| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2023/0174/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/192 |
| Огноо | 2023-10-26 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.С |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/192
С аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,
улсын яллагч Б.Сүрмандах,
шүүгдэгч Э.Б*******,
түүний өмгөөлөгч Д.Даваасүрэн нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар С аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц******* овогт Э******* Б*******д холбогдох эрүүгийн 2331000000174 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр .... төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт Улаанбаатар хот, ... тоотод тоотод оршин суух хаягтай, урьд
1. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн *******6 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсгүүдэд зааснаар 4 жилийн хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,
2. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 20******* оны 05 дугаар сарын 18- ны өдрийн 718 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж ялаа эдэлсэн, хэрэг хариуцах чадвартай, Ц******* овогт Э******* Б******* /РД:У3*********************39/;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдснаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.Б******* нь 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнийн 05 цагийн орчимд С аймгийн С сумын дугаар баг, дугаар хэсэг, дүгээр айлын тоотод оршин суух иргэн Т.Г******* гэр бүлийнхнийг унтаж байхад хаалгаар нь сэм орж том өрөөний ширээн дээр байсан “Оппа” А32 маркийн гар утас 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 250,000 төгрөгийн хохирол, мөн үүдний өлгүүр хэсэгт байсан тээврийн хэрэгслийн түлхүүрийг авч байрны гадна байсан 81-77 СЭА улсын дугаартай “Тоёота фильтер” маркийн авто машиныг асааж байрнаас нь хөдөлгөн хулгайлахыг завдсаны улмаас 610,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Г.Гантөгс нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б******* өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Машины төлбөрт 610,000 төгрөг төлсөн. ...Тухайн үед би өглөөний 05 цагийн үед 2 охинтой уулзаж бар, караокед их хэмжээний архи хэрэглэсэн байсан. Нөгөө 2 охиныг таксинд суулгаад явж байсан. Манай найзынх тухайн 1 давхрын булангийн тийм хаалганд байдаг байсан болохоор би нойл руу орох гээд найзындаа орлоо гэж бодтол шал өөр айлд орсон байсан. Тухайн үед машины хаз дээр маш чанга гишгээд хазлаад сэрээд би буруу юм хийж байна гэж бодоод түлхүүрийг оруулж тавиад явсан. Вокзал дээр би гэр рүүгээ харих гэж байгаад сандал дээр унтаж байгаад өглөө ******* цагийн үед сэрсэн” гэх мэдүүлэг[1],
2. Хохирогч Т.Г******* 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2023 оны 07 дугаар сарын 25-ны өглөө ******* цагийн үед би босоод толгойгоо угаагаад цонхоор хартал гадаа боржууранд хөндөлсөн байдалтай зогсож байсан. Улсын дугаарыг нь хартал манай машин байсан. Би гайхаад нөхрөө сэрээгээд “чи машин хөдөлгөсөн юм уу” гэж асуухад “хөдөлгөөгүй” гэж хэлсэн. Тэгээд гараад хартал манай байрны ертөнцийн зүгээр баруун талд байдаг боржууранд тээглэж зогссон байсан. Би гэнэт санаж манайх түлхүүрээ дандаа өлгүүрт өлгөдөг гэтэл өнөө өглөө гутлын тавиур дээр байсан. Тэгээд би гэрт байх эд зүйлээ шалгахад манай нөхрийн “Оппа”маркийн гар утас ширээн дээрээс алдагдсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг[2],
3. Хохирогч Д.Б 2023 оны ******* дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр оройн 19 цагийн орчим гэртээ ирээд өөрийн 81-77 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээ байрныхаа гадаа байрлуулаад гэртээ ороод амарсан. Манай гэрийнхэн тухайн өдөр орой *******-23 цагийн орчимд орондоо ороод амарсан. Ингээд манай эхнэр 2023 оны 07 дугаар сарын 25-ны өглөө босоод тагтан дээрээ гараад манай 81-77 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээ хартал зогсоолоосоо хөдлөөд байрны хажуугийн хундаам дээр тэгнэсэн байдалтай байсан гэж байсан. Ингээд надаас “Тээврийн хэрэгслээ хөдөлгөсөн эсэх” талаар асуусан. Ингээд би гайхаад хартал манай байрны цаахан талд байх хуучин байшингийн суурь дээр тэгнэсэн байсан. Тэгээд би гараад өөрийн тээврийн хэрэгслээ хөдөлгөж буцаагаад зогсоолдоо байрлуулаад гэртээ орж ирээд хартал миний эзэмшлийн “Оппа” А32 маркийн гар утас мөн байхгүй байсан. Ингээд л бид цагдаа дуудсан. Тухайн 81-77 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл бол миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юмаа. Тухайн тээврийн хэрэгслийг манай эхнэр бид хоёр 2019 онд хувь хүнээс авч байсан. Хэдий миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл боловч манай эхнэр бид хоёрын дундын өмч байгаа юмаа. Тухайн алдагдсан Оппа А32 маркийн гар утас мөн л миний эзэмшлийн гар утас байгаа юм. Би тухайн гар утсаа 2020 оны орчим “БНХАУ-ын Ганц мод”-ны боомтоос 1500 юань буюу төгрөгийн ханшаар 1.400.000 орчим төгрөгөөр авч байсан. Миний гар утсанд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. Тухайн орон сууц бол миний нэр дээр байдаг байр. Гэхдээ манай гэр бүлийн дундын хөрөнгө л байгаа юм. Би тухайн хэрэгт холбоотой гарсан тээврийн хэрэгслийн засварын зардлаа гаргуулан авах хүсэлтэй байна. Харин гар утсаа бол авсан. Тээврийн хэрэгслийн засварын зардлаа үнэлгээ гарсан хөлсөөр л гаргуулан авмаар байна” гэх мэдүүлэг[3],
4. 2023 оны 07 дугаар сарын *******-ны өдрийн “Ашид билгүүн” ХХК-ний 11******* дугаартай Шинжээчийн дүгнэлтийн үнэлгээ хэсэгт[4],
| № | Эвдэрсэн эд анги, зардлын нэр | Эвдрэлийн зэрэг | Үнэлгээ | Үнэлгээний тайлбар |
| 1 | Рулийн аппарат | Их | 400,000 | Солих |
| 2 | Обуд | Дунд | 40,000 | Засах |
| 3 | Хормой /баруун/ | Дунд | 35,000 | Засах |
| 4 | Хормой /зүүн/ | Дунд | 35,000 | Засах |
| 5 | Будах зардал | Бага | 100,000 | Ажлын хөлс |
| 6 | Шууд зардлын дүн |
| 610,000 |
|
| 7 |
|
|
|
|
| 8 | 100гр будаг, тус-мат, лак | Өнгө гаргах | 20,000 | Материалын үнэ |
| 9 | Эд анги солих |
| 35,000 | Ажлын хөлс |
| 10 | Тэнхлэг тохируулах |
| 0 | Ажлын хөлс |
| 11 | Шууд зардлын дүн |
| 55,000 |
|
| 12 | Нийт дүн |
| 665,000 |
|
5. 2023 оны 07 дугаар сарын *******-ны өдрийн “Ашид билгүүн” ХХК-ний дугаар: ТХҮ-923/7351 дугаартай Шинжээчийн дүгнэлт хэсэгт: ”Оппа А32 маркийн гар утасны зах зээлийн үнийг 2023 оны 07 дугаар сарын байдлаар 250,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт[5],
6. Шүүгдэгч Э.Б*******гийн 2023 оны ******* дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 07 дугаар сарын 23-ны өглөө 05 цаг 40 минутанд Улаанбаатар хотоос С аймгийн С суманд өглөөний суудлын галт тэргээр ганцаараа ирсэн. Тухайн үед буюу 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр С аймгийн “Ээж мод”-ны тахилга болох байсан учир би тухайн арга хэмжээ ямар арга хэмжээ болох талаар үзэх гээд ирсэн юм. Би гал тэрэгнээс буугаад шууд л “Ээж мод” руу аялалын таксигаар явсан. Тухайн аялалын такси нь эхлээд “Сайханы хөтөл- Цамхаг-Ээж мод” гэсэн маршрутаар явсан бөгөөд бид “Ээж мод”-нд 11 цагийн үед очсон. Биднийг очих үед “Ээж мод”-ны тахилга эхэлсэн байсан ба тухайн тахилга 13 цагийн орчимд дуусаад бид эргээд С суманд ирсэн. Ингээд би “Хуучин зах”-аас такситай С аймгийн Алтанбулаг сум руу гарсан. Би Алтанбулаг сумын Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн 0312 дугаар салбарт 2010-2021 он хүртэл хугацаанд ажиллаж байсан ба тэнд байдаг он жавуудтайгаа уулзах гээд Алтанбулаг сум руу явсан. Би Алтанбулаг суманд очоод хамт ажиллаж байсан он жавуудтайгаа уулзаад Алтанбулаг суманд хоносон. Ингээд маргааш нь буюу 2023 оны 07 дугаар сарын 24-ний С суманд ******* цагийн үед ганцаараа ирсэн. Тэгээд 23 цагийн үед “Мишээл" гэдэг нэртэй газар ороод 0,5л хэмжээтэй “Сэнгүр” нэртэй пиво 2 ширхгийг уугаад хажуу талын ширээн дээр сууж байсан 2 охинтой танилцаж цуг уухаар болсон. Тэгээд 00 цагийн үед тухайн 2 охинтой гараад “Коллектив” нэртэй бааранд ороод үргэлжлүүлж уусан. Тухайн баарнаас 02 цагийн орчимд 2 охинтой цуг гараад 3 дугаар сургуулийн хажуу талын сааданд үргэлжүүлж уусан. Үүний дараа “Эл” нэртэй бааранд орж дахиад уусан. Би тухайн үед маш их согтсон өөрийн үйлдлийг хянах чадваргүй байсан ба тухайн баарнаас гараад хамт явж байсан 2 охиноо таксинд суулгаж өгөөд би өөрөө алхаад явсан. Инээд өглөөний 05 цагийн орчимд С сумын 07 дугаар багийн 1 дүгээр 60 айлын байрны гадна талаар өнгөрч яваад хамгийн наад талын орц руу орсон. Тэгээд тухайн байрны шатаар гараад 1 давхарт шатны зүүн талын айлын хаалга нь бага зэрэг завсар гарсан байхаар нь би тухайн айл руу ороод зүүн талын хананд өлгөөстэй байсан хар өнгийн машины түлхүүр аваад том өрөөний ширээн дээр байсан гар утсыг аваад гарсан. Тэгээд байрнаас нь гараад авсан түлхүүрнийхээ хаалга онгойлгодог хэсгийг дарахад орцны үүдэнд байсан хар өнгийн автомашиныг унаад байрны зүүн гар талаар гарах гэсэн боловч цементэн хаалтан дээр тээглүүлж хөдлөх боломжгүй болгосон ба тухайн машины түлхүүрийг нь аваад эзэнд нь мэдээгүй байгаа дээр буцаагаад оруулаад тавьчихъя гэж бодоод буцаагаад байсан газарт нь өлгөсөн. Үүний дараа 05 цаг 30 минутын орчимд би тухайн айлаас гараад вокзал руу төв замаар алхаж явсан. Вокзал дээр очоод гадна талын саравчинд унтаж байгаад ******* цагийн үед хуучин захаас Алтанбулаг явах унаанд суугаад 13 цагийн орчимд очсон ба 19 цагийн үед цагийн үед цагдаа нар ирж уулзаад С суманд ирсэн. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн байсан. Мөн Улаанбаатар хотод манай найзын гэр миний орсон айл шиг 1 давхарт 2 тоотод яг адилхан байдаг юм. Би тухайн байр руу бие засах гээд орсон боловч тухайн үед хаалга нь бага зэргийн онгорхой, мөн манай найзын гэр шиг харагдахаар нь би орчихсон юм. Тэгээд л хананд өлгөөтэй байсан түлхүүр болон гар утсыг авчихсан байсан. Би тухайн айлаас машины түлхүүр болон “Оппа” А32 маркийн гар утас авсан. Тэгээд тээврийн хэрэгслийг нь хөдөлгөөд явах гэсэн боловч гацаагаад явах боломжгүй болсон учир түлхүүрийг нь буцааж өлгөөд гарсан. Үүний дараагаар намайг Цагдаагийн байгууллагаас дуудаад шалгах үед би тухайн авсан “Оппа” А32 маркийн гар утсыг намайг шалгаж байсан Цагдаад өгсөн” гэх мэдүүлэг[6], 7.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[7], 8.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[8], 9.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[9], 10.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[10], 11. Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[11] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж хуульчилан тодорхойлжээ.
Шүүгдэгч Э.Б******* нь бусдын орон байранд зөвшөөрөгдөөгүй орон зайд машины түлхүүрийг аваад машиныг асаагаад явах гэсэн боловч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, шөнийн цагаар жолоодсоноос болоод тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарч машин хөдлөх боломжгүй болсон нь завдалтын шинжтэй байна.
Гэвч хуульд зааснаар гэмт хэргээ туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзахаас өмнө хийсэн үйлдэл, эс үйлдэхүй нь бие даасан өөр гэмт хэргийн шинжтэй байвал тухайн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Иймд шүүгдэгч Э.Б*******гийн гэмт үйлдэл нь “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Иргэний хуулийн 4******* дугаар зүйлийн 4*******.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Баярсайханд учруулсан хохирол, хор уршигт 610,000 төгрөг төлсөн, “Оппа” А32 маркийн гар утсыг биет байдлаар хохирогчид буцаан өгснийг дурьдах зүйтэй. Иймд шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Э.Б*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс: “...шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох; ...Шүүгдэгчид ял шийтгэлийг оногдуулахдаа хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил, 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэсэн гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын саналыг шүүхэд гаргажээ.[12]
Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн байх тул ялын доод хэмжээний 2-ний нэгээс багагүй ял оногдуулах хууль зүйн зарчим байна. Өмгөөлөгчийн зүгээс энэ хуулийн заалтыг хэрэглэж шүүгдэгчид ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг хийжээ.[13]
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн” болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад: “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх талаар зохицуулсан зохицуулалтыг хэрэглэхээр тогтоов.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Б*******д /01/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Э.Б******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан 1 ширхэг Сидиг хэргийн хугацаа дуустал хадгалахаар тогтоов.
Шүүгдэгч Э.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих нь хуульд нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц******* овогт Э******* Б*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Б*******д /01/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б*******д оногдуулсан /01/ жил, 06 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 4******* дугаар зүйлийн 4*******.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Баярсайханд учруулсан хохирол, хор уршигт 610,000 төгрөг төлсөн, “Оппа” А32 маркийн гар утсыг биет байдлаар хохирогчид буцаан өгснийг дурьдсугай.
5. Шүүгдэгч Э.Б******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан 1 ширхэг Сидиг хэргийн хугацаа дуустал хадгалсугай.
7. Шүүгдэгч Э.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй байхыг дурьдаж, мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ