| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2020/0210/И |
| Дугаар | 234 |
| Огноо | 2020-07-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 234
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би нэхэмжлэгч Ч ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Т.Н-с холбогдох ус, дулааны төлбөр 335,477.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 06 сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... айлын орон сууцны ... тоотод оршин суух Т.Н нь 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 06 дугаар сарын 01-нийг хүртлэх хугацаанд хэрэглэсэн ус, дулааны төлбөр нийт 335,477.48 төгрөгийг төлөөгүй байна. Хэрэглэгчтэй байгуулсан гэрээний үүргээ биелүүлэх талаар удаа дараа шаардсан боловч төлбөрөө төлөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Т.Н-с 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 06 дугаар сарын 01-нийг хүртлэх хугацаанд хэрэглэсэн ус, дулааны төлбөр 335,477.48 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р багт оршин суух, Б овогт Т.Н шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: 2019 оны 11 сараас 2020 оны 06 сарын 01-нийг хүртэл хугацааны хэрэглэсэн ус, дулааны төлбөр нийт 335,477.48 төгрөгийг Т.Н нь 2020 оны 07 сарын 15-ны өдөр 167,738.74 төгрөг, 2020 оны 08 сарын 15-ны өдөр 167,738.94 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцов гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч ХХК нь хариуцагч Т.Н-д холбогдуулан ус, дулааны төлбөр 335,477.48 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Т.Н нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа нэхэмжлэгч Ч ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрлийн гэрээ байгуулж нэхэмжлэлийн шаардлага болох хэрэглэсэн ус, дулааны төлбөр нийт 335,477.48 төгрөгийг хариуцагч Т.Н нь 2020 оны 07 сарын 15-ны өдөр 167,738.74 төгрөг, 2020 оны 08 сарын 15-ны өдөр 167,738.94 төгрөгийг тус тус төлж барагдуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэнийг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ч ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Т.Н-д холбогдох ус, дулааны төлбөр 335,477.48 төгрөг гаргуулахаар тухай иргэний хэрэгт хариуцагч Т.Н нь 335,477.48 төгрөгийг 2020 оны 07 сарын 15-ны өдөр 167,738.74 төгрөг, 2020 оны 08 сарын 15-ны өдөр 167,738.94 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,714.31 төгрөгийн 50 хувь буюу 5,357.15 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос үлдэх 5,357.15 төгрөгийг, хариуцагч Т.Н-с 5,357.15 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Т.Н нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б