| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямсамбуугийн Гантуяа |
| Хэргийн индекс | 131/2020/00604/И |
| Дугаар | 131/ШШ2020/00740 |
| Огноо | 2020-06-15 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 131/ШШ2020/00740
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.Н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б холбогдох
Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганболд, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Ундран-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Нь /итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганболд/ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ганболд овогтой Н миний бие нь 1996 онд төрсөн. Ам бүл-4 аав ээж, хүүгийн хамт амьдардаг. 2014 онд Б.Б танилцаж, хайр сэтгэлтэй болоод цаашид хамтран амьдрахаар ярилцаж улмаар 2017 оны 06 дугаар сарын 12-нд хүү Б.А төрүүлсэн. Хүүг төрснөөс хойш бид хоёр таарамж муутай болж ирсэн бөгөөд Б.Б өөр бүсгүйтэй харилцаж үр хүүхэдтэй болсон юм. Миний бие цаашид хүү Б.А хамт амьдрах болсон учир хүү Б.Амарцогтын эцэг болох Б.Бгаас хүүхдийн тэтгэмж гаргуулж хүү Б.А эх миний асрамжинд үлдээж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Б нь манай охинтой танилцаад хайр сэтгэлийн холбоотой болоод сүй тавьсан юм. Энэ хоёр хүүхэдтэй болсноос хойш хоорондын хувийн таарамжгүй харилцааны улмаас салсан байдаг, залуу хүмүүсийн харилцааг би сайн мэдэхгүй байна. Дараа нь Б.Б нь өөр хүнтэй сууж, хүүхэдтэй болсон тул цаашид хамтран амьдрах боломжгүй учраас хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа:
Монгол улсын иргэн Б.Б миний бие ...Ам бүл 3-уул аав, ээжийн хамт Баянхонгор сумын Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй...Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын харьяат иргэн Г.Ньтай 2014 онд танилцаад хайр сэтгэлийн холбоотой болж цаашид хамт амьдрахаар шийдсэн. 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр бид хоёр хүүтэй болж хүүдээ Б.А гэдэг нэр хайрласан. Ингээд уламжпалын дагуу миний аав Г.Нийн аав ээжид нь хадаг сүй тавьж 2018 онд албан ёсоор хурим найраа хийж гэр бүлээ батлуулахаар Г.Нийн ар гэрт нь санал болгосон боловч, түүний ээж болох П.Цэцэгмаа нь нохой жилд манайх охиноо айлд өгөхгүй гэсэн хариуг өгсөн. Хурим найрны асуудал хойшлогдсон учир 2018 оны 8 сар хүртэл Г.Нь, хүү бид гурав манай аавынд амьдарч байсан.
Г.Н тэр үед Эрдэнэцогт сумруу аавынх руугаа явж ирчихээд хотруу явж ажил хийнэ, гоо сайхны сургалтанд суумаар байна. Хамт хотруу явж амьдаръя гэсэн, тэр үед нь би аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хамгаалалтын ажилтнаар ороод удаагүй байсан тэгээд ч хотод гэр орон байхгүй яаж амьдрах вэ дээ аймагтаа амьдархад юу нь болохгүй байгаа юм бэ гэж хэлсэн чинь тэгвэл би яваад гоо сайхны сургалтанд суучихаад ирье гэж хэлээд ганцаараа хотруу явсан. Би хүүгээ аваад хоцорсон тэр үед ямар нэгэн маргаан болоогүй ... тэгээд хоёр сар гарангийн дараа буюу 2018 оны 11 дүгээр сард Цагдаагийн курст сурч байна гэсэн тэрнээс хойш надтай харьцах харьцаа нь хөндийрч утсаар ярих нь цөөрсөн би тухайн үед цэрэгжсэн сургуульд сурч байгаа учир холбоо барих нь цөөрөх нь аргагүй гэж бодож байсан учир нь би өөрөө тэр курсст өмнө нь сурч байсан юм. Г.Нь өөрөө ч тэгж хэлдэг байсан..Тэгээд Г.Нь би ерөөсөө чамаас сална гэсэн би хүүгээ бодолдоо тэгэж болохгүй гээд би хүүгээ аваад хотруу хоёр ч удаа очиж уулзаж гуйсан манай ээж хүртэл хоёр удаа явсан. Тэгхэд сэтгэл санаа нь шал өөр болчихсон хүүгээ ч тоохгүй хүүтэйгээ ч хамт унтахгүй байсан. Аав ээжийгээ ч хүртэл тоогоогүй. Тэрнээс хойш би бүтэн 1 жил хүлээсэн тэгээд 2019 оны Цагаан сарын дараах нь ирж хүүхдээ авмаар байна гээд миний хүүг аваад явсан. Тэрнээс хойш Г.Нийн ээж нь хүртэл намайг хэл амаар доромжлоод миний хүүтэй уулзуулахаа больсон Г.Нь ар гэрийнхэндээ миний талаар буруу ойлгуулсан юм шиг байна лээ...хүүгээ их санадаг хааяа аавыг явуулж хүүгээ авчирч хүүтэйгээ уулздаг. Г.Нь одоог хүртэл хүүгээ өөрийн асрамжиндаа аваагүй хотод Цагдаагийн байгуулагад нэг ороод нэг гараад яваад байдаг сурагтай байсан. Миний хүү одоо Г.Нийн аав ээж хоёр дээр нь байдаг би тэр үөд хүүгээ өгөхгүй гэж хэл ам хийгээгүй, учир нь Г.Нийн аав, ээж хоёр хоёулаа зүрхний хагалгаанд орсон бие муутай хүмүүс байдаг мөн аав нь архины хамааралтай миний хүүгийн ирээдүй их бүрхэг байгаа. Хүүдээ маш их санаа зовдог.
... Хүүг төрснөөс хойш бид хоёр таарамж муутай болж ирсэн бөгөөд Б.Б өөр бүсгүйтэй харилцаж үр хүүхэдтэй болсон гэж худлаа бичсэн байна лээ. Би Г.Ньтай харилцаагаа тасалснаас хойш хэн нэгэнтэй үерхээгүй 1 жил байж байгаад 2019 оны 8 сард нэг бүсгүйтэй танилцаж дотноссон бид хоёр одоогоор хүүхэдтэй болоогүй найз бүсгүй маань жирэмсэн байгаа... Өөрөө ёс бус садар самуун үйлдэл гаргаж миний хүүг өнчрүүлчихээд намайг өөр хүнтэй болсон мэтээр бичсэн нь зүйд нийцэхгүй байна. Г.Анарцогт бол миний төрсөн хүү мөн учир хүүхдийн тэтгэмж төлөхөд надад татгалзах зүйл байхгүй. Шүүхийн байгуулагыг миний хүүгийн ирээдүйг бодож Г.Нь бид хоёрын хэнд нь асрамжлах эрх олгох эсэх дээр зөв шудрага шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Хариуцагч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид хоёр 2018 онд салсан, Г.Нь нь Улаанбаатар хот руу явсан учир салах шалтгаан болсон. Шаардлагыг хүлээн зөвшөөр байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг дэлгэцээр харуулж нэгбүрчлэн шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Нь нь хариуцагч Б.Бд холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагыг зөвшөөрч байна.
Нэхэмжлэгч нь өөрийгөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бусдаар буюу өөрийн төрсөн эцэг Ж.Ганболдоор төлөөлүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож болохоор, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт төлөөлүүлэгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно гэж тус тус заасан шаардлагыг хангаж байна.
Нэхэмжлэгч Г.Нь, хариуцагч Б.Б нар нь 2014 онд танилцаж 2018 оноос таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарсан, 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүү Б.А төрүүлсэн, хүүхэд эрүүл өсөж бойжиж байгаа болох нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын эрүүл мэндийн төвийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 36 дугаар тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигч, төлөөлөгчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Хүү Б.А эцэг Б.Бгаар овоглон Иргэний гэр бүлийн байдлын төрсний бүртгэлд 6401000333 дугаарт бүртгүүлэн төрсний гэрчилгээ авсан, хариуцагч Б.Б нь хүүхдийн эцэг мөн талаар маргаангүй зэргийг үндэслэн хүү Б.А эхийн асрамжид хэвээр үлдээн, хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоон эцэг Б.Бгаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эх, эцэг, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж зааснаар эцэг Б.Б нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хүлээх нь зүйд нийцнэ.
Түүнчлэн гэр бүлийн тухайн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг үүргийг тэгш хүлээдэг болохыг, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх... эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Хариуцагч нь асрамж, хүүхдийн тэтгэлэг төлөх шаардлагыг зөвшөөрч, хүүхдийн өсөж буй орчин нөхцөлд санаа зовж буйгаа илэрхийлж байх боловч асрамжийн талаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаагүй, нөгөө талаар хүүхдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж буй нөхцөл байдал байгаа бол энэ талаархи нотлох баримтыг шүүхэд гаргаагүй зэргийг харгалзан хүүхдийг эхийн асрамжид хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт тус тус зааснаар тэтгэмжтэй холбоотой нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 зааснаар улсын тэмдэгтийн хураамж 32529 төгрөг нийт 102729 төгрөг гаргуулж төвлөрсөн төсвийн орлогод оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Б.А эх Г.Нийн асрамжид хэвээр үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар хүү Б.А 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас/суралцаж байгаа бол 18 нас/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон, эцэг Б.Бгаас гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг баримтлан хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Д.Сайннямбууд даалгасугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг үүрэг хүлээдэг болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт тус тус зааснаар тэтгэмжтэй холбоотой нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 зааснаар улсын тэмдэгтийн хураамж 32529 төгрөг нийт 102729 төгрөг гаргуулж төвлөрсөн төсвийн орлогод оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.