Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/102

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч*******.Цэрэнханд даргалж

 

Нарийн бичгийн дарга *******

Улсын яллагч*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч*******

Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын харъяат, 1977 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот*********************************** тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, *******мартүвшинд холбогдох эрүүгийн 2320000000084 тоот хэргийг хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Амартүвшин нь 2023 оны 03 дугаар сарын 21-нээс 28-ны хооронд************** 24 дүгээр*******,******* тоотод байрлах иргэн М.Аюушхүүгийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч эмээл, хазаар, 2 ширхэг мөнгөн аяга, шарх шүүгээ зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэн бусдад 2.579.940 төгрөгийн,

-2023 оны 07 дугаар сарын 17-ны шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Болор-Эрдэнэ" цэцэрлэгийн байрны цонхыг гараараа түлхэж онгойлгон хууль бусаар нэвтрэн орж иргэн Б.Балдандамбын эзэмшлийн БНСУ-д үйлдвэрлэсэн 100 метрийн урттай 2 боодол, 200 метрийн урттай 4 боодол, нэг пазын цахилгааны утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэн бусдад 1,828,000 төгрөгийн,

-2023 оны 07 дугаар сарын 29-ний орой 19 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Хан" зоогийн газрын гадна талаас иргэн Ч.Баатарын түрдэг улаан өнгийн тэрэг болон түүн дээр тавьсан байсан 25 кг-тай цагаан будаа 1 ширхэг, caster нэртэй тамхи 2 хайрцаг буюу 20 ширхэг, 700 граммын савлагаатай Jack daniels нэртэй виски 2 ширхэг, ахуйн газ 56 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 649,200 төгрөгийн хохирол тус тус учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Би үйлдсэн хулгайн хэргүүдийг хүлээн зөвшөөрч байна. Болор-Эрдэнэ цэцэрлэгийн цонхыг түлхэж нээж цахилгааны утаснуудыг авсан. Мөн талбай дээрээс  түрдэг тэрэг дээр байсан ачааг хулгайлсан. Эдгээр эд зүйлийн хохирлыг барагдуулсан. Харин*******юушхүүгийн хохирлын барагдуулаагүй. Эмээлийг хүнд зүгээр өгсөн. Мөнгөн аягыг 50,000 төгрөгөөр зарсан. Би барилга дээр ажил хийдэг, хохирлыг төлнө. Хохирол тогтоосон дүгнэлтийг зөвшөөрч байна. Би хохирлыг ял эдэлж дууссаны дараа төлнө.*******рхи ууснаас болж ийм хэрэг үйлдсэн ” гэсэн мэдүүлэг

 

            Гэмт хэрийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 01/

 

Хохирогч Б.Балдандамбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би Дорноговь аймгийн Замын-Үүд суманд барилгын ажил хийхээр 2023 оны 04 дүгээр сард ирсэн. Тэгээд ажиллаж байх хугацаандаа байрлах байр хэрэгтэй болсон учир нэг хүнтэй тохиролцож тус сумын 2-р багт байрлах Болор-Эрдэнэ цэцэрлэгийн нэг давхрын өрөөг түрээслэн түр амьдарч эхэлсэн.*******жлын шугамаар хот руу явах тохиолдол байдаг тул 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хот руу явсан. Тэгээд 07 дугаар сарын 24-ний өдөр хотоос Замын-Үүдэд ирж түрээсийн байрандаа ирэхэд үүдний шүүгээнд хийсэн байсан БНСУ-д үйлдвэрлэсэн нэг пазийн цахилгааны утаснууд 6-8 боодол алдагдсан байсан. Ингээд цагдаагийн байгууллагад өргөдлөөр хандсан юм. Миний хувьд шүүгээнд байсан утаснуудыг нэг бүрчлэн тоолж амжаагүй. 6 юмуу 8 боодол цахилгааны утас алдагдсан болов уу гэж бодож байсан цагдаагийн байгууллагаас 6 боодол цахилгааны утсыг олж тогтоосон байна. Уг цахилгааны утаснуудын хаяг шошго, зэргээр нь миний цахилгааны утаснууд мөн болохыг таньлаа. Түргэн шуурхай олж өгсөн цагдаагийн байгууллагад талархаж байна. Цаашид ямар нэгэн санал гомдол байхгүй болно. Солоногос улсад үйлдвэрлэгдсэн 1х6, 1х2.5 диаметртэй нэг пазын 100 болон 200 метрийн урттай хар, улаан, шар, ногоон өнгийн цахилгааны утаснууд байсан.*******лдагдсан 6 боодол цахилгааны утас нь 2-3 сая орчим зах зээлийн үнэлгээтэй байдаг. Нэг боодол нь 300-600 мянган төгрөгөөр үнэлэгддэг“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8/

            Гэрч С.Эрдэнэчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би Замын-Үүд сумын Сүлд багийн нутаг дэвсгэрт "Жим” барилгын дэлгүүрийг хариуцан ажиллуулдаг юм. 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр шиг санагдаж байна.*******мартүвшин гэх хүн манай дэлгүүрт БНСУ-д үйлдвэрлэсэн цахилгааны утас 2 боодлыг авчирч "Эгчээ би барилга дээр ажилладаг, манай бригадын дарга цалингийн оронд цахилгааны утас өгсөн, та хямд үнээр авах уу" гэж санал болгосныг зөвшөөрч түүнээс 50,000 төгрөгөөр худалдан авсан. Тэгээд маргааш нь тэр залуу дахин 4 боодол цахилгааны утсыг 100,000 төгрөгөнд зарсан. 2023 оны 07 дугаар сарын 25-ны орой цагдаа нар*******мартүвшин болон хохирогч гэх нэг залуугийн хамт манай дэлгүүрт ирээд худалдан авсан цахилгааны утаснуудыг шалгахад хохирогч гэх залуу өөрийнх нь цахилгааны утас мөн гэж таньсан. Ингээд би цагдаа нар болон хохирогч залуу,*******мартүвшин нараас тодруулж уг цахилгааны утас нь Болор-Эрдэнэ цэцэрлэгээс хулгайд алдагдсан цахилгааны утас болохыг мэдэж, цагдаагийн  байгууллагад хүлээлгэн өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14/

            Хар өнгийн 1х1.5 диаметртэй цахилгааны утас 200 метр урттай хоёр боодол, шар өнгийн  1х2.5 диаметртэй цахилгааны утас 200 метр урттай хоёр боодол, ногоон өнгийн 1х6 диаметртэй цахилгааны утас 100 мерт урттай нэг боодол, улаан өнгийн 1х6 диаметртэй цахилгааны утас 100 мерт урттай нэг боодол нийт 6 боодол цахилгааны утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 24/

            Хөрөнгийн үнэлгээний*******шид билгүүн ХХК-ний 2023 оны 08 сарын 10-ны өдрийн “  1х2.5 диаметртэй цахилгааны утас  800 метр нийт 1,168,000 төгрөг, 1х6 диаметртэй цахилгааны утас 200 метр нийт 660,000 төгрөг нийт 1,828,000 төгрөг “ гэсэн  ТХҮ-023/7394 үнэлгээ /хх-ийн 26/

            2023 оны 08 сарын 11-ний өдрийн  2320000000084 тоот эрүүгийн хэрэг үүсгэж  яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 33-35/

            Хохирогч Ч.Баатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2023 оны 07 дугаар сарын 29-ний орой 19 цагийн орчимд Замын-Үүд сумын хилээр орж ирээд тус сумын Сүлд баг төв талбайн урд байрлах Хан зоог гэх нэртэй цайны газарт хоол идэх гээд түрж явсан тэрэгтэй ачаагаа гадна талбайд нь орхиод хоол худалдаж авч идээд гараад ирэхэд миний тэрэгтэй ачаа алга болсон байсан тул цагдаагийн байгууллагад хандсан юм. Тэгээд зөрчлийн хэргийн явцад цагдаа нар миний алдсан эд зүйлийг*******мартүвшин гэх согтуу хүн хулгайлсан байсныг олж надад хүлээлгэн өгсөн. БНХАУ-д Үйлдвэрлэсэн 25 кг будаа-1 ширхэг, 20 ширхэг хайрцагтай /2 болок/ caster нэртэй тамхи, 700 граммын савлагаатай "Jack daniels" нэртэй виски-2 ширхэг, 56 ширхэг ахуйн газ, түрдэг улаан өнгийн тэрэгтэй хамт алга болсон байсан. Би алдсан эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээн авсан. Цагдаагийн байгууллагад талархаж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65/

Хөрөнгийн үнэлгээний*******шид билгүүн ХХК-ний 2023 оны 08 сарын 03-ны өдрийн “   Будаа 25 кг нийт 60,000 төгрөг, Caster нэртэй тамхи 20 ширхэг 90,000 төгрөг, Jack danels нэртэй виски 2 ширхэг 200,000 төгрөг,*******хуйн газ 56 ширхэг 179,200 төгрөг, Бараа түрдэг тэрэг 1 ширхэг 120,00 төгрөг“ гэсэн  ТХҮ-023/7391 үнэлгээ /хх-ийн 54/

            Хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 58/

2023 оны 08 сарын 17-ны өдрийн  2320001020088 тоот эрүүгийн хэрэг үүсгэж  яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 69-70/

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 08 сарын 11-ний өдрийн “*******г 2023 оны 08 сарын 11-ний өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих тухай% 2023/ЦХШЗ/13 тоот шүүгчийн захирамж /хх-ийн 83-85/

Шүүгдэгч******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй ял шалгах хуудас /хх-89/

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 09 сарын 08-ны өдрийн “*******г 2023 оны 09 сарын 10-ний өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих хугацаа сунгах тухай  2023/ЦХШЗ/18 тоот шүүгчийн захирамж /хх-ийн 115-117/

2023 оны 09 сарын 04-ний өдрийн  мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын 07 тоот тогтоол /хх-ийн 119/

 

Цагаан өнгийн CD-г эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 120/

2023 оны 09 сарын 20-ний өдрийн  мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын 08 тоот тогтоол /хх-ийн 125-126/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 133/

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 135-139/

Хохирогч М.Аюушхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өөрийн зуслангийн байшин болох************** 19-р******* а тоотод очиж шалгасан юм. Тэгтэл байшингийн 2 хаалга бүгд нээлттэй байсан ба гэрт орж шалгахад хамаг эд зүйлс хувцаснуудыг гаргасан байсан. Тэгээд би өөрийн төрсөн охин*******нхзаяа руу холбоо барьж мэдэгдэхэд охин цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн байсан. Манай гэрээс 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, эмээл, мөнгөн хазаар, ташуур, шарх шүүгээ зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Миний эмээл ямар нэгэн тоноггүй модон эмээл байгаа юм. Мөнгөн хазаар, ташуур нь мөн адил модоор хийсэн. Брэнд тодорхойгүй шарх шүүгээ байсан юм. Би тухайн алдагдсан эд зүйлсийг зах зээлийн үнэлгээгээр үнэлж байна. Би энэ асуудлын талаар цагдаагийн байгууллагад бүртгүүлэх гэж хандсан юм. Мөн өөрийн эд зүйлийг олж авах хүсэлтэй байна. Учир нь миний аавын хийж өгч байсан эмээл хазаар байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 147-148/

-Би*******мартүвшин гэх иргэнийг зүс танина. Манай зуслангийн ард талд ээж Цэвэлмаа нь амьдардаг юм.*******мартүвшин нь манай гэрт 2022 оны зун орж ирж байсан. Тэрнээс хойш огт орж ирж байгаагүй. Тэр залуу гэртээ ч ирдэггүй гэж байсан. Энэ хавийн хүмүүсээс сонсохнээ гэрийнхээ эд зүйлсийг хулгайлаад зарж архи уудаг гэж ярьж байна лээ. Би өөр зүйл огт мэдэхгүй“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 151/

             Гэрч*******.Анхзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 16 цагийн үед манай төрсөн аав*******юушхүү над руу утсаараа яриад гэрт хулгай орчихсон байна гэж хэлэхээр нь би  шууд**************  24**************  тоот байшиндаа ирэхэд аав*******юушхүү зам дээр зогсож байсан. Би аавтай хамт байшин дээрээ ирээд дотогш  ороход байшингийн  доторх эд зүйлийг ухаад сэндийлгэсэн байдалтай байсан ба гэрийн дотор байсан эд зүйлсээ шалгахад гэрийн хоймор хэсэгт байдаг өвөөгөөс дамжин ирсэн эмээл болон  эмээл дээр байсан суран сүлжмэлтэй мөнгөөр бүрсэн хазаар, ташуур  /энгийн/ хусуур байхгүй алга болсон байсан ба гэрийн хойморт байдаг цагаан өнгийн тавилга дотор  байсан дунд гарын орчин цагийн мөнгөн аяга 2 ширхэг байсан алга болсон байсан. Мөн үүдний гал тогооны тавилга тавьдаг ширээн дээр байсан шарах шүүгээ алга болсон байсан би цагдаад дуудлага өгсөн. Эмээл хазаарын тухайд бол үнэлэх боломжгүй байх. Мөнгөн аяганы тухайд гэвэл Мөнгөн завъяа дэлгүүрээс  350,000  төгрөгөөр авч байсан. Нөгөө  аяганы үнэлгээг мэдэхгүй. Би 2023 оны 02 дугаар сарын 15-даар ирчихээд явсан. Тэрнээс хойш би болон аав*******юушхүү ирээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 156-157/

            Гэрч Ж.Цэвэлмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр***********************************, тоотод байрлах иргэн М.Аюушхүүгийн эзэнгүй байдаг байшинд хулгай орсон байсан тэгээд би тэр асуудлын талаар мэдүүлэг өгөхөөр ирээд байна. Мөн цагдаагийн байгууллагаас миний төрсөн хүү болох*******гийн гарын мөр таарч гэмт хэрэг үйлдсэн талаар мэдэгдсэн. Би санахдаа 2023 оны 03 дугаар сард гэртэй 2-3 удаа хонож байсан. Мөн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр буюу их цасан шуургатай байх үед гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан 21 цагийн үед орж ирсэн. Тэр өдрийн маргааш өглөө цас арилгаад өгөөч гэсэн чинь бие өвдөөд байна гэж хэлээд 2 өдөр гэрээс гараагүй. Тэгээд царай зүс нь их хачин болоод гэнэт гараад явсан тэр өдрийг хэдний өдөр байсанг нь сайн санахгүй байна. Мөн манай хүү ямар ажил ямар гэмт хэрэг үйлдсэн талаар нь сайн мэдэхгүй байна. Ер нь цагдаагийн байгууллагаар явж байгаад ирлээ эрүүлжүүлэхэд хоноод ирж байна гэж орж ирдэг. М.Аюушхүү гэдэг нь манайхтай бүр холын хамаатан садан юм байгаа юм. М.Аюушхүү нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг л юм. Манай хүү болон М.Аюушхүү 2 хамт архи ууж байсан үеийг нь мэдэхгүй байна. Манай хүү******* гаднаас ямар нэгэн эд зүйлс авч орж ирээгүй. Манайд авч ирддэггүй хэрэв би авч ирвэл хөөгөөд явуулдаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 164-165/

            Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний 2023 оны 04 сарын 14-ний өдрийн “ Модон тоногтой эмээл 700,000 төгрөг, Мөнгөн хазаар 1,200,000 төгрөг, орчин цагийн мөнгөн аяга 2 ширхэг 260,000 төгрөг, Шарах шүүгээ 419,940 төгрөг нийт 2,579,940 төгрөг” гэсэн  шинжээчийн дүгнэлт /хх-ийн 168-169/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “1. Шинжилгээнд ирүүлсэн 2 дугаартай гарын мөр болон*******.Аюушхүү,*******.Анхзаяа нарын гарын хээний дардсууд нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин 1,3 дугаартай гарын мөрүүд нь адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд тэнцэж буй 2 гэж дугаарласан гарын мөр нь Цэвэлмааой*******мартүвшингийн баруун гарын эрхий хурууны хээний дардастай тохирч байна.

3. Шинжилгээнд тэнцэж буй 2 дугаартай гарын мөр нь*******.Аюушхүү болон *******нхзаяа нарын гарын хээний дардасуудтай тохирохгүй, папилон санд бүртгэгдсэн арын мөрүүд болон гарын хээний дардаснуудтай тохирохгүй байна.

4. Цэвэлмааой*******мартүвшин нь папилон санд MN000210031919, 2709043, N000710007058, MN000610011696, MN000310016930 дугаараар тус тус бүртгэгдсэн” гэсэн 06/54 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 174-176/

2023 оны 08 сарын 23-ны өдрийн 2311007861206 тоот эрүүгийн хэрэг үүсгэж  яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 197-199/

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 сарын 09-ний өдрийн “*******г 2023 оны 10 сарын 10-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих хугацаа сунгах тухай 2023/ЦХШЗ/22 тоот шүүгчийн захирамж /хх-ийн 226-228/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч******* нь 2023 оны 03 дугаар сарын 21-нээс 28-ны хооронд************** 24 дүгээр*******,******* тоотод байрлах иргэн М.Аюушхүүгийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч эмээл, хазаар, 2 ширхэг мөнгөн аяга, шарх шүүгээ зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэн бусдад 2,579,940 төгрөгийн,

2023 оны 07 дугаар сарын 17-ны шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Болор-Эрдэнэ" цэцэрлэгийн байрны цонхыг гараараа түлхэж онгойлгон хууль бусаар нэвтрэн орж иргэн Б.Балдандамбын эзэмшлийн БНСУ-д үйлдвэрлэсэн 100 метрийн урттай 2 боодол, 200 метрийн урттай 4 боодол, нэг пазын цахилгааны утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэн бусдад 1,828,000 төгрөгийн,

2023 оны 07 дугаар сарын 29-ний орой 19 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Хан" зоогийн газрын гадна талаас иргэн Ч.Баатарын түрдэг улаан өнгийн тэрэг болон түүн дээр тавьсан байсан 25 кг-тай цагаан будаа 1 ширхэг, caster нэртэй тамхи 2 хайрцаг буюу 20 ширхэг, 700 граммын савлагаатай Jack daniels нэртэй виски 2 ширхэг, ахуйн газ 56 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 649.200 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д” энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, мөн 2-д “ гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг  учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдсан буюу хүний байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг сэм, нууц, далд байдлаар авч, захиран зарцуулсан байна.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт  өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байхаар хуульчилсан байх бөгөөд тэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан  хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах  зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл хийсэн, хохирол учруулсан байна.

 

Шүүгдэгч*******гийн “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Балдандамба, Ч.Баатар, М.Аюушхүү мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч  С.Эрдэнэчимэг,*******.Анхзаяа, Ж.Цэвэлмаа нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Балдандамбад эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 24/, хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 58/, хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 135-139/  зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч нь уг гэмт хэргийн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн,  прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч******* нь хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн, прокурор үйлдэл тус бүрт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, эрүүгийн хэргүүдийг Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүлийн 4, 5-д заасныг баримтлан нэгтгэсэн нь хуулинд нийцсэн байна.

 

Хохирлын хувьд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...эд хөрөнгөд ... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор заасан бөгөөд шүүгдэгч*******гийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Б.Балдандамба, Ч.Баатар, М.Аюушхүү нарт эд хөрөнгийн хохирол учирсан нь нотлох баримтаар нотлогдсон, энэ утгаараа тэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй хүлээх юм.

 

Шүүгдэгч******* нь хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Б.Балдандамба, Ч.Баатар нарт учруулсан хохирлыг бодит байдлаар хүлээлгэн өгч барагдуулсан бөгөөд харин хохирогч М.Аюушхүүд учирсан хохирлыг төлөөгүй байна.

 

Хохирогч М.Аюушхүүгийн гэрээс алдагдсан эд зүйлийг Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ниас “Модон тоногтой эмээл 700,000 төгрөг, Мөнгөн хазаар 1,200,000 төгрөг, орчин цагийн мөнгөн аяга 2 ширхэг 260,000 төгрөг, Шарах шүүгээ 419,940 төгрөг нийт 2,579,940 төгрөг” гэж үнэлэн дүгнэлт гаргасан байх ба /хх-ийн 168-169/ шүүгдэгч болон хохирогч нар нь тухайн дүгнэлттэй танилцсан, үнэлгээний талаар ямар нэг маргаан гаргаагүй байна.

Иймд дээрх үнэлгээний дагуу шүүгдэгч*******гээс 2,579,940 төгрөгийг гаргуулж, хохирогч М.Аюушхүүд олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ “ шүүгдэгчийн үйлсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, хохирогч М.Аюушхүүд учруулсан хохирлыг нөхөн төлнө гэх боловч шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримт болон шүүгдэгчийн мэдүүлгээр хорих ял эдэлж дууссаны дараа ажил хийж төлөх нь тогтоогдсон гэж үзэж байна, иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг хэрэглэх боломжгүй” гэсэн агуулгатай дүгнэлтийг,

 

-өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй “ гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч Балдандамба, Баатар нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч М.Аюушхүүд учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ” гэсэн агуулга бүхий дүгнэлтийг танилцуулж, мэтгэлцсэн болно.

 

Шүүх шүүгдэгч*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэв.

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “  Эрүүгийн хариуцлагын зорилго нь  гэмт хэрэг үйлдсэн  хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас  зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг  нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан бөгөөд шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа хуульд заасан энэхүү зорилгыг хэрэгжүүлэх, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчмыг баримталж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг хэрэглэхгүйгээр хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч******* нь анх удаа гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт 2023 оны 08 сарын 11-ний өдрөөс эхлэн  98 хоног цагдан хоригдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар дээрх хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Бусад:

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч*******гийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон*******мартүвшинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-т заасан хүн амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Боржигон*******мартүвшинг 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч*******гийн цагдан хоригдсон 98 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч*******гээс 2,579,940 төгрөгийг гаргуулж, хохирогч М.Аюушхүүд олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шүүгдэгч*******гийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, өмгөөлөгч, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      *******.ЦЭРЭНХАНД