| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2023/0107/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/106 |
| Огноо | 2023-11-22 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Г.Г |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Г.Г
Шүүгдэгч О.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 19ВВ оны ВВ******* сарын ВВ-ний өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, ачаа вагон хүлээлцэгч мэргэжилтэй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, оршин суух, Улаанбаатар төмөр замын Замын-Үүд шилжүүлэн ачих ангид ачаа вагон хүлээлцэгч ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, З ******* О-ын З /РД: /-д холбогдох эрүүгийн*******20000000ВВВ тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч О.З-ыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр шүүхэд ирүүлсэн байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.З нь 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өөрийн эзэмшдэг Г банкны 191510ВВВВ дугаарын дансанд орж ирсэн 535,353.15 төгрөгийн алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас иргэн О.С-д 535,353.15 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна
Хохирогч О.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... “ 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр И гэх хүн надаар үйлчлүүлэн Ж төвийн Г банкны 191512ВВВВ дугаартай дансанд 535,353.15 төгрөг хийлгэх байсныг би андуураад 191510ВВВВ дугаартай дансанд шилжүүлчихсэн. Миний алдаатай ажиллагаанаас болж алдаа гарсан тул тухайн алдаагаа засахын тулд өөрийн данснаас хохирлын 535,353.15 төгрөгийг Г банкны 191512ВВВВ дугаартай дансанд төлж хохирлыг барагдуулан мөнгө андуурагдан орсон 191510ВВВВ дугаартай дансны эзэмшигчтэй холбогдон ярихад маргааш өгнө гэж худал хэлээд утсаа авахаа больсон тул би цагдаагийн байгууллагад хандсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8/
Би 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гүйлгээ андуурч хийсэн, энийгээ тухайн үедээ мэдээгүй, 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр манай ахлах залгаад орон андуураад байгууллагын дансанд хийх ёстой байсан гүйлгээг хувь хүний дансанд хийчихсэн байна, энэ алдаа зас гэж хэлсэн, нөгөө гүйлгээг буцаах гэсэн чинь андуурч гүйлгээ хийсэн дансны эзэн харилцагч маань данснаасаа мөнгөө авчихсан байсан тул би өөрийнхөө хувийн данснаасаа уг Ж-ийн мөнгийг барагдуулчхаад тухайн өдрөө Дансны эзэмшигч болох З гэх хүний 9662ВВВВ дугаарын утас руу манай ахлах залгаад хэлтэл ах нь одоохондоо боломжгүй байна, амралтаа аваад мөнгөгүй байна. Цалин орохоор өгье гэсэн, тэрнээс хойш нэлээн хэдэн удаа залгасан боловч, цалин буугаад зээлэнд татаад мөнгөгүй болчихлоо, удахгүй өгнө гэх мэтээр явсаар хамгийн сүүлийн хугацаа 2023 оны 09******* сарын 09-ний өдөр гэхэд өгнө гэж хэлээд өгөөгүй юм. Манай Г банкинд хохирол учраагүй, би хувиасаа өөрийнхөө харилцах данснаас гүйлгээ хийж, төлсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10/
Гэрч Э.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би сар орчмын дараа энэ талаар би 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр мэдсэн, Ж гээд байгууллагаас манай байгууллагын дансанд орох ёстой гүйлгээ орж ирээгүй байна гэснээр шалгатал данс андуураад гүйлгээ хийсэн байсныг мэдсэн юм. Ингээд харилцагч байгууллагыг яаралтай хохиролгүй болгох үүднээс О.С-д хэлтэл өөрийнхөө данснаас Ж-ийн данс руу гүйлгээг хийж, тухайн байгууллагыг хохиролгүй болгосон. Манай байгууллагад ямар нэг хохирол учраагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/
Хохирогч О.С-ийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан “ Миний бие нь 2023 оны 06 сард данс андууран иргэн З-ын дансруу 535,000 төгрөгийг хийсэн. З нь 2023 оны 11 сарын 20-ны өдөр 537803ВВВВ тоот Х банкны данс руу төлбөрийг төлж гомдлыг барагдуулсан тул ямар нэгэн гомдол саналгүй байхгүй болно” гэсэн хүсэлт /хх-ийн 53/
Хохирогч О.С 535,000 төгрөгийг төлсөн тухай баримт /хх-ийн 54/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, тухайн гэмт хэргийг шүүгдэгч О.З үйлдсэнийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон байна.
Иймд хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.З нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч О.С-д 535,000 төгрөгийг 2023 оны 11 сарын 20-ны өдөр төлж барагдуулсан нь хх-ийн 54-р хуудсанд авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч О.З-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4******* зүйлийн 1, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З ******* О-ын З /РД: /ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч З ******* О-ын З-ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч О.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч О.З нь 450,000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.З-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц