Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/199

 

 

                                  Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,

улсын яллагч Т.Нансалмаа,

хохирогч Г.Э******* /онлайнаар/

шүүгдэгч Э.Х******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б******* овогт Э*******гийн Х*******т холбогдох эрүүгийн 2331002*******0228 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын *******-ний өдөр хүлээн авч, энэ өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 19******* оны ******* дүгээр сарын *******-ний өдөр Х******* аймгийн Б суманд төрсөн, настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ...үйлчилгээний төвд .... ажиллуулдаг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт..  хот .... дүүрэг, ............ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б******* овогт Э*******гийн Х*******, /РД:СФ*********************03/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдснаар/

Шүүгдэгч Э.Х******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 13-14 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн А сумын нутаг “Сайханы хөтөл” гэх газар үл ялих зүйлээр шалтаглан Г.Э*******тай маргалдаж улмаар түүний зүүн чихэн тус газар гараараа цохиж, хөлөн тус газар өшиглөж биед нь зүүн чихний хэнгэргэн халсны цоорол, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.Х******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 13-14 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн А сумын нутаг “Сайханы хөтөл” гэх газар үл ялих зүйлээр шалтаглан Г.Э*******тай маргалдаж улмаар түүний зүүн чихэн тус газар гараараа цохиж, хөлөн тус газар өшиглөж биед нь зүүн чихний хэнгэргэн халсны цоорол, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Э.Х******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Х******* өгсөн: “Ж мэдүүлэг дээр Э******* эгчийг 2, 3 удаа алгадсан гэж байсан би нэг л алгадсан. Тэрийг харсан хүн байгаа... 3 үсчин нэг маникюр байдаг. Э******* үсчнээ хариуцдаг тэр утгаар нь уусан байсан хүн хадан дээр бүжиглээд унах гэж байсан. Тэгээд хоёуланг нь алгадсан. Өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрч байна. Би хурдан согтдог. ... Их л зүйлийг мэдэж авлаа хүний амь арах гээд согтуугаар ийм алхам хийж болохгүй. Түрүүлж гар хүрсэн нь буруутдаг юм байна. Ингээд 3, 4 удаа Сэлэнгэ рүү ирж байна” гэжээ[1],

2.Хохирогч Г.Э*******гийн 2023 оны 08 дугаар сарын *******-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Манай ажлын хамт олон зугаалганд явахаар болоод 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Сайханы хөтөл гэх газар луу явсан. Сэлэнгэ аймаг Сайханы хөтөл гэх газар 2023 оны 07 дугаар сарын 31-ний орой 22 цагийн орчим очоод буудал аваад унтаад өгсөн. Маргааш нь буюу 2023 оны 08 дугаар сарын 01-ний өглөө ******* цагийн орчим босоод хоол цай идээд араас нь хамт явж байсан ажлын хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд Х*******, ах,, эгч, , , , нарын хамт Сайханы хөтөл гэх газар очоод дүүжин гүүрний ойролцоо зургаа даруулаад зогсож байсан чинь хамт ажилладаг ирээд хадан дээр бүжиглээд байхаар нь би д хандан “одоо боль, уначихваа” гэж хэлсэн чинь “юу гэж унадаг юм бэ” гээд байсан. Тэгэхээр нь би Х******* эгчид “г татаадхаач, бүжиглээд байна” гэж хэлсэн чинь “чи энэ бүх зүйлийг зохион байгуулсан, хамт явж байгаа хүмүүсээ сайн, хар” гээд байхаар нь би Х*******т “би зохион байгуулаагүй юу яриад байгаа юм бэ” гэж хэлээд зогсож байсан чинь ирээд “миний буруу, та 2 битгий маргалдаад бай” гэж хэлсэн. Тэгсэн Х******* миний зүүн чих хэсэгт баруун гараараа нэг удаа хүчтэй цохиод би газар унасан чинь миний дээрээс дараад дахиад цохих гээд дайраад байсан чинь Цээгий, нар хажууд байж байгаад салгасан юм. Намайг Х******* эгч баруун гараараа зүүн чих хэсэгт нэг удаа хүчтэй цохисон, зүүн хөл хэсэгт нэг удаа өшиглөсөн, баруун гар хэсэгт нэг удаа цохисон. Би гомдолтой байна, хуулийн дагуу шалгуулмаар байна” гэх мэдүүлэг[2],

3. Хохирогч Г.Э*******гийн 2023 оны ******* дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Х******* эгч шууд л гийн нүүр лүү баруун гараараа нэг алгадаад, баруун гараараа хацар луу нь алгадсан. Тэгээд тэр хоёр салаад би тэр хоёроос холдоод гүүр өнгөрөөд доош уруудаад явж байтал хойноос Х******* эгч амандаа юм бувтнаж ирээд зүүн чих рүү баруун гараараа хийтэй чанга цохисон. Би эрчинд нь газар унаад миний дээр гараад мөрөн дээрээс барьж сэгсчээд, хоёр гар луу цохьсон. ах Х******* эгчийг салгаад авч яваад, Цээгий намайг салгаж мөн босгосон. Бид бүгд Орос 0,75 литрийн архи дундаа хувааж уусан. Харин би огт амсаагүй, Аль доор Сайханы хөтөл орох замд л машиндаа ууцгаагаад намайг Х******* эгч архи уулгах гээд шахаад байсан. Би эмчилгээтэй байсан учир архи уугаагүй. Миний бодлоор хамт олноороо зургаа даруулахад Х******* эгч зурганд ороогүй байсан. Тэгээд хүн болгон руу уурлаад байсан. Намайг зохион байгуулагч гэж бодсон байх. Манайх “Өндөр-Од” төв гээд худалдааны байгууллага. Сонгинохайрхан дүүрэг 40 хороо хуучин эцсийн буудалд байдаг. ах биднийг хариуцаж явсан. Бид нэг төвд байрлан ажилладаг хүмүүс юм. Х******* эгч гоо сайхны бараа зарж борлуулдаг. Би харин тэр төвийн 2 давхарт , эгчтэй хамт үсчин хийдэг. ах манай ахуйн барааны хэсэгт худалдагч хийдэг. Бусад хамт явсан хүмүүс бүгд тэнд ажилладаг. Үсчин, маникур хийдэг. Би хамгийн түрүүнд Номун эмнэлэгт үзүүлж, эм, дусаалга бичүүлж, хэнгэрэгний өндөгний хальс тавих мэс ажилбар хийлгэсэн. Миний чих аймар том цоорсон байсан. Жижиг байсан бол өөрөө эдгэрчих байсан. Ийм том цооролт хагалгаа хийх хэрэгтэй гээд хагалгаа хийлгэсэн. Нийт 2,192,350 зарлагдаад байна. Цаашид хэд болохыг би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг[3],

- шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн зүгээс: “Өндөр-Од төвийн үсчин ажилтай. Хагалгаандаа ороод бүх материалаа өгөөд нэхэмжлэлээ өгсөн. Би 2, 3 хуудас баримтаа өгсөн. Сая над руу 9910 тай дугаар залгаад эмнэлэгт үзүүлсэн материалууд ч байхгүй байна гэж хэлсэн. Би 2 удаа дусал авч дархлааны тариа хийлгэсэн. Миний данс руу 200,000 гаран төгрөг орсон байна. Би энэ эгчийг 2-лаа ингэж явахгүйгээр ойлголцоод учраа олъё гэхэд би чамд нэг төгрөг ч өгөхгүй гээд тэр 2 давхрын хүмүүст Э******* өмнө нь чихээ гэмтээчихээд одоо надаас үнэгүй эмчилгээ хийлгэнэ гээд мөнгө авах гэж байна гээд яриад яваад байгаа. 2 долоо хоногийн өмнө намайг загнаад чиний биед би нэг ч хүрээгүй гэж хэлээд байгаа юм. Би хавдартай болоод энэ жилдээ багтаагаад би 3 бүтэн наркозтой хагалгаанд орсон. Чихний ард 10 гаран оёо тавиулсан. Чи бараг амьд  байна гэж намайг загнаад байгаа юм. Би ойр ойрхон хагалгаанд оороод мөнгө муутай байна. Намайг ингэж хохироочхоод ингэж болохгүй. 99106486 гэдэг дугаартай хүн над руу залгаад нэхэмжлэл чинь ерөөсөө байхгүй байна гэж хэлсэн. Би бүх материалаа өгсөн” гэх мэдүүлэг;

4.Гэрч А.Ж 2023 оны ******* дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2023 оны 07 дугаар сарын 31-ний үдээс хойш манай Өндөр-Од худалдааны төвийн хамт олноороо Сэлэнгэ аймгийн Сайхан сум руу наадмын зугаалга хийсэн. Бөөнөөрөө 9 үүлээ явсан. Мөн Х******* эгчийн 14 орчим насны охин 9 настай Наранжаргал эгчийн зээгийн хамт явсан. Орой гараад замдаа машин эвдрээд бүүр шөнө Сэлэнгэд ирээд нэрийг нь мэдэхгүй амралтын газар буудалласан. Эхэндээ бид 2 машинтай 8 уулаа явсан. Араас Х******* эгч 2023 оны 08 дугаар сарын 01-ний өглөө хоол хийж байхад такси бариад хүрээд ирсэн. Хэрлэн эгчийг ирсний дараа хорхог боодгоо хийж идчихээд ах виски аягалж өгөөд Х******* эгч нэг шил архи гаргаад бид хувааж уусан. Тэгээд Сэлэнгэ аймгийн Сайхны хөтөл дээр ирээд бөөнөөрөө зургаа даруулахад Хэрлэн эгч зурганд орж амжаагүй байсан. Тэгээд Х******* эгч намайг зургандаа оруулаагүй, дарлаа гээд уурлаад тунирхаж эхэлсэн. Тэгээд дээш шатаар гараад энд тэнд бутраад би дүүжин гүүрний наана, өндөр дээр гараад сэтгэл хөдлөөд хоёр гараа алдлаад “ямар сайхан юм бэ гээд дороо эргэхэд Э******* эгч “хүүе ээ уналаа, нааш ир” гэж хэлсэн. Дүүжин гүүрний наана, хадны хажуунаас Хэрлэн эгч хүрч ирээд намайг татаад унаж үхлээ гэж хэлсэн. /бодвол согтуу хүний нүдэнд унах гэж байгаа юм харагдсан юм байлгүй/ Би зүгээрээ гээд хэлэхэд хажууханд байсан Э******* эгч рүү “чи хүнээ хараач” гээд шууд Э******* эгчийг алгадаад, нүдний шилийг нь унагаачихсан. 2-3 удаа Х******* эгч Э******* эгчийг алгадсан. Түлхээд л гар нь оноод ч байгаа юм уу үгүй ч юм уу, самардаад байх шиг байсан. Тэгээд “чи хүнээ хараач, энэний юм зохион байгуулна гэж юу байдаг юм” гээд байсан. Тэгээд би очоод “та болиоч ээ, яагаад Э******* эгч рүү уурлаад байгаа юм бэ” гэхэд эргэж хараад “чи дуугай бай” гэж хэлээд намайг алгадсан. Миний зүгээс гомдол санал байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Миний зүүн хацарны шанаа жаахан хөхөрсөн байсан. Миний бодлоор би саяхан шинээр ирсэн болохоор сайн мэдэхгүй байна. Урьд өмнө нь маргалдсан барьсан зүйл байгаа юм шиг байсан” гэх мэдүүлэг[4],

5.Гэрч Ц.М 2023 оны ******* дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2023 оны 07 дугаар сарын 31-ний орой Улаанбаатараас Сэлэнгэ рүү 2 машинтай гарсан. 8 ажлын хүн, 2 жолоочтой,  түрээсийн машинтай явсан. Тэгээд “Сайхны хөтөл” рүүгээ уван цуваад очоод дээшээгээ мөн адил уван цуваад гарсан. Зарим нь хувцсаа солино, зургаа даруулаад энд тэнд бутарчихсан. Сэлэнгийн “Сайхны хөтөл” дээр ирсэн. Газар үзээд Сайхны хөтөл дээр Гурван сайхан үзэж байсан.Тэгээд Х*******, Э******* хоёр муудалцаж, барилцаад авчихсан байсан. Манай эхнэр голоор нь ороод “Хөөе Мөнхбатаа энэ хоёрыг салгаарай” гэж хэлээд би очиж салгахад тусалсан. Нэг мэдэхэд л тэр хоёр барьцалдаад авсан. Э*******гийн нүдний шил газар уначихсан байсан. Харсан зүйл маань л тэр. Энд ажил дээр ирээд Э******* миний чихний хэнгэрэг хагарчихсан юм шиг байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг[5],

6.Гэрч Ц.Ц 2023 оны ******* дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2023 оны 07 дугаар сарын 31-ний орой Улаанбаатараас Сэлэнгэ рүү яваад тэнд нэг амралтын газар хоноод маргааш өдөр нь Сэлэнгийн “Сайханы хөтөл” дээр очсон бөөнөөрөө зургаа даруулахад Хэрлэн маань зурганд орж амжаагүй байсан. Тэгээд Х******* маань намайг зургандаа оруулаагүй, мартлаа гээд уурлаад тунирхаж эхэлсэн. Тэгээд манай газрынхан 2 хэсэг болж бутарчихсан энд тэндгүй зургаа даруулаад, хэсэг болчихсон байсан. Тэгээд Сайхны хөтлийн дээш шатаар гараад явж байтал, Сайхны хөтөл дээр байсан хүмүүс “энэ хүнийг аваач ээ” гээд дуу нь хадаад байсан. хадан дээр гараад бүжиглээд зогсоод байхаар нь Х*******, Э******* нар нь г буулгах гэж яваад хоорондоо муудаад орой дээр Э*******, Х******* хоёр чанга орилолдоод муудалцаад буугаад ирсэн. Тэгээд хоорондоо зайтай цуваад бууж байх явцдаа манай ажлын Х******* Э*******г гүйцэж очоод шууд л Э*******гийн зүүн тал руу л алгадчихсан. Э*******гийн нүдний шил газар уначихсан. Тэгээд зөрүүлээд тэр хоёр барилцаад байхаар нь “хүүе болиоч ээ” гээд нөхрөө дуудаад манай нөхөр Мөнхбаяр бид тэр хоёрыг салгасан. Тэр дээр зодолдох гээд байсан. г хадан дээрээс унах гээд байхад нь татаад тэрнээс л болсон байх. Х******* Э******* хоёрт янз бүрийн зүйл анзаарагдаж байгаагүй. Тэр хоёр юуны улмаас маргалдсан талаар сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг[6],

7.Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 10667 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “Э.Х*******ын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт[7],

8. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 10110 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “1.Г.Э*******гийн биед зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5.Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт[8],

9.Шүүгдэгч Э.Х*******ын 2023 оны ******* дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр байгууллагаараа жилдээ ганц удаа аялалаа Сэлэнгэ аймагт хийсэн. Би харин байгууллагынхаа аялалд 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 13 цагийн үед замын унаанд дайгдаад байгууллага дээрээ явж очсон. Намайг очиход манайхан хорхог хийчихсэн. Мөнхбаяр ах виски задалчихсан уугаад сууж байсан. Тэгээд би бас Улаан-Үдээс авчирсан нэг шил юмаа задалсан. Тэгээд бид Сайхны хөтөл рүү 2 машинтай явсан. Тэндээ хүмүүс зураг хөргөө даруулаад уван цуван явсаар Сайхны хөтлийн орой дээр шатны цаана хадан дээр даашинзны хормойгоо ажлын газрын сөхөөд хаднаас үсрэх гэж байгаа юм шиг харагдсан. Тэгээд би “хүүе хаая” гэхэд унахгүй гээд инээгээд согтуу эвгүй харагдаад наадахаа аваач ээ гэж ойролцоо байсан Э*******д хэлсэн. Э******* нь 2 давхрын 4 үсчингээ хариуцдаг. Бас Э******* нь гар барьж байгаа гээд огт архи уугаагүй учир хүнээ аваач ээ гэж хэлэхэд Э******* “Намайг ойртохоор наадах чинь цаашлаад байсан гээд авахгүй байхаар нь би г татаж аваад алгадаад, дараа нь Э******* дээр явж очоод нэг алгадчихсан чинь нүдний шил нь газар унаад, Э******* уурлаад эрүүл согтуу хоёр ноцолдоод бид харилцан зодолдсон. Биднийг Мөнхбаяр ах эхнэртэйгээ ирж бид хоёрыг салгасан. г авсангүй гэж уурлаад би очоод алгадчихсан” гэх мэдүүлэг[9], 10.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[10], 11.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[11], 12.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[12], 13.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[13], 14.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[14], 15.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[15] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Х*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Хохирогч Г.Э******* нь эмчилгээний зардалд баримтаар 2,192,350 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч 217,350 төгрөг төлсөн болохыг дурдаж, үлдсэн 1,975,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Г.Э*******д олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Э.Х*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч эцсийн үгэндээ: “Би мөнгө төлж чадахгүй учраас мөнгөтэйгөө тэнцэх ял байвал тэрийг нь авч болох уу?” гэснийг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс: Шүүгдэгчийн зүгээс өөр ялаар сольж өгнө үү гэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан энэ гэмт хэрэг нь 3 төрлийн ялтай. Нийтэд тустай ажил хийлгэх гэхээр эрүүл мэндийн байдал муу хүйтний улирал болж байгаа учраас сонгоогүй. Зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах боломжгүй байна. Хойшоо гарч эмчилгээ хийлгэдэг гэж байсан учраас боломжгүй. Торгох ял оногдуулбал эрх зүйн байдалд нааштай байна гэж бодоод торгох ялын санал гаргаж байна” гэсэн санал үндэслэлтэй гэж шүүх үзсэн.

Иймд улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгч Э.Х*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Э.Х******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б******* овогт Э*******гийн Х*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х*******т 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай. 

5.Шүүгдэгч Э.Х******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Хохирогч Г.Э******* нь эмчилгээний зардалд баримтаар 2,192,350 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч 217,350 төгрөг төлсөн болохыг дурдаж, үлдсэн 1,975,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Г.Э*******д олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

   

      

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.АМАРГЭРЭЛ