| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2023/0182/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/194 |
| Огноо | 2023-10-26 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/194
Монгол Улсын нэрийн өмнөөс
С******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал,
улсын яллагч Б.Сүрмандах,
шүүгдэгч Э.Д******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар С******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х******* ургийн овогт Э******* Д*******д холбогдох эрүүгийн 2331000000204 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Нэг. Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 18-ны өдөр С******* аймгийн Х******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ээж, дүүгийн хамт С******* аймаг Х******* сум .... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х******* ургийн овогт Э******* Д******* /РД: *******/,
Хоёр. Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Яллагдагч Э.Д******* нь ** оны ** дугаар сарын **-ний өдөр С******* аймгийн Х******* сумын Тарвагатай 1 дүгээр багийн нутаг “Шандын даваа” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 11 ширхэг буюу 6,5 метр куб нойтон нарс модыг бэлтгэж, ** ******* улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 2,745,218 төгрөгийн хохирол, 8,235,654 төгрөгийн хор уршиг учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.Д******* нь 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр С******* аймгийн Х******* сумын Тарвагатай 1 дүгээр багийн нутаг “Шандын даваа” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 11 ширхэг буюу 6,5 метр куб нойтон нарс модыг бэлтгэж, 03-68 ******* улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 2,745,218 төгрөгийн хохирол, 8,235,654 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Э.Д******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүгдэгч Э.Д******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2,745,218 төгрөгийн хохирол нөхөн төлсөн” гэх мэдүүлэг[1],
2.Хохирогч Д.М 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “Э.Д*******ийг таньж мэднэ. Ямар нэгэн садан төрлийн холбоо бол байхгүй. Надад энэ хэргийн талаар мэдэх зүйл байхгүй байна. Гэм буруутай нь тогтоогдвол байгаль экологид учруулсан хохирлын мөнгийг манай сумын дансанд хийлгүүлж хохирлыг нөхөн төлүүлмээр байна” гэх мэдүүлэг[2],
3.Гэрч М.М 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн оройн 23 цагийн орчимд байгаль хамгаалагч Б.Батсүхийн хамтаар хяналт шалгалт хийгээд явж байхад сумын төв Тарвагатай 1 дүгээр багт байрлах “Үзэмж төгс х*******” ХХК-ны хашаанд 4 метрийн урттай нойтон нарсан гуалин дөнгөж бууж байсан юм. Байгаль хамгаалагчийн хамтаар хашаанд нь орж ямар учраас бэлтгэгдсэн талаар асуухад раман дээр нь байсан Б.Ө, Э.Д*******, А.Х*******чулуун дахиад 2 хүн байсан. Б.Ө нь “надад мөнгөний хэрэг болоод би өөрөө зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн моднууд байгаа юм” гэж хэлсэн. Тухайн раман дээр нь нийтдээ 4 метрийн урттай, 11 ширхэг нойтон нарсан гуалин байсан хаанаас бэлтгэсэн талаар асуухад “Шандын даваа” гэж надад хэлсэн. Тэгээд хууль бусаар бэлтгэгдсэн нарсан гуалингуудыг нь цагдаагийн хэсгийн хашаанд буулгуулсан байгаа юм. 2023 онд Б.Ө нь мод бэлтгэх эрхийн бичиг зөвшөөрөл аваагүй олгогдоогүй. Учир нь тухайн бэлтгэгдсэн моднууд нь бүгдээрээ нойтон үйлдвэрлэлийн огтлолтоор бэлтгэгдсэн моднууд байсан” гэх мэдүүлэг[3],
4.Гэрч Б.Ө 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Тухайн өдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр манай найз Д******* ирээд “хөгшин нь нөгөө малчин дээрээ шовгор барьж өгөх гэсэн юм, чи надаа туслаад цуг явалцаад өгөөч” гэхээр нь би “гоожинтой юм уу” гэхэд “асуудалгүй, гоожинтой” гэхээр нь Д*******ий цагаан саарал өнгийн “” машинтай “Шандын даваа”-руу явсан. Тэндээ Д*******өө хөрөөгөө аваад 3 ширхэг мод унагаагаад тэрийгээ 4 метрээр тайраад 11 ширхэг мод болсон. Бид хоёр нийлж машин дээрээ ачаад сумын төв рүү явсан. Ирээд манай хашаанд буулгасан юм. Тэгтэл байгаль орчны хүмүүс цагдаа нар ирээд шалгасан юм. Манай найз Д*******өөгийн мод байгаа юм. Мод бэлтгэх эрхийн бичиг зөвшөөрөл байгаа ямар ч асуудал байхгүй гэж өөрөө хэлсэн юм тэгээд л зөвшөөрөлтэй юм байна гээд явсан. Тэр шөнө М байцаагч орж ирээд найз Д*******ийг загниад янз янзаар хэлээд байхаар нь би өөдөөс нь дургүй хүрээд “минийх” гээд хэлчихсэн юм. Түүнээс миний мод биш Д*******өөгийн мод байгаа юм. Нойтон нарс моднууд байсан” гэх мэдүүлэг[4],
5.Гэрч Г.Д 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “Э.Д******* зан төлөв сайтай, хүн амьтантай муухай харьцаад байдаггүй үнэнч, шударга, ажилсаг залуу байгаа юм. Одоогоор С******* аймгийн Х******* суманд ээжтэйгээ хамт амьдарч байгаа юм. Яг эрхэлсэн тодорхой ажил байхгүй, хаана ямар ажил олдоно түүнийг хийдэг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Тамхи татахаас өөр муу зуршил байхгүй” гэх мэдүүлэг[5],
6.Иргэний нэхэмжлэгч Э.Т 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Миний нэр дээр цагаан өнгийн маркийн 03-68 ******* улсын дугаартай, тээврийн хэрэгсэл мөн Приус-30 маркийн 76-78******* улсын дугаартай тээврийн хэрэгслүүд байдаг. Миний машин хашаан дотор л байж байдаг. Уг машинаар дүү маань ачаа ачна, өвс хадлан хийдэг юм. Тийм учраас гэрээс ирээд л авчихдаг. Би Д*******ийг миний машинаар хууль бусаар мод бэлтгэнэ гэдгийг мэдээгүй. Иймд машинаа буцаан авмаар байна” гэх мэдүүлэг[6],
7.2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Шинжээчийн дүгнэлт хэсэгт: Иргэн Э.Д*******ий бэлтгэж тээвэрлэсэн 4 метрийн урттай 11 ширхэг нойтон нарсан гуалин нь 6.5мЗ болж байна. Үүний экологи-эдийн засгийн үнэлгээг тооцож үзвэл 6,5х1,8=11,7мЗ х 234,634 = 2,745,218 төгрөг болж байна” гэх дүгнэлт[7],
8.2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Ашид Билгүүн” ХХК-ний шинжээчийн дүгнэлт хэсэгт: “Э.Т эзэмшлийн 03-68 ******* улсын дугаартай, 1997 онд үйлдвэрлэгдсэн 2006 онд Монгол улсад орж ирсэн Canter маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж, 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 3,000,000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов[8],
9. 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр “Ашид Билгүүн” ХХК-ний дугаар: ТХҮ-023/7832 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт: “Хуучин хэрэглэж байсан Хятад улсад үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөөний зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 09 дүгээр сарын байдлаар 80,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов[9], 10.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[10], 11.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[11], 12.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[12], 13.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[13],
14.Шүүгдэгч Э.Д*******ий 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр найз Өтай Х******* сумын 1 дүгээр баг, Шандын даваа нэртэй газар луу 03-68 ******* улсын дугаартай “Nissan Kаntег” маркийн тээврийн хэрэгсэлтэй өдөр 15 цагийн үед явсан юм. Шандын даваа дээр очоод ургаа 3 модыг цахилгаан хөрөөгөөр унагаж 4 метрийн урттай 11 ширхэг гуалин болгосон юм. Тэгээд уг модыг машин дээрээ ачаад Х******* сумын төвд орой 22 цагийн үед орж ирээд шууд найз Ө хөрөө раманд дээр очиж буулгасан. Удалгүй араас улсын байцаагч М орж ирсэн. Би Нарс нэртэй 3 ургаа модыг унагасан. Шандын даваа хүртэл уг тээврийн хэрэгслийг би жолоодон явсан. 03-68 ******* улсын дугаартай “Nissan Kаntег” маркийн тээврийн хэрэгслийг ах Э.Тайвангийн гэрийн хашаанаас тухайн хэрэг явдал болдог өдөр аваад явсан юм. Уг машин нь ахын эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Цахилгаан хөрөө нь мөн минийх 2022 онд 200,000 төгрөгөөр худалдан авч байсан. Надад мод бэлтгэх зөвшөөрөл байхгүй” гэх мэдүүлэг[14]зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Д*******ий гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Д.М нь (төрийг төлөөлж хохирогчоор тогтоогдсон болно) мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон газрын хэвлийд халдсан экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг нөхөн төлүүлж, нэхэмжилмээр байна гэжээ.
Шүүгдэгч Э.Д*******ий байгаль орчинд 2,745,218 төгрөг хохирол, 8,235,654 төгрөгийн хор уршиг учруулсан байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4.1 дэх хэсэгт зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Э.Д******* хууль бус ашиглалтаас өртөгдсөн байгаль экологид учирсан хохирол 2,745,218 /хоёр сая долоон зуун дөчин таван мянга хоёр зуун арван найман/ төгрөгийг нөхөн төлснийг дурьдаж, хор уршиг 8,235,654 /найман сая хоёр зуун гучин таван мянга зургаан зуун тавин дөрвөн/ төгрөгийг шүүгдэгч Э.Д*******өөс гаргуулан, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,[15]
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Д*******ий гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 3,000,000 /гурван сая/ төгрөгийн үнэлгээ бүхий 03-68 ******* улсын дугаартай “Nissan Kаntег маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны өмчлөгч Э.Тайванд буцаан олгож, техникийн үнэлгээгээр тогтоогдсон нийт 3,000,000 /гурван сая/ төгрөгийг шүүгдэгч Э.Д*******өөс гаргуулж, Улсын төсөвт орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Э.Д*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагчийн зүгээс: “...шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо төлж чадахаа илэрхийлж буй нөхцөл байдлыг харгалзан үзэж, 1200 нэгжтэй тэнцэх буюу 1,200,000 төгрөгөөр торгож, хэсэгчлэн төлүүлэх дээр хугацаа заахгүйгээр торгох ялыг шүүхэд гаргаж байна” гэсэн ялын саналыг гаргасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн”, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д*******ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Д*******д анхааруулсан болно.
Шүүгдэгч Э.Д*******ий гэмт хэрэг үйлдэж олсон С******* аймаг, Х******* сумын Цагдаагийн хэсгийн хашаанд байгаа 6.5 метр куб нарс мод, эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн 1 ширхэг цахилгаан хөрөөг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хураан авч, Улсын орлогод оруулах зүйтэй.
Шүүгдэгч Э.Д******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д*******д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д*******ий хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Д*******д анхааруулсугай.
5.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4.1 дэх хэсэгт зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Э.Д******* хууль бус ашиглалтаас өртөгдсөн байгаль экологид учирсан хохирол 2,745,218 /хоёр сая долоон зуун дөчин таван мянга хоёр зуун арван найман/ төгрөгийг нөхөн төлснийг дурьдаж, хор уршиг 8,235,654 /найман сая хоёр зуун гучин таван мянга зургаан зуун тавин дөрвөн/ төгрөгийг шүүгдэгч Э.Д*******өөс гаргуулан, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Д*******ий гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 3,000,000 /гурван сая/ төгрөгийн үнэлгээ бүхий 03-68 ******* улсын дугаартай “Nissan Kаntег маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны өмчлөгч Э.Тайванд буцаан олгож, техникийн үнэлгээгээр тогтоогдсон нийт 3,000,000 /гурван сая/ төгрөгийг шүүгдэгч Э.Д*******өөс гаргуулж, Улсын төсөвт орлогод оруулсугай.
7.Шүүгдэгч Э.Д*******ий гэмт хэрэг үйлдэж олсон С******* аймаг, Х******* сумын Цагдаагийн хэсгийн хашаанд байгаа 6.5 метр куб нарс мод, эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн 1 ширхэг цахилгаан хөрөөг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хураан авч, Улсын орлогод оруулсугай.
8.Шүүгдэгч Э.Д******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ