| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2020/00328/И |
| Дугаар | 372 |
| Огноо | 2020-05-25 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 372
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар эмэгтэй, одоо өндөр насны тэтгэвэрт Б овогт Б.Лгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн цахим үнэмлэхний хаягтай, Хойд овогт Б.Гт /*******/ холбогдох
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний охин Б.Болормаа нь 2001 онд Б.Гтэй танилцаж хамтран амьдарч байгаад 2003 оны 07 дугаар сарын 20-ны өдөр охин Л.Халиун төрсөн. Манайд надтай хамт амьдарч байгаад охиноо 1 сар хүрэнгүүт явж, тэдний хооронд холбоо тасран эхнэр, охин хоёроо эргэж тойрохоо байсан. Тухайн үед охин маань сурч байсан учраас охиноо надад үлдээгээд би 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өөрийн нэр дээр үрчлэн авсан. Одоо зээ охин маань 11 дүгээр ангид сурдаг, сургуулиа төгсөх болж байгаа учраас цаашид сурч боловсроход нь хэрэгтэй гэж үзэж байгаа тул эцэг Б.Гөөс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэх.
Шүүх хуралдаанд уншин сонсгосон хариуцагч Б.Г шүүхэд гаргасан тайлбартаа:
Б.Лгийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Л.Халиун бол миний төрсөн охин мөн болно. Б.Г би Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа тул олон дахин шүүхэд ирэх боломжгүй байна. Энэ нэхэмжлэлд маргаан байхгүй тул миний эзгүйд энэ хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь :
Б.Лгийн нэхэмжлэлтэй Б.Гт холбогдуулан Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Б.Лгийн охин Б.Болормаа, Б.Г нар нь 2001 оноос 2003 он хүртэл хамтран амьдарч байсан болох нь 2003 оны 07 дугаар сарын 20-ны өдөр охин Г.Халиун төрснийг 2003 оны 08 дугаар сарын 07-ны өдөр №******* дугаарт бүртгэсэн талаарх Улсын бүртгэлийн хэлтэс-ийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 00/000811 дугаарын Төрсний бүртгэлийн лавлагаа-аар, охин Г.Халиуныг Б.Болормаагийн ээж Б.Лд үрчлүүлсэн нь мөн хэлтсийн 1-16/000029 дугаартай Үрчилсний бүртгэлийн лавлагаа зэрэг бусад баримтаар тогтоогдсон байна.
Б.Болормаа, Б.Г нар нь хамтран амьдарч байсан 2003 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Л.Халиун нь Б.Гийн охин болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.Болормаа нь 2001 онд Б.Гтэй танилцаж хамтран амьдарч байгаад 2003 оны 07 дугаар сарын 20-ны өдөр охин Л.Халиун төрсөн...охиноо 1 сар хүрэнгүүт явж,..охин маань сурч байсан учраас охиноо надад үлдээгээд би 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өөрийн нэр дээр үрчлэн авсан...эцэг Б.Гөөс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэх. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Л.Халиун бол миний төрсөн охин мөн болно...Энэ нэхэмжлэлд маргаан байхгүй тул...хэргийг шийдвэрлэж өгнө үү... тайлбар, мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд 2003 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Л.Халиуныг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн орон нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн доод хэмжээгээр эцэг Б.Гөөр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ нэхэмжлэлийн үнийн дүн нь Б.Гөөс охин Л.Халиунд төлөх тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул (198,300х12=2,379,600 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжид 53,024 төгрөгийг төсвийн орлогод оруулах, нэхэмжлэгчийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар зохигчдын хүсэлтийн дагуу хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн тайлбар нотолгоог үндэслэн хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасны удирдлага болгох ТОГТООХ нь:
1.Гэр гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2003 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Л.Х 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн орон нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Гөөр тэжээн тэтгүүлсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Б.Гөөс 53,024 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал...14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА