| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 188/2023/1301/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/1306 |
| Огноо | 2023-11-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/1306
2023 11 6 2023/ШЦТ/1306
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
нарийн бичгийн дарга:Б.Сарантуяа
улсын яллагч:Д.Ганчимэг
шүүгдэгч: Т нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т холбогдох эрүүгийн 2308000001705 тоот хэргийг 2023.10.31-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ..... дугаар сарын ....-ны өдөр ..... төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “.......” ХХК-ийн “......” ХХК-д сүүн сүүн бүтэгдэхүүний үйлдвэрт хатаах дамжлагын оператор ажилтай, ам бүл-4 эцэг эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ....... хороо ........ тоотод оршин суух бүртгэлтэй, одоо өвөг эцэг, эмэг нарын хамт Хан-Уул дүүргийн ........ тоотод оршин сууж байгаа гэх, ял шийтгэлгүй, /РД:........./ Б овогт Ц.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, “хоёр хүний эсрэг” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т нь Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хороо Толгойтын 78 дугаар гудамжны 06 тоотод оршин суух өөрийн гэртээ 2023 оны 09 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 23 цагийн орчимд өөрийн төрсөн эх Н.Х, төрсөн дүү Т нартай маргалдаж, хутга заазуур барьж сүрдүүлсэн, мөн гэрээрээ болон хутганы иш хэсгээр тэднийг зодож цохисны улмаас бие махбодод нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна Үүнд:
- Гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1/,
-Хохирогч Н.Хгийн: "Би хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй. Миний биед халдсан нь бол үнэн” гэх мэдүүлэг /хх- 4-8/,
-Хохирогч Т: "Би 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ........ тоот гэртээ байж байхад төрсөн ах Т нь ээжээс мөнгө асуусан тэгээд ээж мөнгөө шилжүүлэх гээд байж байтал утсанд дуудлага ирээд сүлжээ гацаад мөнгө шилжүүлж чадахгүй байхад надаас мөнгө харамлаад байгаа юм уу, гээд ээжтэй хэрэлдээд байхаар нь зүгээр хүлээж байж болдоггүй юм уу гэхэд чи юу гээд байгаа юм гээд намайг барьж аваад зодох гээд дайраад байсан тэгэхэд ээж мөнгө шилжүүлээд одоо болиоч ээ гэхэд болихгүйгээр миний хүзүүг боогоод толгой тархи руу цохиод тэгэхээр нь би гэрээс дагуулж гараад нэг өшиглөсөн байх, тэгсэн чинь гэр лүү ороод хутга барьж гарч ирээд дүрнэ гэхээр нь би зугтсан, тэгэхэд буцаж гэр рүү ороод заазуур авч гарч ирээд над руу шидсэн. Тэгэхээр нь ээж боль гэхэд ээжийн зүүн мөр хэсэг рүү хутганы ишээр олон удаа цохисон. Дараа нь урдаас олон юм яриад байх юм бол шууд хутга дүрнэ шүү гэж сүрдүүлсэн, тэгээд би ойртоод очтол чи ойртоод үзээрэй ойртож ирэх юм бол хоолойг чинь ярна шүү гэж хэлсэн, мөн өнөө шөнө тайван унтаад үзэхгүй юу тэгвэл өглөө сэрэхэд чинь хоолойг чинь ярчихсан байна шүү гээд сүрдүүлээд байхаар нь гэр лүү орж болохгүй юм байна гэж бодоод цагдаа дуудаад дагуулж очсон. Намайг явсны дараа байшин дэлбэлэн, миний эд зүйлсийг шатаах гэж оролдсон байна лээ" гэх мэдүүлэг /хх- 9- 12, 15-18/,
-Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 12030 дугаартай: "Хэсэг газрын үзлэгт: зүүн бугалганы гадна дээд хэсэгт 4,0х4,5 см, 5,0х2,0см, 15х11 см, зүүн шууны гадна дээд хэсэгт 6х5 см, зүүн өвдгөнд 3,5х4 см хөхөлбөр өнгийн цус хуралттай. Дүгнэлт: Н.Хгийн биед зүүн бугалга, шуу, өвдгөнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй" гэх дүгнэлт /хх- 20-21/,
-Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 12032 дугаартай:“ Хэсэг газрын үзлэгт: Зүүн шууны гадна дунд хэсэгт 6х2см, баруун шилбэний гадна дунд хэсэгт 5х6см, хүзүүний баруун хэсэгт 2х0,2 см хүрэн улаан өнгийн зулгаралттай, зүүн булганы дотор дээд хэсэгт 4х2 см, зүүн шууны гадна хэсэгт 5,5х4 см, хүзүүний дунд хэсэгт 2х1 см ягаан өнгийн цус хуралттай, баруун өвдгөнд 2,5х1,6 см хүрэн өнгийн зулгарлттай /хуучин/, эрүүний зүүн дээд хэсэг бага зэрэг хавдаж овойсон. Дүгнэлт: Т биед зүүн шуу, баруун шилбэ, хүзүүнд зулгаралт, зүүн бугалга, шуу, хүзүүнд цус хуралт, баруун өвдгөнд хуучин зулгаралт, эрүүнд зөөлөн эдийн гэмтэл зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.Хуучин гэмтэл нь 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа бол гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй" гэх дүгнэлт /хх-25-26/,
-Яллагдагч Ц.Тын: “Миний бие уг тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч бусдын биед халдсанаа хүлээн зөвшөөрч байна. Миний бие 2023 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр өөрийн гэртээ ээж болон төрсөн дүү хоёртойгоо мөнгөний асуудлаас болж маргалдаж улмаар биед нь халдсан нь үнэн. Одоогоор ээж дүү хоёроос уучлалт гуйж эвлэрсэн байгаа. Ахиж ийм үйлдэл гаргахгүй” гэх мэдүүлэг /хх-34-35/,
- Яллагдагч Ц.Тын: ”Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Бусдын биед халдсанаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-35 тал/ зэрэг баримтууд хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Ц.Тын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Тнь хохирогч Н.Хгийн төрсөн хүү, хохирогч Т төрсөн ах болох нь тэдний мэдүүлэг, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтуудаар нотлогдож байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т, хохирогч Н.Х, Т нарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдэд тооцно.
Шүүгдэгч Т нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эх Н.Хг “мөнгө төгрөг хурдан шилжүүлсэнгүй, харамлаад байгаа юм уу” гэх зэргээр хэрүүл маргаан үүсгэсэн бөгөөд түүний зүй бус үйлдлийг зогсоох шаардлага тавьсан Т хоолойг боох, толгой руу нь удаа дараа цохисон, мөн хутга барьж “ална шүү” хэмээн сүрдүүлсэн, заазуур шидэж танхайрсан бөгөөд эх Н.Хг зүүн гарын бугалга, шууны хэсэгт хутганы ишээр олон удаа цохисны улмаас Н.Х, Т нарын бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн 12030, 12032 дугаартай дүгнэлтүүд, мөн шүүгдэгч Ц.Тын гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Тнь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах , хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Ц.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “хоёр хүний эрүүл мэндэж халдаж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Тын хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч Н.Х, Т нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч Т прокурорт “Т миний бие нь ах болох Т гомдол санал байхгүй тул хөнгөнөөр шийдэж өгнө үү. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан /хх-62/, хохирогч Н.Х иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.
Иймд шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудал шийдвэрлэсэнгүй, хэлэлцэхгүй орхилоо. Өнөөдрийн байдлаар Т нь бусдад төлбөргүй байна.
Шүүгдэгч Т нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-38/ тогтоогдож байна.
Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин дүү Т хоолойг боох зэргээр амь насанд аюултай аргаар халдлага үйлдсэн, хутга, заазуур барьж “хоолойг чинь ярна” гэх зэргээр айлган сүрдүүлсэн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно
Дээрх нөхцөл байдал болон хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргасан, прокурортой тохиролцсон ялыг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг ойлгосноо шүүхэд илэрхийлсэн зэргийг харгалзан прокурортой “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөг торгох ял оногдуулж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” тохиролцоог хангаж, тухайн байдлаар ял оногдуулж шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Ц.Тын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэр бүлийнхнийхээ эсрэг сэтгэл санааны болон эдийн засгийн хүчирхийлэл үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг /гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зэрэг/ хангахад шаардлагатай тул түүнд оногдуулсан торгох ялыг эдэлж байх хугацаанд гэртээ очихыг хориглох, эх Н.Х, дүү Т нартай аливаа хэлбэрээр харилцахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг нэмж хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ц.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хоёр хүний эрүүл мэндэд халдаж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б овогт Ц.Тт 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т оногдуулсан торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт тус тус зааснаар энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /таван/ сарын хугацаанд Т оногдуулсан торгох ял дээр нэмж Сонгинохайрхан дүүргийн ........ тоотод очихыг хориглох, мөн эх Н.Х дүү Т нартай биечлэн уулзах, аливаа хэлбэрээр /гар утас, сошиал/ харилцахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
5. Шүүгдэгч Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч нар “гомдолгүй” гэсэн, иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээрх дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй, мөн шүүхээс хэрэглэсэн албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг Т мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ