Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2022/00627

 

    ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй

   иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2021/03070 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 490 дүгээр магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох

40,348,015 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,, , түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүх, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан тэтгэмжид 40,348,015 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2021/03070 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас 40,348,015 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 359,690 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас 359,690 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 490 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2021/03070 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох тэтгэмжид 40,348,015 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 359,690 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,, 2022.04.14-ний өдөр хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.05.06-ны өдрийн 001/ШХТ2022/00448 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангасан гэж үзээд гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон.

5. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,, хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.03.18-ны өдрийн 490 дүгээр магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

5.1. Миний бие ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын татах хэсэгт 1990 оноос 2021.06.15-ны өдөр хүртэл тасралтгүй 30 жил, 11 сар, 12 хоногийн хугацаанд ажиллаж өндөр насны тэтгэвэртээ гарсан. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас тэтгэвэрт гарахад 30 жил ажилласан хүн 14 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах эрхтэй ч ажил олгогч миний ажилласан жилийг 2011.10.13-ны өдрөөс 2012.04.26-ны өдөр хүртэл 6 сарын хугацаагаар тасалдсан буюу энэ хугацаанд өөрийн хүсэлтээр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас гарсан гэж үзэж тэтгэмжийг дутуу олгосон тул шүүхэд хандсан. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж ажилтан намайг 1990 оноос 2021 оны 06 дугаар сар хүртэл тасралтгүй ажилласан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д тасралтгүй ажилласан хугацааг тоолох журмыг буруу тайлбарлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна.

5.2. Давж заалдах шатны шүүх “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д татах хэсгийн даргын 2011.10.13-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” 714 дүгээр тушаалаар ...хөдөлгөөний бус ажилд шилжсэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,, нартай харилцан тохиролцсон тул хөдөлмөрийн гэрээг 2011.10.01-ний өдрөөр дуусгавар болгож, мөн 2012.04.26-ны өдрийн “Ажилд авах тухай” 312 дугаар тушаалаар ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ыг 2012.04.26-ны өдрөөс илчит тэрэгний туслах машинчнаар ажиллуулсан байна. Дээрх баримтаас үзэхэд ,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 2011.10.13-ны өдөр ажлаасаа гарсан, 2012.04.26-ны өдөр буцаж ажилдаа орсон үйл баримт тогтоогдсон. Иймд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас тасралтгүй ажилласан хугацааг тооцох журмын 3.1.9-д заасан хугацааг хэтрүүлсэн байна” гэсэн дүгнэлт хийсэн нь хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан баримтуудтай нийцээгүй. Учир нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,, миний бие ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын татах хэсгээс ажлаас гарч байгаагүй, өөр алба, хэлтэст шилжин ажиллаж байгаагүй, миний нийгмийн даатгал ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын татах хэсэгт тасралтгүй төлөгдөж, татах хэсэгтээ хөдөлгөөний бус ажилтнаар ажилласаар байсан. 2011.10.13-ны өдөр намайг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын татах хэсгээс ажлаас чөлөөлөөгүй, би ажлаа хийсээр байсан нь нийгмийн даатгал төлсөн баримт, цалин олгож байсан дансны хуулга, гэрчийн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдсоор байхад давж заалдах шатны шүүх намайг ажлаасаа гарч буцаж 6 сарын дараа ажилдаа орсон гэж үзэж байгааг ойлгохгүй байна. Хэрэв 2011.10.13-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” 714 дүгээр тушаалаар миний бие ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас бүр мөсөн гарахаар байсан байна. Гэтэл уг тушаалыг тухайн үед надад огт танилцуулаагүй бөгөөд тушаал гарсныг мэдээгүй, сүүлд тэтгэвэрт гарахад ажилласан жил тасалдсан асуудал яригдах үед ийм тушаал гарч байсныг мэдсэн. Хэрэв надад танилцуулсан, мэдэгдсэн гэж байгаа бол энэ талаарх баримт байх ёстой. Гэтэл тийм баримт байхгүй. Харин ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын татах хэсгийн даргын 2011.09.14-ний өдрийн “Хөдөлгөөний бус ажилд шилжүүлэх сахилгын шийтгэл оногдуулах тухай” 630 дугаар тушаалаар намайг машинистаас тушаал бууруулан, ажиллаж байсан татах хэсэгтээ хөдөлгөөний бус ажилтан буюу туслах ажилтнаар ажиллуулсан бөгөөд 2012 оны 04 дүгээр сар хүртэл туслах ажилтнаар ажиллаж байгаад 2012.04.26-ны өдрийн “Ажилд авах тухай” 312 дугаар тушаал гарган туслах машинистаар тушаал дэвшүүлсэн юм. 2011.09.14-ний өдрийн тушаалаар тушаал бууруулж намайг туслах ажилтнаар татах хэсэгтээ ажиллуулж байсан, хэрэв 10 дугаар сард нь өөрийн хүсэлтээр ажлаа өгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын татах хэсгээс гарсан бол ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын татах хэсэг надад цалин өгөхгүй, миний нийгмийн даатгалыг төлөхгүй, би ажилдаа хамт олонтойгоо байхгүй байсан. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д тасралтгүй ажилласан хугацааг тооцох журмын 4.1.4-т “Өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан бол” гэж заасан. Гэтэл миний бие хэзээ ч ажлаасаа халагдах хүсэлт бичиж өгч байгаагүй, тийм хүсэлт байсан бол хариуцагч тайлбараа баталж гаргаж өгөх байсан. Мөн би албан тушаал буурч ажиллаж байсан болохоос хэзээ ч ажлаасаа халагдаж ажилгүй байж үзээгүй.

5.3. Мөн давж заалдах шатны шүүх ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д тасралтгүй ажилласан хугацааг тооцох журмын 3.1.9-ийг үндэслэл болгож байгаа нь буруу юм. Журмын 3.1-д “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д ажиллаж байгаад дор дурдсан шалтгаанаар хөдөлмөрийн гэрээ цуцалсны дараа эргэж ажиллавал ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д урьд ажилласан хугацааг үргэлжлүүлэн тасралтгүй ажилласан хугацаанд тооцно. Харин ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д ажиллаагүй, завсардсан хугацааг тасралтгүй ажилласан хугацаанд оруулж тооцохгүй. Үүнд:” гээд 3.1.9-д “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын алба, салбар, нэгж хоорондын тохиролцоогоор буюу нэг алба, салбар, нэгжээс нөгөө рүү шилжин ажиллах зорилгоор өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан ажилтан 1 сарын дотор ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын өөр алба, салбар, нэгжид ажилд орсон бол” ажилласан жил тасалдаагүйд тооцохоор заасан байхад уг заалтыг үндэслэж 1 сарын хугацааг хэтрүүлж 6 сарын дараа ажилд орсон тул тасалдсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Миний хувьд журмын 3.1.9-д заасанчлан ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын алба, салбар нэгж хоорондын тохиролцоогоор буюу нэг алба, салбар, нэгжээс нөгөө рүү шилжин ажиллах зорилгоор өөрийн хүсэлтээр ажлаас халагдаагүй, тийм өргөдөл гаргаж байгаагүй. Журмын 3.1.9-д заасан заалт бол би татах хэсгээсээ өөр алба, салбар нэгж рүү ажилд орохын тулд татах хэсгээсээ өөрийн хүсэлтээр ажлаас гарах шаардлагатай бөгөөд татах хэсгээс ажлаасаа гарснаас хойш ажилд орохыг хүссэн өөр алба, нэгж салбартаа 1 сарын дотор орсон бол ажилласан жил тасалдахгүй байх л зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхийн үндэслэл болгож буй журмын 4.1.4 болон 3.1.9-д заасан заалтууд нь бидний маргааны нөхцөлд тохирохгүй буюу миний бие өөр ажилд орохын тулд ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байгаагүй, зөвхөн өөрийн алба, нэгж, салбар буюу татах хэсэгтээ тушаал бууран ажилласаар байсан тул миний ажилласан жил тасалдаагүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

6. Хариуцагч тал “нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбар гаргав.

ХЯНАВАЛ:

7. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

8. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан тэтгэмжид 40,348,015 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан, давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгосон байна.

9. Нэхэмжлэгчээс “... Миний бие 1990 оны хавар сургуулиа төгсөөд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын татах хэсэгт засварчнаар анх ажилд орж 2021.06.15-ны өдөр өндөр насны тэтгэвэртээ гарах хүртлээ тасралтгүй 30 жил, 11 сар, 12 хоног ажилласан. 1990-1994 онд засварчин, 1994-2005 оны машинист, 2005-2006 онд зааварлагч машинист, 2006-2011 оны 10 дугаар сар хүртэл машинист, 2011 оны 10 сараас албан тушаал буурч 2012 оны 4 сар хүртэл 6 сарын хугацаанд туслах ажилтан, 2012 оны 4 сараас 2014 оны хооронд туслах машинист, 2014-2021 оны 6 дугаар сард тэтгэвэрт гарах хүртэл машинистаар тус тус ажилласан. Манай байгууллагын хамтын гэрээгээр 30-35 жил ажилласан ажилтан өндөр насны тэтгэвэрт гарахад нь сүүлийн 3 гурван сарын цалингийн дунджаар тооцож, 14 сарын тэтгэмж олгодог. Миний хувьд 30 жил, 11 сар ажилласан тул 14 сараар тооцон нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг авах эрхтэй, сүүлийн гурван сарын цалингийн дундаж нь 3,668,001 төгрөг юм. Уг сарын цалингийн дундаж болох 3,668,001 төгрөгийг 14 сараар тооцвол 51,352,019 төгрөгийн тэтгэмж авах эрхтэй. Гэтэл ажил олгогчоос хугацааг 2012.04.26-ны өдрөөс эхлэн тооцож, тасралтгүй 9 жил, 1 сар ажилласан гэж үзэж 3 сараар тооцож 11,004,004 төгрөгийн тэтгэмж олгосон. Өөрөөр хэлбэл, байгууллагаас намайг 2011.10.13-ны өдөр тушаал бууруулж 2012.04.26-ны өдөр хүртэлх 6 сарын хугацаанд туслах ажилтнаар ажиллаж байсныг байгууллагадаа ажилласанд тооцохгүй буюу таны байгууллагадаа тасралтгүй ажилласан байдал энэ 6 сарын хугацаанд тасалдсан гэх үндэслэлгүй тайлбарыг өгсөн... Иймд дутуу олгосон тэтгэмжид 40,348,015 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэснийг,

хариуцагчаас эс зөвшөөрч, “... Нэхэмжлэгч нь анх 1990 оноос эхлэн татах хэсэгт засварчин, машинист зэрэг ажил, албан тушаалд ажиллаж байсан. Түүний хүсэлтийг үндэслэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын татах хэсгийн даргын 2021.06.15-ны өдрийн Б-505 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нэхэмжлэгчийн хувьд ,,,,,,,,,,,,,,,, ХНН-ийн даргын 2020.03.12-ны өдрийн А-195 дугаар тушаалаар батлагдсан ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ХНН-т тасралтгүй ажилласан хугацааг тооцох журам, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ХНН-ээс тэтгэвэр тогтоолгосон ажилтанд тэтгэмж олгох журмыг тус тус баримтлан тэтгэмж олгосон. Өөрөөр хэлбэл, уг журмын 3.1.9 болон 3.2-т зааснаар ажлаас чөлөөлөгдсөн ажилтан нэг сарын дотор өөр алба, салбар, нэгжид эргэн ажилд орвол тасралтгүй ажилласан хугацааг үргэлжлүүлэн тоолдог. Харин ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын хувьд 2011.10.13-ны өдрийн 714 дүгээр тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн боловч 2012.04.26-ны өдрийн 312 дугаар тушаалаар ,,,,,,,,,,,,,,,,-д эргэн ажилд орсон... иймд тасралтгүй ажилласан хугацааг үргэлжлүүлэн тооцох нөхцөлд хамаарахгүй... Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.

10. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “... 2021.07.22-ны өдрийн нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, мөн цалингийн дансны хуулгуудаас үзэхэд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын татах хэсгээс нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлж байсан, мөн нэхэмжлэгч нь хариуцагчийн маргасан хугацаанд цалингаа тогтмол авч байсан үйл баримт тогтоогдож байна, хариуцагчийн “...нэхэмжлэгчийг 2011 оны 10 дугаар сард ажлаас чөлөөлсөн ба 2012 оны 4 дүгээр сард буцаан ажилд авсан. Ингэснээр ...нэхэмжлэгчийн 14 сарын тэтгэмж авах эрх тасалдсан” гэх тайлбар үндэслэл муутай байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй...” гэж дүгнэсэн бол,

давж заалдах шатны шүүх “... Нэхэмжлэгч нь 2011.10.13-ны өдөр ажлаасаа гарсан, 2012.04.26-ны өдөр буцаж ажилдаа орсон үйл баримт тогтоогдсон байх тул нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ыг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын даргын 2020.03.12-ны өдрийн А/195 дугаар тушаалаар батлагдсан “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХНН-т тасралтгүй ажилласан хугацааг тооцох журмын 3.1.9-д заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ, ажил олгогч нэхэмжлэгчид ,,,,,,,,,,,,, ХНН-ийн даргын 2020.03.12-ны өдрийн А-195 дугаар тушаалаар батлагдсан “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ХНН-т тасралтгүй ажилласан хугацааг тооцох журам”-ын 4.1.4-т заасныг үндэслэн 2012.04.26-ны өдрөөс эхлэн тооцож байгууллагадаа тасралтгүй 9 жил, 1 сар ажилласан гэж үзэж сарын цалинг 3 сарын хугацаагаар тооцож 11,004,004 төгрөгийн тэтгэмж олгосон нь хууль зүйн үндэслэлтэй...” гэсэн зөрүүтэй дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

11. Хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж үзлээ.

12. Уг хэргийн маргааны зүйл нь нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д тасралтгүй 30 жил ажилласан эсэх буюу түүний 2011.10.13-ны өдрөөс 2012.04.26-ны өдөр хүртэл тус байгууллагад туслах ажилтнаар ажилласан 6 сарын хугацааг “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХНН-т тасралтгүй ажилласан хугацааг тооцох журмын 3.1.9-д заасны дагуу тасалдсанд тооцох эсэх асуудал байна.

13. Нэхэмжлэгчээс хариуцагч байгууллагад тасралтгүй ажилласнаа нотлох зорилгоор нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (болон ажилд орсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, цалингийн карт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар гэх мэт бусад баримтын хамт)-ыг шүүхэд өгсөн бөгөөд уг лавлагаанд нийгмийн даатгалын шимтгэлийг 2006 оны 1 сараас 2011 оны 11 сар дуустал ажил олгогч төлснөөр, 2011 оны 12 сард ажилтан “сайн дурын даатгал” төлснөөр, харин үүнээс хойш буюу 2011 оны 12 сараас 2021 оны 5 сар дуустал ажил олгогч төлснөөр бүртгэгдсэн байх бөгөөд үүнийг нэхэмжлэгчээс “...2011 оны 11 сараас 2012 оны 4 сар дуустал туслах ажилтнаар ажиллаж байсан, би өөр байгууллагад ажиллаж байгаагүй, ажлаас чөлөөлсөн тушаалыг надад танилцуулаагүй...” гэж тайлбарласан, хариуцагчаас уг тайлбар, баримтыг няцаах зорилгоор ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын Улаанбаатар татах хэсгийн даргын 2011.09.14-ний өдрийн “Хөдөлгөөний бус ажилд шилжүүлэх, сахилгын шийтгэл ногдуулах тухай” 630 дугаар тушаал, мөн даргын 2011.10.13-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” 714 дүгээр тушаалыг нотлох баримтаар өгч, “... хариуцагч энэ хугацаанд даргын 714 дүгээр тушаалын Хоёрт зааснаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулж ажиллаж байсан байх магадлалтай, үүнийг дотоод журамд зааснаар хөдөлмөрийн гэрээгээр ажилласан гэж үзэхгүй тул ажилласан жилийг тасалдсанд тооцно...” гэсэн тайлбар гаргаж үгүйсгэдэг. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг “тасалдсан” гэж үзэж буй 6 сарын хугацаанд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нийгэмлэгт огт ажиллаж байгаагүй гэж үгүйсгээгүй, харин “хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллаж байсан байх боломжтой” гэж тайлбарладаг ч, холбогдох баримтыг (тухайлбал, хөлсөөр ажиллах гэрээг) өгөөгүй, гагцхүү 2012 оны 4 сард байгуулсан хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар өгсөн нь татгалзлаа хангалттай тайлбарлаж чадаагүй. Учир нь, ажилтны ажлын байр өөрчлөгдсөн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулдаг болохыг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь үгүйсгээгүй тул уг 2012 оны 4 сарын хөдөлмөрийн гэрээ нь нэхэмжлэгчийг 2011 оны 11 сараас 2012 оны 4 сар хүртэл “хөлсөөр ажилласан” гэх үйл баримтыг эргэлзээгүйгээр нотлох баримт болж чадахгүй юм. Талуудын хооронд 2011 оны 11 сараас 2012 оны 04 сар хүртэл хөлсөөр ажиллах гэрээ байсан гэж үзэх үндэслэлгүй, өмнө үүссэн хөдөлмөрийн харилцааг өөрчилж хөлсөөр ажиллахаар харилцан тохирсон гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

14. Ийнхүү нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад тасралтгүй 30 гаран жил ажилласан байхад түүний ажилласан хугацааг 6 сараар тасалдсан гэж үзэж, тасралтгүй ажилласан хугацааг нь “9 жил, 1 сар”-аар тооцож, өндөр насны тэтгэвэрт гарахад нь олгодог тэтгэмжийг 3 сараар тооцож олгосон нь тус байгууллагын хамтын гэрээ, түүнийг үндэслэн гарсан дотоод журмын холбогдох зүйл, заалтад нийцэхгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дордуулсан буюу зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

15. Иймд, “... хэрэв би ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын татах хэсгээс гарсан бол надад цалин өгөхгүй, миний нийгмийн даатгалыг төлөхгүй, би ажилдаа хамт олонтойгоо байхгүй байсан... Гэтэл миний бие хэзээ ч ажлаасаа халагдах хүсэлт бичиж өгч байгаагүй, тийм хүсэлт байсан бол хариуцагч тайлбараа нотлох ёстой байсан... би албан тушаал буурч ажиллаж байсан болохоос хэзээ ч ажлаасаа халагдаж ажилгүй байж үзээгүй, гэтэл давж заалдах шатны шүүх нотлох баримтыг буруу дүгнэж, үндэслэлгүй шийдвэр гаргасан, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэсэн агуулга бүхий энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 5-д заасан нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

16. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 490 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2021/03070 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 359,690 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ЭРДЭНЭСУВД

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Г.АЛТАНЧИМЭГ                       

                            ШҮҮГЧИД                                                          Г.БАНЗРАГЧ

                                                                                                       П.ЗОЛЗАЯА 

                                                                                                       Б.МӨНХТУЯА