Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/193

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг

Улсын яллагч Д.Ундармаа /томилолтоор/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхбаяраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 12-ны өдөр, Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Малчин хорооллын ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн №_... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэг, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах албадлагын арга хэмжээгээр, Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №.... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн .... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн харгалзах,  албадлагын арга хэмжээгээр тус тус шийтгүүлж байсан, ******* овогт ******* *******. /РД: ........./

 

Шүүгдэгч ******* ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 03 дугаар баг “Овоот” гэх газарт 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 19 цаг 30 минутын орчим Тоёота Приус-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд  оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, эрхгүй, жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд ... согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж амь насыг хохироосон  гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

           

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Баянтүмэн суманд архи уугаад наашаа аймаг руу явж байгаад осол гаргасан...гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 03 дугаар сарын 25-ны өглөө 10 цагийн орчим  хүү зам тээврийн осолд орж нас барсан талаар сонсоод шууд Дорнод аймаг руу хөдөлсөн. Миний хувьд хүүгээ нас барахад яг хажууд нь байхгүй байсан болохоор юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Дорнод аймагт ирээд бэр охиноос ослын талаар хүргэн ах *******г жолоо барьж яваад осол гаргасан гэж хэлж байсан. ... Би гомдолтой байна. ... Зүгээр байсан хүүхдийг ямаа самнуулах гэж авч яваад архи уулгаад жолооч нь согтуугаар машин бариад осолдсоны улмаас миний хүү нас барсан болохоор би гомдолтой байна. Оршуулгын зардалд гарсан зардлын талаар мэдэж байгаа...” гэжээ. /хх-ийн 23-26 /

Мөрдөгчийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн магадлагаанд: “...Иргэн ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.7.а заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байна...” гэжээ. /хх-ийн 84-86 тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний 36 тоот дүгнэлтэд:

- Амь хохирогч гавлын дух, баруун ухархайн дээд хана, үнэрлэхүйн мэдрэлийн ялтас, турк эмээл, зүүн чамархай, чулуулаг, дагз, яс хамарсан хугарал, их тархины баруун зүүн чамархай, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн бөөр, элэгний эдийн няцрал язрал, баруун 2,3-р хавирга, зүүн 4,5,6-р хавирганы нэг шугамаарх хугарал, өвчүү ясны хугарал, баруун шуу ясны битүү хугарал, дотор эрхтэнүүдийн доргилт, хүзүү, баруун, зүүн шилбэ, бүсэлхийд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой.

2. Амь хохирогч Б. нь гавал тархи, цээж, хэвлийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 2023-03-25-ны 12 цаг 15 минутын цогцосны гадна үзлэгээр талийгаач нь нас бараад 14-16 цаг орчим болсон байжээ.

3. Амь хохирогч Б. нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ.

4. Амь хохирогч Б. нь 1-р бүлгийн цустай байжээ” гэжээ. /хх-ийн 64-67 тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №57 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

  1. ******* гэж хаягласан цусанд 3.1 промилли илэрсэн. Согтолтын хүнд зэрэгт хамаарна. гэжээ. /хх-ийн 73-74 тал/

 

-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08 дугаар тал/

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-16 тал/

-Зам тээврийн ослын схем зураглал, зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 17-19 тал/

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ий 52-61 тал/

- *******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 91-93 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 03 дугаар баг “Овоот” гэх газарт 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 19 цаг 30 минутын орчимд Тоёота Приус-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд  оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, эрхгүй, жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд ... согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж амь насыг хохироосон   гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын схем зураг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч *******г согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Шүүгдэгч *******гийн хууль бус үйлдлийн улмаас амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т шүүх хуралдааны

товыг мэдэгдэхээр удаа дараа хэрэгт тэмдэглүүлсэн утасны дугаар болон гэрийн хаягаар нь мэдэгдэх хуудас явуулсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд холбогдож чадаагүй байх тул хохирогчийг шүүх хуралдаанаас чөлөөлж, түүний хэрэгт мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн гэм хорын хохирлыг тооцсон болно.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гөөс 441.040 төгрөгийг гаргуулж,  Баянхонгор аймгийн Баацагаан суманд оршин суух, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /..........6/-д олгохоор шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь оршуулгын зардалтай холбоотой болон бусад нотлох баримтаа бүрдүүлж гэм буруутай этгээд болох *******гөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

Шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жил хасаж, 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь тэнсэж хянан харгалзсан хугацаанд согтуугаар дахин гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/... дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй” гэсэн 2 дахь заалтыг хүчингүй болгож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т 6.223.587 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******гийн ...... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жил хасаж, 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/... дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй” гэсэн 2 дахь заалтыг хүчингүй болгож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жил хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гөөс 441.040 төгрөгийг гаргуулж, Баянхонгор аймгийн Баацагаан суманд оршин суух, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /....../-д олгосугай.

 

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь оршуулгын зардалтай холбоотой болон бусад нотлох баримтаа бүрдүүлж гэм буруутай этгээд болох *******гөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т 6.223.587 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******гийн .... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд  даруй хүргүүлсүгэй.

 

          7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Л.БАТЖАРГАЛ