| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2023/0162/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/173 |
| Огноо | 2023-05-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Энхбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
Улсын яллагч Д.Энхбаяр /томилолтоор/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ундармаагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******994 оны 08 дугаар сарын 29-ний өдөр, Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, *******а боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын ******* ******* ******* “Хар толгой” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Сум дундын *******0 дугаар шүүхийн 20*******4 оны ************** ******* сарын 2*******-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******45 дугаар зүйлийн *******45.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хорих ялаар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20*******7 оны ************** ******* сарын 03-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20*******8 оны 04 ******* сарын 05-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20*******9 оны 09 ******* сарын 09-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны *******0 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 704 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 704 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны ************** ******* сарын 23-ны өдрийн ...дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.4 ******* зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар *******0 сарын зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт ******* /РД:........./
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 ******* *******ийн нутагт 2023 оны 03 дугаар сарын 07-ны орой *******9 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн үл ялих зүйлээр маргалдаж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Гэмт хэрэг үйлдсэн гэмт буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 ******* *******т байрлах гэрээсээ 2023 оны 03 дугаар сарын 07-ны орой *******9 цагийн орчимд гараад баруун талын айлын хашаанаас үхрээ гаргаж авах гээд явж байтал надтай замд таараад пязда минь үхрээ айлын хашаанаас ав гээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь за би үхрээ аваад явлаа гэсэн чинь над руу ойртож ирээд шууд хавсарч газарт унагаагаад авахаар нь би босож ирээд тэй барьцалдаад авсан чинь дахин намайг газар унагаагаад дээр гараад миний хамар хэсэг рүү шууд ******* удаа мөргөхөөр нь г түлхээд босоод шууд машиндаа суусан тэр үед гийн эхнэр нь мөн адил согтуу ирэхээр нь би машины цонх хагалж магадгүй гэж бодоод машинаа хөдөлгөөд явсан. Тэгсэн араас чулуу шидэж байсан. Улмаар би эргээд машинаа хашаандаа оруулж тавьсан чинь манай эхнэр ирээд юу болоод байгаа юм бэ яагаад хашгираад байгаа юм бэ гэхээр нь болсон үйл явдлыг эхнэртээ хэлээд бид хоёр үхрээ авах гээд эргээд очтол эхнэрийн хамт тухайн газартаа байж байхаар нь би г нааш ир яасан овоо гар вэ гэсэн чинь эхнэрийгээ орхиод зугтаасан... Би хохирол нэхэмжлэнэ. ...Би баримт цуглуулах ёстой гэдгийг мэдээгүй учир надад цуглуулсан баримт одоогоор байхгүй байна...” гэжээ. /хх-ийн 9-*******0, *******5-*******6 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай нөхөр болох нь машинтайгаа хашаагаа тойроод хашаандаа орж ирээд гэрийнхээ гадаа машинаа тавиад миний хажуугаар гийн өмнөөс очсон. Миний хажуугаар гарахдаа хавсарч газарт унагаагаад миний хамар руу мөргөдөг байна шүү дээ гээд ууртай гүйгээд гарахаар нь би араас нь хөөе чи хүн цохиж болохгүй хуультай чи өөрөө хэрэгт орно болохгүй гээд хашхирсан чинь эхнэрийн хамт зугтаад яваад өгсөн...” гэжээ. /хх-ийн *******9-20 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын *******0-ны өдрийн *******88 тоот дүгнэлтэд:
*******. ын биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.*******-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл гэжээ. /хх-ийн 3*******-32 тал/
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал
- Анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 34 тал/
- *******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* овогт ******* нь согтуурсан үедээ буюу 2023 оны 03 дугаар сарын 07-ны орой *******9 цагийн орчимд Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 ******* *******ийн нутагт хохирогч үл ялих зүйлээр маргалдаж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч , гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, анхын үзлэгийн тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын *******0-ны өдрийн *******88 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, харин эмчилгээ хийлгэсэн сумаас аймгийн төв рүү тээврийн хэрэгслээр зорчсон зардалд нийт 500.000 төгрөгийг нэхэмжлэх, мөн цаашид эмчилгээ хийлгэсний дараа гарах зардлыг шүүгдэгчээс нэхэмжлэхээр үлдээж өгнө үү” хэмээн шүүхийн мэдэгдэх хуудсан тэмдэглүүлжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу шинжлэн судлахад хохирогч нь эмчилгээ хийлгэсэн, замын зардлын нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт хавсаргаагүй, нотлох баримтгүй байх тул шүүгдэгчээс гэм хорын хохирол гаргуулах боломжгүй байна. Иймд шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох *******гөөс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******гийн ЖВ940829*******3 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн *******-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.*******0 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
*******. Шүүгдэгч ******* овогт ******* г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 ******* зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 ******* зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******гийн ЖВ940829*******3 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Хохирогч нь цаашид гарах эмчилгээ болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн **************.9 ******* зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.******* ******* зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ