Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/242

 

 

 

 

 

2023        03          07                                   2023/ШЦТ/242

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунбат

Улсын яллагч Ц.Ганцэцэг /тээврийн прокурор/

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Б.М-д холбогдох эрүүгийн 2203007500048 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцээд

      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2001 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар отод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, Зориг сан ТББ-д менежер ажилтай, ам бүл 4, ээж 2 дүүгийн хамт урьд ял шийтгэлгүй, М овогт Б.М

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ  2384 УАА улсын дугаартай Тоуоtа Fellfire маркийн тээврийн хэрэгслийг жолоодон, 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 15 цаг 40 минутын орчимд, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сүхбаатарын талбайн баруун талын явган хүний гарцан дээр замын хөдөлгөөнд оролцохдоо, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 -т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 1,3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч болох насанд хүрээгүй Ц.Т-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “...Тухайн үед Сүхбаатарын талбайн урд 3-р эгнээнд явж байсан хажууд том машин тооромслоод хүн ирж байгаа юм байна гээд тооромсолсон чинь зүүн гар талаас нэг охин гарч ирээд машины толийг мөргөөд унасан тэгээд гараад гэмтэл дагуулж явсан эмч үзэхдээ ямар нэгэн гэмтэл байхгүй байна гэсэн хариу өгсөн...” гэв.

Эрүүгийн 2203007500048 дугаартай хэргээс:

102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээллийн бүртгэл /хх-ийн 15 дугаар хуудас/,

3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4 дүгээр хуудас/

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13 дугаар хуудас/,

Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл /хх-ийн 62-63 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Ц.Т-ын насыг тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 84-85 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Ц.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч /хариуцагч/ Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 24, 27 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 16165 дугаартай дүгнэлт /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 39026651 дугаартай дүгнэлт /хх-ийн 45-50 дугаар хуудас/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Ж-н 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 65 дугаартай “Мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 54 дүгээр хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж үзлээ.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2384 УАА улсын дугаартай Тоуоtа Fellfire маркийн тээврийн хэрэгслийг жолоодон, 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 15 цаг 40 минутын орчимд, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сүхбаатарын талбайн баруун талын явган хүний гарцан дээр замын хөдөлгөөнд оролцохдоо, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 -т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд),үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 1,3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч болох насанд хүрээгүй Ц.Т-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Насанд хүрээгүй хохирогч Ц.Т-ын: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 15 цагийн үед Сүхбаатарын талбайн баруун талын Монтел орж гар утас засуулчхаад гараад Багшийн дээд орох гээд Сүхбаатарын талбайн баруун талын замыг явган хүний гарцаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд 1, 2, 3 дугаар эгнээнд машинууд зогсож зам тавьж өгсөн, тэгээд 4 дүгээр эгнээнд нь машин байхгүй байсан, тэгээд би зам хөндлөн гарч байгаад хойноос урагш чиглэлтэй явж байгаа урсгалыг гараад дуусах гэж байх үедээ урдаас хойшоо чиглэлтэй явж байгаа урсгалаас машин ирж байна уу гээд хараад алхаад явж байсан. Тэгтэл миний зүүн гар талаас нэг зүйл мөргөөд газарт унагасан. Би газраас босож ирээд хартал намайг машин мөргөөд газарт унагасан байсан. Тухайн автомашины жолооч машинаас бууж ирээд намайг газраас босгоод Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлье гэж хэлээд шууд аваад явсан” гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч /хариуцагч/ Б.Г-н: “...Тухайн Тоуоtа Fellfire маркийн 2384 УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Зориг сан Төрийн бус байгууллагын эзэмшлийн автомашин байгаа юм. Миний өөрийн эзэмшлийн Тоуоtа Fellfire маркийн 2384 УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ослын улмаас ямар нэгэн эвдрэл хохирол учраагүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 16165 дугаартай: 1. Ц.Т-ын биед зүүн гарын атгаал ясны дээд булууны далд хугарал, баруун хөлийн тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт,

2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 65 дугаартай мөрдөгчийн:

1. Тоуоtа Fellfire маркийн 2384 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.М нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1. Явган зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а.тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

2. Явган зорчигч Ц.Т нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үндэслэл тогтоогдохгүй байна...” гэх магадлагаа,

Цагдаагийн Ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн: “...энэ оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар Б.М-д тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгогдсон эсэхийг жолоочийн бүртгэлийн сан /ТР5/-Д хянахад жолоочийн бүртгэлгүй байна” гэх 23/2591 дугаартай албан бичиг зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд  нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа зэрэг нь хууль ёсны, үндэслэлтэй эсэхийг хэрэгт авагдсан зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудтай харьцуулан судлахад эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч, хохирогч нарын мэдүүлэг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан тул шүүхээс үйл баримт болон хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримт гэж үнэлж шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж заасан байна. Шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа замын хөдөлгөөнд оролцож явган хүний гарцаар гарч байгаа зорчигчид зам тавьж өгөөгүйгээс явган зорчигчийг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болгоомжгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх боловч жолооч Б.М нь уг гэмт хэргийг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос үзэхэд тухайн гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Б.М гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх баримтуудыг няцаан үгүйсгэх баримт үндэслэл тогтоогдоогүй болно.

Насанд хүрээгүй хохирогч болон түүний  хууль ёсны төлөөлөгчөөс эмчилгээ зардалтай холбоотой баримтыг гаргаж ирүүлээгүй ба шүүгдэгч Б.М нь 120.000 төгрөгийг хохирогчийн эмчилгээнд зарцуулсан болон  баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөр болох 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг төлсөн болох нь шүүгдэгч болон насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Цэрэндолгорын мэдүүлгээр тогтоогдсон тул шүүгдэгч Б.М-г бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч нь өөрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсантай холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан байх тул хохирогч Ц.Т-ын эрүүл мэндэд тусламж үйлчилгээ үзүүлэхээр зарцуулсан 161.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.МЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Улсын яллагчаас: шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргасан байна.

Шүүгдэгч Б-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон шүүгдэгчийн  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар түүний оршин суугаа газар болох Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан, зорчих эрх хязгаарлах ялыг зөрчсөн тохиолдолд гарах хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж, ялын биелэлтэд хяналт тавихыг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхийг дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол овогт Б.Мтээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ  Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2–т заасан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж,  1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Улаанбаатар хотын дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тухайн нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Б.Мд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.1-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Мэс 161.000 /нэг зуун жаран нэгэн мянга/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар”-т олгож, хохирогч Ц.Т нь өөрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсантай холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Шүүгдэгч Б.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ДАРЬСҮРЭН