Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/136

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

      Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн

         Улсын яллагч Б.Түвшинтөр

         Шүүгдэгч Б.Дын өмгөөлөгч Б.Болормаа

         Шүүгдэгч М.А, Д.Б, С.Б, Б.Д, Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.А, Д.Б, С.Б, Б.Д, Д.Г нарт холбогдох 2316000000097 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

               Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  1. Монгол Улсын иргэн, ... өдөр Говь-Алтай аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 ээжийн хамт ... багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай, У овгийн Б.Д,

 

  1. Монгол Улсын иргэн,... өдөр Говь-Алтай аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ... багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, ... регистрийн дугаартай, Д овгийн Д.Б,

 

  1. Монгол Улсын иргэн, ...-ны өдөр Говь-Алтай аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай, Ж овгийн М.А,

 

  1. Монгол Улсын иргэн, ...-ны өдөр Говь-Алтай аймгийн ... суманд төрсөн, ...настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт ... багт тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай, Х овгийн С.Б,

 

  1. Монгол Улсын иргэн, ...-ны өдөр Говь-Алтай аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, бүжигчин мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай, Б овгийн Д.Г,

Шүүгдэгч М.А, Д.Б, С.Б, Б.Д, Д.Г нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    1. Гэм буруугийн талаар:  

            Шүүгдэгч М.А, Д.Б, С.Б, Б.Д, Д.Г нар нь бүлэглэн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Дарив сум Жавхлант баг “Элсний ам” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж газар ухаж шороо чулуу олборлож байгаль экологид хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна:

 

          Гэрч Н.Э, Ч.Б, Э.Э, А.Д нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 4-14-р хуудас/,

 

Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ний 2023 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн “...Байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 70,320 төгрөг болж байна...” гэх шинжээчийн дүгнэлт /2 дугаар хх-ийн 91-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

           Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч М.А, Д.Б, С.Б, Б.Д, Д.Г нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн  1, 2, 3, 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нараас хураан авсан хөрөнгө болох шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 10,319,400 төгрөгийн үнэлгээ бүхий Land cruiser 80 маркийн авто машин, тус бүрийн үнэ 897,100 төгрөгийн үнэ бүхий 1000 мэдрэгч-2 ширхэг, 233,200 төгрөгийн үнэ бүхий цахилгаан гаргагч мотор 1 ширхэг, бор өнгийн саванд хийсэн чулуу мэт зүйл 1 ширхэг, Новомин гэх бичиглэлтэй цэнхэр өнгийн савтай зүйл 1 ширхэг, 51 кг 600 гр жинтэй шуудайны тал чулуу 1 уут, 105 кг 100 гр жинтэй шуудайтай шороо 1 уут, 96 кг 100 гр жинтэй чулуу шороо 1 уут тус бүрийг хураан авч үүнээс байгаль экологид учирсан хохирол болох 140,640 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 1,100,000 төгрөгийг “Нуман Алтай” ХХК-нд, нөхөн сэргээлтийн зардал 69,415 төгрөгийг Дарив сумын Засаг даргын Тамгын газарт тус тус олгож үлдсэн мөнгийг улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.Д, Д.Б, М.А, С.Б, Д.Г нарын  хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүрийг 1 жилийн хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Д, Д.Б, М.А, С.Б, Д.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүрийг 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажлаа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5.1-д зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 10,319,400 төгрөгийн үнэлгээ бүхий Land cruiser 80 маркийн авто машин, тус бүрийн үнэ 897,100 төгрөгийн үнэ бүхий 1000 мэдрэгч-2 ширхэг, 233,200 төгрөгийн үнэ бүхий цахилгаан гаргагч мотор 1 ширхэг, бор өнгийн саванд хийсэн чулуу мэт зүйл 1 ширхэг, Новомин гэх бичиглэлтэй цэнхэр өнгийн савтай зүйл 1 ширхэг, 51 кг 600 гр жинтэй шуудайны тал чулуу 1 уут, 105 кг 100 гр жинтэй шуудайтай шороо 1 уут, 96 кг 100 гр жинтэй чулуу шороо 1 уут тус бүрийг хураан авч, үүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 1,100,000 төгрөгийг гаргаж “Нуман Алтай” ХХК-нд, 140,640 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд, нөхөн сэргээлтийн зардалд   69,415 төгрөгийг гаргуулж Дарив сумын Засаг даргын Тамгын газарт тус тус олгож, үлдсэн мөнгийг  улсын орлого болгож, 4,000 төгрөгийн үнэ бүхий хүрз 1 ширхэг, 4,500 төгрөгийн үнэ бүхий малтуур 2 ширхэг, 5,000 төгрөгийн үнэтэй хадаас авагч 1 ширхэг, 5,000 төгрөгийн үнэ бүхий зээтүү 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин  төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь 2 хоног цагдан хоригдсон, бусад шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,  36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч У овогт Б.Д, Д овогт Д.Б, Ж овогт М.А, Х овогт С.Б, Б овогт Д.Г нарыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.

 

  1. Шүүгдэгч Б.Д, Д.Б, М.А, С.Б, Д.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүрийг 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажлаа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авсугай.

 

 

  1. Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг шүүгдэгч Б.Д, Д.Б, М.А, С.Б, Д.Г нарт мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 10,319,400 төгрөгийн үнэлгээ бүхий Land cruiser 80 маркийн авто машин, тус бүрийн үнэ 897,100 төгрөгийн үнэ бүхий 1000 мэдрэгч-2 ширхэг, 233,200 төгрөгийн үнэ бүхий цахилгаан гаргагч мотор 1 ширхэг, бор өнгийн саванд хийсэн чулуу мэт зүйл 1 ширхэг, Новомин гэх бичиглэлтэй цэнхэр өнгийн савтай зүйл 1 ширхэг, 51 кг 600 гр жинтэй шуудайны тал чулуу 1 уут, 105 кг 100 гр жинтэй шуудайтай шороо 1 уут, 96 кг 100 гр жинтэй чулуу шороо 1 уут тус бүрийг хураан авч, үүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 1,100,000 төгрөгийг гаргаж “Нуман Алтай” ХХК-нд, 140,640 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд, нөхөн сэргээлтийн зардалд   69,415 төгрөгийг гаргуулж Дарив сумын Засаг даргын Тамгын газарт тус тус олгож, үлдсэн мөнгийг  улсын орлого болгож, 4,000 төгрөгийн үнэ бүхий хүрз 1 ширхэг, 4,500 төгрөгийн үнэ бүхий малтуур 2 ширхэг, 5,000 төгрөгийн үнэтэй хадаас авагч 1 ширхэг, 5,000 төгрөгийн үнэ бүхий зээтүү 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин  төгөлдөр болмогц устгасугай.

 

  1. Шүүгдэгч Д.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь 2 хоног цагдан хоригдсон, бусад шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй болохыг тайлбарласугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Д, Д.Б, М.А, С.Б, Д.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.МӨНХТУЯА