| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2023/0178/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/187 |
| Огноо | 2023-10-20 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Т.Н |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/187
С аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал,
улсын яллагч Т.Нансалмаа,
шүүгдэгч Х.Б******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар С аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* овогт Х******* Б*******т холбогдох эрүүгийн 2331002220191 дугаартай хэргийг оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр С аймгийн С суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт С аймаг, С сумын 4 дүгээр баг, 4 дүгээр хэсэг, 141 тоотод оршин суух хаягтай, урьд С аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 1999 оны ******* дугаар сарын 16-ны өдрийн 176 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б******* овогт Х******* Б******* /РД:МЭ*********************18/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Х.Б******* нь оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ******* цагийн орчимд С аймгийн С сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс иргэн О.Н гээгдүүлсэн “Самсунг галакси А04s” загварын гар утсыг олж бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшиж 500,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Х.Б******* нь оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ******* цагийн орчимд С аймгийн С сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс иргэн О.Н гээгдүүлсэн “Самсунг галакси А04s” загварын гар утсыг олж бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшиж 500,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Х.Б******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б*******ийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[1],
2.Насанд хүрээгүй хохирогч О.Н оны 08 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Тухайн өдөр эгч, дүү 2-тойгоо гэртээ байж байхад манай эгч элсэлтийн ерөнхий шалгалт гээд сургууль руугаа 10 цагийн үед явсан. Дүү удалгүй “ээжийн дүүгийнд тоглоно” гээд гараад явсан. Тэгээд манай найз .......нар гэрт ирэхээр нь хамт гэр дотроо болон хашаан дотроо тоглосон. Тоглож байгаад өөрийн гар утсаа орой хайхад олдоогүй маргааш өглөө гэртээ эгчтэйгээ хамт хайгаад олдохгүй байсан. Тухайн Самсунг А-04 загварын гар утсыг оны 04 дүгээр сард манай аав гэрээ байгуулж Мобиком ХХК-аас 600,000 /зургаа зуун наян мянга/ төгрөгөөр гэрээ байгуулж зээлээр авсан. Миний гар утас хөх өнгийн гадуураа гэр байхгүй, зүүн талын дээд буландаа жижиг хэмжээтэй зурагдсан байсан. Миний утсыг хамгийн сүүлд манай ээжийн төрсөн дүү утсанд чинь дата байгаа юм уу? гээд асуугаад би байхгүй гэж хэлсэн чинь утсыг маань манай гэрийн буйдан дээр тавиад гараад явсан. Манай дүү О утас авч гараагүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг[2],
3.Гэрч П.А оны 08 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Болсон явдал гэвэл би тухайн өдрийг яг сайн санахгүй байна. Манай нөхөр Б******* ногооны ажил хийх гээд өглөө гэрээсээ гарч яваад 2 цаг орчмын дараа буцаж орж ирээд “чамд бариулах гээд хүнээс хямдхан утас худалдаж авлаа” гээд надад өгсөн. Тэгэхээр нь би өөрийн 99465082 дугаараа тухайн утсанд хийж ашигласан. Тэгээд одоог хүртэл тухайн гар утсыг ашиглаж байна. Тухайн гар утас нь зүүн дээд буландаа жижиг хагархайтай, нүүрний шил нь дээд хэсэгтэй хагарсан, шилэн наалтгүй, гадна гэр байхгүй байсан” гэх мэдүүлэг[3],
4. оны ******* дугаар сарын -ны өдрийн “Ашид Билгүүн” ХХК-ний үнэлгээний тайлан хэсэгт: “Samsung A04s загварын гар утасны зах зээлийн үнэ цэнийг оны ******* дугаар сарын байдлаар 500,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт[4],
5.Шүүгдэгч Х.Б*******ийн оны 09 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Би С аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Нансалмаагийн оны 09 дүгээр сарын сарын 01-ний өдрийн 2331002220191 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би дээрх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би оны 06 дугаар сарын 14-ний өдөр Шаамар суманд очиж ногооны ажил хийх байсан юм. Ингээд би оны 06 дугаар сарын 14-ний өглөө ******* цагийн орчимд гэрээсээ гараад явж байтал манай хашааны урдхан талд газарт хар өнгийн гаднаа ямар нэгэн гэргүй гар утас байсан. Би очоод автал тухайн гар утас зүгээр утас байсан. Би тухайн үед асааж үзээгүй шууд л аваад буцаж гэртээ ороод эхнэр Ариунжаргалд “Би хүнээс хямдхан гар утас худалдаад авчихлаа” гэж хэлээд өгсөн. Тэгээд л би буцаад ажил руугаа явсан юм. Би тухайн гар утсыг олох үед тухайн гар утас зүүн дээд хэсэгтээ эмтэлсэн байсан бөгөөд тухайн хэсгээсээ дэлгэцийн наалт нь зурагдсан бололтой гэмтэлтэй байсан. Өөр ямар нэгэн гэмтэл байсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Би тухайн гар утсыг Цагдаад өгсөн. Би гар утас олоод улмаар эхнэртээ өгөөд хэрэглүүлсэн нь гэмт хэрэг болсон байна. Би утас олоод ашиглах нь гэмт хэрэг гэдгийг мэдээгүй” гэх мэдүүлэг[5], 6.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[6], 7.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[7], 8.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[8], 9.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[9] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Х.Б*******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч Х.Б******* нь насанд хүрээгүй хохирогч О.Н учирсан 500,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг А04” загварын гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн боловч насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хүлээж аваагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Дээрх гар утас нь хохирогчийн эзэмшилд байхад гар утсанд сэв учирсан болох нь насанд хүрээгүй хохирогч О.Н “...Миний гар утас хөх өнгийн гадуураа гэр байхгүй, зүүн талын дээд буландаа жижиг хэмжээтэй зурагдсан байсан” гэсэн мэдүүлгээр нотлогдож байх тул “Самсунг А04” загварын гар утсыг биет байдлаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буцаан олгохоор шийдвэрлэлээ.
Цаашид утсанд эвдрэл үүссэн, засуулсан гэж үзвэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Иргэний журмаар баримтаа бүрдүүлж, Х.Б*******оос нэхэмжилж болно гэсэн саналыг прокурорын зүгээс гаргасныг шүүх хүлээн авсан, шүүгдэгчийн зүгээс засварын мөнгийг төлөхөө илэрхийлсэн.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Х.Б*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсний дараа хохирлыг нөхөн төлсөн” хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б*******т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулахаар тогтоов.
Гээгдэл эд хөрөнгийг шүүгдэгч Х.Б******* нь олж авахын тулд идэвхитэй үйлдэл хийгээгүй, насанд хүрээгүй хохирогч О.Н гар утсыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаар олсон, авсан, түүнд шилжсний дараа шүүгдэгч нь завших сэдэл төрж, захиран зарцуулсан байдаг.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд чиглэсэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа, ойлгож ухамсарласан үйлдэл нь түүнийг ялаас чөлөөлөх гол үндэслэл юм.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б*******т оногдуулсан торгох ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Самсунг Галакси А04S” маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид биет байдлаар буцаан олгох нь зүйтэй.
Шүүгдэгч Х.Б******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б*******т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б*******т оногдуулсан торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Самсунг Галакси А04S” маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид биет байдлаар буцаан олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гар утсанд учирсан сэв арилгуулсан баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Шүүгдэгч Х.Б******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй байхыг дурьдаж, мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ