| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2023/0185/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/190 |
| Огноо | 2023-10-24 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/190
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал,
улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,
шүүгдэгч *******,*******,*******,******* нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Эрдэнэдэлгэрээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан *******,*******,*******,******* нарт холбогдох эрүүгийн 2331000000207 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэанд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замд вагон үзэгч, засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн сумын баг 181 тоотод оршин суух, урьд:
- Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 10-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 360 цаг албадан ажил хийлгэх ялаар,
- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
- Сэлэнгэ аймаг дахь сум дундын Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаар,
- Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар,
- Сэлэнгэ аймаг дахь сум дундын Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 5тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 440 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/297 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
- Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023
оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/131 дугаартай шийтгэх тогтоолоор
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/297 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн 01 жил 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан ял шийтгэлтэй, , РД://,
Монгол улсын иргэн, 1994 оны 0 сарын 19-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, цэрэгжүүлсэн хамгаалах ангид ажилтай, ам бүл 3, аав дүүгийн хамт , тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, РД://,
Монгол улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт , тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, РД://,
Монгол улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр аав хүүхдийн хамт ,, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, РД://
Шүүгдэгч нарын холбогдсон хэрэг
Шүүгдэгч******* нь*******той бүлэглэн нь 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 15 цагийн үед Сэлэнгэ аймгийн сумын 06 дугаар баг 01 дүгээр хэсэг 60 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******ийн нүүрэн тус газар гараараа цохиж духны баруун тал, уруулын дотор хэсэгт шарх, баруун гарын бугалгын дотор хэсэг, цээжний зүүн талд цус хуралт, дух, эрүү, уруул, хацар хэсэгт зөөлөн эдийн гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч******* нь*******тай бүлэглэн 2023 оны 07 дугаар сарын 31- ний өдөр 15 цагийн үед Сэлэнгэ аймгийн сумын 06 дугаар баг 01 дүгээр хэсэг 60 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******ийн нүүрэн тус газар гараараа цохиж духны баруун тал, уруулын дотор хэсэгт шарх, баруун гарын бугалгын дотор хэсэг, цээжний зүүн талд цус хуралт, дух, эрүү, уруул, хацар хэсэгт зөөлөн эдийн гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч******* нь *******тэй нь бүлэглэн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 15 цагийн үед Сэлэнгэ аймгийн сумын 06 дугаар баг 01 дүгээр хэсэг 60 тоотод ******* нь согтуурсан үедээ*******той маргалдаж М.МөнхОрдэнэ нь “миний ахыг цохилоо” гэх шалтгаанаар хоёулаа Монгол гэрийн унь болон гараараа*******ийн зүүн чихний гадна дэлбэнд шарх, баруун гарын тохойнд цус хуралт, баруун гарын тохой, сарвуунд зөөлөн эдийн гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь*******тэй бүлэглэн 2023 оны 07 дугаар сарын 31- ний өдөр 15 цагийн үед Сэлэнгэ аймгийн сумын 06 дугаар баг 01 дүгээр хэсэг 60 тоотод согтуурсан үедээ*******той маргалдаж Монгол гэрийн унь болон гараараа*******ийн зүүн чихний гадна дэлбэнд шарх, баруун гарын тохойнд цус хуралт, баруун гарын тохой, сарвуунд зөөлөн эдийн гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ ... Шүүгдэгч*******той 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 15 цагийн үед Сэлэнгэ аймгийн
сумын 06 дугаар баг 01 дүгээр хэсэг 60 тоотод архи согтууруулах ундааны
зүйл хэрэглэсэн үедээ М, Э нартай маргалдаж улмаар зодолсон, нэг мэдэхэд Цагдаа дээр ирсэн байсан ба зарим зүйлийг сайн санахгүй байгаа юмаа.
Үйлдсэн хэрэгт гэмшиж байна, дахин хэрэг үйлдэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч
байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ,мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мэдүүлэг өгөх шаардлага гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мэдүүлэг өгөхгүй гэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч******* нь*******той бүлэглэн нь 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 15 цагийн үед Сэлэнгэ аймгийн сумын 06 дугаар баг 01 дүгээр хэсэг 60 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******ийн нүүрэн тус газар гараараа цохиж духны баруун тал, уруулын дотор хэсэгт шарх, баруун гарын бугалгын дотор хэсэг, цээжний зүүн талд цус хуралт, дух, эрүү, уруул, хацар хэсэгт зөөлөн эдийн гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч******* нь*******тай бүлэглэн 2023 оны 07 дугаар сарын 31- ний өдөр 15 цагийн үед Сэлэнгэ аймгийн сумын 06 дугаар баг 01 дүгээр хэсэг 60 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэнүедээ *******ийн нүүрэн тус газар гараараа цохиж духны баруун тал, уруулын дотор хэсэгт шарх, баруун гарын бугалгын дотор хэсэг, цээжний зүүн талд цус хуралт, дух, эрүү, уруул, хацар хэсэгт зөөлөн эдийн гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч******* нь *******тэй нь бүлэглэн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 15 цагийн үед Сэлэнгэ аймгийн сумын 06 дугаар баг 01 дүгээр хэсэг 60 тоотод ******* нь согтуурсан үедээ*******той маргалдаж М.МөнхОрдэнэ нь “миний ахыг цохилоо” гэх шалтгаанаар хоёулаа Монгол гэрийн унь
болон гараараа*******ийн зүүн чихний гадна дэлбэнд шарх, баруун гарын тохойнд цус хуралт, баруун гарын тохой, сарвуунд зөөлөн эдийн гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь*******тэй бүлэглэн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 15 цагийн үед Сэлэнгэ аймгийн сумын 06 дугаар баг 01 дүгээр хэсэг 60 тоотод согтуурсан үедээ*******той маргалдаж Монгол гэрийн унь болон гараараа*******ийн зүүн чихний гадна дэлбэнд шарх, баруун гарын тохойнд цус хуралт, баруун гарын тохой, сарвуунд зөөлөн эдийн гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь
шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-н 02 дугаар тал/
мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-н 03-08 дугаар тал /,
хохирогч *******ийн мэдүүлэг /хх-н 11-15 дугаар тал/ ,
хохирогч*******ы мэдүүлэг /хх-н 18-19 дугаар тал/,
хохирогч*******ийн мэдүүлэг /хх-н 21-22 дугаар тал/,
гэрч мэдүүлэг /хх-н 31 дүгээр тал/ гэрч
мэдүүлэг /хх-н 36 дүгээр тал /
гэрч мэдүүлэг / хх-н
38 дугаар тал /,
гэрч мэдүүлэг /хх-н 40 дүгээр тал/,
гэрч
мэдүүлэг / хх-н 42 дүгээр тал /
гэрч мэдүүлэг / хх-н 46 дүгээр тал /,
*******ы биед учирсан шинжээчийн дүгнэлт /хх-н 57-58 дугаар тал/,
*******ийн биед учирсан шинжээчийн дүгнэлт /хх-н 62-6 тал /,
*******ийн биед учирсан шинжээчийн дүгнэлт /хх-н 67-68 дугаар тал/, шүүгдэгч
*******ы хувийн байдлыг тодруулсан баримт /хх-н 230-234 дүгээр тал/,*******ы урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-н 167-22 тал/,
шүүгдэгч*******ийн хувийн байдлыг тодруулсан баримт / хх-н 225-228 дугаар тал /,
шүүгдэгч М.Мөнх-Эрдэний хувийн байдлыг тодорхойлох баримт /хх-ийн 236-238 дугаар
тал/, хялбаршуулсан журмаар хэргээ шийдүүлэх хүсэлт /хх-ийн 240-247 дугаар тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд боломжтой байна гэж шүүх үзлээ. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч *******,*******,*******,******* нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч *******,*******,******* нар нь эмчилгээний зардал нэхэмжлээгүй ба мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ******* мэдүүлэхдээ ... би гомдолтой байна. өөрийн биед учирсан гэмтэл болон гар утсаа төлүүлэх хүсэлтэй байна ... гэх мэдүүлэг / хх-н 11-1 тал/,
... миний эрүүл мэндэд учирсан гэмтэлд нэхэмлэх зүйл байхгүй. Харин Мөнхсайхан миний утсыг шидэх үед утасны дэлгэц , ар хэсэг нь хагарсан тухайн хохирлоо нөхөн төлүүлж авах хэрэгтэй байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар тал/ болон ... хохирлыг нөхөн төлүүлсэн надад хохиролтой янз бүрийн санал, хүсэлт байхгүй... /хх-ийн 246 дугаар тал/,
хохирогч*******ийн ...өөрт учирсан хохирлыг бүрэн төлүүлсэн надад хохиролтой холбоотой ямар нэгэн санал, хүсэлт байхгүй ... /хх-ийн 24 тал/,
хохирогч*******ы ...хохирлыг бүрэн төлүүлсэн надад хохиролтой холбоотой ямар нэгэн санал, хүсэлт байхгүй ... /хх-ийн 244 дүгээр тал/ гэх бичгээр гаргасан хүсэлтийг тус тус ирүүлсэн байх тул шүүгдэгч *******,*******,*******,******* нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******,*******,*******,******* нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байн Прокурорын санал болгож, шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх, хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг 3 сарын хугацаатай төлж барагдуулах, шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг 3 сарын хугацаатай төлж барагдуулах, шүүгдэгч*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг 3 сарын хугацаатай төлж барагдуулах, шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 7. зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар оршин суугаа газар, ажлаа өөрлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг хүлээлгэх, мөн хуулийн 7. зүйлийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тус тус хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх, хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг 3 сарын хугацаатай төлж барагдуулах, шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг 3 сарын хугацаатай төлж барагдуулах, шүүгдэгч*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг 3 сарын хугацаатай төлж барагдуулах, шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 7. зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар ... оршин суугаа газар, ажлаа өөрлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, мөн хуулийн 7. зүйлийн 3.3-д зааснаар ...согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тус тус нь тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгч******* нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/297 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн 01 жил 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан ялыг эдлэж дуусаны дараа энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. зүйлийн 4-д зааснаар ... Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч*******, *******,******* нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч*******, *******,******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг оршин суугаа газрын харьяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар*******д зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч , , , нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх, хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох, өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох, т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох, д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар ... оршин суугаа газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, мөн хуулийн 7. зүйлийн 3.3-д зааснаар ...согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/297 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн 01 жил 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан ялыг эдлэж дуусаны дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тусад нь эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******, *******,******* нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Шүүгдэгч******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. зүйлийн 4-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй,хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
6 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******, *******,******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг оршин суугаа газрын харьяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Шүүгдэгч*******, *******,*******,******* нар нь хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн
хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй
болохыг дурдсугай.
11. Дээр дурьдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ