| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2023/0175/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/186 |
| Огноо | 2023-10-19 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Т.Н |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/186
С аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул,
улсын яллагч Т.Нансалмаа,
шүүгдэгч Н.Э*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваасүрэн нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар С аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч******* овогт Н******* Э*******т холбогдох эрүүгийн 233100000*******80 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 0-ний өдөр хүлээн авч, энэ өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19******* оны ******* дүгээр сарын *******-ний өдөр С аймгийн С суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, “....” ХХК-д ажилладаг, ам бүл 7, эх, эгч, эхнэр, ах, дүү нарын хамт С аймаг, С сум, дүгээр баг, дүгээр хэсэг, задгай тоотод оршин суух хаягтай, урьд
1.С аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар хойшлуулсан;
2.С аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 200 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,
3.С аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар 1 жил сарын хорих ялаар,
.С аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2*******0 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар,
5.С аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2*******2 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь зааснаар 2 жил хорих ялаар,
6.Сум дундын 20 дугаар шүүхийн 2******* оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар,
7.С аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2*******6 оны 0 дүгээр сарын 20-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар,
8.С аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2*******6 оны 03 дугаар сарын 1-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,
9.С аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2*******9 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,
10.С аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 1-ний өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хорих ялаар тус тус ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Ч******* овогт Н******* Э******* /РД:МЮ*********************90/;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Н.Э******* нь согтуугаар 2023 оны 07 дугаар сарын 1-ний өдрийн 18 цагийн орчимд С аймгийн С сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт шалтгаангүйгээр Г.Г хоолойг боож улмаар өргөж газарт унаган биед нь зүүн гарын шуу ясны хугарал, зүүн тохой өвдөгт зулгарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.Э******* нь согтуугаар 2023 оны 07 дугаар сарын 1-ний өдрийн 18 цагийн орчимд С аймгийн С сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт шалтгаангүйгээр Г.Г хоолойг боож улмаар өргөж газарт унаган биед нь зүүн гарын шуу ясны хугарал, зүүн тохой өвдөгт зулгарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Н.Э******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э******* өгсөн: “2023 оны 07 дугаар сарын 1-ний орой 17-18 цагийн үед “Мандах наран” дэлгүүрийн хажууд сууж байхад 2 хүн ирээд хажууд сууж байсан хөгшин хүнийг алгадаад байсан. Ингээд би сааданд унтаж байхад хоёр хүн сэрээхээр нь би босоод нэгийг нь аваад үүрээд шидсэн. Орой намайг гэртээ унтаж байхад цагдаа нар ирээд намайг “хүний гар хугалсан байна” гэхээр би “тэгээгүй” гэхэд камерын бичлэг байна гээд надад үзүүлэхээр нь би “мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн. ...Хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна. Миний буруу” гэх мэдүүлэг[1],
2.Хохирогч Г.Г 2023 оны 07 дугаар сарын 1-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “С аймгийн С сумын дүгээр багийн дүгээр хэсэг “Шүдэнзний ар” гэдэг газарт 2023 оны 07 дугаар сарын 1-ний өдөр найз С******* гэрт очиж 0.75 граммын “Хамаг монгол” гэх нэртэй архинаас 2 шилийг С, Б бид 3 хувааж уусан. Архиа ууж дуусаад эгч Цэрэндолгорын гэрт очоод хэсэг байж байгаад С******* хэрэглэдэг 9997*******3 гэх дугаар луу эгчийнхээ утсаар залгахад С намайг манай гэрт хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би Бтэй С******* гэр лүү явж байгаад замдаа “Шүдэнзний ар”-ын Мандахнаран гэх дэлгүүрийн урд байрлах сааданд очиж суусан. Суугаад удаагүй байж байтал Мандахнаран дэлгүүрээс нэг үл таних залуу гарж ирээд намайг зүгээр байж байхад үгийн зөрөөгүй шууд эхлээд боосон. Би тэр залууд хандаж ах нь яагаа ч үгүй хүн амьтантай муудалцаж маргалддаг хүн биш гэж хэлэхэд намайг боож байгаад өргөөд газар луу шидсэн би унахдаа зүүн гараа газар савж унасан. Газар унаад хэвтэхэд миний гэдэс дээр өвдөглөж дараад “ална шүү” гэж орилсон. Тэгээд тэр залууг эхнэр нь аваад явсан Б намайг босгоод миний гар луу хараад ахаа таны наад гар чинь ясан сонин болчихсон юм бэ гэж хэлсэн. Тэгээд би зүүн гараа цээжиндээ нааж бариад гэр лүүгээ харьсан. Гэртээ хариад ар гэртээ хэлээд том хүүтэй эмнэлэг орсон. Эмнэлэг ороход миний гарыг эмч хараад хугарсан байна гэсэн. Би дахиж харвал танин шар арьстай залуу ойролцоогоор 170-175 орчим өндөртэй байсан тухайн үед ойр хавьд байсан түүнийг “Хуруу” гэж дуудаж байсан” гэх мэдүүлэг[2],
3.Хохирогч Г.Г 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Миний зүүн гар хугарч хот руу 2023 оны 08 дугаар сарын *******-ний өдөр эмчилгээнд ирсэн. Тэгээд Улаанбаатар хотод байрлах Цэргийн төвд ирж эмчилгээнд орж 7 хадаас, 1 ялтас төмөр тавиулж, хэвтэн эмчлүүлж байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг[3],
.Гэрч Г.Б 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би хүргэн Г.Г болон найз С******* гэрт бид гурав 2023 оны 07 дугаар сар 1-ний өдөр 0.75 граммын “Хамаг монгол” нэртэй архинаас 2 шилийг хувааж уугаад дуусаад “Шүдэнзний ар” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Мандах наран” дэлгүүрийн урд талд байрлах сааданд зүс мэдэх 7-8 орчим хүмүүс архи ууж байхыг хараад очсон. Бид хоёрыг очиход нэг нэг хундагласан. Тэрийг уучихаад бөөндөө дахиад 1 шил 0.75 граммын “Хамаг монгол” нэртэй архи аваад тэрийг уучихаад Г.Г төрсөн эгчийн гэр лүү очиж жаахан юм ярьж сууж байгаад гарж ирэхэд “Мандах наран” дэлгүүрийн урд талд 2 хүн маргалдаж байсан. Маргалдаж дуусаад нэг нь яваад өгсөн Г.Г бид хоёр саадны урд очиход Хуруу хочит Э******* саадан дотор унтаж байгаад босож ирээд маргалдаж байсан 2 хүний нэгэнтэй нь андуурч манай ах руу “чи яагаад томроод байгаа юм бэ” гэх зэрэг үг хэллэг хэлж дайрсан. Тэгээд тэр зууралдаад хамт газар унасан хоорондоо цохиж зодолдсон явдал гараагүй. Намайг Төмөрөө гээд хуурай ах зодоон цохионоос хол бай гээд цагаан худаг руу татаад тэгтэл удалгүй манай хүргэн ах Г.Г миний гар эвгүй болчихлоо гээд хүрээд ирсэн. Танилын хэмжээнд мэднэ. Хааяадаа “Мандах наран” дэлгүүрийн урд талын сааданд таарч архи хувааж уудаг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам согтуурхах нь гайгүй юм шиг санагддаг, хүн амьтан луу дайраад байдаггүй” гэх мэдүүлэг[],
5.Гэрч Н.Э 2023 оны 07 дугаар сарын 1-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Өнөөдөр 2023 оны 07 дугаар сарын 1-ний өдөр 17 цагийн үед Хуруу хочит Э******* 1 шил архитай орч ирээд хөргөгчинд архиа хийчихээд гэртээ орч ирээд унтаад өгсөн. Ингээд удаагүй байж байсан чинь цагдаагаас 2 залуу ирээд “Хуруу байна уу” гэж надаас асуусан. Би тэгэхээр нь “яасан” гэж асуухад наад чинь “хүн зодсон байна” гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн газар ирэх болсон. Би Э*******ын ихэр ах нь юм байгаа юм. Ээжээс 6-уулаа Энх- Очир нь айлын 5 дахь хүүхэд болж мэндэлсэн. Одоо Э******* нь С аймаг салхитын аманд эхнэр Оогий, 2 хүүхдийн хамт амьдардаг. Э******* нь урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байсан. Сүүлд манай хөрш айлынхаас мах хулгай хийгээд хулгайн хэрэгт сэжиглэгдэн ял шийтгэл эдэлсэн. Шоронгоос гараад 1 жил ч болоогүй. Саяханаас наадмын өмнө 10 хоногийн өмнө эко хавтан дээр ажилд орсон. Э эхнэртэйгээ хамт надтай цуг ажиллаж байсан. Саяхан хотоос 07 дугаар сарын 13-ны өдөр ирсэн. Улаанбаатар хотод эхнэртэйгээ наадам үзчихээд ирсэн гэж хэлж байсан. Би хамт ууж идээгүй болохоор сайн мэдэхгүй байна. Би гэртээ л байсан. Би хамгийн сүүлд 18 цагийн үед согтуу гэрээс гарахыг нь л харсан” гэх мэдүүлэг[5],
6.Гэрч Г.О 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Тухайн өдөр 18 цагийн үед Э******* хэсэг хүмүүсийн хамт “Мандах Наран” дэлгүүрийн гадаа сааданд архи ууж байсан. Тухайн дэлгүүрийн гадаа Г гэх хүн байсан бөгөөд гэхдээ Э*******ын ойролцоо байгаагүй. Тэгээд би Э*******ыг их согтуу байсан учир дэлгүүрийн гадаа үлдээгээд гэр рүүгээ яваад өгсөн. Тэгээд 00 цагийн үед Э*******ын ах Э над руу залгаад “Э******* хүний гар хугалсан байна, түүнийг цагдаа аваад явсан” гэж хэлсэн. Тэгээд би хадам 2023 оны 07 дугаар сарын 1-нөөс 15-ныг шилжих шөнө 02 цагийн үед хадам ээж Н******* гэрт яваад очтол Э******* ирсэн байсан бөгөөд юу болсон талаар асуутал би “Г ахыг өргөөд газар шидэж унагаасан байна” гэж хэлсэн. Өглөө нь би хадам ээж Н, Э******* нарын хамт Г уулзаад уучлалт гуйгаад 0,000 төгрөг, 1 шил өгөөд салсан. Тухайн үед Г гомдол саналгүй байгаа талаараа хэлсэн” гэх мэдүүлэг[6],
7.Гэрч Г.М 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Манай аав 18 цагийн үед гаднаас багахан архи уусан халамцуу орж ирээд “аав нь хүнд зодуулчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би аавыг “хаанаа цохиулсан юм бэ?” гэж асуухад “аавынх нь гар жаахан эвгүй болчихлоо” гэж хэлсэн. Аав гаднаас орж ирэх үед зүүн гарынх нь бугалга хэсэг нь хавдсан, зүүн гарын шуу хэсэгт зулгарсан байсан. Тэгээд би аавыг аваад эмнэлэгт очиж үзүүлтэл “аавын гарыг хугарсан байна” гэж хэлсэн” гэх мэдүүлэг[7],
8.Гэрч Г.Бийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Тухайн өдөр Г ах бид хоёр дүгээр багт байрлах эгчийнд очих гээд явж байхад “Мандах наран” дэлгүүрийн хажуу саадан дотор хэдэн хүмүүс архи уугаад сууж байсан, бид хоёр очоод цуг суугаад хамт архи уугаад архи нь дуусаад дахиж архинд нэг эмэгтэй Мандах наран дэлгүүрээс аваад гарч ирсэн хамт уух гээд сууж байхад нэг залуу нь архийг нь тойруулах гэж байгаад унагаад хагалчихсан. Тэгээд тэр хүмүүс маргалдаад байхаар бид хоёр яваад эгчийнд очоод цай уучихаад гараад буцаж явахад тэр сааданд сууж байсан залуучуудаас хоёр хоорондоо маргалдаж байгаад нэг залуу нь хойшоо цагаан худаг чиглээд яваад өгсөн. Нөгөө үлдсэн залуу нь саадны төмөр хашааны гадаа суугаад үлдсэн. Хүргэн ах очоод нөгөө үлдсэн залуугийн хажууд очоод сууж байтал цаад сааданд хэвтэж байсан залуу босож ирээд хүргэн ахыг шууд “чи ямар атаман юм бэ” гэж хэлээд шууд заамдаад аваад тэр хоорондоо ноцолдоод хамт газар унасан. Тэгээд тэр хоёрыг салгах гэхэд салахгүй байхаар нь манай сумын нэг ах хүн “хоорондоо зодолдож байхад юу хийгээд байгаа гэртээ хариач” гэхээр за гэж хэлчихээд хүргэн ах дээр буцаад очиход хүргэн ах тэр хоёр салаад явчихсан байсан. Хүргэн ах над дээр ирээд ахынх нь гар эвгүй болчихлоо гэхээр харсан чинь зүүн гарын бугуй хэсэг гадагшаагаа эргэчихсэн байсан” гэх мэдүүлэг[8],
9.Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 262 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1.“Г.Г биед зүүн гарын шуу ясны хугарал, зүүн тохой, өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Уг гэмтлийг цаг хугацааны хувьд хэзээ үүссэнг тогтоох боломжгүй. .Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[9],
10.Шүүгдэгч Н.Э*******ын 2023 оны 08 дугаар сарын *******-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Би тус өдөр “Мандах наран” дэлгүүрийн урд талын сааданд, Баак ах, Б нар болон хэсэг хүмүүсийн хамт “Хамаг Монгол” нэртэй 3- шил архи уусан. Бид нарыг архи ууж байх үед дундуур нь манай эхнэр ирсэн юм байна лээ. Тэгээд 17 цагийн үед дэлгүүрийн урд байж байтал зүс таних 2 хүн ирсэн бөгөөд би тухайн 2 хүний нэгийг нь тэвэрч өргөөд газар шидэж унагаасан. Тэгээд цаашаа юу болсон талаар сайн санахгүй байна. Мөн би тухайн хүнийг ямар шалтгааны улмаас газар унагаасан талаараа мэдэхгүй. Ямар ч байсан тэр хүний газар унагаасан юм байна лээ. Тэгээд орой нь цагдаа нар ирээд намайг хүн зодсон гээд авч явсан. Тухайн үед би согтуу байсан учир цагдаад мэдүүлэг өгөөгүй. 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Г гэх хүнтэй уулзаад “согтуудаа би таны гарыг хугалсан байна” гээд уучлалт гуйтал “чи намайг хүнтэй андуураад авч шидсэн байна лээ” гэж хэлсэн. Тэгээд би ээжээс мөнгө аваад Гд эмчилгээний төлбөр гэж 0,000 төгрөг өгөөд мөн 0.75 литрийн “Хараа” нэртэй архи өгсөн. Мөнгө бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг[10], *******.Яаралтай тусламжийн хуудас[*******], 12.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[12], 13.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[13], 1.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[1], 15.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[15], 16.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[16] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Н.Э*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Г.Г эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба шүүгдэгч нь эмчилгээний зардалд 100,000 төгрөгийг бэлнээр төлсөн гэсэн боловч хавтаст хэрэгт баримт авагдаагүй байна. Хохирогч Г.Г нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Н.Э*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь өөрийн үйлдэл, эс үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн өөрөөр хэлбэл хохирогчийн хоолойг боож өргөж унагасан үйлдэл нь хууль бус шинжтэй байна. Энэ талаар хохирогч мөрдөн шалгах ажиллагааны шатанд тодорхой мэдүүлсэн. Шүүгдэгчийн хувьд тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн учраас юу болсныг санахгүй байна гэсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс хохирогчийн биед учруулсан хүндэвтэр гэмтлийг болгоомжгүй учруулсан гэж маргадаг боловч эцэст нь өмгөөлөгч өмгөөллийн дүгнэлтээсээ татгалзаж, шүүгдэгч гэм буруугаа ухамсарлан ойлгосон болохыг дурьдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Н.Э*******т 50 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Н.Э******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, , 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, , 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э*******т 50 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
.Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э******* нь хохирогч Г.Г эмчилгээний зардалд 0,000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурьдаж, хохирогч Г.Г нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5.Шүүгдэгч Н.Э******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн , 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн *******.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор С аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ