Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/70

 

 

 

 

 

 

 

 

 

               2023        10           19                                        2023/ШЦТ/70

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, шүүгч Н.Ариунжаргал, Р.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Иргэдийн төлөөлөгч Д.Одгэрэл

Улсын яллагч Н.Амаржаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр

Шүүгдэгч А.Ч нарыг оролцуулан Хэнтий аймгийн Прокурорын газрын  хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х  овогт А-ийн Ч-т холбогдох 1830003360046Т дугаартай эрүүгийн хэргийг Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 27ы өдөр, Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, яс үндэс халх, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар аймаг, ... сум, ... дүгээр баг, ... тоотод оршин суух, урьд:

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 274 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,

-Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 1 сарын хугацаагаар хорих ял,

-Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2018/ШЦТ/133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус  шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Х овогт А-ийн Ч-. /РД:.../

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Ч- нь бусадтай бүлэглэн дараах гэмт хэргүүдийг

1.С.Г, Л.А нартай бүлэглэн Сүхбаатар аймаг, Мөнххаан сум, 1 дүгээр багийн нутаг "Хажуу" гэх газраас 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Б.М-гийн эзэмшлийн тусгайлан хамгаалсан байр, агуулахад буюу байрлуулсан чингэлгийн цоожийг эвдлэн нэвтэрч, дунд гарын "Дарьганга" хийцийн мөнгөн чимэгтэй эмээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 3,985,000 төгрөгийн хохирол учруулсан,

2.П.Г-тай бүлэглэн 2020 оны 5 дугаар сарын 13-ны шөнө Сүхбаатар аймаг, Түмэнцогт сум, 2 дугаар багийн нутаг "Үнээ сааль" гэх газраас хохирогч Х.Э-ын эзэмшлийн үхэр сүргээс олон тооны мал буюу 4 тооны улаан халзан охин бяруу, бидэртэй хүрэн охин бяруу, сартай улаан бяруу, бидэртэй охин бурууг машин механизм буюу *** улсын дугаартай, "Эдван" маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

3.Х.Э-, П.Г- нартай бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Баянхутаг сум, 1 дүгээр баг "Шар толгой" гэх газраас хохирогч С.А-ийн эзэмшлийн 2 тооны бяруу буюу олон тооны малыг машин механизм буюу *** улсын дугаартай "Эдван" маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан,

4.П.Г-, Э.Э-нартай бүлэглэн, 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 18-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Баянхутаг сум, 1 дүгээр баг “Бүдүүн ухаа" гэх газарт хохирогч Р.Э-ийн эзэмшлийн 1 тооны бярууг машин механизм буюу *** улсын дугаартай "AD" /Эдван/ маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 600,000 төгрөгийн хохирол учруулсан,

5.Б.А-, Э.З-, Б.Э- нартай бүлэглэн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Хэнтий аймаг, Батноров сум, 4 дүгээр багийн нутаг "Давхрынул" гэх газраас хохирогч С.Б-ийн эзэмшлийн 4 тооны адуу буюу олон тооны малыг машин механизм буюу *** Эдван маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 5,600,000 төгрөгийн хохирол учруулсан, 

6.П.Г-, Э.З- нартай бүлэглэн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 27-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Хэрлэн сум, 8 дугаар баг "Тахилгат" тосгоны "Жонц" гэх газраас хохирогч С.Б-ын эзэмшлийн үхэр сүргээс олон тооны мал буюу 6 тооны үхрийг машин механизм буюу 01-14 УНТ улсын дугаартай Бонго-3маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 4,860,000 төгрөгийн хохирол учруулсан,

7.П.Г-тай бүлэглэн Хэнтий аймгийн Баянхутаг сум, 1 дүгээр баг, "Баянхүрээгийн энгэр" гэх газраас 2020 оны 5 дугаар сарын 08-ны орчим хохирогч Л.Ц-ын эзэмшлийн 3 тооны бяруу буюу олон тооны бод малыг машин механизм буюу *** улсын дугаартай, "Эдван" маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

8.Э.Э-н, П.Г- нартай бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 18-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Баянхутаг сум, 1 дүгээр багийн нутаг "Бүдүүн ухаа" гэх газраас хохирогч Р.Э-ын эзэмшлийн үхэр сүргээс 2 тооны бяруу буюу олон тооны малыг машин механизм буюу *** улсын дугаартай, Эдван маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

9.Х.Э-, П.Г-тай бүлэглэн Хэнтий аймаг Баянхутаг сум, 1 дүгээр баг, "Адуун чулуу" гэх газраас 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн орчим хохирогч Г.Г-ын эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны бярууг машин механизм буюу *** улсын дугаартай “Эдван маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, нийт 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

10.Э.З-, П.Г- нартай бүлэглэн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 5 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Дорнод аймаг, Булган сум 4 дүгээр баг, "Онцгой" гэх газраас хохирогч Д.О-гийн эзэмшлийн олон тооны мал буюу 16 эр хонь, 1 тооны эр ямаа зэргийг машин механизм буюу 01-14 УНП улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1,680,000 төгрөгийг хохирол учруулсан,

 

Шүүгдэгч А.Ч- нь ганцаараа дараах гэм хэргүүдийг

 

11. 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Хажуу худаг" гэх газарт байрлах хохирогч Б.С-ын гэрийн гадна байрлуулсан, түүний эзэмшлийн улаан өнгийн "Эко Даюун" маркийн, улсын дугааргүй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 2,065,000 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь-Эхийн эцсийн буудалд байрлах иргэн Б.Х-гийн гэрээс хохирогч Л.М-ын эзэмшлийн Samsung Galaxy S7, Samsung Galaxy S9 Plus 2 маркийн rap утсыг "Ч- утсаа өгөөч эхнэртэйгээ холбогдоод өгье" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар шилжүүлэн авч залилж, 789,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Ч- шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “Би хийсэн үйлдэлдээ маргахгүй. ... Өөрийнхөө мал сүргийг өсгөж амьдрал ахуйд зарцуулж байгаа хүмүүсийг хохироосондоо харамсаж байна. Миний буруу. Зарим гэмт хэргүүдийг үйлдэхэд өөр хүмүүс оролцсон ийм учраас хохирлоо тэд нартай хуваалцаж төлмөөр байна” гэв.

 

Эрүүгийн 1830003360046Т дугаартай хэргээс улсын яллагчийн шинжлэн судалсан бичмэл нотлох баримтуудыг шүүгдэгчийн өмгөөлөгч мөн адил шинжлэн судалсанд тооцуулах саналыг илэрхийлэв. Үүнд:

 

1.Шүүгдэгч С.Г, Л.А нартай бүлэглэн хохирогч Б.М-гийн эзэмшлийн чингэлгийн цоожийг эвдлэн нэвтэрч, дунд гарын "Дарьганга" хийцийн мөнгөн чимэгтэй эмээлийг хулгайлж, 3,985,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт

-Хохирогч Б.М-гийн “...Би 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр эхнэр Б.Цацралмөнхийн хамт өөрийн гэрээс баруун урагш ойролцоогоор 2,5 километрт байх хаваржаан дээр байх чингэлгээс өвлийн гутал, хувцас аваад явсан юм. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 16 цагийн үед би хаваржаан дээр байх чингэлгээс гутал авахаар очиход хаваржаан дээр байх гурван чингэлгийн голд байх ногоон өнгийн чингэлгийн таг газар унасан байхаар би ногоон чингэлэгт байх эд зүйлийг үзэхэд "Дарьганга" хийцийн дунд гарын мөнгөн эмээл алга болсон байсан. Би хулгайд алдсан мөнгөн эмээлээ нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 19-20 дугаар хуудас/

-Гэрч Л.М-гийн ...2018 оны өвлөөр 11 дүгээр сард шиг санаж байна. Надад манай нөхөр ярихдаа Ч- манайд нэг мөнгөн  эмээл авч ирээд өөрөө буцаагаад авч явсан” гэхээр нь би яах гэж, юун эмээл авч ирсэн юм гэж тэр үедээ нөхрөө загнаж байсан. Тэгээд Ч- өөрөө буцаагаад авч явсан гэхээр нь нээг их тоогоогүй. Тэгсэн одоо нөхрөөсөө сонсоход Мөнххаан сумын тэндээс айлын чингэлэг ухаж авч ирсэн эмээл гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 40 дүгээр хуудас/

-Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангийн нэгдсэн дүгнэлтийн хэсэгт “...12 хэрэглэлтэй  эмээлийн модны зах зээлийн үнийг 3,985,000 төгрөг...” гэх дүгнэлт,    /1-р хх-ийн 188-200 дугаар хуудас/

 

2. Шүүгдэгч П.Г-тай бүлэглэн хохирогч Х.Э-ын эзэмшлийн үхрийг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг  үйлдсэн болох нь:

-.Хохирогч Х.Э-ын ...2020 оны 5 дугаар сарын 13-ны шөнийн 21 цагийн орчим үхрээ гэрийнхээ үүдэнд хураасан. Маргааш нь буюу 2020 оны 5 дугаар сарын 14-ний өглөө манай үхэр гэрийнхээ зүүн урд дор 1 км орчим газарт байсан ба шил цагаан улаан халзан охин бяруу, бидэртэй хүрэн охин бяруу, бундан сартай эр улаан бяруу, бидэртэй эрээн нүүртэй эр хүрэн бяруу тус тус алга болсон байсан юм. Тус бяруунууд нь бүгдээрээ зөв чих урдаасаа догол, буруу чих араасаа догол имтэй...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 17, 18, 21 дүгээр хуудас/

-Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн ТХҮС-20/052 дугаартай ...бяруу, 4 ширхэг, нэг бүрийн үнэ 500,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 2000,000 төгрөг” гэх дүгнэлт, / 2-р хх-ийн 29-31 дүгээр хуудас/

 

3. Шүүгдэгч А.Ч- нь 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Хажуу худаг" гэх газарт байрлах хохирогч Б.С-ын гэрийн гадна байрлуулсан, түүний эзэмшлийн улаан өнгийн "Экэ Даюун" маркийн, улсын дугааргүй мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 2,065,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-Хохирогч Б.С-ын ...2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр манай эхнэр А.А Мөнххаан сумын төв явсан байсан. Харин би хөдөө гэртээ ганцаараа байсан юм. Би тухайн өдрийн 13 цагийн орчим өөрийн гэрээс 2 километрт байх ертөнцийн зүгээр зүүн хойш зүгт байх худаг дээр хонь, ямаагаа усалж дуусаад гэртээ ирэхэд манай гэрийн баруун урд талд байсан миний өөрийн эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн Эко Даюун маркийн мотоцикл алга болсон, харин оронд өөр мотоцикл үлдээгээд аваад явсан байсан ...Би хулгайд алдсан мотоциклоо 2012 оны 12 дугаар сард Улаанбаатар хотоос 2,100,000 төгрөгөөр худалдаж авч байсан...Надад нэхэмжлэх зүйл болон гаргах гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 69-71 дүгээр хуудас/

-Гэрч О.Б-ийн “....Би А.Ч- гэдэг залууг танина. Садан төрлийн холбоо бол байхгүй. Нэг сумынх гэдгээр нь мэднэ. 2020 оны 4 дүгээр сарын 08-нд намайг гэрийнхээ гадаа юм хийж байхад Ч- над дээр ирж ахаа хөдөө явж мөнгө төгрөгтэй болж ирэх гэсэн юм мотоциклоо дүүдээ өгчихөөч гэхээр нь би өөрийнхөө улаан өнгийн Хүлэг маркийн мотоциклоо өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 81-82 дугаар хуудас/

-Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн “...Даюун мотоциклийн үнэлгээг 2,065,000 төгрөг гэж дүгнэж байна..” гэх дүгнэлт, / 2-р хх-ийн 88-95 дугаар хуудас/

-.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р  хх-ийн 62-65 дугаар хуудас/

 

4. Шүүгдэгч Х.Э-, П.Г- нартай бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Баянхутаг сум, 1 дүгээр баг "Шар толгой" гэх газраас хохирогч С.А-ийн эзэмшлийн 2 тооны бяруу буюу олон тооны малыг машин механизм буюу *** улсын дугаартай "Эдван" маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Хохирогч С.А-ийн ...Манай нэг гэр малтайгаа Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг Шар толгой гэх газар байдаг юм. Би 2020 оны 4 дүгээр сарын 11-ний үеэр ягаан ногоондуу зүсмийн бяруу, ухаа алагдуу бяруу гэх 2 тооны бярууг өөрийн 10 гаран тооны үхэр дотроос алдсан юм. Тэгээд манай үхэр гэрийн ойролцоо байдаг болохоор айлын малаар хайж нэлээн хэд хоног явсан боловч олдоогүй юм...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 113-114 дүгээр хуудас/

-Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ийн шинжээчийн “...С.А-ийн хулгайд алдсан гэх 2 тооны бярууны зах зээлийн үнэлгээг 1,400,000 төгрөг...” гэх дүгнэлт, / 6-р хх-ийн 125-127 дугаар хуудас/

 

5.Шүүгдэгч П.Г-, Э.Э-нартай бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 18-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Баянхутаг сум, 1 дүгээр баг “Бүдүүн ухаа" гэх газарт хохирогч Р.Э-ийн эзэмшлийн 1 тооны бярууг машин механизм буюу *** улсын дугаартай "AD" маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Хохирогч Р.Э-ийн ...Би 2020 оны 4 дүгээр сарын 17-18-ны шилжих шөнө Баянхутаг сумын 1 дүгээр баг Бүдүүн ухаа гэх газраас өөрийн үхэр сүргээс эр ягаан халзан бяруу алга болсон байсан. Тэгээд би ойр хавиар хайж айлын малаар орж нэлээн явсан боловч олдоогүй...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 170-171 дүгээр хуудас/

-Иргэний нэхэмжлэгч С.Д-ийн “...2020 оны 5 дугаар сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна. Би хэдэн бяруу худалдаж авах гээд Мөнххаан сумын фэйсбүүк групп дээр зар байршуулсан байсан. Гэтэл зарын дагуу ярьж байна бяруу авах уу гэж нэг эрэгтэй хүн ярьсан. Ингээд утсаар ярьснаас хойш удалгүй цагаан өнгийн улсын дугаарыг нь мэдэхгүй Бонго-3 маркийн автомашинтай П.Г- гэх залуу танихгүй бас нэг залуутай ирээд ачаан дээрээсээ 3 тооны бяруу буулгасан. Би тухайн 3 тооны бярууг нь худалдан авахаар болоод нэг бярууг нь 350,000 төгрөгөөр бодож 1,050,000 төгрөгөөр гурвууланг нь авсан. Ингээд мөнгийг нь хэрхэн өгөх талаар асуутал П.Г- манай эхнэрийн дансаар шилжүүлчхээрэй гэж хэлээд *** тоот Ш.Цогзолмаа гэсэн дансны дугаар өгсөн. Тухайн дансанд нь манай эхнэр Базарсүрэнгийн Гэрэлмаа нь өөрийнхөө *** гэсэн дансаас мөнгийг нь шилжүүлсэн байгаа. П.Г-ын ачиж ирсэн 3 тооны бяруу нь ягаан бага зэрэг халзан гэмээр зүсмийн эр бяруу, нөгөө хоёр нь ухаа, ухаа халзан зүсмийн 2 тооны бяруу байсан. Би 3 тооны бярууны мөнгө болох 1,050,000 төгрөгийг П.Г-аас гаргуулан авмаар байна...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 174-175 дугаар хуудас/

-Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ийн шинжээчийн ...ягаан халзан эр бярууны зах зээлийн үнэлгээг 600,000 төгрөг...” гэх дүгнэлт, /2-р хх-ийн 188-192 дугаар хуудас/

 

6.Шүүгдэгч Б.А-, Э.З-, Б.Э- нартай бүлэглэн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Хэнтий аймаг, Батноров сум, 4 дүгээр багийн нутаг "Давхарын уул" гэх газраас хохирогч С.Б-ийн эзэмшлийн 4 тооны адуу буюу олон тооны малыг машин механизм буюу *** Эдван маркийн, улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 5,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-Хохирогч С.Б-ийн ...2020 оны 6 сарын 10-14-ний өдрийн хооронд хүрэн халзан азаргатай адуунаасаа 4 тооны морьд хулгайд алдсан. Хонгор халзан морь унжмал дэлтэй 13 настай, /давхар саран дээр босоо зуузай тамгатай/ тамга ижил буурал духтай хүрэн морь- 8 настай, цагаан шарга морь-7 настай, халтар хээр морь-7 настай...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 230-231 дүгээр хуудас/

-Гэрч Ө.Г-ийн “...С.Б-ь ахын адууг малладаг. 2020 оны 6 сарын  10-наас 14-ний өдрийн хооронд байх гэж санаж байна. Батноров сумын 5 дугаар багийн нутаг давхрын уулан дундаас хүрэн халзан азаргатай адуунд байсан 4 тооны морьдоо хулгайд алдсан...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 232-233 дугаар хуудас/

-Гэрч Б.Г-гийн “....Би Дорнод аймгийн төвд Холч Арвижих         ХХК-ийн гүйцэтгэх захирал хийдэг юм. Манай компани адууны мах бэлтгэдэг юм. 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Баянтүмэн сумын харьяат П  гэх хүн 4 адуутай ирсэн. Хамт хүн явж байсан үгүйг санахгүй байна. Тэр 4 адууг би худалдаж авахаар болж нийт 645 кг болж 3,031,000 төгрөгийг Я.Б гэх хүний данс руу шилжүүлсэн. Ямар зүс тамгатай адуу байсныг санахгүй байна. Хаан банкны 5420168903 дугаарын дансаар гүйлгээ хийсэн...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 243 дугаар хуудас/

-Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн ..С.Б-ийн хулгайд алдсан адуунуудын зах зээлийн нийт үнэлгээг 5,600,000 төгрөг..” гэх дүгнэлт, / 3-р хх-ийн 5-8 дугаар хуудас/

 

7.Шүүгдэгч П.Г-, Э.З- нартай бүлэглэн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 27-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Хэрлэн сум, 8 дугаар баг "Тахилгат" тосгоны "Жонц" гэх газраас хохирогч С.Б-ын эзэмшлийн үхэр сүргээс олон тооны мал буюу 6 тооны үхрийг машин механизм буюу 01-14 УНТ улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 4,860,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-Хохирогч С.Б-ын ...Би 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Их овоо гэх газар өөрийн үхрээ бэлчээр дээрээс татаад өөрийн өвөлжиж байгаа газар болох Жонц гэдэг газар үхрээ хурааж хориод маргааш нь буюу 2020 оны 05 дугаар сарын 27-ны орой үхэр хурааж ирээд бүртгэтэл манай улаан халзан үнээ, мухар ухаа халзан үнээ, улаан гунж, хүрэн халзан гунж, эрээн нүүртэй хүрэн халзан шүдлэн, охин улаан бяруу нар байхгүй байсан...” гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 50-52 дугаар хуудас/

-Иргэний нэхэмжлэгч Б.О-ын “...2020 оны 5 дугаар сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна. Дорнод аймгийн Баянтүмэн суманд байдаг П- гэх залуу над руу утсаар залгаад хөдөөнөөс манай найз үхэр зарах гэж ирээд байна намайг үхэр авахгүй юм уу манай хашаанд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би сонирхоод Баянтүмэн сум руу очиж П-ийн хашаанд хашаатай байсан үхрийг харахад 6 тооны үхэр байсан. 1 үхэр нь ядраад хэвтэрт орсон үхэр байсан. Тэгээд би эдгээр үхрүүдийг харж байгаад 4 тооны үхрийг нь худалдаж авахаар болж малын эзэн З- гэх хүнтэй наймаа хийж 4 үхрийг 2,600,000 төгрөгөөр худалдаж авсан. Мөнгийг нь бэлнээр нь өгсөн. Би хулгайн үхэр гэдгийг мэдээгүй. Би 2,600,000 төгрөгийн хохирлоо гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 58-59 дүгээр хуудас/

-Иргэний нэхэмжлэгч Д.Бийн “...2020 оны 5 дугаар сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна. Надтай хамт цэргийн алба хааж байсан Ч- гэх залуу ажил тарах үед манай ажил дээр ганцаараа ирсэн...маргааш нь над руу утсаар залгаад машин юу болж байгаа бол намайг асуугаад өгөөч би машингүй байна, ирээд намайг авчих гэхээр нь очиж авахад үйлчилгээний төвийн гадаа Г-аа, З- гэх 2 залуутай явж байсан. Засварын газар очих замдаа машин дотор танилцаж нэрийг нь мэдсэн. Тэгээд маргааш нь манай ажил дээр Ч- ганцаараа ирээд зарах гэж байгаа мал руу очих хэрэгтэй байна гэхээр нь би цуг явахад мал нь Баянтүмэн суманд байдаг нэг айлын хашаад мал нь байсан, миний харахад 6 тооны үхэр харагдаж байсан...Үүнээс хойш 2 хоногийн дараа Ч- гэх залуу манай гэрт ганцаараа нилээн согтуу ирсэн, тэгээд нөгөө үхрээс чинь 1 бяруу үлдчихлээ найз нь чамд хямдхан өгье 150,000 төгрөгөөр авчих гэхээр би зөвшөөрөөд мөнгийг нь тэр дор нь бэлнээр өгсөн. Тэгээд маргааш нь Баянтүмэн сум руу очиж нөгөө үхрээ авсан. Би тэр үхрийг авахын тулд айлын хүнд 15,000 төгрөгийн түлш, 45,000 төгрөг бэлнээр нь өгч байж авсан, 45,000 төгрөг нь Ч- тэр зээлж аваад төлөөгүй юм шиг байна лээ, тэрийг нь би төлсөн. Уг үхрийг худалдаж авахад нийт 210,000 төгрөгийн зарлага гарсан. Би эдгээр үхрийг хулгайн үхэр гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 63-65 дугаар хуудас/

-Гэрч Д.П-ийн “...Намайг гэртээ байж байхад 2020 оны 5 дугаар сарын сүүлээр байх гэж бодож байна. Яг өдрийг сайн санахгүй байна. Урьд нь зүс таних Хэнтий аймгийн харьяат З- гэх залуу танихгүй 2 залуугийн хамт үдээс хойш 16 цагийн орчимд цагаан өнгийн Бонго-3 маркийн машин дээр 6 тооны үхэр ачиж ирээд манай хашаанд түр буулгая би энэ хавьд таньж мэдэх хүн байхгүй байна гэхээр нь би зөвшөөрөөд хашаандаа 6 тооны үхрийг нь буулгуулсан. ...З- ирэхдээ Дорнод аймгийн Саяг гэх дэлгүүрийн эзэн нь гэх О гэх хүнтэй ирээд 4 үхрээ зарсан, үлдсэн 2 үхрийнх нь нэгийг 327 дугаар цэргийн ангийн нэг хүнд хүрэн охин бярууг нь өгсөн, хүрэн халзан үхэр нь ядарч үхсэн, ачаандаа сүүж нь цоороод ирсэн байсан...” гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 73-75 дугаар хуудас/

-Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн шинжээчийн ...6 үхрийн зах зээлийн үнэлгээг 4,860,000 төгрөг..” гэх дүгнэлт, / 3-р хх-ийн 87-88 дугаар хуудас/

 

8.Шүүгдэгч П.Г-тай бүлэглэн Хэнтий аймгийн Баянхутаг сум, 1 дүгээр баг, "Баянхүрээгийн энгэр" гэх газраас 2020 оны 05 дугаар сарын 08-ны орчим хохирогч Л.Ц-ын эзэмшлийн 3 тооны бяруу буюу олон тооны бод малыг машин механизм буюу *** "Эдван" маркийн, улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-Хохирогч Л.Ц-ын ...Би 2020 оны 5 дугаар сарын 08-09-ний хооронд Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг Баянхүрээгийн энгэр гэх газраас өөрийн үхэр сүргээс 3 тооны бяруу алдсан. Зүс нь хар бяруу эр, мухар хөх бяруу охин, улаан халзан охин бяруу. Зөв чих догол буруу цуулбар имтэй. Тэгээд би тэр хавийн айлын малаар хайсан боловч олдоогүй. Манай мал Хэнтий аймгаас Дорнод аймаг орох засмал замын хойд талд байдаг болохоор зам дээгүүр байдаг юм аа...” гэх мэдүүлэг, /4-р хх-ийн 143-144 дүгээр хуудас/

-Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн ..3 бярууны зах зээлийн үнэлгээг 1,800,000 төгрөг..” гэх дүгнэлт, / 4-р хх-ийн 150-152 дугаар хуудас/

 

9. Шүүгдэгч А.Ч- нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь-Эхийн эцсийн буудалд байрлах иргэн Б.Х-гийн гэрээс хохирогч Л.М-ын эзэмшлийн Samsung Galaxy S7, Samsung Galaxy S9 Plus 2 маркийн гap утсыг Ч- утсаа өгөөч эхнэртэйгээ холбогдоод өгье гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар шилжүүлэн авч залилж, 789,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-Хохирогч Л.М-ангийн ....Би 2020 оны 02 дугаар сарын 17-ны өглөөний 10 цагийн орчим Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо дарь эхийн хуучин буудалд байх найз Х-гийн гэрт очсон. Тэгэхэд манай найз Х-, Ч- хоёр хамт архи уугаад сууж байсан. Тэгээд тэр хоёрын ууж байсан архи дуусахад манай найз Х- архи дуусчихлаа чи ганц хоёр пиво аваад өгөөч гэхээр нь би дэлгүүр лүү явж нэг шил 0,5 литрийн архи, 2,5 литрийн том пиво дэлгүүрээс аваад найз Х-гийн гэрт дэлгүүрээс авсан архи, пиво Х-, Ч- нарын хамт ууж байхад Ч- надаас утсаа өгөөч эхнэртэйгээ утсаар яриадахъя” гэхээр би утсаа Ч-т өгсөн юм. Тэгээд Ч- манай найз Х-гийн гэрийн гадаа хүнтэй хэрэлдээд утсаар яриад байсан. Мөн Х-гийн гэрт цэнэглэж байсан Samsung Galaxy S7 маркийн утсыг бас авч гарсан.Тэгээд хэсэг хугацааны дараа Ч- орж ирэхгүй болохоор нь гэрээс гараад харахад Ч- алга болсон байсан. Ч- нь миний Samsung Galaxy S7, Samsung Galaxy S9 Plus маркийн хоёр ширхэг гар утсыг хулгайлсан болохоор Цагдаагийн байгууллагад хандаж байна... Би 2019 оны 11 дүгээр сард Теди худалдааны төвөөс Samsung Galaxy S9 Plus маркийн гap утсаа 800,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Харин Samsung Galaxy S7 гap утсаа 2020 сны 01 дүгээр сард хүнээс 190,000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг, /4-р хх-ийн 182-184 дүгээр хуудас/

-Гэрч Э.Б-гийн “...Манай нөхөр А.Ч- 2020 оны 02 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотоос ирэхдээ Samsung Galaxy S9 Plus, Samsung Galaxy S7 хоёр ширхэг гap утас авч ирээгүй. Өөрийн гэсэн утасгүй ирсэн...Манай нөхөр А.Ч- нь над руу 99145361 гэсэн дугаараас залгаж ярьсан. Харин 98193002 гэсэн дугаараас залгасан эсэхийг мэдэхгүй байна. Хүн болгоны утаснаас залгадаг болохоор мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, /4-р хх-ийн 186 дугаар хуудас/

-Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн “...хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 789,000 төгрөг гэж тогтоолоо..” гэх дүгнэлт        / 4-р хх-ийн 191-199 дүгээр хуудас/

 

10. Шүүгдэгч Э.Эн, П.Г- нартай бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 18-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Баянхутаг сум, 1 дүгээр багийн нутаг "Бүдүүн ухаа" гэх газраас хохирогч Р.Э-ын эзэмшлийн үхэр сүргээс 2 тооны бяруу буюу олон тооны малыг машин механизм буюу *** Эдван маркийн, улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-Хохирогч Р.Э-ын ...Би 2020 оны 4 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Баянхутаг сумын 1 дүгээр баг Бүдүүн ухаа гэх газраас өөрийн үхэр сүргээс сэрвээн цагаан улаан халзан бяруу, эрээн нүүртэй бидэртэй ухаа халзан бяруу алга болсон байсан. Тэгээд би ойр хавиар хайж айлын малаар орж нэлээн явсан боловч олдоогүй. Тэгээд би хүн амьтанд захиад 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн юм. Алдсан гэх Сэрвээн цагаан улаан халзан бяруу, Эрээн нүүртэй бидэртэй ухаа халзан бяруу гэх 2 тооны бяруу им тэмдэг байхгүй...” гэх мэдүүлэг, /4-р хх-ийн 219-220  хуудас/

-Гэрч Р.Э-ийн ...2020 оны 4 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Баянхутаг сумын 1 дүгээр баг Бүдүүн ухаа гэх газраас өөрийн үхэр сүргээс Эр ягаан халзан бяруу алга болсон. Тэр үед манай төрсөн дүү Э- бас 2 тооны бяруу алга болсон байна гээд манай гэрт ирсэн. Э-ын гэр манай гэрээс зүүн тийш 2 км хэртэй газарт ээжтэйгээ цугтаа байдаг юм. Тэгээд бид хоёр ойр хавиар хайж айлын малаар орж нэлээн явсан боловч олдоогүй...” гэх мэдүүлэг, /4-р хх-ийн 221 дүгээр хуудас/

-Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн “...2 бярууны зээлийн үнэлгээг 1,200,000 төгрөг... гэх дүгнэлт, / 4-р хх-ийн 235-239 хуудас/

 

11. Шүүгдэгч Х.Э-, П.Г- нартай бүлэглэн 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн орчим хохирогч Г.Г-ын эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны бяруу буюу олон тооны малыг машин механизм буюу *** “Эдван” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, нийт 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-Хохирогч Г.Г-ын ...2020 оны 4 дүгээр сарын 05,06-ны үед манай үхрээс Ухаа зүсмийн бяруу алга болсон юм. Дараа нь 2020 оны 04 дүгээр сарын 10-н хавьцаа дахин нэг бяруу алга болсон. Би одоо сайн зүсийг нь санахгүй байна, ямар ч байсан ухаа бяруу гэдгийг бол сайн санаж байна. Тэгээд би тэр бярууг үхсэн байх гэж бодоод тэр хавиар хайж яваагүй юм...Миний 2 тооны бяруу нь Ухаа зүсмийн нөгөө бярууны зүсийг сайн санахгүй байна. Би 80 гаран бяруугаа тоолоход 2 бяруу дутсан юм аа. 2 чих цуулбар имтэй байгаа...” гэх мэдүүлэг, /5-р хх-ийн 26-27 дугаар хуудас/

-Э.З-ын яллагдагчаар өгсөн “...Би 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр гэртээ байж байхад Сүхбаатар аймгийн харьяат П.Г- ойролцоогоор 20-21 цагийн орчимд *** улсын дугаартай Ниссан эдван маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд Сүхбаатар аймгийн Мөнххаан сум ханиндаа яваад ирье гэсэн юм. Бид Мөнххаан сум явах замдаа Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг "Адуун чулуу" гэх газар засмал замаас ертөнцийн зүгээр хойшоо буугаад 2 км орчим зайд эхтэйгээ явж байгаа бяруу таараад бярууг нь би явган хөөж байгаад сүүлдэж бариад машиндаа ачсан. Тухайн бяруу нь ухаа зүсмийн бяруу байсан. Тэр үед ойролцоогоор 23 цаг болж байсан. Тэгээд бид Мөнххаан суманд очиж сумын төвөөс зүүн талд байх Г-ын хашаанд буулгасан...Бид Сүхбаатар аймгийн Мөнххаан сум явах замд Г- бяруу ачих уу гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрч замд таарсан бярууг барьж ачсан...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 58-61 дүгээр хуудас/

-П.Г-ын яллагдагчаар өгсөн “...Би 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 20 цагийн орчимд *** улсын дугаартай Ниссан эдван маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод Хэрлэн сумын 4 дүгээр баг Хорихын байрнаас З-ыг очиж аваад Сүхбаатар аймгийн Мөнххаан сум явах замдаа Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг "Адуун чулуу" гэх газар засмал замаас ертөнцийн зүгээр хойшоо буугаад 2 км орчим яваад хэсэг үхэртэй таарч нэг бяруу аваад явъя гэж ярилцаад 1 тооны ухаа зүсмийн бяруу явган хөөж байгаад бариад машиндаа ачсан. Тэгээд бид Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд очиж /зүс таних/ малтай айлын хашаанд буулгаад буцаад Хэнтий аймагт ирсэн. Түүний дараа 2020 оны 04 дүгээр сарын 10-11-ний шилжих шөнө Ч-, Э- нарын хамт Хэнтий аймгаас гараад Баянхутаг сумын 1 дүгээр баг "Адуун чулуу" гэх газар засмал замаас ертөнцийн зүгээр хойшоо буугаад 2 км орчим яваад хэсэг үхэртэй таараад бараан зүсмийн нэг тооны бярууг Ч- явган хөөж бариад машиндаа ачаад Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд  Э-ын найзын хашаанд буулгасан...2020 оны 04 дүгээр сарын 20-ны орчимд Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд ухаа зүсмийн бярууг авахаар очиход үхчихсэн байсан. Би өөрөө харсан. 04 дүгээр сарын 10-11-ний шилжих шөнө хулгайлсан бараан зүсмийн бярууг Э-ын найзын хашаанд буулгасан. Ухаа зүсмийн бярууг З- бид хоёр мөнгөтэй болох зорилгоор хулгайлсан. Бараан зүсмийн бярууг би Э-ын найзаас мөнгө авсан байсан болохоор авсан мөнгөнийхөө хариуд өгсөн...” гэх мэдүүлэг / 5-р хх-ийн     67-70 дугаар хуудас/

-Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн “...Г.Г-ын хулгайд алдсан 2 бярууны зах зээлийн үнэлгээг  тус бүр 600,000 төгрөг...” гэх дүгнэлт, /5-р хх-ийн 39-41, 46-48 дугаар хуудас/

 

12.Шүүгдэгч Э.З-, П.Г- нартай бүлэглэн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 5 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Дорнод аймаг, Булган сум 4 дүгээр баг, "Онцгой" гэх газраас хохирогч Д.О-гийн эзэмшлийн олон тооны мал буюу 16 эр хонь, 1 тооны эр ямаа зэргийг машин механизм буюу 01-14 УНП улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1,680,000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Хохирогч Д.О-гийн ....2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр манай малын эзэн Ганбаатар ирээд хот руу хонь авч явна гээд манай хөдөө гэрт ачааны машинтай ирээд хонь ачих гэсэн чинь эр хонь дутаад байна гэхээр нь би хонио тоолсон чинь 16 эр шүдлэн хонь дутсан. Тэгээд ойр орчмоор хайж явсан боловч олдоогүй. Тэгээд би дан эр хонь алга байсан болохоор хулгай авсан байж магадгүй гэж бодсон бөгөөд би он сараа сайн санахгүй байна. 2020 оны 05 дугаар 30-наас 2020 оны 06 дугаар сарын 03-ны хооронд миний нутаглаж байгаа "Онцгой" гэх газарт их хүйтэн бороо 2 удаа шөнөжингөө орсон. Тухайн үед би борооноор дээрх хугацаанд хонио гэрээс хойш 500 орчим метр газарт байрлах өвөлжөөндөө 2 удаа хашсан. Тухайн 2 удаа хаших хооронд л хулгай авсан байх гэж бодож байна. Алга болсон хонь бол баруун чих ганзага зүүн чих тайранхай имтэй, мөн зүүн чих цуулбар имтэй хонинууд байгаа. Бэлчээрээр бол би сайн дагаж байсан. Тэгээд дан эр хонь болохоор сэжиг санаад байна. 2 ямаа дутаж байгаа нэг муу өвчтэй ямаагаа бол хониноос үлдэж үхсэн байх...” гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 135-136 дугаар хуудас/

2.Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн шинжээчийн “...шүдлэн эр хонь 16 толгой 1,600,000 төгрөг, шүдлэн эр ямаа 1 толгой 80,000 төгрөг нийт 1,680,000 төгрөг.” гэх дүгнэлт, / 3-р хх-ийн 172-177 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар бусдын малыг хулгайлахдаа машин механизм ашиглаж, бүлэглэж, байнга үйлдэж амьдралынхаа эх үүсвэр болгосон гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд зүйлийг залилж авсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэдгээр зүйлчилж гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь эдгээр гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. Энэ хэргийн улмаас 12 хүнд хохирол учруулснаас Ч- нь С-т 2,065,000 төлсөн. Э-тод 1 бярууг өгөх байхад 2 бяруу өгсөн гэж байгаа учраас төлөгдсөн гэж үзэж байна. Ч-ээс М-д 1,320,000 төгрөг, Э-т 1,000,000 төгрөг, А-т 467,000 төгрөг, Б-ьд 1,400,000 төгрөг, Б-д 1,620,000 төгрөг, Ц-ад 900,000 төгрөг, М-анд 789,000 төгрөг, Э-ад 400,000 төгрөг, Г-т 400,000 төгрөг, О-д 560,000 төгрөгийг төлөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна” гэж

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяраас “Миний үйлчлүүлэгчийн хувьд үйлдсэн гэмт хэргүүдээ хүлээн зөвшөөрч байгаа. Харин мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэж зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

  Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар

 

1. Хохирогч Б.М-, гэрч Л.М нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний эд хөрөнгө үнэлсэн талаарх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар А.Ч- нь С.Г, Л.А нартай бүлэглэн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг Хажуу гэх газраас Б.М-гийн Дарьганга хийцийн мөнгөн чимэгтэй эмээлийг тусгайлан хамгаалсан агуулах буюу чингэлгийн цоожийг эвдэж хулгайлсан гэмт хэргийг,

2. Хохирогч Х.Э-ын мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, эд хөрөнгө үнэлсэн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нь Х.Г-тай бүлэглэн Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багийн нутаг Үнээ сааль гэх газраас Х.Э-ын 4 тооны бярууг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг,

3. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Б.С-, гэрч О.Бүтэмж нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний эд хөрөнгө үнэлсэн талаарх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.Ч- нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг Хажуу худаг газраас 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Б.С-ын Даюун маркийн мотоциклийг хулгайлсан гэмт хэргийг,

4. Хохирогч С.А-ийн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний эд хөрөнгө үнэлсэн талаарх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нь Х.Э-, П.Г- нартай бүлэглэн Хэнтий аймгийн Баянхутаг сум 1 дүгээр баг Шар толгой гэх газраас 2020 оны 04 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө С.А-ийн 2 тооны бярууг машин механизм буюу Эдван маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан гэмт хэргийг,

5. Хохирогч Р.Э-, иргэний нэхэмжлэгч С.Д- нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний эд хөрөнгө үнэлсэн талаарх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нь П.Г-, Э.Э-нартай бүлэглэн Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг Бүдүүн ухаа гэх газраас 2020 оны 04 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө Эдван маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Р.Э-ийн 1 тооны бярууг хулгайлсан гэмт хэргийг,

6. Хохирогч С.Б-ь, гэрч Ө.Гүрдорж, Б.Гэндэнсүрэн нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний эд хөрөнгө үнэлсэн талаарх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нь Б.А, Э.З-, Б.Э- нартай бүлэглэн Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр багийн нутаг Давхарын-Уул гэх газраас 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Эдван маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан С.Б-ийн 4 тооны буюу олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг,

7. Хохирогч С.Б-, гэрч С.П-, иргэний нэхэмжлэгч Б.О нарын мэдүүлэг, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний эд хөрөнгө үнэлсэн талаарх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нь П.Г-, Э.З- нартай бүлэглэн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг Тахилгат тосгоны Жонц гэх газраас 2020 оны 05 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө машин механизм буюу Бонго-3 маркийн 01-14 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан С.Б-ын олон тооны буюу 6 үхрийг хулгайлсан хэргийг,

8. Хохирогч Л.Ц-ын мэдүүлэг, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний эд хөрөнгө үнэлсэн талаарх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нь П.Г-тай бүлэглэн Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг Баянхүрээгийн энгэр гэх газраас машин механизм буюу Эдван маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Л.Ц-ын олон тооны мал буюу 3 бярууг хулгайлсан гэмт хэргийг,

9. Хохирогч Л.М-, гэрч Э.Б- нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний эд хөрөнгө үнэлсэн талаарх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.Ч- нь Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дарь-Эхийн хуучин эцсийн буудалд байрлах Б.Х-гийн гэрээс Л.М-ын Samsung Galаxy S7, Samsung Galaxy S9 plus маркийн гар утсыг “Утсаа өгөөч эхнэртэйгээ холбогдоод өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон шилжүүлэн авч залилах гэмт хэргийг,

10. Хохирогч Р.Э-, гэрч Р.Э- нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний эд хөрөнгө үнэлсэн талаарх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нь Э.Эн, П.Г- нартай бүлэглэн Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг Бүдүүн ухаа гэх газраас 2020 оны 04 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө машин механизм буюу Эдван маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Р.Э-ын олон тооны мал буюу 2 бярууг  хулгайлсан гэмт хэргийг,

11. Хохирогч Г.Г-ын мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний эд хөрөнгө үнэлсэн талаарх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нь Х.Э-, П.Г-, Э.З- нартай бүлэглэн Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг Адуун чулуун гэх газраас 2020 оны 05 дугаар сарын 10-дын орчим  машин механизм буюу Эдван маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Г.Г-ын 1 тооны бярууг хулгайлсан гэмт хэргийг,

12. Хохирогч Д.О-, гэрч Э.Батзориг, Т.Э-нарын мэдүүлэг, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлэн мэдүүлсэн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний эд хөрөнгө үнэлсэн талаарх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нь Э.З-, П.Г- нартай бүлэглэн Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг Онцгой гэх газраас машин механизм буюу Бонго-3 маркийн 01-14 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Д.О-гийн олон тооны мал буюу 16 эр хонь, 1 эр ямааг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тус тус нотлогдон тогтоогдож байна.

Хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хохирол хор уршгийн талаар хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг нь хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт юм.

Шүүгдэгч А.Ч-ийн бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно. 

Мал хулгайлах гэмт хэргийн тухайд

“Хулгайлах” гэмт хэрэгт бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох ба мал хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдах бөгөөд “мал” гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарах бөгөөд “олон тооны мал” гэдэгт найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж хууль тогтоогч Эрүүгийн хуульд тайлбарлажээ.

Шүүгдэгч А.Ч- нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч хулгайлах гэмт хэргийг шунахайн сэдэлтээр үйлдсэн байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч А.Ч- нь нийт 12 удаагийн үйлдлээр өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн ба үүнээс 9 удаагийн үйлдэл нь мал хулгайлах гэмт хэрэгт хамаарч байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх малыг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангаж байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч А.Ч-ийн 9 удаагийн мал хулгайлах гэмт үйлдлүүд нь  уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох байнга үйлдэж амьдралынхаа эх үүсвэр болгосон гэх шинжийг бүрэн хангасан байх бөгөөд амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж идэвхтэйгээр байнгаар үйлдэгдсэн гэмт хэрэг байх бөгөөд хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

Тодруулбал мал хулгайлах гэмт хэргийг гурав буюу түүнээс дээш удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаас дүгнэхэд өөрийн амьдралаа залгуулахад шаардагдах мөнгө хэрэг болсон үедээ буюу олон удаа, урт хугацааны туршид үргэлжилсэн үйлдлээр хохирогч нарын эд хөрөнгө буюу малыг хулгайлан амьдралын эх үүсвэрээ болгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, хулгайлах гэмт хэргийг тодорхой цаг хугацааны давтамжтайгаар үйлдэж хууль бус аргаар олж авсан эд хөрөнгөөрөө амьжиргаагаа залгуулж, өөрийн хувийн хэрэгцээг хангахын тулд үйлдэж байсан болох нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн тодорхой ажил хөдөлмөр эрхэлж орлого олдоггүй байсан талаарх нотлох баримт, урд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж шүүхээс ял шийтгүүлж байсан байдал зэргийг харгалзан энэхүү дүгнэлтийг хийсэн болно.

Иймд энэхүү үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаярын “миний үйлчлүүлэгчид холбогдох мал хулгайлах гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгож өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. 

Хулгайлах гэмт хэргийн тухайд

Шүүгдэгч А.Ч- нь С.Г, Л.А нартай бүлэглэн Сүхбаатар аймаг, Мөнххаан сум, 1 дүгээр багийн нутаг "Хажуу" гэх газраас 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Б.М-гийн эзэмшлийн тусгайлан хамгаалсан байр, агуулахад буюу байрлуулсан чингэлгийн цоожийг эвдлэн нэвтэрч "Дарьганга" хийцийн мөнгөн чимэгтэй эмээлийг хулгайлсан гэмт хэргийг,

 

үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Хажуу худаг" гэх газарт байрлах хохирогч Б.С-ын гэрийн гадна байрлуулсан улаан өнгийн "Эко Даюун" маркийн улсын дугааргүй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, эд хөрөнгө үнэлсэн шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “...тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тус тус тодорхойлсон байна.

Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгчийн энэхүү хоёр үйлдэл нь гэмт хэрэг үйлдэх санаа зорилгын хувьд тус тусдаа, өөр өөр цаг хугацаанд үйлдэгдсэн тус тусдаа эхлэл, төгсгөлтэй үйлдэл боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйлд заасан, халдлагын объект, зүйл нэгтэй нэг төрлийн буюу хулгайлах гэмт хэрэг байна. Шүүгдэгчийн үйлдсэн нэг төрлийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн хэд хэдэн шинжийг агуулсан бөгөөд объектив болон субьектив шинжүүдээрээ нийтлэг байгаа, нэг төрлийн хэргийг цаг хугацааны завсарлагаатайгаар үйлдсэн тохиолдолд хүндрүүлэх бүрэлдэхүүнээр нь нэгтгэн зүйлчилж шийдвэрлэдэг тул прокурорын яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Залилах гэмт хэргийн тухайд

Шүүгдэгч нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь-Эхийн эцсийн буудалд байрлах иргэн Б.Х-гийн гэрээс хохирогч Л.М-ын эзэмшлийн Samsung Galaxy S7, Samsung Galaxy S9 Plus 2 маркийн гap утсыг "Утсаа өгөөч эхнэртэйгээ холбогдоод өгье" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар шилжүүлэн авч залилж 789,000  төгрөгийн хохирол учруулсан байна.

Зохиомол байдал зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж, тэдний зөвшөөрлийн дагуу эд хөрөнгийг нь өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлийг залилах гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд хохирогч Л.М- нь шүүгдэгчийн зориуд бий болгосон зохиомол байдалд итгэн төөрөгдөж эд хөрөнгөө түүнд шилжүүлэн өгсөн байна.

Шүүгдэгч нь хохирогчийг хуурч, гар утсыг нь шилжүүлж авсны дараа түүнтэй дахин харилцахгүй, утсыг нь буцааж өгөхгүй байх зорилгоор бүрмөсөн өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн идэвхтэй үйлдлээр хохирогчийг залилж, эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг эд хөрөнгө хулгайлах, залилах, мал хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс мал хулгайлах гэмт хэргээс бусад гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд хүлээн зөвшөөрч, мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд энэ нь шүүхийн дүгнэлттэй тохирсон болно.   

Энэхүү гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн хууль, эрх зүйн мэдлэг сул байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунахайн сэдэлт нөлөөлсөн байна гэж үзлээ.

                Шүүгдэгч нь нэр бүхий 12 хохирогчоос Б.С-т учирсан 2,065,000 төгрөгийн хохирлыг унагатай гүү, бяруугаар төлж барагдуулсан талаарх нотариатчаар гэрчлүүлсэн баримтыг хохирогч ирүүлсэн, хохирогч Р.Э- нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч А.Ч-ээс доорх байдлаар хохирлыг гаргуулахаар шийдвэрлэв. Үүнд:

-1,328,333 төгрөг гаргуулан хохирогч Б.М-д,

-500,000 төгрөг гаргуулан хохирогч Х.Э-т,

-466,666 төгрөг гаргуулан хохирогч С.А-т,

-1,400,000 төгрөг гаргуулан хохирогч С.Б-ьт,

-276,667 төгрөг гаргуулан хохирогч С.Б-д,

-900,000 төгрөг гаргуулан хохирогч Л.Ц-ад

-789,000 төгрөг гаргуулан хохирогч Л.М-д,

-400,000 төгрөг гаргуулан хохирогч Р.Э-ад,

-200,000 төгрөг гаргуулан хохирогч Г.Г-т,

-560,000  төгрөг гаргуулан хохирогч Д.О-д,

-70,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Бд,

-866,667 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Оад,

-350,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч С.Д-д тус тус олгох зүйтэй гэж үзлээ.

Энэхүү тооцоог шүүгдэгчийн бусадтай бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн тухайд хохирлыг хувь тэнцүүлэн хувааж, шүүгдэгчид ногдох хэсгээр гаргасан болно.  

 

 

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах талаар

 

  Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Шүүгдэгч А.Ч-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, хуулийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 хугацаагаар жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялуудыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.

Энэ хэргийн улмаас хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримт байхгүй, эд мөрийн баримт байхгүй. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Г-, Баярсайхан, Ойдов, Э-, Эн, А-, Э- нартай бүлэглэж үйлдэхдээ ашигласан 61-08 улсын дугаартай Эдван маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 5,520,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж А.Ч-ээс 613,666 төгрөгийг гаргуулан улсын орлого болох, А.Ч- нь Г-, З- нартай бүлэглэж үйлдэхдээ 01-14 УНТ улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг ашигласан учраас түүний үнэн 5,960,000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж Ч-ээс 1,986,666 төгрөгийг гаргуулах нь үндэслэлтэй байна.” гэх дүгнэлтийг

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяраас “Миний үйлчлүүлэгчийг нэгэнт гэм буруутайд тооцлоо. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял, мөн хуулийн, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 5 жилийн хорих ял нийт 7 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна” гэсэн дүгнэлтийг  тус тус гаргав.

 

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

          Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч нь урд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг /хулгайлах, мал хулгайлах/ үйлдэж 3 удаа ял эдэлж байсан болох нь тогтоогдож байна.

 

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн  шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч  А.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх нийт хорих ялыг 7 жил 6 сарын хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.Ч- нь энэхүү гэмт хэрэгт нийт 666 хоног цагдан хоригдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийг тухайн гэмт хэрэгт оролцсон хүн тус бүрт хувь тэнцүүлэн хувааж А.Ч-т ногдох хэсгийг түүнээс гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн болно. Үүнд:

 

-шүүгдэгч П.Г-, Ө.Баярсайхан, Б.Ойдов, Э.З-, Х.Э-, Э.Эн, Б.А-, Б.Э-, А.Ч- нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан *** улсын дугаартай “Эдван” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5,523,000 төгрөгийг шүүгдэгч нарт тэнцүү хэмжээгээр хувааж, шүүгдэгч А.Ч-ээс  613,666 төгрөгийг,

-шүүгдэгч П.Г-, Э.З-, А.Ч- нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 01-14 УНТ улсын дугаартай “Бонго-3” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5,960,000 төгрөгийг шүүгдэгч нарт тэнцүү хэмжээгээр хувааж, шүүгдэгч А.Ч-ээс  1,986,666 төгрөгийг

 

Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад:

-Э.З-ын эзэмшлийн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Цогт-Өндөр 3 дугаар хороолол, 3 дугаар гудамж, 16 тоотод байрлах газар,  

-С.Гийн эзэмшлийн Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум 3 дүгээр баг Хайлааст 28 дугаар гудамж, 2811 тоотод байрлах газар,

-Б.Бат-Өлзийгийн эзэмшлийн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 6 дугаар багт байрлах газрыг

-Э.Жамсранжаваас Портер маркийн 50-71 СҮА, улсын дугаартай тээврийн хэрэгсэл,

-Д.Жаргалсайханаас Протер маркийн 74-08 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл,

-Э.Энхээгээс Приус-20 маркийн 55-86 УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл,

-Э.З-аас Кровн маркийн 04-55 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгсэл,

-Н.Дагвадоржоос Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг  тус тус битүүмжилсэн.

Эд мөрийн баримтаар хүрэн бариултай хутгыг хураан авч хүргүүлсэн гэж дурджээ.

 

Энэхүү эрүүгийн хэргийг нэр бүхий 17 хүнд холбогдох 1830003360046 дугаартай хэргээс шүүгдэгч А.Ч- нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан гэх үндэслэлээр тусгаарлан 1830003360046Т дугаар олгон хянан хэлэлцсэн ба прокурорын яллах дүгнэлтэд дурдсан битүүмжлэгдсэн болон хураагдсан хөрөнгө, эд зүйл нь үндсэн хэргийн хамт хянан шийдвэрлэгдэж байгаа болохыг дурдах нь зүйтэй юм. 

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ч-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х  овогт А-ийн Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дахь хэсгийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 2.Шүүгдэгч А.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 (тав) жилийн хугацаагаар хорих ялаар,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 (хоёр) жилийн хорих ял,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх нийт хорих ялыг 7 (долоо) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Ч-т оногдуулсан 7 (долоо) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч-ийн цагдан хоригдсон 666 (зургаан зуун жаран зургаа) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч-ээс:                                                                                                                                                                                                                                                                                                                     

-1,328,333 төгрөг гаргуулан хохирогч Б.М-д,

-500,000 төгрөг гаргуулан хохирогч Х.Э-т,

-466,666 төгрөг гаргуулан хохирогч С.А-т,

-1,400,000 төгрөг гаргуулан хохирогч С.Б-ьт,

-276,667 төгрөг гаргуулан хохирогч С.Б-д,

-900,000 төгрөг гаргуулан хохирогч Л.Ц-ад

-789,000 төгрөг гаргуулан хохирогч Л.М-д,

-400,000 төгрөг гаргуулан хохирогч Р.Э-ад,

-200,000 төгрөг гаргуулан хохирогч Г.Г-т,

-560,000  төгрөг гаргуулан хохирогч Д.О-д,

-70,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Бд,

-866,667 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Оад,

-350,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч С.Д-д тус тус олгосугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-, Ө.Баярсайхан, Б.Ойдов, Э.З-, Х.Э-, Э.Эн, Б.А-, Б.Э-, А.Ч- нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан *** улсын дугаартай “Эдван” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5,523,000 төгрөгийг шүүгдэгч нарт тэнцүү хэмжээгээр хувааж, шүүгдэгч А.Ч-ээс  613,666 төгрөг гаргуулан,

-шүүгдэгч П.Г-, Э.З-, А.Ч- нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 01-14 УНТ улсын дугаартай “Бонго-3” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5,960,000 төгрөгийг шүүгдэгч нарт тэнцүү хэмжээгээр хувааж, шүүгдэгч А.Ч-ээс  1,986,666 төгрөг гаргуулан тус тус улсын орлого болгосугай.

 

8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл А.Ч-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      М.ЭНХМАНДАХ

 

                                     ШҮҮГЧИД                      Н.АРИУНЖАРГАЛ

 

                                          Р.БАТБАЯР