Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/163

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч Э.Хосбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхбаяраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ******* ******* холбогдох эрүүгийн*******321000000065 дугаартай хэргийг*******023 оны 04 дүгээр сарын*******5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн,*******7 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүд, өвөө, ээж нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын******* дугаар баг ******* 0-18 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт ******* /РД: *******/

 

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн сумын 3 дугаар баг гэх газарт*******023 оны 01 дүгээр сарын*******0-ны өдрийн*******3 цагийн орчим ******* согтуурсан үедээ маргалдан цохиж, зодон эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Өмнө өгсөн мэдүүлэг үнэ зөв, нэмж гаргах тайлбар байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэв.

 

  Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би*******023 оны 01 дүгээр сарын*******0-ны өдрийн 11 цагийн орчим найз Бүргэд, Батка, дүү Наранчлуун, нарын хамт бид 5 Дорнод аймгийн төвөөс сумын 3 дугаар баг гэх газарт адуучин тэмцээн үзэх гээд очсон. Ингээд замдаа бид нар******* шил архи хувааж уусан. ... манай ажлын дүү болох надад хэлэхдээ таныг ах машиндаа аваад явахаар нь би араас чинь дагаад явсан. Тэгсэн нэг хэсэг явж байгаад таныг машинаас буулгаж байгаад ах таны нүүр хэсэгт өшиглөөд байсан гэж хэлсэн. ... Би гэх залууд зодуулсны улмаас биедээ гэмтэл авсан. Эм тариа худалдан авсан компьютер, томограф, эмра зураг авахуулах зэрэг нийтдээ 832.570 төгрөг болсон. Үүнийг нэхэмжлэх хүсэлтэй байна гэжээ. /хх-ийн 17-19 тал/

 

Гэрч А. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Орой*******3 цагийн орчимд ахын гэрт байж байхад гаднаас ах орж ирээд гэх ахад хандаж өө чи ахыгаа ав гэж хэлээд нуруу хэсгээс татаж босгосон чинь тэр хоёр гэрээс гараад гадаа маргалдаад байсан. ... ингээд тэр хоёр маргалдаж байгаад ах ахыг машинаас буулгаж ирээд ахын нүүрэн хэсэгт 3-4 удаа өшиглөж байгаа харагдсан. Энэ үед нь би шууд гүйж очоод салгаж авсан...” гэжээ. /хх-ийн*******4 тал/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ингээд*******3 цаг өнгөрч байхад нөхөр тэй уулзсан чинь манай нөхөр машиндаа хүнд зодуулсан******* шүд нь унасан, баруун хацар хэсэгт нь язарсан шархтай, баруун хөмсөг нь язарсан толгойн баруун хэсэгт нь хавдсан байдалтай сууж байсан...” гэжээ. /хх-ийн*******6 тал/   

 

 

Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн*******023 оны 03 дугаар сарын*******3-ны өдрийн № тоот дүгнэлтэд:

1. ийн биед баруун сарвууны долоовор хурууны 3-р шивнүүрийн хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун дээд зовхинд шарх, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстын цус хуралт, баруун хацарт шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын язарсан шарх, баруун, зүүн дээд үүдэн 1-р шүднүүдийн булгарал, баруун зулайн ар дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал, уруулын дээд хэсэг, духны баруун дээд хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. ийн биед учирсан баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун дээд зовхинд шарх, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстын цус хуралттай хамт мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын*******.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. ийн биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын*******.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун сарвууны долоовор хурууны 3-р шивнүүрийн хугарал нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын*******.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун дээд зовхинд шарх, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь нүдний алимны салстын цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын*******.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун хацарт шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь мохоо зүйлийн нэг удаагийн үйчлэлээр үүсэх ба дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын*******.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, дээд уруулын дотор салстын язарсан шарх, баруун, зүүн дээд үүдэн 1-р шүднүүдийн булгарал, уруулын дээд хэсгийн зулгаралт нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх бөгөөд дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын*******.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, баруун зулайн ар дээд хэсэгт зөөлөн эдийн нярал, духны баруун дээд хэсгийн зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэх ба дан дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын*******.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Хоёр шүдний булгарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна гэжээ. /хх-ийн 76-80 тал/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 тал/

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 37 тал/

- *******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 48 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Боржигон овогт ******* нь согтуурсан үедээ Дорнод аймгийн сумын 3 дугаар баг гэх газарт*******023 оны 01 дүгээр сарын*******0-ны өдрийн*******3 цагийн орчим хохирогч ******* маргалдан цохиж, зодон түүний биед “баруун сарвууны долоовор хурууны 3-р шивнүүрийн хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун дээд зовхинд шарх, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстын цус хуралт, баруун хацарт шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын язарсан шарх, баруун, зүүн дээд үүдэн 1-р шүднүүдийн булгарал, баруун зулайн ар дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал, уруулын дээд хэсэг, духны баруун дээд хэсгийн зулгаралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн болон хохирогч , гэрч А., нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн*******023 оны 03 дугаар сарын*******3-ны өдрийн № тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхбаяраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “өөрт учирсан хохирол төлбөрөө гаргуулж авсан, цаашид гарах эмчилгээний зардлыг нээлттэй орхиж өгнө үү” хэмээн шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

Хохирогч нь цаашид гарах эмчилгээ болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ийн ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэрлэв.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт ******* ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 1.160.000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ийн ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй

 

5. Хохирогч нь цаашид гарах эмчилгээ болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн******* дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ