Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 319

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум, 2 дугаар баг 203-147 тоотод оршин суух, ХААН банкны Сэлэнгэ салбарт ахлах эдийн засагч  ХААН банк Сэлэнгэ салбарын /РД: 2693321/ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг, Хонгорморьт 1 хэсэг, точик-2 тоотод оршин суух, эрэгтэй, одоо Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Гэрэлт харуул хамгаалалтын албанд уурхайд хамгаалагчийн ажилтай Авгад овогт Д.Б

 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг, Хонгорморьт 3 дугаар хэсэг 051 тоотод оршин суух, эрэгтэй, одоо Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын бүрэн дунд 5 дугаар сургуульд биеийн тамирын багш ажилтай Боржигон овогт Н.М/МЮ-92041637/ нарт холбогдох

 

Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын төлбөр 4.095.510.06 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд;Хариуцагч Н.Мөнхтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Энх-Амар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд уншин сонсгосон нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн /Сэлэнгэ салбар/-ын төв тооцооны төвөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Д.Батдөлгөөн, Н.Мнар нь тус банкны Сэлэнгэ салбарын төв тооцооны төвөөс 2017 оны 02-р сарын 14-ний өдөр №201742941821 тоот Зээлийн гэрээ байгуулан 7.700.000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний зээл, хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 4.514.456.52 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2.792.774.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 9.055.32 төгрөг нийт 7.316.286.77 төгрөгийг төлж барагдуулсан болно.

Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч /288 хоног/, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй.

Иймд банк зээлийн гэрээнд заасны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №201742941821 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах,

2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаарх зээлийн төлбөрийг гаргуулах: Үндсэн зээлийн үлдэгдэл 3.185.543.48 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 874.620.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 25.846.43 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 9.500 төгрөг, нийт 4.095.510.06 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 80.326.16 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулах. Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ гэжээ.

 

Шүүх хуралдаанд уншин сонсгосон хариуцагч Д.Батдөлгөөний 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

Д.Бминий бие иргэн Н.Мөнхтөрөөс батлан даалгуулж Сэлэнгэ ХААН банкнаас цалингийн зээл авсан юм. Шүүхийн материалуудтай танилцаад хүлээн зөвшөөрч байна. Н.Мнь надад тус болоод батлан даасан юмаа. Иймд Н.Мөнхтөрийг энэ үлдэгдэл болох 4.09.,510 төгрөгт хамруулахгүй хасаж өгөхийг хүсэж байна. Манай эрчим хамгаалалтын цалин нэмэгдсэн юм. Энэ байгууллагад ажилд ороод 1 жил 3 сар болж байгаа. Иймд сард төлөх 247.000 төгрөгийг 2,2 сараар нь 8 сарын хугацаанд сард 500.000 төгрөг төлөх боломжтой болсон юм. Сая би 2 дугаар сард 500.000 төгрөг, 3 дугаар сард 250.000 төгрөг тус тус өөрийн...тоот дансанд байршуулсан билээ. Одоо 4 дүгээр сарын цалин 5 дугаар сарын 10-нд буух юм. Ингээд сар бүр 500.000 төгрөг хийгээд явах юм.

Манай хамгаалалтын алба нь Эрдэнэс таван толгой ХК-ийн хамгаалалт битүүмжийг хариуцан ажилладаг. Энд бослого хөдөлгөөн ихтэй, дотоод зөрчилдөөн гарч байгаа болохоор онц байдал тогтоон өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа юм./манай алба/ Иймд шүүх хурал дээр өөрийн биеэр очиж чадахгүйг минь гүнээ ойлгоно уу... гэжээ.

 

Хариуцагч Н.Мшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Бнь надтай хамт манай 5 дугаар бүрэн дунд сургуульд технологийн багшаар хамт ажилладаг байсан. Д.Бнадад ээжийн бие муудлаа. Би зээл авах гэсэн юм, батлан даалтаар ороод гарын үсэг зураад өгөөч гэж гуйхаар нь би зөвшөөрч банкин дээр очиж гарын үсэг зурчихаад тэр өдөр нь хүүхдүүд аваад тэмцээнд явсан. Тэмцээнээс ирэхэд Д.Бнь ажлаасаа гарсан байсан. Уулзах гэснээ холбогдоод хэлэхэд утсыг нь хэлж өгөөгүй. Миний цалингаас мөнгө суутгасан байгаа. Миний хувьд энэ зээлийг төлөх үндэслэлгүй, энэ зээлээс нэг ч төгрөг аваагүй гэх.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

ХААН банкны /Сэлэнгэ салбар/ төв тооцооны төв нь Д.Батдөлгөөн, Н.Мнарт холбогдуулан Зээлдэгч Д.Батдөлгөөн, Н.Мнар нь тус банкны Сэлэнгэ салбарын төв тооцооны төвөөс 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр №201742941821 тоот Зээлийн гэрээ байгуулан 7.700.000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 2.,8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай авсан...Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч /288 хоног/, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж,...урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй.

Иймд банк зээлийн гэрээнд заасны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2017 оны 02-р сарын 14-ний өдрийн №201742941821 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаарх зээлийн төлбөрийг гаргуулах: Үндсэн зээлийн үлдэгдэл 3.185.543.48 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 874.620.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 25.846.43 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 9.500 төгрөг, нийт 4.095.510.06 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 80.326.16 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулах гэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчдын хооронд 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр №201742941821 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулан 7.700.000 төгрөгийг цалингийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай байгуулан Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, харилцаа үүссэн байна.

ХААН банк /Сэлэнгэ салбарын төв тооцооны төв/ Д.Батдөлгөөн, хамтран зээлдэгч Н.Мнарын хооронд 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр №201742941821 тоот Барьцаат зээлийн гэрээ 7.700.000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 22.8 хувийн хүүтэй авч, Барьцаат зээлийн гэрээ-ний дагуу төлбөл зохих үндсэн төлбөрийн үлдэгдэл 3.185.543.48 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 874.620.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 25.846.43 төгрөг, нотариатын зардал нийт 9.500 төгрөг, 288 хоногийн хугацаа хэтрүүлсэн болох нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагч Д.Батдөлгөөн, Н.Мнарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь болон бусад баримтуудаар нотлогдож байгаа нь Барьцаат зээлийн гэрээ-ний 2.4.1-т заасан Зээлийн төлбөрийг ...Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу хуваарьт өдрийн 22.00 цагаас өмнө төлнө гэсэн заалтыг хариуцагч нар нь зөрчсөн байх тул гэрээнийхээ үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй гэж үзнэ.

Хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Мнь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Д.Бнь надтай хамт...5 дугаар бүрэн дунд сургуульд технологийн багшаар хамт ажилладаг байсан. Д.Бнадад ээжийн бие муудлаа. Би зээл авах гэсэн юм, батлан даалтаар ороод гарын үсэг зураад өгөөч гэж гуйхаар нь би зөвшөөрч банкин дээр очиж гарын үсэг зурчихаад тэр өдөр нь хүүхдүүд аваад тэмцээнд явсан. Тэмцээнээс ирэхэд Д.Бнь ажлаасаа гарсан байсан...Миний цалингаас мөнгө суутгасан байгаа. Миний хувьд энэ зээлийг төлөх үндэслэлгүй, энэ зээлээс нэг ч төгрөг аваагүй гэсэн тайлбар гаргаж байгаа хэдий ч уг зээлээс мөнгө аваагүй, зээл төлсөн эсэхээ нотолсон баримт гаргаагүй байх тул хариуцагчаас чөлөөлөх үндэслэлгүй гэж үзлээ.

Хариуцагч Д.Бнь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд нийт 67.,783.51 төгрөг төлсөн болох нь ХААН банк Сэлэнгэ салбарын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн шүүхэд гаргасан Тодорхойлолт, Д.Батдөлгөөний Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр нотлогдож байх тул зээлийн үлдэгдэл төлбөр 4.095.510.06 төгрөгний үндсэн зээл 3.185.543.48 төгрөгнөөс хасаж тооцон үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 2.510.759.97 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 874.620.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 25.846.43 төгрөг, нотариатын зардал 9.500 төгрөг нийт 3.420.726.55 төгрөгийг Д.Батдөлгөөн, Н.Мнараас гаргуулан ХААН банк /Сэлэнгэ салбар төв тооцооны төвд/ олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80.326.16 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдэж, хариуцагч Д.Батдөлгөөн, Н.Мнараас 3.420.726.55 төгрөгт ногдуулах улсын тэмдэгтийн хураамжид 69.682 төгрөг гаргуулан ХААН банк /Сэлэнгэ салбар төв тооцооны төв/-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг байлцуулахгүйгээр, нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг үндэслэн ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар Д.Батдөлгөөн, Н.Мнараас зохигчдын хооронд 2017 оны 02 дугаар сарын 14-ны өдөр №201742941821 тоот Барьцаат зээлийн гэрээ-нд заасны дагуу зээлийн үлдэгдэл төлбөр зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 3.420.726.55 төгрөгийг гаргуулан ХААН банк /Сэлэнгэ салбар төв тооцооны төвд/ олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 674.783.51 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80.326.16 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдэж, хариуцагч Д.Батдөлгөөн, Н.Мнараас 69.682 төгрөг гаргуулан ХААН банк /Сэлэнгэ салбар төв тооцооны төв/-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал...14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 119.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шүүхэд давж заалдах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Л.СОЁЛМАА