/,
19. Эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол /хх-ийн 18-20, 23 дугаар хуудас/,
20. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 132 дугаар хуудас/,
21. Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 238 дугаар хуудас/,
22. Шүүгдэгч Р.Б*******ын 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 14-ний өд*******с 08 дугаар сарын 17-ны хоорондох хугацаанд Сэлэнгэ аймгийн Е******* сум 3 дугаар баг Б******* тгоны “Хэрээн гол” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдан байгаль экологид хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би болсон хэргийн талаар өмнө өн мэдүүлэгтээ бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлэг өн байгаа тул дахин мэдүүлгээ эхнээс өгөх шаардлага байхгүй гэж бодож байна. Би бусдын техник хэрэгслийг түрээсийн журмаар ашиглахаар тохиролцон түрээсээр ажиллуулж байсан нь үнэн энэ хэргийнхээ хариуцлагыг би өө******* хүлээнэ. Нэг тайлбар байгаа юу гэхээр тэнд байсан Ковш нь хороп нь эвдэрсэн тул ашигт малтмал олборлох үйл ажиллагаандаа ашиглаж чадаагүй гэдийг хэлмээр байна. Бусдаар надад ямар нэг эрх зүйн маргаан байхгүй ээ. Алт Угааж амжаагүй усаа соруулж байх үед цагдаагийн алба хаагч нар ирж таслан зогсоон. Шороогоо угааж эхлээгүй байсан юм. Ковш, экскаватор 2 нь Э эзэмшлийнх би сарын 10,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохирсон байсан юм. Алт угаах скрубер нь тэнд байсан скруберийг нь ашиглахаар бэлдсэн байсан юм, дизель нь миний өөрийн юм. Би өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирол болох 2,146,966 төгрөгийг байгаль орчин уур амьсгалын санд нөхөн төлсөн байгаа. Өөрийн үйлдсэн хэргээ хүлэн зөвшөөрч байгаа надад ямар нэг маргаан байхгүй тиймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа энэ хүсэлтээ прокурорт гаргана гэж бодож байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 234-235 дугаар хуудас/,
23. Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт /хх-ийн 52-54, 65-67, 78-79, 90-91, 123-125 дүгээр хуудас/,
24. Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 229-232 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримт болно.
Эрүүгийн 2231003600011 дугаартай хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг гэдэг нь байгаль орчин, байгаль хамгаалах болон ашигт малтмал хайх, ашиглах, олборлох хууль, журамд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюу үйлдэл юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад “...ашигт малтмал гэж геологийн хувьсал өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг...”, 4.1.7 дахь заалтад “...ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг...” гэж, 4.1.15 дахь заалтад “...хайгуулын тусгай зөвшөөрөл гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгон баримт бичгийг...”, 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтад “...Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоо бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно...” гэж тус тус хуульчилсан.
Мөн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад “...Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Р.Б*******ын хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул явуулж газрын хэвлийд халдсан үйл ажиллагаа явуулсан Сэлэнгэ аймгийн Е******* сумын 3 дугаар баг Б******* тгоны нутаг дэвсгэр “Хэрээн гол” гэх газар нь Ашигт малтмал газрын тны газрын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 10/4361 дугаартай албан бичигт дурьдснаар “...Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Ойн сан бүхий газрын хилийн зааг, Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор баталсан Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай тус тус бүхэлдээ давхца...” болох нь хавтаст хэргийн 162 дугаар талд авагдсан баримтаар тогтооджээ.
Иймд шүүгдэгч Р.Б*******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон З.Мөнхзаяа нь (төрийг төлөөлж хохирогчоор тогтоогдсон болно) мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон газрын хэвлийд халдсан экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг нөхөн төлүүлж, нэхэмжилмээр байна гэжээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.3, 2.5, 2.6, 2.7, 3, 4, 4.3, 4.5, 5.1, 5.2 дахь хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас уурхайлалтад өртсөн талбай 645,9 м.кв буюу 0,06 га, тухайн эвдэрсэн талбайг нөхөн сэргээх зардал 1,308,307 төгрөг, байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн үнэлгээ 2,146,966 төгрөг, нийт 3,455,273 төгрөгийн хохирол хор уршиг учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгч Р.Б******* гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, нөхөн сэргээлтийн зардлыг тус тус нөхөн төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоодож байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй гэж үзэв.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Р.Б*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан” зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөлд тооцож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдал, хохирол төлбөр төлсөн байдал, улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагын талаар гаргасан санал зэргийг харгалзан шүүгдэгч Р.Б*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б******* нь торгох ялыг шүүхээс тогтоон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлого албадан гаргуулна” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Р.Б*******ын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 5,600,000 /таван сая зургаан зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй, “Hyundai 2900 LC-3” маркийн экскаваторыг хураан авч улсын орлогод оруулж, 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй, бичиг баримтгүй, “КТ-851” маркийн ковш, алт угаах төхөөрөмж, цахилгаан үүсгүүр зэргийг битүүмжлэлээс чөлөөлж эзэмшигчид буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.
Учир нь шүүгдэгч Р.Б******* нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ “Hyundai 2900 LC-3” маркийн эксковатор ашигласан ба бусад техникийг ашиглаагүй гэж мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортой мэдүүлсэн. Түүний мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Н.Батболд, иргэний нэхэмжлэгч Ш.Энхчулуун нарын мэдүүлэг болон хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байна.
Мөн шүүгдэгч Р.Б******* нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Hyundai 2900 LC-3” маркийн эксковатор нь иргэний нэхэмжлэгч Ш.Э өмчлөлийнх гэх бөгөөд түүнээс түрээсээр авч ашигласан талаар мэдүүлсэн. Гэвч хавтаст хэргийн 186-189 дүгээр талд авагдсан Авто тээврийн төвийн лавлагаагаар тухайн эксковатор нь бүргүй болох нь тогтоогдсон. Иймд хураан авч улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн бөгөөд иргэний нэхэмжлэгч Ш.Энхчулуун нь тухайн эксковатортой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Р.Б******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэвэл зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Н******* овгийн Р******* Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх дэх заалтад заасан “Хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Р.Б*******д таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б*******д оногдуулсан 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б******* нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Р.Б*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 5,600,000 /таван сая зургаан зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй, “Hyundai 2900 LC-3” маркийн эксковаторыг хураан авч улсын орлогод оруулж, 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй, бичиг баримтгүй, “КТ-851” маркийн ковш, алт угаах төхөөрөмж, цахилгаан үүсгүүр зэргийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц битүүмжлэлээс чөлөөлж эзэмшигчид нь буцаан олгугай.
7.Иргэний нэхэмжлэгч Ш.Энхчулуун нь “Hyundai 2900 LC-3” маркийн эксковаторын үнийг холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Энэ хэрэгт шүүгдэгч Р.Б******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийн уншиж сонсгно хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ