Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 023/ШЦТ/98

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж

 

Нарийн бичгийн дарга *******

Улсын яллагч*******

Шүүгдэгч*******,******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1965 оны 08 дугаар сарын 20-ний өдөр төрсөн, 58 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4,  нөхөр, хүү, ач хүүгийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг********************* тоотод оршин суух, өндөр насны тэтгэвэрт байх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,**************

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Цэцэн-Уул суманд 1958 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 65 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, монгол хэлний багш мэргэжилтэй, ам бүл 6,  охин, хүргэн, 2 ачийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар баг тоотод оршин суух, өндөр насны тэтгэвэрт байх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Их******* нарт холбогдох эрүүгийн 2320000680130 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч*******,******* нарыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Цэрэнпилийн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар баг тоотод 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр*******г "манай нөхөртэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн” гэх шалтгаанаар маргалдсаны улмаас түүний нүүр, биеийг гараараа самардаж, цохиж мөн хөл рүү нь хөлөөрөө 5-6 удаа өшиглөж зүүн нүдний доод, дээд зовхинд цус хуралт, баруун шанаа хэсгээр зулгаралт, баруун хацарт, зүүн хацарт, хамрын үзүүр хэсэгт, цээжний урд талд, зүүн тохойд зулгаралт, цээжний урд хэсгээр, баруун бугалганд, баруун шууны гадна дунд талд, хэвлийн баруун ар талд, цээжний баруун ар талд, зүүн тохойд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар баг тоотод 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр*******той маргалдсаны улмаас түүний нүүр, биеийг гараараа самардаж, цохиж хамарт өнгөц зулгаралт хүзүү цээжээр зулгаралт, зүүн чихний ар талд хөхлөг сэртэн, нурууны 2,3-р түвшинд хажуугийн сэртэн орчимд зөөлөн эдийн гэмтэл, хоёр гарын шуу, зүүн гарын ар талд, хэвлийн зүүн ар талд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна

 

Хохирогч*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гэртээ амарч байгаад гэх хүн манай нөхөр Наваансамдантай сүүлэрч харьцаагаа таслахгүй байхаар нь Замын-Үүд сумын биржийн байрны урд байх*******баяр хүнсний дэлгүүрт очсон. Тэгээд би гэх хүнтэй уулзах гээд гэрт нь иртэл түүний охин нь гарч ирж та манай ээжээр яах гэж байгаа юм бэ гээд намайг зайл чи муу гээд шууд бариад авсан тэгээд маргаан үүсгэсэнгийн охин******* намайг нэг удаа хөлөөрөө өшиглөөд хана руу шахаж намайг гараараа цохисон би өөрийгөө хамгаалж******* гэх хүүхэнтэй зууралцаж барьцалдаж байхадгийн дэлгүүрт ажилладаг гэх намхан бор царайтай эмэгтэй хоёр гарч ирээд намайг охин*******тай нь зууралцаад үсдэлцээд байж байхад хажуугаас намайг хөл гар руу болон нүүр рүү өшиглөж байсан. Тэгээд зууралцаж байхад цагдаа ирээд намайг аваад явсан.

Биг манай гэрийн замын эсрэг талд байдаг дэлгүүрийн худалдагч гэдгээр нь 2005 оноос хойш таньдаг болсон. Манай нөхөр хоёрыг бол 2010 оноос хойш найзлаад байхаар нь эхлээд бол найзууд л гэж бодож байсан харин эр эмийн харилцаатай болсныг нь 2016 онд манай нөхөр Наваансамдан хоёр дэлгүүрийнхээ ар талын жижиг өрөөнд тэврэлдээд байж байхад нь харж мэдэж авсан мөн 2022 оны 10 дугаар сард би Ориентал төвд лангуу ажиллуулж байхдаа нэг өдөр цайгаа уух гээд гэртээ очиход нөхөр маань гэртээ байхгүй байсан тэгээд би гэрийнхээ цонхооргийн дэлгүүрийн цонх руу харахад манай нөхөр Наваансамдан хөшигний цаагуур орж харагдахаар нь би дэлгүүр рүү яваад очтол манай нөхөр надаас зугтаах маягтай байж байгаад баригдаж байсан. Би тухайн үедд та хоёр одоо энэ харилцаагаа болих болоогүй юм уу гэхэд надаа хандан танай нөхөр Наваансамдан өөрөө ирээд байгаа юм чинь би яах юм бэ гэж надад хэлж байсан. Манай нөхөр Наваансамдан, хоёрт би удаа дараа одоо та хоёр болиоч ээ гэж хэлж байсан тэгээд нэмэр байхгүй ийм байдалд хүрчихсэн байна. Харин охин*******ыг нь дэлгүүр дээрээ хааяа худалдагч хийж байхад нь харж байсан тэрнээс сайн танихгүй. Би тухайн өдөр 0,33 шилтэй пивоноос хоёр аяга уусан байсан. Тэгэхдээ би зүрх муу болохоор хэтрүүлж их хэмжээгээр ууж болохгүй хориотой байдаг. Бигийн биеийн нүүр хэсэгт гараараа хоёр удаа маажиж цохисон, мөн хөлөөрөө бас нэг удаа өшиглөсөн өөрөөр яагаачгүй, харин******* гэх хүүхэн бид хоёр зууралцаад ноцолдож байсан тухайн үед маш их бухимдсан байсан учраас би нэг хоёр удаа цохисон олон удаа цохих боломж гараагүй. Энэ хоёрын явдлыг Наваансамдангын найзуудаас нь үргэлж сонсож байсан. Бигийн биеийн нүүрийг маажиж цохисон мөн хөлөөрөө нэг удаа өшиглөсөн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-60/

Хохирогч*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би хэрэг болох үед хохирогчтой маргалдаж зууралдаж, түлхэлцэх бие биеэ цохилцож маажилцах үед би хохирогчийн биеийн нүүр болон бусад бие эрхтэнд цохиж маажилцах үед биед нь хүрч гэмтэл учруулсан байгаа энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байна миний буруу би гар болон хөлөөрөө цохисон үнэн. Би өдий насны хүн ийм заваан асуудал хэзээ ч гаргаж байгаагүй. Биид гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна миний буруу. Тухайн үед нь миний нүүр хүзүү гар хөл цээж хэсэгт гараараа маажиж цохисон. нь манай охин руу дайраад маажиж үстээд байсан харин манай охинийг өөрөөсөө салгах гэж түлхэж байсан мөн гарыг нь тавиулах гэж зууралцаж байснаас өөрөөр миний охинид гар хүрч зодоогүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-65/

 

Гэрч М.Мандахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 05 дугаар сарын 14-ний 18 цаг өнгөрч байхад өрхийнхөө ажиллуулдаг бялууны газраасаа гэр лүүгээ орох гээд үүдээ түгжээд зогсож байтал манай гэрийн үүдээр нэг хүн ороод ирэх шиг болохоор нь би хартал согтуу орж ирээд танай ээж чинь хаана байна гэхээр нь би тэр хүнийг согтуу байсан болохоор нь ээжийгээ байхгүй байна та ямар ажлаар явж байгаа юм бэ гэсэн чинь янхан минь янхан ээжийгээ гаргаад ир гэхээр нь би уурлаад та юу гээд байгаа юм бэ та манайхаас гар гээд үүд рүүгээ гаргах гэтэл намайг түлхээд авсан тэгэхээр нь бид хоёр маргалдаад бие биеэ түлхэлцээд байж байхад нь миний нүүр лүү гараараа самар даад авсан мөн толгойтой үснээс гараараа зулгаагаад доош нь дараад босгохгүй байсан тэгээд би тавиач ээ гэсэн чинь манай ээж буугаад ирсэн ээжийг бууж ирж байхад нь намайг хэд хэдэн удаа толгой нуруу хэсэгт цохисон. Тэгээд ээж бид хоёрыг салгах гэтэл намайг тавихгүйгээр манай ээжийн нүүр цээж хэсэгт гараараа самардаад цохиж байсан тэгээд үүд хэсэгт бид гурав зууралцаад зохилцоод байж байх зуурт манайд ажилдаг Нарантуяа эгч орж ирээдийн гараараа зулгаасан байсан миний үсийг тавиулсан. Тэгээд гадаа гараад цагдаа дуудлага өгөх хооронд ээж бид хоёрыг нь хэл амаар доромжлоод байж байхад цагдаа нар ирээд бид гурвийг аваад явсан цагдаагийн хэлтэс дээр ирээд согтуурал хэмжих багажаар бид гурвыг улээлгэхэд ээж бид хоёроос ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл гараагүй нь нэлээн согтуу хэлж байгаа зүйлээ гүйцэт хэлж чадахгүй гуйвж харагдаж байсан.

Баасандорж нь миний толгойтой үснээс гараараа зулгааж мөн хөлөөрөө өшиглөж байсан харин ээжийг маань гараараа нүүр цээж хэсэгт гараараа самардаж байсан.

Баасандорж нь намайг доош нь үстээд дарсан байсан болохоор би цохих боломж гараагүй харин нааш цаашаа ноцолдож байхад нь түлхэлцэх үед гэмтэл авсан байж магадгүй, хаалганы бариул, хананы булан мөргөсөн байж магадгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/

Гэрч Ц.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ажлын байранд дээрээ байж байгаад арын хаалгаараа гарах гэтэл өөдөөс болон түүний охин******* гурав хоорондоо зууралцан маргалдаад ороод ирсэн тэгээд би салгах гэтэл нь*******ын үснээс гараараа зуураад ороосон харингийн цамцнаас нь зуурсан болон охин******* хоёрын нүүрийг нь учиргүй самардаад урсан байхаар нь би салгах гээд дийлэхгүй байсан тэгээд цагдаа дуудаад салцгаасан. Тэгээд цагдаа нар ирээд, болон түүний охин******* нарыг гурвууланг нь аваад явсан. архи уучихсан агсам тавиад байсан тухайн үед нь дийлдэхгүй байсан”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/

Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “1.*******гийн биед гэмтэл тогтоогдлоо.

2.*******гийн биед зүүн нүдний доод дээд зовхинд цус хуралт, баруун шанаа хэсгээр зулгаралт, баруун хацарт, зүүн хацарт, хамрын үзүүр хэсэгт, цээжний урд талд, зүүн тохойд зулгаралт, цээжний урд хэсгээр, баруун бугалганд, баруун шууны гадна дунд талд, хэвлийн баруун ар талд, цээжний баруун ар талд, зүүн тохойд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.

4. Дээрх гэмтлүүд нь дан дангаараа "Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба нийлээд "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.

5. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн 04/97 дүгнэлт /хх-ийн 37-38/

Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “1.*******ийн биед хамарт өнгөц зулгаралт, хүзүү цээжээр зулгаралт, зүүн чихний ар талд хөхлөг сэртэн, нурууны 2,3-р түвшинд хажуугийн сэртэн орчимд зөөлөн эдийн гэмтэл, хоёр гарны шуу, зүүн гарын ар талд, хэвлийн зүүн ар талд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүд нь дан дангаараа болон "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.6- д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба нийлээд "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн шинжээчийн 04/103дүгнэлт /хх-ийн 49-51/

 

Иргэний нэхэмжлэгч Д.Дуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тухайн гэмт хэргийн улмаас иргэн******* нь Дорноговь аймгийн Замын- Үүд сумын Нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 263,000 төгрөгийн,*******д 59.0000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг*******,******* нь 2023 оны 11 дүгээр сарын 01, 02-ны өдрүүдэд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлж барагдуулсан байх тул*******,******* нарт ямар нэг хохирол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71/

Шүүгдэгч******* хохирогч*******ид хохирол 254,760 төгрөгийг  төлсөн баримт /хх-ийн 133/

            Шүүгдэгч******* Эрүүл мэндийн даатгалын санд 59,000 төгрөг төлсөн баримт /хх-ийн 134/

Шүүгдэгч*******ийн Эрүүл мэндийн даатгалын санд 263,000 төгрөг төлсөн баримт /хх-ийн 135/

Шүүгдэгч*******ийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын  газарт гаргасан “ ... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 171/

Шүүгдэгч*******гийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын  газарт гаргасан “... хийсэн хэрэгтээ гүнээ харамсаж энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье” гэсэн хүсэлт /хх-ийн 172/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, тухайн гэмт хэргийг шүүгдэгч*******,******* нар үйлдсэнийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон байна.

Иймд хяналтын прокуророос шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч*******,******* нар нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч*******ид эмнэлгээс үзүүлсэн тусламж үйлчилгээний зардалд 263,000 төгрөгийн төлбөр гарсныг 2023 оны 11 сарын 02-ний өдөр шүүгдэгч******* төлж барагдуулсан нь хх-ийн 135-р хуудсанд авагдсан мөнгөн шилжүүлгийн баримт, хохирогч*******д эмнэлгээс үзүүлсэн тусламж үйлчилгээний зардалд 59,000 төгрөгийн төлбөр гарсныг 2023 оны 11 сарын 01-ний өдөр шүүгдэгч******* төлж барагдуулсан нь хх-ийн 134-р хуудсанд авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч*******,******* нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч**************, Их******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч**************, Их******* нарыг таван зуу нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч*******,******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Ц.Баасандорж,*******  нар нь 500,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                                                                                                            

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.ЦЭРЭНХАНД