Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2020/01460

 

 

 

2020 оны 5 сарын 26 өдөр

       Дугаар 183/ШШ2020/01460

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 1 дүгээр хороо, оршин суух,  овогт Э.ын Б- /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, хаягт оршин суух,  овогт Г.ын Э            /РД:/-д холбогдох,

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Б-, хариуцагч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баяр-Эрдэнэ нар оролцов.

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Э.Б- нь Г.Этай 2008 онд танилцаж 2010 оноос хамтран амьдарч эхэлсэн. Улмаар 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдөр бидний хүү Б.Цэлмаг төрсөн. Хүүгээ төрөх үед Г.Э Бүгд Найрамдах Солонгос улсад байсан болохоор бидний хүү  ээжээрээ овоглосон. Бидний хоорондын таарамжгүй харилцаа, гэр бүлээс гадуурх харилцаанаас бол 2013 оноос хойш холбоо тасарч тус тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Бидний хүү Б. энэ жил 3 дугаар ангид суралцаж байгаа бөгөөд хүүгийнхээ сурч боловсрох, ирээдүйд тус нэмэр болох, эцэг хүнийхээ үүрэг хариуцлагыг хүлээх хэрэгтэй гэж үзэж байна. Иймд 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төрсөн бидний хүү Б.т төрсөн эцэг Г.Эаас тэтгэлэг тогтоож өгнө үү” гэв.

 

Хариуцагч Г.Э нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг миний бие хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Зохигчид 2008 онд танилцаж улмаар дотносон хамтран амьдарч эхэлсэн бөгөөд Э.Б-, Г.Э нарын дундаас 2011 оны 6 сарын 15-ны өдөр хүү Б. төрсөн байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасан. Мөн хариуцагч Г.Э хүүхдийн тэтгэлэг төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул эцэг Г.Эаас хуульд заасан хэмжээгээр хүү Б.т тэтгэлэг гаргуулах шаардлагыг шүүх хангах үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар,     11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүү Б.т эцэг Г.Эаас тэтгэлэг гаргуулах нь зүйтэй.

           

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг шүүхийн шийдвэрт дурьдах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь: 

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Б.т 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг     Г.Эаас сар бүр тэтгэлэг гаргуулсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Эаас 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид  олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХЦЭЦЭГ