| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2023/0053/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/67 |
| Огноо | 2023-10-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Баярмаа |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2023 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа
Улсын яллагч Т.Баярмаа
Хохирогчийн өмгөөлөгч С.Нарангэрэл
Хохирогч Ц.П
Шүүгдэгч О.Б, Б.А нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О-ын Б-, Б овогт Б-ийн А- нарт холбогдох эрүүгийн 2240000430037 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн ... сумын .... гэх газар оршин суух, урьд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ... регистрийн дугаартай Б овогт О-н Б.
Монгол Улсын иргэн, 2002 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 1, эх, дүү нарын хамт Хэнтий аймгийн ... сумын ... багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай Б овогт Б-ийн А.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Б, Б.А нар нь Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар баг "Замын духны баруун хажуу" гэх газарт 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр "манай өвөлжөөний газар буулаа" гэх шалтгааны улмаас Ц.П-той маргалдан улмаар түүний нүүр, толгой, цээж хэсэгт цохих, өшиглөх зэргээр бүлэглэн зодсоны улмаас Ц.П-ийн биед дээд уруулын дотор салстын болон язарсан шарх, хамрын мурийлт, зүүн нүдний алимын салст болон зүүн нүдний дээд доод зовхины хэсэг, зүүн хацар шанаа хэсэг хамрын нуруу хэсэг, дээд уруулын хэсгүүдийн цус хууралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан "бүлэглэж" гэх хүндрүүлэх шинжтэй үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хэрэг маргаан өвөлжөөний газраас болсон юм. Бид хэд гэрийнхээ гадаа байж байхад Б ирээд өвөлжөөний газраас хашаагаа аваарай манайх гэрээ барьж байгаа гэж хэлээд явсан. Тэгэхээр нь би эхнэр, хоёр хүүгийн хамт очсон. Би 2004 онд 19 жилийн өмнө Баянмөнх суманд ирсэн. Энэ өвөлжөөний газар нь эрүүл газар байсан. Манайх 7 жил өвөлжсөн. Эднийх байгаагүй. Ц-тэй уулзахад манай гэрчилгээтэй газар,манайх өвөлжинө гэж хэлснээс үл ойлголцож муудахад П- дундуур орж ирж алчихна шүү гэж анх дайрсан. Тэгээд Ц бид хоёрыг зууралдахад манай хүү А- салгасан. Хүүг хувцсыг нь урсан. П- эргэж гүйж ирэхэд нь би өөрийгөө хамгаалах гэж элэг хавьцаа нь 2 удаа өшиглөсөн. Хүү ахиад салгаж авсан. Энэ хоёр хүүхдийн дунд нэлээн зодоон болсон. П дор нь, манай хүү дээр нь байсан. П- нүүр ам нь нэлээн гэмтсэн байсан. Маргааныг Б эхлүүлж, зодооныг П эхлүүлсэн. Би энэ өвөлжөөн дээр 19 жил өвөлжихдөө хашаа, байшин, гүний худаг барьж энэ бүхнийг орхиод Дорнод аймгийн Матад сум руу явсан. Ийм байхад сэтгэл санааны хохирол гэж их хэмжээний мөнгө нэхэмжлээд байгааг ойлгохгүй байгаа” гэв.
Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өмнө нь Б эгч ирж хэрүүл маргаан хийгээд явахад юу ч хэлээгүй. Үүний дараа 3-4 хоногийн дараа ирээд мөн л хашаагаа ав гээд ирэхэд нь бид араас нь очсон. П ах, аав барьцалдаад авахад болиоч гээд салгах гээд дундуур нь ороход П ах цамц, подволк ураад бацаан минь ална шүү гээд зүүн хацар тал руу баруун гараараа 2 цохисон. Тэгээд зодолдоод эргэж аав, Ц гуай муудаж барьцалдаж байхад нь П эргэж давхиад араас нь хүзүүгээр нь боож унагасан. Ойчсон байхад нь цохиж зодоогүй. Хэрэгт бол мэдүүлэг их зөрүүтэй байгаа...” гэв.
Хохирогч Ц.П- шүүхийн хэлэлцүүлэг: “...Өвөлжөөн дээрээ гэр барьж байхад Б- эхнэр хүүхдүүдтэйгээ ирсэн. Манай гэрчилгээтэй газар гээд аав Б-тэй муудсан. Б- бид хоёр барьцалдаж авахад хүү нь араас боож аваад Б- ганц, хоёр цохиод хүү нь бооход би ухаан алдсан. Хоёр хүү нь энэ тэндээс цохиод байсан. Тэгээд би больё гэсэн.” гэв.
2240000430037 тоот эрүүгийн хэргээс
Хохирогч Ц.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутагт Модон гэх газарт эхнэр хүүхдийн хамтаар мал маллан амьдардаг. Манайх Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг "Замын духны баруун хажуу" гэх газарт 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Дархан сумын захиргаанаас өвөлжөөний газрыг авч .... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан юм. Би 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр тухайн газартаа өвөлжих гээд аав, ээж болон эхнэрийн хамт өвөлжөөний гэрээ барьж байтал Хэнтий Баянмөнх сумын 1 дүгээр багийн харьяат Б- гэх залуу эхнэр 2 хүүхдийнхээ хамт ирээд манай гэрийг бариулахгүй гээд, танай газар энэ биш гэх зэргээр хэлж над руу дайраад Б- нь намайг заамдаад тэгтэл А- гэх хүү нь миний араас гараараа боож унагаад Б- нь миний нүүр болон толгойн хэсэг элэг, цээж, хэсэг рүү өшиглөж намайг зодсон. Дараа нь А- нь миний толгой болон нүүр хэсэгт 3-4 удаа өшиглөсөн. Тухайн газарт манай аавынх намаржиж, өвөлжиж байсан манай аавын өвөлжөөний газар юм. Гэтэл Б- гэх хүн манай газрыг авна гэж бид нартай маргалдаж намайг ална шороонд булна гэх зэргээр дайрч доромжилж миний биед халдаж зодсон тул миний хувьд маш их гомдолтой байна. Манай аавынх өвөлжөөндөө буух гэж байхад л ирээд манай газар гэж маргаан үүсгээд бид нартай маргалдаад миний биед халдсан. Өөр бол бид нартай маргалдах шалтгаан байхгүй. Б- нь эхнэр 2 хүүхдийнхээ хамт ирээд танайхыг энд буулгахгүй гэх зэргээр дайрч давшлаад ийм зүйл болсон. А- гэх хүү нь намайг араас боож унагаад намайг унасан хойно Б- миний нүүр, толгой руу өшиглөж 2 хүүгийнхээ хамт намайг зодсон. Тухайн үед миний зүүн нүд хавдаж, толгой, чих хавдаж маш их хөндүүр үүссэн. Мөн миний цээж хэсэгт өшиглөсөн тухайн үед маш их хөндүүр зовуурьтай байсан. Би Б-, А- нарт гомдолтой байгаа. Би зодуулсныхаа улмаас миний толгой хүчтэй өвдөж байсан учраас би Улаанбаатар хотод очиж толгойн бас цээжний шинжилгээнүүдэд орсон. Цээжний шинжилгээнд ороход 150.000 төгрөг, тархи толгойны дүрс оношилгоонд ороход 140.000 мянган төгрөг болсон. Бүх баримтууд нь байгаа. Бензин наашаа цаашаа явсан зардлуудын баримтаар нь нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 159-160-р хуудас/
Гэрч С.Ц-н зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн: “Би Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг Модон гэх газарт эхнэр хүүхдийн хамт мал маллаж оршин суудаг. Би тухайн багийн нутаг "Замын духны баруун хажуу" гэх газарт 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Дархан сумаас .... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй өвөлжөөний газар авч байсан юм. Одоо тухайн газраа өөрөө эзэмшдэг. 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 14 цагийн орчимд манай өвөлжөөнийхөө газар өвөлжих гэрээ барьж байтал Хэнтий аймгийн Баянмөнх сумын 1 дүгээр багийн харьяат малчин залуу Б- нь эхнэр хүүхдүүдийн хамт ирж бидэнтэй маргалдсан. Ямар учраас маргалдаж байна гэхээр тухайн манай өвөлжөөний газрыг танай газар биш та нар худлаа ярьж буулаа гэх зэргээр дайрч манай хүү П-ийг Б- заамдаж аваад хүү Ань араас нь боож газар унагаж тэгээд Б- манай хүүгийн нүүр лүү нь өшиглөж байхад хажуу талаас мөн Б-ийн 2 хүү нь цээж, элэг рүү өшиглөж зодсон. Тэгээд би Б-ийн араас татаж болиулсан. Тэгэх үед Б-ийн 2 хүү нь манай 2 хүүхдийг мөн өшиглөж зодож байсан. Тухайн үед Б-ийн эхнэр нь энэ бүгдийг хараад зогсож байсан. Манай эхнэр Б мөн болиулах санаатай очтол Б-ийн бага хүү манай эхнэрийн цээж рүү цохиж түлхэж унагасан. Манай эхнэр цээжиндээ зүрхний амьсгал дэмжих төхөөрөмжтэй урьд өмнө гадаадад 2 удаа зүрхний хагалгаанд орж байсан юм. Тухайн хүмүүс манай өөрийн эзэмших гэрчилгээ зөвшөөрөлтэй газрыг булаацалдаж бид нарыг хэл доромжилж намайг болон манай хүүг алж шороонд булна гэх зэргээр дайрч манай хүү П-ийг зодсон тул гомдолтой байна. Мөн урьд өмнө манай газар нутгийг авна та нарыг ална гэх зэрэг хэлж байсан. Миний хувьд гомдолтой байна. Б- нь манай хүүг газар унагаад зодож байх үед би салгах гээд татах үед намайг заамдаж авч байсан. Намайг зодож цохисон зүйл байхгүй зууралдаж байгаад салсан. Би Б-ийг хүүгээсээ холдуулах гэж салгах хооронд манай хүүгийн нүүр цээж рүү Б- 3 удаа өшиглөсөн үүнийг эхнэр нь хараад зогсож байсан. Тэгээд Агэх хүү нь сүх лоом машинаасаа гаргаж ирж бид нарыг ална гэж дайрахад Б- эхнэртэйгээ хамт хүүгээ болиулж аваад явсан. Тэр хүмүүс бид нарыг алах шинжтэй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/
Гэрч Б.С-гийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн: “Би Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг Модон гэх газарт нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. 2022 оны 10 сарын 09-ний өдөр манай хадам аав Ц Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар багийн Модон гэх газарт өвөлжөөндөө буух болж тус сумын 3 дугаар багийн нутаг Замын духны хажуу гэх газарт өвөлжөөний гэрээ барьж байхад Хэнтий аймгийн Баянмөнх сумын 1 дүгээр багийн харьяат Б- гэх хүн эхнэр хүүхдүүдийн хамт ирээд манай хадам аавыг тухайн газарт буулгахгүй манай газар манай хүүхэд энэ газарт буух гэж байгаа юм гээд хэрүүл маргаан үүсгэсэн. Тэгээд Б- манай нөхрийг заамдаж авч боогоод 2 хүү нь урдаас нь цохиж манай нөхрийг газар унагаад Б- нүүр лүү нь өшиглөж байсан мөн тэр үед Б-ийн хүү А- нь элэг бөөр лүү нь өшиглөж нийлээд зодсон. Би салгах хажууд нь очтол Б-ийн эхнэр Ц нь намайг заамдаж аваад чирээд нөхөр лүү минь ойртуулахгүй байсан. Тухайн үед манай хадам аав Б-ийг араас нь татаж салгасан. Манай хадам аав тухайн газарт урьд өвөлжиж байсан гэрчилгээ бичиг баримт манай хадам аавын нэр дээр байдаг газар юм. Б- гэх хүн тухайн газарт өөрөө бууж өвөлжих гээд би та нарыг ална шороонд булна гэх зэргээр дайрч доромжилж айлгаж манай нөхрийг зодсон тул бид гомдолтой байна. Б- гэх хүн миний биед халдаж зодоогүй манай нөхрийг хүүхдүүдтэйгээ нийлж зодсон. Харин эхнэр Ц нь намайг заамдаж аваад нөхрийг авах гэтэл ойртуулахгүй хориод байсан. Б- 2 хүүгийн хамт нийлээд манай нөхрийн боож унагаад хөлөөрөө нүүр, цээж, толгой, элэг рүү нь өшиглөж мөн гараараа цохисон. Газар унасан байхад Б- нүүр лүү нь өшиглөж байхад 2 хүү нь хажуу талаас цээж, элэг бөөр лүү нь өшиглөж байсан. Тэгээд манай хадам аав Б-ийг татаж салгасан.Миний биед ямар нэгэн гэмтэл шарх үүсээг/й би шүүх эмчид үзүүлэх шаардлагагүй. Надад өөр мэдэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 16-17-р хуудас/
Гэрч Ц.Б-ийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн: “...Б- хоёр хүүхэд эхнэртэйгээ ирсэн, гадаа машинтайгаа бууж ирэхээр нь Ц мэнд мэдээд Б-ээ чи ингэж болохгүй, чи зодолдох гэж байгаа юм шиг байна гэсэн чинь гэрчилгээгээ аваад ир гэхээр нь би бэрийгээ авдарт байгаа аваад ир гэсэн. Би гэрчилгээгээ харуулъя, сумын засаг захиргааг дуудъя гээд яриад зогсож байтал Б- холхиж байгаад миний хүү П-ийг заамдаж аваад боосон, тэр үед Б-ийн том хүү Ахүзүүгээр нь ороож аваад арагш нь дараад доошоо унагасан. П- дөрвөн хөллөөд байсан. П-ийг газар унагаад Б- нүүр лүү нь гурван удаа өшиглөсөн, тэр үед том хүү Ань цээж рүү өшиглөсөн. П-ийг Б- боосон чигээрээ нүүр лүү өшиглөөд байсан. П- боолгоод хачин дуугараад царай нь хөхрөөд өөдөөс нь ямар ч эсэргүүцэл үзүүлж чадаагүй. Би тэр үед ач аа тэвэрчхээд та нар боль, гэр бүлээрээ хүн аллаа гээд орилсон. Тэр үед манай бэр С голоор нь салгах гээд орсон чинь Б-ийн Чуна гэх эмэгтэй заамнаас нь татаад цаашаа болгоод чи байж бай наадуул чинь алалцаг гэж хэлээд байсан. Тэгсэн манай нөхөр Ц гэрийн ард юм хийж байгаад гүйж ирээд Б-ийг араас нь хоолойноос нь уураглаж татаад цааш нь аваад явсан...“ гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-30-р хуудас/
Гэрч Л.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би дуудлагаар очих үед Б гэх хүн гэрийнхээ хойд орон дээр царай нь цонхийчихсон, цочирдсон байдалтай хэвтэж байсан. Би даралтыг нь үзэхэд 140/90-тэй ихэсчихсэн байсан. Пульс нь ихсээд 90 гарантай болчихсон байсан. Намайг харахад ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Надад хэлэхдээ зүүн мөрөнд суулгасан зүрхний аппараттай хэсэг рүү Б-ийн бага хүү нь түлхсэн гэж хэлсэн. Бийн хүүхэд П- бас Б-д зодуулсан байсан. ...Түлхүүлээд унахдаа хуруугаа тулгачихлаа гэж байсан. Би тэр хурууг нь үзээгүй...” гэх мэдүүлэг /хх-н 124-125 хуу/
1. Ц.П-ийн биед дээд уруулын дотор салстын язарсан шарх, хамрын мурийлт, зүүн нүдний алимны салст болон зүүн нүдний дээд, доод зовхины хэсэг, зүүн хацар, шанаа хэсэг, хамрын нуруу хэсэг, дээд уруулын хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой./ хх-н 39-40-р хуу/, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоол, хохирогч Ц.П-ийн бусдад зодуулсан байхдаа авхуулсан гэх гэрэл зураг /хх-н 163 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч О.Б, Б.А нар нь 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг “Замын духны баруун хажуу” гэх нэртэй газар хувийн таарамжгүй харилцаа буюу газар эзэмшихтэй холбоотой маргаанаас шалтгаалан хохирогч Ц.П-ийн эрх чөлөөнд халдаж бүлэглэн зодсоны улмаас хохирогчийн биед дээд уруулын дотор салстын болон язарсан шарх, хамрын мурийлт, зүүн нүдний алимын салст болон зүүн нүдний дээд доод зовхины хэсэг, зүүн хацар шанаа хэсэг хамрын нуруу хэсэг, дээд уруулын хэсгүүдийн цус хууралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүдийг үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч Ц.П-ийн “...Би 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр тухайн газартаа өвөлжих гээд аав, ээж болон эхнэрийн хамт өвөлжөөний гэрээ барьж байтал Хэнтий Баянмөнх сумын 1 дүгээр багийн харьяат Б- гэх залуу эхнэр 2 хүүхдийнхээ хамт ирээд манай гэрийг бариулахгүй гээд, танай газар энэ биш гэх зэргээр хэлж над руу дайраад Б- нь намайг заамдаад тэгтэл А- гэх хүү нь миний араас гараараа боож унагаад Б- нь миний нүүр болон толгойн хэсэг элэг, цээж, хэсэг рүү өшиглөж намайг зодсон...” гэх мэдүүлэг,
Гэрч С.Ц-ийн “...манай хүү П-ийг Б- заамдаж аваад хүү Ань араас нь боож газар унагаж тэгээд Б- манай хүүгийн нүүр лүү нь өшиглөж байхад хажуу талаас мөн Б-ийн 2 хүү нь цээж, элэг рүү өшиглөж зодсон. Тэгээд би Б-ийн араас татаж болиулсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Б-ийн “...П-ийг газар унагаад Б- нүүр лүү нь гурван удаа өшиглөсөн, тэр үед том хүү Ань цээж рүү өшиглөсөн. П-ийг Б- боосон чигээрээ нүүр лүү өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг,
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дүгээр сарын 20-ны өдрийн 699 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч О.Б-, Б.А- нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн хэр нь хохирогч Ц.П-ийн эрх чөлөөнд бүлэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн хохирол гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэднийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болов.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Шүүгдэгч О.Б-, Б.А- нар нь дээрх гэмт хэргийг бүлэглэж үйлдээгүй буюу гэмт хэрэг үйлдэхэд О.Б- нь оролцоогүй гэж мэтгэлцэж, үүнийг нь гэрч А.Ц /О.Б-ийн эхнэр/ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлгээ өгөхдөө бататгасан. Шүүх шүүгдэгч нарыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцохдоо гэрч А.Ц-ын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэнгүй.
Учир нь тухайн гэмт хэргийн хохирогч Ц.П- нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд болж өнгөрсөн үйл явдлын талаар тогтвортой, дэс дараалалтай мэдүүлдэг, энэхүү мэдүүлгийг эцэг С.Ц, эх Ц.Б, эхнэр Б.С нар давхар бататган мэдүүлсэн. Үүнээс гадна гэрч Ц.Бийн тухайн үйл явдлын талаар буюу бусдад түлхэгдэн унахдаа хуруугаа гэмтээж байсан, үүнээс шалтгаалан зүрхний аппарат хөдөлсөн байж болзошгүй талаар мэдүүлсэн мэдүүлгийг хэрэгт хувийн сонирхолгүй гэрч Л.Баасанхишиг дамжмал байдлаар зөрүүгүй мэдүүлсэн зэргийг харгалзан шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн шийдвэрийг гаргасан болно.
Шүүх хуралдаанд хохирогч Ц.П- нь хэрэгт баримтаар авагдсан 452,500 төгрөгийг шүүгдэгч нар нь төлж барагдуулсан гэж мэдүүлсэн тул энэхүү тогтоолоор шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин хохирогч өмгөөллийн хөлстэй холбоотой зардал болох 1,500,000 төгрөгийг шүүгдэгч нараас нэхэмжилж байна гэж мэдүүлсэн боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Энэхүү гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нарын хэн алины хууль эрх зүйн мэдлэг хомс, асуудалд хүлээцтэй, бие биедээ хүндэтгэлтэй хандаж чадаагүй нөхцөл байдал нөлөөлжээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч шүүгдэгч О.Б-д 2500 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 2,500,000 төгрөгөөр, шүүгдэгч Б.А-т 1500 нэгж буюу 1,500,000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бол
хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс О.Б-д 6 сар зорчих эрх хязгаарлах ял, Б.А-т 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Улсын яллагч дээрх дүгнэлтийнхээ үндэслэлээ шүүгдэгч нарыг мал аж ахуй эрхэлж амьдралаа залгуулдаг, энэхүү маргаантай асуудал болсноос хойш тухайн нутгаас нүүж өөр орон нутагт шилжин суурьшсан зэрэг нөхцөл байдлыг харгалзсан гэж тайлбарласан бол,
хохирогчийн өмгөөлөгч шүүгдэгч О.Б-ийг урд нь энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж шийтгүүлж байсан, үйлдсэн хэрэгтээ гэмшихгүй байгаа, гурван мянган малтай тул торгох шийтгэл үр нөлөө үзүүлэхгүй гэж тайлбарлав.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бол эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Үүнээс гадна шүүгдэгч нарын хувийн байдал, эрхэлдэг ажил хөдөлмөрийн онцлог, өмч хөрөнгөө хамгаалах, үр шимийг нь хүртэх зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж улсын яллагчийн торгох ял оногдуулах тухай дүгнэлт үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ялууд нь тодорхой цаг хугацаа, орон зайгаар шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, чөлөөтэй зорчин явах, гэр бүлийн гишүүдээ асарч тэтгэх боломжийг хязгаарладаг бөгөөд тухай хүний болон гэр бүлийн амьдрал ахуй, нөхцөл хувийн байдал зэргийг харгалзан ял, эрүүгийн хариуцлага оногдуулах ёстой юм. Өөрөөр хэлбэл хохирогчийн өмгөөлөгчийн олон тооны малтай хүнд торгох ял оногдуулах нь тохиромжгүй гэх дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй, Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхахгүй байх суурь зарчимтай харшилдах юм.
Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр, шүүгдэгч Б.А-т 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоож, ялтан нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч нарт тайлбарлаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАТБАЯР