| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2020/00425/И |
| Дугаар | 554 |
| Огноо | 2020-07-09 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 554
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г овогт Б-ийн С-д холбогдох,
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 5.106.182 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, Хууль цаазын шадар зөвлөх Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн С нь Эрүүл мэндийн Шинжлэх Ухааны Их сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн гэх хуурамч материал бүрдүүлж, Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын х дугаар сургуулийн эмчээр 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл түр томилогдон ажиллаж, төрийн байгууллагаас үндэслэлгүйгээр 1.924.677 төгрөгийн цалин, урамшуулал авсан. Мөн Эрүүл мэндийн Шинжлэх Ухааны Их сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн гэх хуурамч материал бүрдүүлж, Увс аймгийн Улаангом сумын засаг даргын тамгын газарт эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтнээр 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл түр томилогдон ажиллаж, төрийн байгууллагаас 3.181.505 төгрөгийн цалин, уламшуулалын мөнгө үндэслэлгүйгээр тус тус авч төрд нийт 5.106.182 төгрөгийн хохирол учруулсан болно. Дээрх үйлдэлд Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад М 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын х дугаар сургуулийн захирал нь 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Б/29 дугаартай тушаал гаргаж иргэн С-г тус сургуулийн эмчээр түр томилж ажилд авч, 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Б/37 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн байна. Мөн Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газрын дарга нь 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Б/31 дугаартай тушаал гаргаж иргэн С-г эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтнээр түр ажилд авч, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Б/38 дугаартай тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд иргэн С нь Улаангом сумын Ерөнхий боловсролын х дугаар сургуульд эмчээр, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газарт эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтнээр тус тус түр ажилд томилогдож ажиллахдаа “2002-2008 онд Анагаах ухааны их сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн, хүний их эмчээр 5 жил ажилласан” талаар хүсэлт, Төрийн албан хаагчийн анкет өгч байсан нь тогтоогдсон. Харин Анагаах ухааны их сургуулийн захирлын 2002 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/50 дугаартай тушаалаар эм зүйн салбарт элсэн орсон байх бөгөөд 2002-2003 оны хичээлийн жилийн 1 дүгээр хагасын шалгалтад орохгүйгээр жилийн чөлөө авч, эргээд сургуульдаа үргэлжлүүлэн суралцаагүй нөхцөл байдал тогтоогдсон. Хяналтын прокурор Д хэрэг бүртгэлтийн хэргийг хянаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 126 дугаартай тогтоолоор хааж шийдвэрлэжээ. Хэдийгээр хэрэг бүртгэлтийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хааж шийдвэрлэсэн байх боловч иргэн С нь төрийн байгууллагад хуурамч баримт, материал гаргаж өгч, ажилд орж, үндэслэлгүйгээр төрөөс цалин, урамшуулал авсан нь төрийн байгууллагад хохирол учруулсан гэж үзнэ. Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор прокурорын байгууллага нэхэмжлэл гаргаж байна. Иймд иргэн С-аас төрд учруулсан 5.106.182 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж өгнө үү. Прокурорын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4 дэх хэсгүүдэд заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн С нь Эрүүл мэндийн Шинжлэх Ухааны Их сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн гэх хуурамч материал бүрдүүлж, Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын х дугаар сургуулийн эмчээр 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл түр томилогдон ажиллаж, төрийн байгууллагаас үндэслэлгүйгээр 1.924.677 төгрөгийн цалин, урамшуулал авсан. Мөн Эрүүл мэндийн Шинжлэх Ухааны Их сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн гэх хуурамч материал бүрдүүлж, Увс аймгийн Улаангом сумын засаг даргын тамгын газарт эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтнээр 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл түр томилогдон ажиллаж, төрийн байгууллагаас 3.181.505 төгрөгийн цалин, уламшуулалын мөнгө үндэслэлгүйгээр тус тус авч төрд нийт 5.106.182 төгрөгийн хохирол учруулсан болно. Дээрх үйлдэлд Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад М 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын х дугаар сургуулийн захирал нь 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Б/29 дугаартай тушаал гаргаж иргэн С-г тус сургуулийн эмчээр түр томилж ажилд авч, 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Б/37 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн байна. Мөн Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газрын дарга нь 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Б/31 дугаартай тушаал гаргаж иргэн С-г эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтнээр түр ажилд авч, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Б/38 дугаартай тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд иргэн С нь Улаангом сумын Ерөнхий боловсролын х дугаар сургуульд эмчээр, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газарт эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтнээр тус тус түр ажилд томилогдож ажиллахдаа “2002-2008 онд Анагаах ухааны их сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн, хүний их эмчээр 5 жил ажилласан” талаар хүсэлт, Төрийн албан хаагчийн анкет өгч байсан нь тогтоогдсон. Харин Анагаах ухааны их сургуулийн захирлын 2002 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/50 дугаартай тушаалаар эм зүйн салбарт элсэн орсон байх бөгөөд 2002-2003 оны хичээлийн жилийн 1 дүгээр хагасын шалгалтад орохгүйгээр жилийн чөлөө авч, эргээд сургуульдаа үргэлжлүүлэн суралцаагүй нөхцөл байдал тогтоогдсон. Хяналтын прокурор Д хэрэг бүртгэлтийн хэргийг хянаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 126 дугаартай тогтоолоор хааж шийдвэрлэжээ. Хэдийгээр хэрэг бүртгэлтийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хааж шийдвэрлэсэн байх боловч иргэн С нь төрийн байгууллагад хуурамч баримт, материал гаргаж өгч, ажилд орж, үндэслэлгүйгээр төрөөс цалин, урамшуулал авсан нь төрийн байгууллагад хохирол учруулсан гэж үзнэ. Хариуцагч С нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад хариу тайлбар ирүүлээгүй, мөн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна. Иймд Иргэн ий хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдэж, хариуцагч С-с төрд учруулсан 5.106.182 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газар нь хариуцагч С-д холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 5.106.182 төгрөг төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Увс аймгийн “х” ахлах сургуулийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Б/29 тоот “Ажилд түр томилох тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай Монгол улсын хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 35 дугаар зүйлийн 35.1.3, 80 дугаар зүйлийн 80.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн С-г 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн 1 жилийн түр чөлөөтэй байгаа Б-ийн оронд эмчээр түр томилжээ.
Ингээд Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын х дугаар сургуулийн захирлын 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Б/37 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсгүүдэд зааснаар хувийн шалтгаанаар чөлөөтэй байсан Б-ийн оронд сургуулийн эмчээр түр ажиллаж байсан С-г 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлжээ. Энэ хугацаанд С нь нийт 1.924.677 төгрөгийн цалин, хөлс авчээ.
Мөн Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Б/31 тоот “С-г ажилд түр авч ажиллуулах тухай” тушаалаар Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалт, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5 дахь заалт, Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтыг тус тус үндэслэн Улаангом сумын Засаг даргын тамгын газрын Эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн А нь Норвеги улс руу суралцахаар чөлөө авсантай холбогдуулан Эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтнээр С-г 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн түр авч ажиллуулжээ.
Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/38 тоот “С-г ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх заалтын тус тус үндэслэн Улаангом сумын Засаг даргын тамгын газрын Эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн С-ийн өөрийн гаргасан хүсэлтийн дагуу 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Энэ хугацаанд С нийт 3.181.505 төгрөгийн цалин, хөлс авчээ.
Увс аймаг дахь Цагдаагийн газрын дэд бөгөөд ЭЦТ-ийн дарга, цагдаагийн хошууч Ж-с 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 43-1/159 тоот албан бичгээр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн захиралд “тус Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасагт шалгагдаж байгаа хэрэг бүртгэлтийн 193500242 дугаартай хэрэгт Увс аймгийн Улаангом сумын иргэн С нь “2002-2008 онд Эрүүл мэгдийн шинжлэх ухааны их сургуульд суралцаж төгссөн” гэх тул С нь танай сургуульд суралцаж байсан эсэх, хэрэв суралцаж байсан бол хэдээс, хэдэн онд суралцаж төгссөн эсэх, суралцаж төгссөн бол бакалаврын дипломын хуулбарыг гаргаж ирүүлнэ үү” хэмээсэн албан тоот хүргүүлсэн бөгөөд АШУҮИС-ийн дэд захирлын 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2/1604 тоот “Увс аймгийн Цагдаагийн газарт” хариу хүргүүлэх тухай албан бичигт “Танай байгууллагаас ирүүлсэн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 43-1/159 тоот албан бичигтэй танилцлаа. С нь тус сургуульд 2002-2003 оны хичээлийн жилд Эм зүйч мэргэжлээр элсэж 1 дүгээр дамжааны эхний хагасын шалгатад ороогүй тул жилийн чөлөө авч, үргэжлүүлэн суралцаагүй нь үнэн болно” гэх тодорхойлолтыг ирүүлжээ.
Увс аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн ахмад 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн 193500242 тоот хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ба Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурорын 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 126 тоот “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолоор С нь Увс аймгийн х ахлах сургууль болон Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газарт ажиллахдаа бакалаврын дипломыг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан болох нь тогтоогдоогүй түүний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн ба энэхүү тогтоол хүчин төгөлдөр болжээ.
Хэдийгээр хариуцагч С-ийн энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй боловч, тэрээр төрийн байгууллагад хуурамч баримт, материал бүрдүүлэн гаргаж өгч, ажилд орж, үндэслэлгүйгээр төрөөс цалин, хөлс авсан байх тул түүний Увс аймгийн “х” ахлах сургуулиас авсан 1.924.677 төгрөгийн цалин хөлс, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газраас авсан 3.181.505 төгрөгийн цалин хөлс, нийт 5.106.182 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Хариуцагч С нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч хариу тайлбараа хуулийн хугацаанд шүүхэд ирүүлээгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагын үгүйсгэх, няцаах нотлох баримтыг шүүхэд гаргаж нотлоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцсон бөгөөд хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авч, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч С-ийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар Увс аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч С-г үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж 5.106.182 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч С-с улсын тэмдэгтийн хураамж 96.649 төгрөг гаргуулж улсын орлогод /Төрийн сангийн 150000941 тоот данс/ оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар Увс аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч С-ээс 5.106.182 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч С-ээс улсын тэмдэгтийн хураамж 96.649 төгрөг гаргуулж улсын орлогод /Төрийн сангийн 150000941 тоот данс/ оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР