Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
Хэргийн индекс | 188/2023/1222/Э |
Дугаар | 2023/ШЦТ/1228 |
Огноо | 2023-10-17 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | С.Энхням |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/1228
2023 10 17 2023/ШЦТ/1228
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
нарийн бичгийн дарга:Б.Сарантуяа
улсын яллагч:С.Энхням
шүүгдэгч: Анарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А холбогдох эрүүгийн 2308025871568 тоот хэргийг 2023.10.13-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........ аймгийн ......... суманд ..........ны өдөр төрсөн, ....... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй гэх, модны захад хувиараа хөрөө ажиллуулдаг гэх, Сонгинохайрхан дүүргийн хороо........, .....тоотод оршин суух, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД:......../ Д овогт Л.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А нь 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн .......... хороо, .......... тоотод байрлах гэртээ эхнэр Д маргалдаж, улмаар түүний толгойн хэсэгт цохих, хөл рүү нь өшиглөх зэргээр зодсоны улмаас бие махбодод нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-6/,
- Хохирогч Д: ”... Би А гэдэг хүнтэй хамт амьдраад 23 жил болж байгаа бөгөөд бид 2 гэрлэлтийн баталгаатай. 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр би хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг гадуур гарч бэлдчихээд орой 16 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн ба тэр үед манай нөхөр араас орж ирээд ойр зуурын юм ярьж байгаад урд шөнө нь бороо орж байсан болохоор би гэрийнхээ хажууд бие засчхаад гэртээ орчихсон бөгөөд нөхөр тэрийг яриад чи хашаа бузарлалаа би дандаа гэрээ хардаг ухааны юм яриад байхаар нь би чи ямар ажил хийж хоол ундны мах авчирдаг юм биш гээд бид хоёрын дунд маргаан болсон ба манай нөхөр Аюурзана миний толгойны 2 талын чамархай хэсэгт 2 гараараа 5-аас 6 удаа цохисон мөн миний баруун хөлийн шилбэ хэсэгт 2-оос 3 удаа өшиглөсөн юм. “ гэх мэдүүлэг /хх-26/,
- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2023.08.29-ний өдрийн 10641 дугаартай: ”Д биед тархи доргилт, баруун бугалга, сарвуу, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.1.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-32-33/,
- Яллагдагч А: ”Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Үлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-43/ зэрэг баримтууд хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч А хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч А, хохирогч Д нар нь 2004 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн хууль ёсны гэр бүл болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-51/, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар Л.А , Д нарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдэд тооцно.
Хохирогч Д нь “намайг нэг их зодож цохиод байдаггүй. Харин сүүлд намайг зодоод манай охин цагдаагийн байгууллагад хандсан. Өмнө өөрөөр цагдаагийн байгууллагад шалгуулж байгаагүй” гэж /хх-26/, мөн хохирогч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд “уг шалтгаан нь манай нөхөр А“хүүхдийн сургалтын төлбөр нэхэгдээд байна. наад хүүхэд чинь өөрөө төлбөрөө олно гэчхээд олж чадахгүй. Арчаагүй п...а наад гөлөгдөө хэлээрэй, чи гэр орон хашаандаа бие заслаа я...н, г..й минь” гээд толгой хэсэг рүү удаа дараалан цохиж, баруун хөлний шилбэ, баруун хөлний гуя руу өшиглөж, “өмхий зовлого минь хурдан үхээд өгөөч” гээд зодсон. Охин, хүү хоёроо хэл амаар доромжилж сэтгэл санааны хүнд байдалд оруулж дарамталдаг. Намайг өмнө нь цохиж зодож байсан” гэж тус тус мэдүүлсэн /хх7-8/ байна.
Шүүгдэгч А нь үл ялиг зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэн эхнэр Дэрх, эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж Д толгой, хөл рүү нь удаа дараа цохих, өшиглөх зэргээр зодсоны улмаас түүний бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн 10641 дугаартай дүгнэлт, мөн шүүгдэгч А гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ань өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах , хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч Д эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч “Би зодуулсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны өрхийн эмнэлэг дээр даралт буулгах, тархины хаван буулгах өвчин намдаах эмчилгээ хийлгэж байгаа. Надад ямар нэгэн гомдол байхгүй” хэмээн мэдүүлсэн /хх-26/ ба прокурорт “2023.08.20-ны орой гэртээ гэр бүлийн маргаан болж, нөхөр А тархи толгой руу цохиж зодсон. Тухайн үед бэртэж гэмтсэн зүйл байхгүй тул тухайн хэргийг түргэн, шуурхай хялбаршуулсан байдлаар шийдэж өгнө үү. Нөхөр болох А гомдолгүй” гэх хүсэлт гаргаж, иргэний нэхэмжлэл гаргаагүй байна. Иймд шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудал шийдвэрлэсэнгүй, хэлэлцэхгүй орхилоо. Өнөөдрийн байдлаар Ань бусдад төлбөргүй байна.
Шүүгдэгч Ань анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-46/ тогтоогдож байна.
Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх нөхцөл байдал болон хохирогч, яллагдагч нарын хэн аль нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргасан, прокурортой тохиролцсон ялыг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг ойлгосноо шүүхэд илэрхийлсэн зэргийг харгалзан прокурортой “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөг торгох ял оногдуулж, торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” тохиролцоог хангаж, тухайн байдлаар ял оногдуулж шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Л А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д овогт Л А 1200 /нэг мянга хоёр зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А оногдуулсан торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч “гомдолгүй” гэсэн, иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Дээрх дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг А мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ