Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 01187

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Хатгал суманд 1990 онд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 11-04 тоотод оршин суух, РХ90040805 дугаар регистртэй, Боржигон овогт Болд-Эрдэний Золбоогийн,

Хариуцагч: Өмнөговь аймгийн Ханбогд сумын 3 дугаар багт оршин суух, РГ90081716 дугаар регистртэй, Тогоруутан овогт Лхагважавын Наранбадрахад холбогдох

Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 155/2020/00812/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, нэхэмжлэгч Б.Золбоо нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Золбоо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Наранбадрах бид хоёр 2008 онд үерхэж эхлээд 2018 он хүртэл хамт амьдарсан. Энэ хугацаанд 2010 онд З.Анхбаяр, 2015 онд хүү Н.Ивээл төрсөн. Бид гэрлэлтээ батуулаагүй тул том хүү З.Анхбаяр надаар овоглосон бүртгэлтэй байдаг. Л.Наранбадрах өөр эмэгтэйтэй болж, бид 2018 оноос тусдаа амьдарсан, одоо харилцаа холбоо байдаггүй. Хүүхдүүддээ ямар ч тусламж дэмжлэг үзүүлдэггүй. Бид эвлэрч хамт амьдрах боломжгүй тул 2010 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү З.Анхбаярын төрсөн эцгээр Л.Наранбадрах мөн болохыг тогтоож, түүнээс хүү З.Анхбаяр, Н.Ивээл нарыг тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Л.Наранбадрах шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь нэхэмжлэгч Б.Золбоотой 2008 онд танилцаж, гэр бүл болоод 2 хүүхдийн аав болж, аз жаргалтай, өнөр өтгөн гэр бүл болсон. Гэвч ажил мэргэжлийн шаардлагын улмаас гэр орондоо байх хугацаа багасаж, бидний харилцаа ч хөндийрч хоорондоо ойлголцохоо больж, бага багаар холдож эхэлсээр, 2018 онд хамт амьдрахаа больж тус тусын амьдрал, ажилдаа анхаарах болсон. Аав хүний хувьд өөрийн үүрэг хариуцлагын хүрээнд хоёр хүүхдээ насанд хүртэл нь асарч халамжилж, сар бүр тэтгэлэг тогтоолгож өгөх ёстой мөнгөө өгч үүргээ хүлээх болно. Харин нэхэмжлэгч Б.Золбоогоос хүсэх зүйлийн тухайд аав хүний үүргээ биелүүлж хүүхдүүдтэйгээ уулзаж байх боломжоор хангаж өгч тусална гэдэгт итгэж байна. Би өөрийн хоёр хүүхдээ асарч храмгаалах үүргээ биелүүлэх учир хүүхдүүдтэйгээ эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх шаардлагагүй хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлгийг 2020 оны 6 дугаар сараас эхлэн сар бүр шүүхийн тогтоосон хэмжээгээр төлөх болно гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Золбоо нь хариуцагч Л.Наранбадрахад холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасан ба Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 40 дүгээр зүйлд тус тус зааснаар шаардах эрхтэй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Б.Золбоо, Л.Наранбадрах нар 2008 онд танилцан үерхэж байх хугацаанд тэдний дундаас 2010 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүү З.Анхбаяр төрж, эх Б.Золбоогоор овоглон бүртгүүлсэн, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүү Н.Ивээл төрсөн, хүүхдүүд эрүүл бойжиж байгаа болох нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтны олгосон РД: рю10272315, Боржигон овогт Золбоогийн Анхбаяр, эрэгтэй, 2010 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Мөрөн төрөхөд төрснийг Мөрөн-ИБМ төрсний бүртгэлд 2010 оны 8 дугаар сарын 02-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов... гэх бичилттэй №0404075-465 бүртгэлийн дугаартай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын улсын бүртгэлийн ажилтны олгосон РД: рю15320812, Тогоруутан овогт Наранбадрахын Ивээл, эрэгтэй, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл, Мөрөнд төрсний бүртгэлд 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр бүртгэж гэрчилгээ олгов... гэх бичилттэй 6701001010 бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд,

хүүхэд эрүүл бойжиж буй тухай Далайн-Элбэрэлт өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн тодорхойлолтууд зэрэг баримтаар нотлогдсон тул хүү З.Анхаярын төрсөн эцгээр Л.Наранбадрахыг тогтоох үндэслэлтэй байна.

Зохигч гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү З.Анхбаяр, хүү Н.Ивээл нар нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учир эцэг Л.Наранбадрахаас сар бүр тэтгэлэг гаргуулж, хүү З.Анхбаяр, хүү Н.Ивээл нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд 2010 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү З.Анхбаярын төрсөн эцэг Л.Наранбадрах мөн болохыг тогтоож, түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулан 2010 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү З.Анхбаяр, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Н.Ивээл нарыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2010 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү З.Анхбаяр 10 нас 10 сар, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Н.Ивээл 04 нас 06 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 206.000 төгрөгийн 50 хувь болох 103.000 төгрөгийг хүү З.Анхбаяр, Н.Ивээл нарт тус тус сар бүр хариуцагч Л.Наранбадрах төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү З.Анхбаяр, Н.Ивээл нарт сар бүр бүгд 206.000 төгрөгийн тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 2.472.000 төгрөг болж байна.

Хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэг жилийн хугацаанд төлвөл зохих хүүхдийн тэтгэлгийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 68.428 төгрөг, бүгд 138.628 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж бүгд 138.628 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч Б.Золбоо шүүх хуралдаанд хариуцагч Л.Наранбадрахыг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2010 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү З.Анхбаярын төрсөн эцэг Тогоруутан овогт Лхагважавын Наранбадрах мөн болохыг тогтоосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү З.Анхбаярыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Н.Ивээлийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус олгох тэтгэлгийг сар бүр эцэг Л.Наранбадрахаас гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Золбоогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138.628 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Наранбадрахаас улсын тэмдэгтийн хураамж 138.628 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Б.Золбоод олгосугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА