Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/299

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал лж,

Шүүх хуралдааны Г.Болормаа 

Улсын яллагч Ч.Мөнхзул

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /цахимаар/

Шүүгдэгч ******* өмгөөлөгч Д.Батбаяр

Шүүгдэгч ******* өмгөөлөгч Х.Ургаа, Ц.Эрдэнэбат

Шүүгдэгч *******, *******

Гэрч *******, ******* /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Прокурорын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* *******, нарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Улсын иргэн, 1970 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, захиргааны удирдлага мэргэжилтэй, , ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэрлэн сумын 7 дугаар баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал: Алтас гадас , тус тус шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, ******* ******* ******* /РД: .........../.

2. Шүүгдэгч: Улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Хэрлэн суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, удирдлага мэргэжилтэй, , ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Хэрлэн сумын 2 дугаар баг ......... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД: ./...............

 

Шүүгдэгч ******* ******* нь ар ажиллах явцдаа Улсын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг “Төрийн жинхэнэ нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн мэргэшлийн шалгалтыг авна”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.11 дэх хэсэг “Төрийн ерөнхий болон тусгай шалгалтыг зохион байгуулах, арга зүйн удирдлагаар хангах, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах, холбогдох журмыг батлах” гэсэн хуулиар олгогдсон эрх, үүргийг хэрэгжүүлж 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тус Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвд ерөнхий шалгалтыг зохион байгуулахдаа өөрт олгогдсон эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2019 оны 15 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн ерөнхий шалгалт өгөх болзол журам”-ын 9.1.1 дүгээр зүйл “бусдад болон шалгалтын үйл ажиллагаанд саад учруулсан”, 9.2 дугаар зүйл “энэ журмын 4.1-д заасан болзлыг хангаагүй, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, худал мэдүүлсэн бол шалгалтыг хүчингүй болгож, нөөцөөс хасна” гэсэн үүргээ хэрэгжүүлэлгүй, шалгалтад оролцогч өмнөөс нь шалгалт өгч байгааг мэдсээр байж танхимаас гаргах ажлыг зохион байгуулаагүй,  төдийгүй 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаартай албан бичгээр  төрийн ерөнхий  шалгалтанд  тэнцсэнээр зөвлөлд хүргүүлж бусдад давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч нь орон тооны ар ажиллах явцдаа Улсын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг “Төрийн жинхэнэ нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн мэргэшлийн шалгалтыг авна” хуулиар олгогдсон эрх, үүргийг хэрэгжүүлж 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тус Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвд ерөнхий шалгалтыг зохион байгуулахдаа өөрт олгогдсон эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2019 оны 15 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн ерөнхий шалгалт өгөх болзол журам”-ын 9.1.1 дүгээр зүйл “бусдад болон шалгалтын үйл ажиллагаанд саад учруулсан”, 9.2 дугаар зүйлд “энэ журмын 4.1-д заасан болзлыг хангаагүй, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, худал мэдүүлсэн бол шалгалтыг хүчингүй болгож, нөөцөөс хасна” гэсэн үүргээ хэрэгжүүлэлгүй, шалгалтанд оролцогч өмнөөс нь шалгалт өгч байгааг мэдсээр байж танхимаас гаргалгүй, шалгалт өгүүлж бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний бие даргыг хамт хавсарч хашдаг. Үүний дагуу шалгалтыг зохион байгуулахад удирдлагаар хангах үндсэн чиг үүрэгтэй. Бусад ширийн зүйл болон зохион байгуулах арга хэмжээнд оролцдоггүй. Үндсэн үүргийнхээ дагуу зөвхөн удирдлагаар хангах чиглэлтэйгээр оролцдог. Би урд өдрийнх нь шалгалт дээр бүтэн суусан. Дараагийн өдрийн шалгалт нь амралтын өдөр байсан боловч тухайн өдөр нь Онцгой комисс байнга хуралдаж байсан. Тухайн үед цар тахалтай байсан учраас нэлээн ачаалал ихтэй байсан. Тэгээд үдээс өмнө шалгалт дээр сууж байгаад Онцгой комиссоос байнга дуудаад байсан учраас би тухайн шалгалтыг дуусгаагүй явсан. Тухайн шалгалтын үеэр хашхирсан асуудал үүссэн. Тэгэхээр нь би өөрөө гарч ирж юу болсон талаар асуухад оронд нь өөр хүн орчихсон байна гэдэг зүйлийг ярьдаг. ..Н....яагаад ингэж дуу чимээ гаргаж, стандарт зөрчөөд байгаа юм гэдэг байдлаар загнасан. Шалгалт авч байгаа 2 ангийн хаалга хоёулаа онгорхой байсан учир шалгалтад орж байгаа бүх хүмүүс энэ талаар мэдэж самгардах учраас энэ асуудлыг чимээгүй шийдэхгүй яасан юм бэ гээд орох ёстой хүнийг нь дууд гэсэн чиглэлийг ......Н....өгсөн. Тэгэхэд Н- одоо цаг байхгүй болчихлоо шүү дээ аа гэсэн. Тэгээд нэгэнт хоцроод ирэх юм бол бид нар хоцорсон хүмүүсийг оруулдаггүй тэр аргаараа шийдээд явна гэж хэлээд би цаашаа өрөө рүүгээ орчихсон. Процессын хувьд ийм зүйл болсон. Дараа нь сая Н шалгалтын дундуур намайг залгаж асуусан гэж байна. Би шалгалтын дундуур асууснаа санахгүй байна. Тэгэхээр болдог бол яг тэр үеийн 14 цагаас 17 цаг 30 минутын хоорондох ярианы бичлэгийг шүүлгэж өгөхийг гэж хүсэж байна. Би үнэхээр яг нөгөө хүн чинь яасан ийсэн гэж ярьсан үгүйгээ санахгүй байна. Харин шалгалт дууссаны дараа би 22 цагийн үед залгаж шалгалт яасан талаар асуухад ямар ч асуудал байхгүй. Шалгалт дууссан гэж хэлсэн. Прокурорын зүгээс мэдсээр байж, хөөж гаргаагүй гэх асуудалд намайг буруутгаж байна. Миний хувьд өөрөө яг тийм хөөж гаргах эрхтэй субъект биш. Би бол зөвхөн тэр комиссын гишүүдийг удирдлагаар хангаж ажилладаг. Иймээс Н-эд шалгалтанд орох ёстой хүмүүсийг нь оруул гэсэн чиг үүргийг өгч байсан. Нөгөө талаас прокурорын зүгээс намайг гарын үсэг зурж, давуу байдал болгож О-ын нэрийг явуулсан байна гэж буруутгадаг. Тухайн системд ханддаг хүн нь би биш. Нарийн ч тэрийг гаргаж чадахгүй. Систем өөрөө уншаад гаргаад ирнэ. Тэр гараад ирсэн зүйлийг Н-э гаргаж ирнэ. Би нэгэнт гараад ирчихсэн зүйлийг хасдаг эрх мэдэл байхгүй учраас гарын үсгээ зурах үндсэн үүрэгтэй. Тухайн үед ийм процесс болоод явсан. Шалгалт өгөх хүн өөр хүнээр солигдсон асуудлыг хуулийн байгууллагад шалгагдах үед мэдсэн. Өөрөөр би энэ асуудлын талаар мэдэх ямар ч боломж байгаагүй...” гэв.

Шүүгдэгч ............. шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Төрийн бичгээр тухай хууль болон 17 тогтоолын дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг 2021 оны 3 дугаар сарын сарын 12-ны өдрөөс 13-ны өдрүүдэд нийт 9 ээлжээр зохион байгуулсан. 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 3 дугаар ээлж буюу 14 цагаас шалгалт өгөх хүмүүс ороод эхэлчихсэн байсан. Шалгалт эхлэхээс 20 гаран минутын өмнө Төрийн шалгалт зохион байгуулах комисст ажиллаж байсан эгч “н оронд өөр хүн орсон байна. Хар даа гэж байсан. Би ширээнд нь очиж харахад тухайн үед масктай, нүдний шилтэй хүн сууж байсан. Масктай танигдахгүй байсан учир тухайн хүнийг иргэний үнэмлэхтэй нь дагуулж гараад үүдэнд шалгалтын бүртгэлийн хэсэг дээр авч очсон. Бид шалгалтыг  507 болон 502 тоотод зохион байгуулж байсан 5 давхарт шалгалтыг зохион байгуулах комиссууд байрлаж байсан. Тухайн хүнийг дагуулж гарахад шууд 501 тоот өрөө рүү а гээд гүйсэн.  Би хойноос нь наашаа хүрээд ир, хурууны хээгээ шалгуул гэхэд шалгалт өгөх бүртгэлтэй иргэдийн жагсаалтаас тухайн хүн гарч ирээгүй. Харин тухайн хүн н иргэний үнэмлэхийг барьсан байсан. Хурууны хээ уншуулах хэсэгт Иргэний бүртгэлийн ажилтан ,, цаад талд нь хүний нөөцийн мэргэжилтэн , эрүүл мэндийн ажилтан сууж байсан. Тэгээд тухайн хүний хурууны хээг уншуулахад бүртгэлгүй байна гэсэн. Харин бүртгэлгүй хүн оруулсан байна гээд үүдэнд бархирсан. Тухайн үед ******* “юу болсон юм, юу болоод шуугиан болоод байгаа юм гэж асуусан. Бибүртгэлгүй хүн орсон байна” гээд 501 тоотоос жоохон зайтай нөгөө хүнийг н иргэний үнэмлэхийг нь бариулаад зургийг нь авсан. Тухайн хүнээс “чи яагаад хүний өмнөөс шалгалтад орж байгаа юм” гэж асуухад хурууны хээгээ уншуулсан хүн би шүү дээ гэсэн. Би танихгүй байсан ч миний хажуу талд эгч зогсоод “энэ хүн О-л биш байна аа, өөр хүний өмнөөс орж ирсэн байна хэлж байсан. Дараа нь ******* намайг 502 болон 507 дугаар тоотын голд наашаа хүрээд ир гэж дуудаад очиход юу гэж чи миний өмнөөс шийдвэр гаргаад байгаа юм. Дуугүй байхгүй юу чи гэж загнасан. Би тэр үед нь “хууль тогтоомжид заасан чиг үүргээрээ би энд хяналт тавих үүрэгтэй шүү дээ” гэсэн. Би тухайн үед жоохон хямраад уйлсан. Уйлж байгаад эргэж шалгалт авч байгаа анги руу орж эгчтэй хамт  тухайн ангид хяналт тавьж байсан. Би эгчид надад ингэж хэлж байна гээд болсон асуудлын талаар хэлэхэд “яасан муухай юм бэ” гэж байсан. Тэгээд шалгалтын 1 дүгээр үе дуусахад би а гэдэг хүнд чи Улсын төрийн албыг хуурч болохгүй. Чи өөрөө төрийн жинхэнэ албан хаагч байж хүний хийх ёсгүй үйлдлийг хүнээр дарамтлаад хүнд хийлгэдэг хууль бус үйлдлээ таслан зогсоо” гэхэд тухайн хүүхэд ямар ч юм хийхгүй зүгээр суугаад байсан. Нэгдүгээр үеийн шалгалт дуусахад эхний үеэс унасан хүүхдүүд танхимыг чөлөөлсөн. Би тэр үед нь байрлалыг нь солиод яг камерын өөдөөс харсан камер харах боломжтой сандал дээр суулгасан. Би 1 дүгээр үеийн шалгалтын дундуур Төрийн 26-тай утас руу манайд хууль бус үйлдэл боллоо камерын хяналтаар харж өгөөч гэж залгасан боловч утсаа аваагүй. Нэгдүгээр үеийн шалгалт дуусаж 2 дугаар үеийн шалгалт эхлээд явж байхад тамгын ******* над руу залгаад “шалгалт яаж байна” гэж асуухад нь би “явж байна” гэж хариулсан. Би ямар ч байсан 1 дүгээр үеийн шалгалтад тэнцэж 2 дугаар үедээ явж байна гэж хэлсэн. Шалгалтын үйл ажиллагаа дуусаад тухайн хүн шалгалтад тэнцэхэд нь би тэр хүүхдэд “чи төрийн жинхэнэ албан хаагч байж хэн нэгэн дарамталж болно, шахаж болно, гэхдээ хүнийг хууль бус үйлдлээр шахуулж болохгүй шүү, энэ асуудлаар гомдол гаргана. Мөн төрийн жинхэнэ албан хаагчийн чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэдгээр чамд ч гэсэн гомдол гаргана” гэж сануулж байсан. Ковидын цар тахалтай байсан учир манай шалгалт нэлээн хойш сунжирч 21 цаг 30 минут гэж дуусаад тамгын руу холбогдож хэдэн хүн тэнцсэн талаарх тоогоо өгчхөөд гэртээ харьсан. Гэртээ хариад нэлээн тайвширч байгаад би д утсаар манайд шалгалтаар зөрчил илэрлээ гэдгийг мэдээлсэн. Тэгэхэд “за ойлголоо. Та нар яасан айхтар хууль зөрчсөн том толгойтой улсууд вэ. Болсон асуудлын талаарх мэдээллээ манайх руу явуул гэж хэлсэн. Тухайн үед би болсон асуудлын талаарх мэдээллийг бичиж явуулж байсан. Тухайн үед би гэдэг хүнийг зөвлөлд ажиллаж байсныг мэдээгүй. гэх хүн холбогдоно. Энэ хүнд яг болсон процессыг бүгдийг нь хэлээрэй гэсэн. Тэгээд би тухайн үед болсон бүх процессоо хэлж байсан. Түүнээс хойш тайлан мэдээ яваагүй байхад эгч надаас болсон асуудлын талаар тэмдэглэлдээ тусгах уу гэж асуухаар нь би за яршиг яршиг, дэмий юм болох байх гэж хэлээд өнгөрсөн. Дараа нь 2 юм уу, 3 хоногийн дараа би эгчид “эгчээ ер нь болохгүй юм байна. Би хэлэхгүй байсан ч дараагийн хүмүүс болсон асуудлын талаар хэлэх болохоор та тухайн үед болсон процессоо тэмдэглэл дээрээ тусгаарай” гэж хэлсэн. Тэгэхэд эгч “за би маргааш протоколоо чамд өгөхдөө тусгаад өгье” гэж хэлсэн. Прокурорт эрүүгийн хэрэг үүсгэж шалгагдахад прокуророос миний холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол гарсан. Тухайн тогтоол дээр би болсон асуудлын талаар бодит зүйлсийг ярьсан. Энэ үйлдлийн талаар би өөрөө илчилснээрээ төрийн албанд хууль бусаар шургах юм уу аливаа хууль бус хэн нэгний хамаарал бүхий этгээд төрийн албанд хууль бусаар орж болохгүй. Энэ асуудлыг таслан зогсоох зорилгоор гэрчилж мэдээлсэн...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч цахимаар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Төрийн тухай хуульд зааснаар 2021 оны 03 дугаар сард төрийн ерөнхий шалгалтыг улс орон даяар зохион байгуулсан. Үүнтэй ижил т мөн ерөнхий шалгалт зохион байгуулагдсан. Шалгалт зохион байгуулагдах өдрүүдэд зөвлөл дээр камерын үйл ажиллагааг хянаж ажилладаг. Энэ өдрүүдэд хүн босож яваад суугаад байгаа нөхцөл байдал ажиглагдсан байсан. Гэхдээ гэх хүний өмнөөс а гэх хүн орсон гэдгийг бодит асуудал дээр мэдээгүй. Зөвхөн хүн босож суугаад орж гараад байгаа асуудал ажиглагдсан. Шалгалт орон даяар нэг цагт зохион байгуулагддаг ч гэсэн шалгалтад оролцогчдын ямар нэгэн асуудлаас болж зарим шалгалтууд тодорхой богино хугацаанд хойшлох асуудал байдаг. Салбар , нар өөрсдөө ажлын чиг үүргээ мэдэж байгаа учраас энэ асуудлыг дотооддоо зохион байгуулах байх гэдэг байдлаар хандаж байсан. Гэтэл зүгээс шалгалт өгөх хүний оронд өөр хүн орсон мэдээллийг зөвлөлд өгсөн. зүгээс энэ асуудлын талаар ямар нэгэн авлига, ашиг сонирхлын асуудал цаана нь байна уу, үгүй юу гэдгийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газар хандсан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар нэгэн авлигын асуудал болон ашиг сонирхлын асуудал байхгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон. зөвлөлд ямар нэгэн хор хохирол учирсан зүйл байхгүй. , ******* нарт ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Яагаад энэ хэргийг шалгуулж мэдээлэл өгсөн бэ гэвэл шалгалттай холбоотой тухай хууль шинэчилсэн найруулга нь 2019 оны 01 дүгээр сараас хэрэгжиж, үүнтэй холбоотой ерөнхий болон тусгай шалгалт гэсэн 2 үе шаттай болсон. Ерөнхий шалгалт нь 2019 оноос зохион байгуулагдаж бүртгүүлсэн оролцогчдоос 40 гаруй хувь нь оролцог. Нэлээн босго өндөртэй 3 үе шаттай ерөнхий шалгалт тус бүрдээ босго оноотой болсон. Иймээс оролцогчид шалгалтад тэнцэх асуудал нь сайн биш байгаа учир миний ойлгож байгаагаар гэх хүн өөрөө шалгалтад орж тэнцээгүй учир а гэх хүнийг өөрийн оронд шалгалтад оролцуулсан асуудал болсон байна. Ингэж оруулахдаа ямар нэгэн ашиг сонирхолтой асуудал гарсан байх вий гэж шалгуулсан. Харин ийм асуудал байхгүй байна гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар харагдаж байна. Мөн гэх хүнийг нөөцөд бүртгэсэн асуудал ерөөсөө гараагүй. Шалгалттай холбоотой үр дагаврын асуудал гараагүй. Иймээс *******, нарт гомдол санал байхгүй тул хэргийг аль болох нааштайгаар шийдэж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. зөвлөлд учирсан хохирол төлбөр байхгүй...” гэв.

Гэрч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би тушаалаар үйлчилгээний ажлын хэсэгт томилогдон ажилласан. Тухайн өдөр үүдэнд бүртгэл хийгээд Улсын бүртгэлийн хэлтэс, эрүүл мэндийн газар, манай байгууллагаас би цаасан дээр бүртгэл хийж байсан. шалгалтад бүртгүүлсэн хүмүүсийн кодтой, нэрийн жагсаалтыг гаргаж өгсөн. Ковидын цар тахалтай байсан тул эрүүл мэндийн ажилтан бид хоёр дугаарлаад би ирсэн хүмүүсийг цаасан дээр тэмдэглэдэг. Шалгалтад орж байгаа хүмүүсийг нэрсээр нь тулгаж шалгалтад оруулдаг. Би шатаар хүн гарч ирэхээр нь та хэний хэн бэ гээд цаасан дээрээ бүртгэж аваад та хурууны хээгээ уншуулаад тэр ангид орж шалгалтаа өгөөрэй гэж хэлдэг. Тухайн өдөр зөвлөл дээр гэх хүний оронд а гэх хүн шалгалтад орсон байсныг хэрэгтэй холбоотой мэдсэн. Нэг хүн бүртгүүлээгүй орсон байна гэж эгч дагуулж гарч ирээд бүртгэлийг нь шалгачихаад эргээд аваад орсон. Түүнээс биш хүн солигдлоо гэсэн байдлаар ойлгоогүй. Бүртгэл явагдаж байхад өөр хүний өмнөөс шалгалтад орох боломж байдаг талаар мэдэхгүй байна. Эрүүл мэндийн хүн халуун үзээд, би цаасан дээр нэрийг нь тэмдэглээд, Улсын бүртгэлийн хүн хурууны хээг нь уншуулчихаад цаасан дээр байгаа материалаас аль ангид орохыг нь хэлээд цааш явуулдаг. Түүнээс биш тухай анги руу хэн орохоос хэн орсон байгааг харах боломжгүй. Тухайн шалгалтын явцад ямар нэгэн хэрүүл маргаан үүсгээгүй. Шалгалт өгч байгаа танхим руу би ордоггүй. Шалгалт эхлэхээс дуусах хүртэл коридорт туслах ажил гүйцэтгээд байж байсан. Тухайн үед ковидын нөхцөл байдалтай байсан тул бүх хүмүүс масктай байсан. Бид масктай байсан хүнийг гаднаас нь хараад таних боломжгүй...” гэв.

Гэрч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулсан шалгалтад тогтоолоор бэлтгэл ажлыг хангах хэлтэст ажилласан. Би шалгалтын явцын тэмдэглэл хөтлөх, бичиг цаасны ажлыг эмхэлж цэгцлэх, туслах үүрэгтэй. Анги ангид явцын тэмдэглэл хөтөлдөг хүмүүс байдаг. Шалгалтад орох хэдэн хүнээс хэд нь орсон. Хэрэв орж ирээгүй бол гар утас руу нь залгаж хэлнэ. Кодыг хэдэн хүн сэргээсэн гэдгийг тэмдэглэн авч явцын тэмдэглэл хөтөлдөг. Тухайн шалгалт эхэлснээс хойш дуусах явцыг хөтөлнө.  Би тэмдэглэл хөтөлж байгаа тул шалгалтын танхим руу орж гараад явна. Тухайн өдөр шалгалт өгөх иргэд ангид орж суусан байсан. Гаалийн газар бичиг хэргийн ажил эрхэлдэг тул би зүс танина. Мөн шалгалт өгөхөөс өмнө бэлтгэл ажлыг хангах 2-3 ажилтанд зар хүргэсэн. Тэр үед д зар хүргэж шалгалтад орох юм байна гэдгийг мэдсэн. Шалгалт өгөхөөр орж ирсэн хүнийг ажиглаад байхад биш байсан тул д хэлсэн. тухайн хүнийг иргэний үнэмлэхтэй нь тулгаад аваад гарсан. Өөр иргэн орсон байгаа тул үүдэнд хурууны хээг нь уншуулна гэж авч гараад шалгалт эхлэхээс өмнө эргээд тухайн хүнийг дагуулаад ороод ирсэн. Тухайн үед хүний өмнөөс нэг хүн шалгалт өгөх гээд байна гэж ******* д хэлэхэд тэр хамаагүй гэж хэлсэн гэсэн. Шалгалтын явцад *******, нарыг хоорондоо ярилцаж байхыг сонсоогүй. Явцын тэмдэглэлдээ зөрчил илэрсэн талаар тусгаагүй. эс зөрчлийн талаар тэмдэглэлдээ тусгах эсэх талаар асуухад хэрэггүй гэж хэлсэн.Тухайн тэмдэглэл шалгалтын маргааш нь гардаг. Шалгалтын явцад тухайн асуудлаас гадна чимээ шуугиан гарсан талаар мэдэхгүй байна...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Хэрлэн суманд 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Салбар зөвлөл ерөнхий шалгалт зохион байгуулсан. Тухайн шалгалтын үйл ажиллагааг төвөөс цахим /zoom/-аар хяналтын шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар шалгалт өгч байсан нэг хүнийг танхимаас оруулж гаргасан үйлдэл гарсан. Энэ талаар  *******эс шалгалтын дараа тодруулахад “шалгалт өгөхөөр ирсэн Ж. гэдэг хүн хурууны хээгээ шалгуулаад шалгалтын танхим руу орох байтал өөрийнхөө оронд гэдэг хүнийг оруулсан байсан. Энэ талаар ******* нь *******д хэлэхэд би мэдэж байгаа гэж хэлсэн учир гэдэг хүнийг шалгалтын өрөөнөөс гаргаж чадаагүй” гэж хэлж байсан...” гэжээ. /1-р хх-ийн 38-41, 3-р хх-ийн 89-91/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Төрийн шалгалт болохын өмнөхөн Ж. нь би энэ шалгалтанд ороод уначих байхаа чи миний өмнөөс ороод өгчих  гэхээр би түүнд хандаж үгүй ээ, тэглээ ч би уншиж бэлдээгүй ш дээ гэхэд тэр яах вэ ороод унасан ч хамаагүй эгч нь гомдохгүй, чи миний өмнөөс ороод өгчих гээд гуйгаад байхаар нь би арга буюу зөвшөөрсөн юм. Улмаар шалгалт эхлэхэд нэг эгч танхимд орж ирээд намайг харчихаад гараад явсан. Түүний дараа дахин нэг эгч ирээд намайг дуудаад танхимаас гаргаж хурууны хээг маань уншуулахад болохгүй байсан. Тэгэхээр нь хурууны хээ авч байсан 2 эгчид ... би түрүүн хээгээ уншуулаад бүртгүүлчихсэн шдээ гэж хэлсэн. Улмаар тэр хоёр эгч надад юу ч хэлээгүй...” гэжээ. /1-р хх-ийн 57-58, 3-р хх-ийн 83-85 тал/

Гэрч Ж. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би анхнаасаа *******эс өөрийн нөхөр дамжуулан төрийн албан шалтгантанд гайгүй оруулж өгөхийг гуйлгасан байсан. Тухайн үед , аг мэдчихээд манай нөхрийн гар утас руу залгаад асуудал үүсвэл би хариуцахгүй шүү эхнэрээ ирүүлж шалгалтыг нь өгүүл гэж ярьсан байсан. ... аг хурууны хээгээ уншуул гээд гаргаад уншуулахад нь гар нь хөлрөөд уншигдахгүй байсан гэсэн. Тэр үед цаанаас нь гарч ирээд чи мөн юм уу гэхэд нь а мөн ш дээ гээд иргэний үнэмлэхийг маань хальт харуулсан гэсэн тэгэхэд нь за за шалгалт эхлэх гэж байна оруул гэж хэлээд явсан гэсэн. Улмаар шалгалтаа орж өгсөн байсан...” гэжээ. /1-р хх-ийн 60-61, 2-р хх-ийн 84-86 тал/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед шалгалтын ажлын хэсгийн 1 хүн нь иргэний үнэмлэхийг шалгаад нэг нь хурууны хээг уншуулж байсан. Гэтэл миний өмнө орсон охины төрсөн он нь 83, 84 оных мөртөө, царай нь их залуу байсан юм шиг байгаа юм, нөгөө бүртгэлийн хоёр хүн нь миний өмнө бүртгүүлсэн охиныг дуудаад чи дахиад наашаа ирж бүртгүүл гэхэд нөгөө охин тоохгүй цаашаа яваад өгсөн. Намайг орохоос өмнө нөгөө охин мөн орж шалгалтын хяналтын хүмүүсийн хажуу талын компьютер дээр суусан. Шалгалт эхлэхийн өмнө хяналтын хүмүүс нь орж ирээд нөгөө охиныг наашаа хар, цаашаа хар гэх зэргээр царайг нь хараад л байсан. Улмаар шалгалт эхлээд би эхний шалгалтаа өгч тэнцээд 2 хэсгийн шалгалтыг өгөхөд ... би охины хажууд сууж таарсан бөгөөд тухайн охин гурван шалгалтыг бүрэн өгч дуусгасан. Тухайн шалгалтын комиссын нэг бондгор эгч тэр охины иргэний үнэмлэхийн зургийг бариулж байгаад зургийг нь утсаараа дараад байсан...” гэжээ. /1-р хх-ийн 70-71 тал/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай бүртгэлийн тоног төхөөрөмж дээр бүртгэгч, нар сууж ажилласан.  Манай байгууллагын бүртгэгч сая харин , эгч хоёр гэнэт 1 эмэгтэйг гаргаж ирээд энэ хүний хурууны хээг уншуулъя бүртгэгдээгүй хүн шиг байна гээд хурууны хээг нь уншуулахад бүртгэгдээгүй байна гэж гарсан учир энэ талаар нь хэлсэн...” гэжээ. /1-р хх-ийн 76-77 тал/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 13 цагийн орчим шалгалтанд хүмүүс бүртгүүлээд орж дуусаж байхад шатны доороос нэг охин гүйж гарч ирээд шалгалт өгөх анги руу орох гээд явах гэхээр нь миний хажууд сууж байсан чи юун хүүхэд вэ бүртгүүлээрэй гэхэд тэр охин ирж хурууны хээгээ уншуулахад бүртгэлгүй хүн байсан. Улмаар байж байхад нөгөө охины хурууны хээг уншуулчих бүртгэлгүй байх шиг байна гээд нэг охиныг иргэний үнэмлэхтэй нь дагуулан ирж хурууны хээг уншуулахад бүртгэгдээгүй хүн гэж гарч ирсэн. Тэр охин ангид орж шалгалт өгсөн эсэхийг мэдэхгүй байна...” гэжээ. /хх-ийн 79-80 тал/

Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаад мэдүүлэхдээ: “...Төрийн шалтгалт 2021 оны 03 сард зохион байгуулагдах үед шалгалтын үйл ажиллагаатай холбоотой зөрчил нэгдсэн хурлаар танилцуулагдах үед л т зөрчил илэрсэн мэдээлэл орж ирээд нэг иргэнийг нөөцөд бүртгэхээс татгалзсан ба тэр иргэний нэрийг нь санахгүй байна...” гэжээ. /хх-ийн 102-103 тал/ 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 12 тал/

- Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 17-1 тал/

- Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 20-24 тал/

- зөвлөлөөс ирүүлсэн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 26-27 тал/

- 2009 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 175 тоот, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/613 тоот захирамжийн хуулбарууд /1-р хх-ийн 118-119 тал/

- Зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 44 тоот тогтоолын хуулбар, албан тушаалын тодорхойлолт /1-р хх-ийн 120-127 тал/

- 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 250 тоот “Төрийн даргыг томилох тухай” тогтоол, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 322 тоот “Албан тушаалын тодорхойлолт батлах тухай” тогтоол, албан тушаалын тодорхойлолт /1-р хх-ийн 128, 129-137 тал/

- 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 19 тоот “Салбар комисс томилох тухай” тогтоол /1-р хх-ийн 152-153 тал/

- ерөнхий шалгалтын ажлын хэсгийн хурлын тэмдэглэл /1-р хх-ийн 154-159 тал/

- 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 42 тоот албан бичиг, хавсралтын хуулбарууд /1-р хх-ийн 160-172 тал/

- *******н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 59, 62-65/

- *******н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 75-77, 79-81, 72-73/

- Прокурорын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 4/52 тоот “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол /2-р хх-ийн 210-213 тал/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

Прокурорын хяналтын прокуророос шүүгдэгч ******* ******* *******г ар ажиллах явцдаа Улсын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг “Төрийн жинхэнэ нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн мэргэшлийн шалгалтыг авна”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.11 дэх хэсэг “Төрийн ерөнхий болон тусгай шалгалтыг зохион байгуулах, арга зүйн удирдлагаар хангах, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах, холбогдох журмыг батлах” гэсэн хуулиар олгогдсон эрх, үүргийг хэрэгжүүлж 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тус Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвд ерөнхий шалгалтыг зохион байгуулахдаа өөрт олгогдсон эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2019 оны 15 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн ерөнхий шалгалт өгөх болзол журам”-ын 9.1.1 дүгээр зүйл “бусдад болон шалгалтын үйл ажиллагаанд саад учруулсан”, 9.2 дугаар зүйл “энэ журмын 4.1-д заасан болзлыг хангаагүй, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, худал мэдүүлсэн бол шалгалтыг хүчингүй болгож, нөөцөөс хасна” гэсэн үүргээ хэрэгжүүлэлгүй, шалгалтад оролцогч өмнөөс нь шалгалт өгч байгааг мэдсээр байж танхимаас гаргах ажлыг зохион байгуулаагүй,  төдийгүй 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаартай албан бичгээр  төрийн ерөнхий  шалгалтанд  тэнцсэнээр зөвлөлд хүргүүлж бусдад давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч орон тооны ар ажиллах явцдаа Улсын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг “Төрийн жинхэнэ нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн мэргэшлийн шалгалтыг авна” хуулиар олгогдсон эрх, үүргийг хэрэгжүүлж 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тус Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвд ерөнхий шалгалтыг зохион байгуулахдаа өөрт олгогдсон эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2019 оны 15 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн ерөнхий шалгалт өгөх болзол журам”-ын 9.1.1 дүгээр зүйл “бусдад болон шалгалтын үйл ажиллагаанд саад учруулсан”, 9.2 дугаар зүйлд “энэ журмын 4.1-д заасан болзлыг хангаагүй, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, худал мэдүүлсэн бол шалгалтыг хүчингүй болгож, нөөцөөс хасна” гэсэн үүргээ хэрэгжүүлэлгүй, шалгалтанд оролцогч өмнөөс нь шалгалт өгч байгааг мэдсээр байж танхимаас гаргалгүй, шалгалт өгүүлж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийн нөхцөл байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд шүүгдэгч *******, ******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь яллах үндэслэл болсон нотлох баримтууд, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар бүрэн дүүрэн, хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдоогүй, аль мэдүүлэг /нотлох баримт/ нь үнэн зөв гэж үзэхэд эргэлзээ төрүүлэхүйц байгаа ба шүүгдэгч, гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлгээр шүүгдэгч нарыг бусдад ямар давуу байдал бий болгосон, үүний улмаас хэнд, ямар хохирол учруулсан зэрэг гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг бүрэн бодитойгоор нотлож чадаагүй байна.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг хэлнэ”, өөрөөр хэлбэл албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас бусдад давуу байдал бий болгосон бол гэдгийг давуу байдал олж авсан этгээд өөртөө эдийн болон эдийн бус ашигтай байдал үүссэн байхыг хэлэх ба шалгалтанд оролцогчийн шалгалтын үнэлгээг хүчингүй болгож, нөөцөд бүртгэхээс татгалзсан талаарх нотлох баримт хэрэгт авагдсан байхад бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр яллаж байгаа нь ойлгомжгүй юм.

1. Прокуророос шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “шалгалтанд оролцогч өмнөөс нь шалгалт өгч байгааг мэдсээр байж танхимаас гаргалгүй, шалгалт өгүүлж бусдад давуу байдал бий болгосон” гэж үзэн яллаж байгаа боловч шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд “...Прокурорын зүгээс мэдсээр байж, хөөж гаргаагүй гэх асуудалд намайг буруутгаж байна. Миний хувьд өөрөө яг тийм хөөж гаргах эрхтэй субъект биш. Би бол зөвхөн тэр комиссын гишүүдийг удирдлагаар хангаж ажилладаг. Нөгөө талаас прокурорын зүгээс намайг гарын үсэг зурж, давуу байдал бий болгож н нэрийг явуулсан байна гэж буруутгадаг. Тухайн системд ханддаг хүн нь би биш. Нарийн ч тэрийг гаргаж чадахгүй. Систем өөрөө уншаад гаргаад ирнэ. Би нэгэнт гараад ирчихсэн зүйлийг хасдаг эрх мэдэл байхгүй учраас гарын үсгээ зурах үндсэн үүрэгтэй. Тухайн үед ийм процесс болоод явсан. Шалгалт өгөх хүн өөр хүнээр солигдсон асуудлыг хуулийн байгууллагад шалгагдах үед мэдсэн. Өөрөөр би энэ асуудлын талаар мэдэх ямар ч боломж байгаагүй...” гэж мэдүүлдэг ба улсын яллагч шүүгдэгч *******н “...******* д өөр хүн шалгалтанд орж байна гэж хэлсэн” гэх мэдүүлгээр яллаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 хэсэгт заасан “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэсэн заалттай зөрчилдөж байна.

мөн улсын яллагч “шүүгдэгч *******, гэрч Ж. нар нь тухайн үед хоорондоо утсаар ярьсан талаарх баримтаар нотлогдож байна” гэж яллаж байгаа боловч шүүгдэгч, гэрч нар хоорондоо утсаар юу ярьсан нь тогтоогдоогүй, зөвхөн энэ 2 хүн хоорондоо утсаар ярьсан тул гэх үндэслэл гаргаж байгаа нь шүүгдэгч ******* бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх нөхцөл биш бөгөөд таамаг төдий зүйлээр хүнийг гэмт хэрэгт яллах нь Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг зөрчсөн гэж үзэхээр байна.

2. Мөн Прокуророос шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шалгалтанд оролцогч өмнөөс нь шалгалт өгч байгааг мэдсээр байж танхимаас гаргалгүй, шалгалт өгүүлж бусдад давуу байдал бий болгосон” гэж үзэн яллаж байгаа боловч шүүгдэгч ******* “...Гэртээ хариад нэлээн тайвширч байгаад би д утсаар манайд шалгалтаар зөрчил илэрлээ гэдгийг мэдээлсэн. Тэгэхэд “за ойлголоо. Та нар яасан айхтар хууль зөрчсөн том толгойтой улсууд вэ. Болсон асуудлын талаарх мэдээллээ манайх руу явуул гэж хэлсэн. Тухайн үед би болсон асуудлын талаарх мэдээллийг бичиж явуулж байсан...” гэх мэдүүлэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын “... зүгээс шалгалт өгөх хүний оронд өөр хүн орсон мэдээллийг зөвлөлд өгсөн. зүгээс энэ асуудлын талаар ямар нэгэн авлига, ашиг сонирхлын асуудал цаана нь байна уу, үгүй юу гэдгийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газар хандсан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар нэгэн авлигын асуудал болон ашиг сонирхлын асуудал байхгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон. зөвлөлд ямар нэгэн хор хохирол учирсан зүйл байхгүй. , ******* нарт ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

гэрч Д.ийн “...Төрийн шалтгалт 2021 оны 03 сард зохион байгуулагдсан ба шалгалтын үйл ажиллагаатай холбоотой зөрчил т илэрсэн талаар мэдээлэл ирсэн тул нэгдсэн хурлаар нэг иргэнийг нөөцөд бүртгэхээс татгалзсан. Надад “шалгалтад орох хүн хурууны хээгээ уншуулсан, гэтэл шалгалт өгөх үед өөр хүн оронд нь шалгалтад орсон гэдгийг мэдээлсэн...” гэх мэдүүлэг,

гэрч *******н “...тэгээд шалгалт өгөхөөр сууж байгаа эмэгтэй нь биш юм шиг байхаар нь би энэ талаар д хэлэхэд тэрээр очиж тухайн эмэгтэйг иргэний үнэмлэхтэй нь тулгаад аваад гарсан...” гэх мэдүүлэг,

гэрч  гийн “...Улмаар шалгалт эхлэхэд нэг эгч танхимд орж ирээд намайг харчихаад гараад явсан. Түүний дараа дахин нэг эгч ирээд намайг дуудаад танхимаас гаргаж хурууны хээг маань уншуулахад болохгүй байсан. Тэгэхээр нь хурууны хээ авч байсан 2 эгчид ... би түрүүн хээгээ уншуулаад бүртгүүлчихсэн ш дээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

гэрч “...Би нөхрөөрөө дамжуулан орондоо өөр хүн оруулчихаж болох уу гэж асуулгахад болохгүй өөрөө номоо сайн уншаад ор гэсэн. аг хурууны хээгээ уншуул гээд гаргаад уншуулахад нь гар нь хөлрөөд уншигдахгүй байсан гэсэн. Тэр үед цаанаас нь гарч ирээд чи мөн юм уу гэхэд нь а мөн ш дээ гээд иргэний үнэмлэхийг маань хальт харуулсан гэсэн тэгэхэд нь за за шалгалт эхлэх гэж байна оруул гэж хэлээд явсан гэсэн. Улмаар шалгалтаа орж өгсөн байсан...” гэх мэдүүлэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.ын “...шалгалтын үйл ажиллагааг төвөөс цахимаар хяналтын шалгалт хийсэн, хяналт шалгалтаар шалгалт өгч байсан нэг хүнийг танхимаас оруулж, гаргасан үйлдэл гарсан. Энэ талаар *******эс тодруулахад ийм зөрчил гарсан талаар д мэдэгдсэн гэсэн...” гэх мэдүүлэг,

гэрч “...би ******* эгчээс фейсбүүк чатаар “...манай гэр бүлийн хүн ажил ихтэй учир шалгалтад бэлдэж чадсангүй ээ, оронд нь өөр хүн оруулах боломж байдаг уу...” гэж асуухад “...номоо сайн уншаа, чадахгүй бол орохоо болихгүй юу...” гэсэн утгатай хариу бичсэн...” гэх мэдүүлгүүд,

шүүгдэгч *******н дугаарын гар утаснаас гарсан дуудлагын лавлагаанд үзлэг хийсэн “...2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Б.той холбогдож, 789 секунд ярьсан...” гэсэн тэмдэглэл, шалгалтанд оролцогчийн шалгалтын үнэлгээг хүчингүй болгож,  нөөцөд бүртгэхээс татгалзсан баримт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бусдад давуу байдал бий болгосон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Харин ******* нь төрийн ерөнхий шалгалт эхлэхээс өмнө Ж. солигдож, түүний оронд шалгалт өгсөн зөрчлийг илрүүлэн дээрх зөрчлийн талаар Төрийн болон холбогдох бусад хүмүүст утсаар танилцуулж мэдэгдсэн ба үүнээс үүдэж зөвлөл нь уг асуудлаар Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаж шалгуулсан гэсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , Л., гэрч Д. нарын мэдүүлэг бодит байдалтай нийцэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 хэсэгт “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд,…эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан ба  шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэрэгт дээрх нөхцөл байдлууд тогтоогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг  цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэрэг бүртгэлтэд буцааж, *******, ******* нарыг цагаатгаж шийдвэрлэсэн тул шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л., нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг хэрэгт хавсаргавал зохино.

Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5, 6, 36.9, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч ******* ******* *******, нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, шүүгдэгч нарыг цагаатгасугай.

2. Шүүгдэгч нар нь энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

3. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л., нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг хэрэгт хавсаргасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ